| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 151/2017/0111/э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2017-04-03 |
| Зүйл хэсэг | 215.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 109
Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
-улсын яллагч Б.Ганбулган,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль,
-шүүгдэгч М.Амаржаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Мялын Амаржаргалд холбогдох Эрүүгийн 201719000082 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс өөлд, 1959 оны 6 сарын 22-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Өлзийт сум 4-р баг Хөшөөт гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэгдэж байгаагүй гэх Өөлд овогт Мялын Амаржаргал /РД:АЕ59062298/,
Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/
Шүүгдэгч М.Амаржаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний орой 20.00 цагийн үед Төв аймгийн Лүн сумын нутаг Чавганцын хөтөл гэх газар Ниссан Тида маркийн 94-39 АРХ дугаарын автомашиныг жолоодож яваад осол гаргаж иргэн Ж.Дашлхамын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Амаржаргалын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 11-ний орой Архангай аймаг руу явж байгаад Лүн сумын Чавганцын хөтөл гэх газар осол гаргасан. Уг ослын улмаас иргэн Ж.Дашлхамын биед гэмтэл учруулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Ж.Дашлхам хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: ..2017 оны 01 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотоос 94-39 АРХ улсын дугаартай Ниссан Тида маркийн машинд сууж, Архангайн Өлзийт сум орох гэж явсан. Тэгээд Төв аймгийн Лүн сум өнгөрөөд Чавганцын хөтөл гэх газар онхолдсон, хэсэг зүүрмэглээд түр тар гээд явсан. Тэгээд босоод ирсэн чинь машин замаас гарсан байсан..., миний нуруу гэмтсэн 1 дүгээр үеийн хоёр сэртэн яс хугарсан..., сайн тооцож үзээгүй эхлээд 150000 төгрөг, дараа нь 750000 төгрөг өгсөн..., одоо санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг,
Гэрч Д.Дуламсүрэн хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотоос Архангайн Өлзийт сум орох гэж 94-39 АРХ Ниссан Тида машинд суусан. Орой 21 цагийн үед Төв аймгийн Лүн сумын нутаг Чавганцын хөтөл гэх газар онхолдсон. Тэгээд машин 4 дугуйн дээрээ зогссон байсан. Урд шил хагарсан, жолоочийн эсрэг талын дугуй хагарсан байсан. Машин их эвдэрсэн байсан. Тэндээс машин зогсоогоод Лүн сум орсон..., гэмтэл учраагүй, жолоочоос гадна дөрвөн хүн явсан, хоёр том хүн, хоёр хүүхэд... гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч А.Амаржаргал хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед Төв аймгийн Лүн сумын нутаг Чавганцын хөтөл гэх газар нагац ах Амаржаргалтай хамт 94-39 АРХ улсын дугаартай Ниссан Тида маркийн машинтай явж, замын хажуу руу орж эргэсэн. Өвөө бид хоёр цас ухаад зам дээр машин зогсоож, хамт нэг эмээ, нэг эмэгтэй хүн хүүхэдтэйгээ хамт байсан. Тэр гурвыг машинд суулгаад эмнэлэг явуулсан. Өвөө бид хоёр машинаа босгоод гаргах гээд цас ухсан, тэгээд цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-26/,
2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх эмнэлэгийн шинжээчийн үзлэг хийсэн:
-Ж.Дашлхамын биед бүсэлхийн 1 дүгээр нугаламын шахагдсан хугарал, 2 бугалганд цус хуралт тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, авто ослын үед үүсгэгдэх боломжтой байна.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээнээс хамаарна гэсэн №1736 тоот дүгнэлт /хх-30/,
Төв аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Мөнх-Эрдэний гаргасан:
-Ниссан Тида маркийн 94-39 АРХ улсын дугаартай автомашины жолооч М.Амаржаргал нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн байна. Жолооч М.Амаржаргал нь МУ-ын ЗХД-ийн 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг мөн дүрмийн 2.3б-д заасан хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрсөн, Зам тээврийн осол гарахад тухайн замын нөхцөл байдал болон цаг агаар нөлөөлөөгүй байна гэсэн дүгнэлт /хх-28/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-7-8/,
-Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-9/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14/,
- Хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-15/,
- Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-17-18/,
- Эд зүйлийн үнэлгээ /хх-20/,
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт /хх-60/,
- шүүгдэгч М.Амаржаргал нь урьд ял шийтгэл эдлэж байгаагүй гэх лавлагаа /хх-46/,
-шүүгдэгч М.Амаржаргалыг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-39/, 2017 оны 02 дугаар сарын 19-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-42/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Амаржаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний орой 20.00 цагийн үед Төв аймгийн Лүн сумын нутаг Чавганцын хөтөл гэх газар Ниссан Тида маркийн 94-39 АРХ дугаарын автомашиныг жолоодож яваад осол гаргаж иргэн Ж.Дашлхамын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Хохирогч Ж.Дашлхамын хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн ..2017 оны 01 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотоос 94-39 АРХ улсын дугаартай Ниссан Тида маркийн машинд сууж, Архангайн Өлзийт сум орох гэж явсан. Тэгээд Төв аймгийн Лүн сум өнгөрөөд Чавганцын хөтөл гэх газар онхолдсон, хэсэг зүүрмэглээд түр тар гээд явсан. Тэгээд босоод ирсэн чинь машин замаас гарсан байсан..., миний нуруу гэмтсэн 1 дүгээр үеийн хоёр сэртэн яс хугарсан..., сайн тооцож үзээгүй эхлээд 150000 төгрөг, дараа нь 750000 төгрөг өгсөн..., одоо санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг, гэрч Д.Дуламсүрэн хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 11-нд Улаанбаатар хотоос Архангайн Өлзийт сум орох гэж 94-39 АРХ Ниссан Тида машинд суусан. Орой 21 цагийн үед Төв аймгийн Лүн сумын нутаг Чавганцын хөтөл гэх газар онхолдсон. Тэгээд машин 4 дугуйн дээрээ зогссон байсан. Урд шил хагарсан, жолоочийн эсрэг талын дугуй хагарсан байсан. Машин их эвдэрсэн байсан. Тэндээс машин зогсоогоод Лүн сум орсон..., гэмтэл учраагүй, жолоочоос гадна дөрвөн хүн явсан, хоёр том хүн, хоёр хүүхэд... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Амаржаргалын хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлсэн: 2017 оны 01 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед Төв аймгийн Лүн сумын нутаг Чавганцын хөтөл гэх газар нагац ах Амаржаргалтай хамт 94-39 АРХ улсын дугаартай Ниссан Тида маркийн машинтай явж, замын хажуу руу орж эргэсэн. Өвөө бид хоёр цас ухаад зам дээр машин зогсоож, хамт нэг эмээ, нэг эмэгтэй хүн хүүхэдтэйгээ хамт байсан. Тэр гурвыг машинд суулгаад эмнэлэг явуулсан. Өвөө бид хоёр машинаа босгоод гаргах гээд цас ухсан, тэгээд цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-26/, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх эмнэлэгийн шинжээчийн үзлэг хийсэн 1736 тоот дүгнэлт, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Мөнх-Эрдэний гаргасан дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Амаржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.. гэсний заасны дагуу шүүхийн шатанд хохирогч Ж.Дашлхам нь шүүгдэгч М.Амаржаргалтай сайн дураараа эвлэрсэн байх тул М.Амаржаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:
Шүүгдэгч М.Амаржаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 94-93 АРХ улсын дугаартай Ниссан тида маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, шүүхэд иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн М.Амаржаргалын №939221 дугаартай жолоочийн үнэмлэх, №01369540 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус М.Амаржаргалд буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овогт Мялын Амаржаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний 1 /нэг/ хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Дашлхам нь шүүгдэгч М.Амаржаргалтай сайн дураараа эвлэрсэн байх тул М.Амаржаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. М.Амаржаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн М.Амаржаргалын №939221 дугаартай жолоочийн үнэмлэх, №01369540 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц М.Амаржаргалд буцаан олгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 94-39 АРХ улсын дугаартай Ниссан тида маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгосугай.
6. Шүүдэгч М.Амаржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Амаржаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй..
7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Амаржаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА