| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2021/03223/И |
| Дугаар | 183/ШШ2022/00797 |
| Огноо | 2022-03-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2022/00797
| 2022 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2022/00797 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Их шарнууд овогтой, Цэрэндоржийн Ос нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Цэвэл овогтой, Бямбасүрэнгийн Шт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэлд 51.600.000 төгрөг гаргуулахтухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтангэрэлгомбо.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Цацрал.
/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүний шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй нөхцөл байдал гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Оснь Б.Шт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 51.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Шт нь Ц.Одсүрэнгээс 2010 онд үйлдвэрлэсэн “Chevrolet Camaro” маркийн 40-11 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 70.000.000 төгрөгөөр худалдан авсан. Б.Шт нь тохирсон хугацаандаа автомашины үнийг төлөөгүй тул миний бие Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан. Б.Шт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ос хохирлыг төлөхөөр “Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Б.Шт нь “Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ”-д заасны дагуу 30.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 40.000.000 төгрөгийг төлөөгүй. Иймд үлдэгдэл төлбөр 40.000.000 төгрөг, гэрээний 4-т зааснаар 2020 оны 12 сарын 31-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны алданги 11.600.000 төгрөг, нийт 51.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Б.Шт нь Ц.Одсүрэнгээс 4011 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 70.000.000 төгрөгөөр худалдах аваагүй. Б.Шт нь Ц.Ос найз Д.Бавуужаваас бетон зуурмаг худалдан авахаар харилцан тохиролцож, улмаар Д.Бавуужавт Б.Шт нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бетон зуурмагийн төлбөрт тооцон шилжүүлж, зөрүү төлбөрт Д.Бавуужаваас 4011 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан. 4011 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Шт нь 20 гаруй сая төгрөгөөр худалдан борлуулж, өөрийн зөрүү төлбөрийг гаргуулан авсан байдаг. Гэтэл Ц.Оснь Б.Штээс машины төлбөр болох 70 сая төгрөгийг нэхэмжилдэг бөгөөд Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгүүлнэ, чамайг яллагдагчаар татуулна гэх мэтээр сүрдүүлж байсан бөгөөд цагдаагийн албан хаагч намайг загнаж, чи хүнээс залилсан мөнгөө өг гэх мэтчилэн сүрдүүлж айлгасан байдалтай хандаж эхэлсэн. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ц.Ос хэлснээр нотариат орж “Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ” гэх зүйлийг байгуулсан бөгөөд энэхүү гэрээг цагдаад өгвөл эрүүгийн хэрэг үүсгэхгүй, гомдлоо татаж авлаа гэж байсан. Ц.Ос тээврийн хэрэгслийг Б.Шт нь 20 гаруй сая төгрөгөөр худалдан борлуулсан байх тул түүнд 30.000.000 төгрөгийг төлж, цаашид төлөх төлбөргүй болсон байдаг гэжээ.
3. Нэхэмжлэгчээс 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ”, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 3355 дугаар Прокурорын тогтоол гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ос гэрээний үүргийн гүйцэтгэлд 51.600.000 төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Шт нь Ц.Одсүрэнгээс 2010 онд үйлдвэрлэсэн “Chevrolet Camaro” маркийн 40-11 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан. 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу Б.Шт нь 30.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 40.000.000 төгрөгийг төлөөгүй. Иймд үлдэгдэл төлбөр 40.000.000 төгрөг, 2020 оны 12 сарын 31-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацааны алданги 11.600.000 төгрөг, нийт 55.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:Ц.Одсүрэнгээс 4011 УБН улсын дугаартай, тээврийн хэрэгслийг 70.000.000 төгрөгөөр худалдаж аваагүй. Харин Ц.Ос найз Д.Бавуужавт бетон зуурмагийн төлбөрийн зөрүү төлбөрт Б.Шт нь уг автомашиныг авсан. Б.Шт нь автомашиныг 20 гаруй сая төгрөгөөр худалдаж, 30.000.000 төгрөгийг Ц.Одсүрэнд өгсөн. Ц.Оснь цагдаад гомдол гаргаж, цагдаагийн албан хаагч намайг загнаж, айлган сүрдүүлсэн тул Б.Шт нь Ц.Одсүрэнтэй 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ”, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 3355 дугаар Прокурорын тогтоол гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 42 дугаар дугаар зүйлийн 42.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаарБ.Шт, Ц.Оснар 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулан, худалдагч Ц.Оснь 2010 онд үйлдвэрлэсэн “Chevrolet Camaro” маркийн 40-11 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 70.000.000 төгрөгөөр Б.Шт худалдахаар тохиролцож, худалдагч Ц.Оснь уг автомашиныг Б.Штийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч Б.Шт нь автомашины үнэд 30.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 40.000.000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Штээс автомашины үлдэгдэл төлбөр 40.000.000 төгрөг болон талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ”-ний 4-т заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 40.000.000 төгрөгийн 0.1 хувиар алданги тооцон 11.6000.000 төгрөг, нийт 51.600.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Одсүрэнд олгох нь зүйтэй болно.
5. Хариуцагч тал “...Б.Шт нь Ц.Одсүрэнгээс 4011 УБН улсын дугаартай, тээврийн хэрэгслийг 70.000.000 төгрөгөөр худалдаж аваагүй. Мөн Ц.Оснь Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгүүлнэ, чамайг яллагдагчаар татуулна гэх мэтээр сүрдүүлж, цагдаагийн албан хаагч хүнээс залилсан мөнгөө өг гэж сүрдүүлж, айлгасны улмаас 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээг байгуулсан” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ” нь нотариатчаар гэрчлэгдсэн, нотариатчийн үйлдэл хүчин төгөлдөр байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Одсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 415.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Штээс улсын тэмдэгтийн хураамжид 415.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Штээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 51.600.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Одсүрэнд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Одсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 415.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Штээс улсын тэмдэгтийн хураамжид 415.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.СЭМЖИД