Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/01003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Бага тойруу 7/1, өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн, регистрийн дугаартай, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэр ХД34 дүгээр байр, 0 тоотод оршин суух, регистрийн дугаар, Д овогтой Д-гийн Мад холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 15.289.290,12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Д.Ма-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 15.289.290,12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Зээлдэгч Д.М нь Т ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 12/18-212 тоот Кредит карт эзэмших гэрээ-г байгуулж, 10.000.000 төгрөгийн кредит картын зээлийг 24 сарын хугацаатай, жилийн бэлэн 36 хувь, бэлэн бус 24 хувийн хүүтэй, Т ХХК дахь өөрийн 0000000000 тоот төгрөгийн дансанд шилжүүлэн авсан. Зээлийн гэрээнүүдийн 2.7.1-т зааснаар хамгийн бага төлбөр ашигласан зээлийн дүнгээс 10 хувь, төлбөр нэхэмжлэх өдрөөр тасалбар болгосон төлбөл зохих бэлэн гүйлгээний дүн, гүйлгээний болон хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцогдох шимтгэлийн нийлбэр, 2.7.2 дахь заалтын дагуу төлбөр төлөх хугацааг банк төлбөрийн нэхэмжлэх илгээснээс хойш тухайн сарын 15-ны өдрийг дуустал тус тус төлөх үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл өнөөдрийн хүртэл хугацаанд гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй байна. Банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа утсаар холбогдож, зээл төлөх шаардлага тавьсан. Зээлдэгч нь кредит карт эзэмших гэрээнд заасан зээл болон хүүгийн төлбөрөө төлөөгүй бөгөөд кредит карт эзэмших гэрээний хугацаа дуусгавар болсон. Кредит карт эзэмших гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 12/18-000 тоот кредит карт эзэмших гэрээ 569 хоног хугацаа хэтэрч, 15.289.290,12 төгрөг төлөгдөөгүй байна. Үүнээс үндсэн зээлийн үлдэгдэл 9.672.150,89 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүний үлдэгдэл 3.886.252,19 төгрөг, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1.730.887,04 төгрөг, нийт 15.289.290,12 төгрөг болсон. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар төлбөл зохих дээрх төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас Т ХХК-ийн Д.А-ад олгосон итгэмжлэл /хэргийн 3 дугаар тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 4 дүгээр тал/, улсын тэмдэгтийн хураамж 234.396 төгрөг төлсөн баримт /хэргийн 5 дугаар тал/, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12/18-212 дугаар Кредит карт эзэмших гэрээ /хэргийн 7-10 дугаар тал/, хариуцагч Д.Мын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 11 дүгээр тал/, зээл олгохыг хүссэн Д.М-ын өргөдөл /хэргийн 12 дугаар тал/, зээлдэгчийн анкет /хэргийн 13 дугаар тал/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн судалгаа, хөгжлийн төвийн тодорхойлолт /хэргийн 14 дүгээр тал/, кредит дансны хуулга /хэргийн 15-67 дугаар тал/ зэрэг баримт ирсэн.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Мад 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан танилцуулсан тухай баримт /хэргийн 78 дугаар тал/, нэхэмжлэгч Т ХХК-иас С.Банзрагчид олгосон итгэмжлэл зэрэг баримт авагдсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хариуцагч Д.Мад холбогдох Зээлийн гэрээний үүрэг 15.289.290,12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хангаж шийдвэрлэв.

 

 

 

2. Хариуцагч Д.М нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Т ХХК-тай 12/18-212 дугаартай Кредит карт эзэмших гэрээ байгуулсан байх ба тус гэрээгээр 10.000.000 төгрөгийн лимиттэй, бэлэн гүйлгээний хүү жилийн 36 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь байх, мөн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл байхаар талууд тохиролцжээ.

 

 

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

 

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Мад 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, танилцуулсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

 

 

5. Мөн шүүх зохих журмын дагуу түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

6. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1, 3, 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Маас үндсэн зээлийн үлдэгдэл 9.672.150,89 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүний үлдэгдэл 3.886.252,19 төгрөг, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1.730.887,04 төгрөг, нийт 15.289.290,12 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.396 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас 234.396 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1, 3, 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Маас үндсэн зээлийн үлдэгдэл 9.672.150,89 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүний үлдэгдэл 3.886.252,19 төгрөг, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1.730.887,04 төгрөг, нийт 15.289.290,12 /арван таван сая хоёр зуун наян есөн мянга хоёр зуун ер/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.396 /хоёр зуун гучин дөрвөн мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас 234.396 /хоёр зуун гучин дөрвөн мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА