| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/00153/И |
| Дугаар | 183/ШШ2022/00729 |
| Огноо | 2022-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2022/00729
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С овогтой Д ийн Т ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н ХХК-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч НХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч НХХК-тай №НАЗУ-ОС-12-01/-04 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан 54 айлын Шигтгээ-1 орон сууцны 1 дүгээр орцны 4 давхар, 18 тоотод байрлах, 82,3 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг, 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №НАЗУ-АЖ-11-11/-11 тоот Ажлын байр захиалан бариулах гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан 54 айлын Шигтгээ-1 орон сууцны 1 дүгээр давхарын 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр №НАЗУ-ОС-11-06/-02 тоот Авто машины дулаан зогсоол бариулах гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан 54 айлын Шигтгээ-1 орон сууцны В1 давхарын 2 тоот автозогсоолыг тус тус захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Бидний хооронд байгуулагдсан №НАЗУ-ОС-12-01/-04 тоот гэрээний 1.4-т орон сууцны нийт үнэ 82.300.000 төгрөг, №НАЗУ-АЖ-11-11/-11 тоот гэрээний 1.2-т ажлын байрны нийт үнэ 100.000.000 төгрөг, №НАЗУ-ОС-11-06/-02 тоот гэрээний 1.2-т автомашины зогсоолын нийт үнэ 10.000.000 төгрөг байхаар тусгасан бөгөөд Д.Т миний бие энэхүү төлбөрийг бүрэн төлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Дээр дурдсан гэрээнүүдэд Захиалагч гэрээний төлбөрийг борлуулагчид 100 хувь төлж барагдуулах хүртэл борлуулагч тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч байна гэж заасан буюу захиалагчийн зүгээс НХХК-д орон сууцны үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг Д.Т миний нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээ болон холбогдох хуулийн заалтуудын дагуу захиалагч төлбөрөө бүрэн төлж дуусахад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Т миний нэр дээр шилжүүлэн өгөх ёстой байсан боловч гэрээгээр тохирсон орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. Энэ талаар гүйцэтгэгч НХХК-д удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн бодитой үр дүн гараагүй ба захиалгаар худалдан авсан орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж чадахгүй байгаагаас болж би өмчлөх эрхээ бодитой хэрэгжүүлж чадахгүй, урт хугацаанд хохироод байна. Иймд миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, танай шүүхэд хандаж байна. Хариуцагч НХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, намайг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 54 айлын Шигтгээ-1 орон сууцны 1 дүгээр орцны 4 давхар, 18 тоотод байрлах, 82,3 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц, мөн хаягт байрлах, Шигтгээ-1 орон сууцны 1 дүгээр давхарын 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Шигтгээ-1 орон сууцны В1 давхарын 2 тоот автозогсоолын тус тус хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч НХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бүрэнжаргал шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтдээ: Тус шүүхэд иргэн Д.Тийн гаргасан НХХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Манай компани иргэн Д.Ттай 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр №НАЗУ-ОС-12-01/-04 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 54 айлын Шигтгээ-1 орон сууцны 1 дүгээр орцны 4 давхар, 18 тоотод байрлах, 82,3 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг, 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №НАЗУ-АЖ-11-11/-11 тоот Ажлын байр захиалан бариулах гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 54 айлын Шигтгээ-1 орон сууцны 1 дүгээр давхарын 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр №НАЗУ-ОС-11-06/-02 тоот Авто машины дулаан зогсоол бариулах гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 54 айлын Шигтгээ-1 орон сууцны В1 давхарын 2 тоот автозогсоолыг тус тус захиалгаар барьж, ашиглалтад оруулсан. Иргэн Д.Т нь дээрх орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн тус орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул иргэн Д.Тийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Д.Тийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд шийдэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт Д.Таас С.Буянхишигт олгосон итгэмжлэл, НХХК болон иргэн Д.Т нарын хооронд байгуулагдсан 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр №НАЗУ-ОС-12-01/-04 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, төлбөрийн тооцоо нийлсэн акт, 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №НАЗУ-АЖ-11-11/-11 тоот Ажлын байр захиалан бариулах гэрээ, төлбөрийн тооцоо нийлсэн акт, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр №НАЗУ-ОС-11-06/-02 тоот Авто машины дулаан зогсоол бариулах гэрээ, төлбөрийн тооцоо нийлсэн акт, автомашины зогсоолын схем зургийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 1.119.450 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт тус тус ирүүлсэн.
4. Хариуцагч талаас тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх захирал Б.Наранцацралтаас Н.Бүрэнжаргалд олгосон Итгэмжлэл, хариу тайлбар зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр №НАЗУ-ОС-12-01/-04 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 54 айлын Шигтгээ-1 орон сууцны 1 дүгээр орцны 4 давхар, 18 тоотод байрлах, 82,3 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц, 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №НАЗУ-АЖ-11-11/-11 тоот Ажлын байр захиалан бариулах гэрээ байгуулагдаж, мөн хаягт байрлах, Шигтгээ-1 орон сууцны 1 дүгээр давхарын 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр №НАЗУ-ОС-11-06/-02 тоот Авто машины дулаан зогсоол бариулах гэрээ байгуулагдаж, мөн хаягт байрлах, Шигтгээ-1 орон сууцны В1 давхарын 2 тоот автозогсоолыг тус тус гүйцэтгэгч нь захиалгаар барьж ашиглалтад оруулах, гэрээнд заасны дагуу захиалагч төлбөр төлөх үүргийг хүлээсэн байна.
3. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба захиалагч Д.Т гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн талаар талууд маргаагүй.
4. Хэдийгээр орон сууц ашиглалтад орж, нэхэмжлэгч уг орон сууц, автозогсоол, үйлчилгээний зориулалттай байрыг эзэмшиж, ашиглаж байгаа боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг гүйцэтгэгч тал буюу НХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд шилжүүлж өгөөгүй ажээ.
5. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан тул нэхэмжлэгч Д.Т уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.
7. Иймд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Тийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 54 айлын Шигтгээ-1 орон сууцны 1 дүгээр орцны 4 дүгээр давхарын 18 тоотод байрлах, 82,3 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц, мөн хаягт байрлах, Шигтгээ-1 орон сууцны 1 дүгээр давхарын 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Шигтгээ-1 орон сууцны В1 давхарын 2 тоот автозогсоолын тус тус өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.119.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НХХК-иас 1.119.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Тт олгоно.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бүрэнжаргал нар өөрсдийнх нь эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.5-д зааснаар зохигчдын эзгүйд хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Тийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 54 айлын Шигтгээ-1 орон сууцны 1 дүгээр орцны 4 дүгээр давхарын 18 тоотод байрлах, 82,3 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц, мөн хаягт байрлах, Шигтгээ-1 орон сууцны 1 дүгээр давхарын 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Шигтгээ-1 орон сууцны В1 давхарын 2 тоот автозогсоолын тус тус өмчлөгчөөр тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.119.450 /нэг сая нэг зуун арван есөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НХХК-иас 1.119.450 /нэг сая нэг зуун арван есөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Тт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА