| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0173/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/178 |
| Огноо | 2024-10-07 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 21.2.1., 21.5.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.*******,
иргэдийн төлөөлөгч У.*******,
улсын яллагч Г.*******,
хохирогч А.*******,
хохирогчийн өмгөөлөгч Ч.*******,
шүүгдэгч А.*******ын өмгөөлөгч Э.*******,
шүүгдэгч Ж.*******гийн өмгөөлөгч Д.*******,
шүүгдэгч А.*******, Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн , Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.*******ас овогт ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, овогт ийн *******, Овогт гийн *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2024 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн 76 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2207003520051 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар анхны ардчилсан сонгууль зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан "Өршөөл үзүүлэх тухай" хуулийн 4.1- д зааснаар 6 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасч шийдвэрлэсэн,
овгийн ийн ******* /РД:/,
овгийн гийн /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хотын -ний хэрэглэгчдэд үйлчлэх төвийн харьяа цахилгаан дамжуулах дэд станцын байранд А.*******тэй "цэвэрлэгээ хийх” асуудлаас үүдэн маргалдах явцад хутгаар түүний зүүн гар орчимд зүсэж, цээжин тус газарт хатгасны улмаас биед цээжний хөндийд цусан хураа, цээж, зүүн бугалганд зүсэгдсэн шарх, хамарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирлыг зэвсэг, тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэн, санаатай учруулсан,
Мөн хэргийг харсан гэрч Ж.*******г биеэр болон утсаар "Чи болсон явдлыг хараагүй гэдгээрээ байгаарай" гэж байнга ятгаж түүнийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр худал мэдүүлэг өгөхөд хууль бусаар нөлөөлсөн,
Яллагдагч Ж.******* нь А.*******ыг хутгаар А.*******гийн биеийн зүүн гар орчимд зүсэж, цээжин тус газарт хутгалсан үйл явцыг харсан атлаа тухайн хэрэг болсон өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, мөн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Би яг хэн нь хаана хутгалсныг нь анзаарч хараагүй. А.*******гийн гарт бол хутга байгаагүй...намайг утсаа цэнэглээд байж байх хойгуур бүүр дуу нь чангараад байхаар нь яваад ортол тийм зүйл болчихсон байсан. Би тэр хоёрын гэмтэл хэрхэн яаж учирсныг мэдэхгүй” гэж өөрийн үзэж, харсан зүйлээ хараагүй мэтээр худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хэрэг гарсан газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-6-10/, гэрч А.*******гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-33-35/, гэрч Ж.ий мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 110-113/, Ж.*******гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст 25-28/, хохирогч, яллагдагч нарын нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 40-43/, гэрч Н.ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56/, гэрч Н.ын мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 34-35/, түүнчлэн хавтаст хэргийн /67-68/ дугаар хуудсанд байгаа шинжээчийн дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгч зүгээс: Хохирогчийн хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа. Мөн шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас хохирогч талаас тусгайлан шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.*******гийн зүгээс: А.*******ын хувийн байдалтай холбоотой баримт /2 дугаар хавтаст хэргийн 22-31/, хохирол төлсөн баримт /2 дугаар хавтаст хэргийн 213-218/, А.*******гийн хүсэлт /3 дугаар хавтаст хэргийн 72/, зэргийг шинжилж судлуулна. Нэмж хохирол төлсөн 2 хуудас банкны баримтыг гаргаж өгч байна,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******ын зүгээс: Шүүгдэгчийн Ж.гийн хувийн байдалтай холбогдуулан гаргасан баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 53-57/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлуулна гэв.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Хохирогч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өглөө 7 өнгөрч байхад болсон А.******* гадаа тамхи татаж байгаад шалаа цэвэрлэ гээд над руу хэлсэн. Тэгэхэд нь би чиний асгасан юмыг цэвэрлэхгүй гэж хэлснээс үүдэлтэй маргаан болоод татаж байсан тамхиа хаяж орж ирээд бид 2 барилцаж аваад намайг түлхээд унагаачихаар нь би босож ирээд түлхэж унагаалаа гээд татаад нэг цохиод өшиглөсөн. Тэгэхэд Ж. салгаад та 2 одоо больцгоо гээд түлхээд удирдлагын өрөөнөөс гаргатал А.******* би чамайг ална гээд цаашаа гүйсэн. Тэгэхэд би өглөө ээлж ирэх гэж байгаа юм чинь гээд цэвэрлэгээгээ хийчихье гэж цэвэрлэгээний өрөөнд ороод зогсож байтал ард нэг хүн байхаар нь эргээд хартал А.******* хутга барьчихсан зогсож байсан. Тэгэхэд нь наадах чинь тоглоом биш шүү, чи хутгаа боль хөөе гэтэл шууд над руу дайраад баруун зүүн гараараа л хамгаалахад миний зүүн гарын булчин задраад цус нь гарч байсан. Тэгээд би нөгөө гараараа түлхээд хойш суутал Ж: гүйгээд ирсэн. Тэр хооронд миний цээж рүү шууд 2 удаа хутгалаад би газар унасан, унаад эргээд хартал А.******* өвдөглөөд намайг татаж аваад би чамайг алчихлаа шүү дээ гээд уйлаад байсан....” гэв.
Шүүгдэгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр миний бие тус байгууллагад ээлжийн инженерээр, хохирогч А.******* нь ээлжийн монтёр албан тушаалаар шөнийн ээлжид гарсан. Тухайн үед манайх 24 цагаар ээлжээр гардаг байсан. А.*******ыг өдрийн цагаар би ажилтай байсан учир түр суугаад өгөөч гэж гуйгаад суулгачхаад, орой ирж ээлжээ авахдаа бид 3 ярилцаж байгаад жоохон пиво уухаар болсон. Ер нь өглөө болтол уугаад хоносон. Өглөө хэрэг болсон өдрийн өрөөнд шалаар дүүрэн пиво асгараад бохирдчихсон байсан. Тэгээд би энэ 2-т цэвэрлэгээгээ хийгээрэй одоо ээлж солигдох болж байна гэхэд А.*******, А.******* хоёр нэг нэгнийгээ цэвэрлэгээ хий гэж маргасан. Тухайн үед миний утасны цэнэг дуусчихсан байсан учир утсаа цэнэглээд байж байтал энэ 2-ын дуу нь чангараад байхаар нь гараад очсон чинь коридорт маргалдаад зогсож байсан. Би боль гээд тэр 2-ыг цаад талын өрөө рүү оруулах хооронд А.******* гал тогооноос хутга авч ирээд А.*******г хутгалах гээд байхаар нь боль гээд хэлээд байхад надаас зөрөөд тийм зүйл болсон...” гэв.
Шүүгдэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тухайн өдөр Ж.*******г орлож ажиллаад орой нь бид хэд хоорондоо ярилцаад пиво 2 шил архи уусан өглөө 07:00 болтол.Тэгээд өглөө нь цэвэрлэгээ нь дээрээс болж муудалцсан.Тухайн үед согтуу байсан учир нарийн сайн санахгүй байна. Холбогдсон хэрэгтээ үнэхээр их харамсаж байна. Намайг уучлаарай. Дахин худал мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.*******, Ж. нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хотын -ний хэрэглэгчдэд үйлчлэх төвийн харьяа цахилгаан дамжуулах дэд станцын байранд А.*******тэй "цэвэрлэгээ хийх” асуудлаас үүдэн маргалдах явцад хутгаар түүний зүүн гар орчимд зүсэж, цээжин тус газарт хатгасны улмаас биед цээжний хөндийд цусан хураа, цээж, зүүн бугалганд зүсэгдсэн шарх, хамарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирлыг зэвсэг хэрэглэн санаатай учруулсан,
Мөн хэргийг харсан гэрч Ж.*******г биеэр болон утсаар "Чи болсон явдлыг хараагүй гэдгээрээ байгаарай" гэж байнга ятгаж түүнийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр худал мэдүүлэг өгөхөд хууль бусаар нөлөөлсөн,
Шүүгдэгч Э. нь А.*******ыг хутгаар А.*******гийн биеийн зүүн гар орчимд зүсэж, цээжин тус газарт хутгалсан үйл явцыг харсан атлаа тухайн хэрэг болсон өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, мөн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Би яг хэн нь хаана хутгалсныг нь анзаарч хараагүй. А.*******гийн гарт бол хутга байгаагүй...намайг утсаа цэнэглээд байж байх хойгуур бүүр дуу нь чангараад байхаар нь яваад ортол тийм зүйл болчихсон байсан. Би тэр хоёрын гэмтэл хэрхэн яаж учирсныг мэдэхгүй” гэж өөрийн үзэж, харсан зүйлээ хараагүй мэтээр худал мэдүүлсэн болох нь:
/1-р хх 26-27 дугаар тал/
/1-р хх-30-35 дүгээр тал/
4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Ж. өгсөн: “...А.******* шууд манай өрөөний цонхийг онгойлгоод гадаа А.******* зогсож байсан чинь хөөе чи шалаа угаа гэж хэлэхэд А.******* би яахаараа шал угаадаг юм гээд чи угаах ёстой биздээ гэхэд ******* адилхан ууж идсэн байж чи цэвэрэл пизда минь гэсэн чинь А.******* ууралсан бололтой шууд л цонхны хажууд хаалга байдаг болохоор тэр дороо манай өрөөнд орж ирээд 2 уулаа заамдалцаад автал А.*******, А.*******ыг гараараа татаад газар унагаад толгойн ар хэсэг рүүн 2 удаа өшиглөхөд А.******* уурлаад босоод ирэхээр нь хоорондоо зодолдох нь гэж бодоод би дундуур нь ортол барьцалдсан уулаа дахиад заамдалцаад авахаар нь би боль гэж хэлээд пизда минь, чи намайг дийлэх үү гээд л 2 уулаа 2 биендээ хэлээд маргалдаад чигт нь өрөөнөөсөө түлхээд гаргаад сургалтын өрөө рүү оруулсан ба энэ хооронд нь би голоос нь гарахгүй орсон ба би голоос нь холдохоор зодолдох гээд байхаар 2 гараа алдалаад 2 ууланг нь 2 тийш нь түлхээд зогсож байхад намайг тойруулаад бие биенийгээ заамдаж аваад угзарч таталцаад байхаар нь би ыг хурдан өрөөнд миний цэнэглэгч байсан болохоор гялс гүйж ороод утсаа цэнэглэгчинд ир гэж хэлье гэж бодоод утсаа гаргаад иртэл цэнэггүй байхаар нь удирдлагын залгахад асах гэж 1-ээс 2 минут болсон ба А.*******, А.******* нар сургалтын өрөөнд заамдалцаад үлдсэн ба утас яг асаад пин кодоо хийж байхад ******* ******* намайг хутгалчихлаа гээд орилохоор нь утсаа хаяад гүйгээд ортол өрөөний хойд хана дагуу байх орон дээр А.******* газар бөгсөн биеэрээ суусан цээжин бие нь орон дээр 2 гарын тохойгоороо дараад доошоо харсан байдалтай харин А.******* гартаа хар хутга барьсан наад талд нь зогсож байсан. Тэгээд А.******* шууд очоод А.*******г цээжин биеэр нь тэврээд авахад А.******* эргээд дээшээ харсан ба А.******* би чамайг хутгалчихлаашдээ, би хүн алчихлаа гээд орилохоор ...” гэх мэдүүлэг,
/1-р хх-51-53 дүгээр тал/
5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагч нарын нүүрэлдүүлж өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би дэд станцад гийн оронд ээлжийн инженерээр ажилд гарсан. Тэгээд тухайн шилжих хенөө бид нар архи, пиво ууцгаасангийн орчимд би *******г хутгалж гэмтээж хүнд гэмтэл учруулсан, үүнийгээ хүлээн зөвшөөрнө мөн би өөрөө өөрийнхөө биед хутгаар гэмтэл учруулсан, үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Намайг өөрийгөө гэмтээсэнийг харсан хүн байхгүй гэж бодож байна...тухайн үед *******г цэвэрлэгээ хийгээд буух ёстой байсан учраас цэвэрлэгээгээ хий гэхэд үгүй гэснээс болоод маргалдсан. Өөр маргах шалтгаан бол байгаагүй. Тэгээд би чи хийх ёстой биздээ гээд түлхчихсэн чинь уначихсан, тэгээд ******* босч ирээд намайг унагаад өшиглөсөн юм. Тэгэхээр нь би хутга авчраад хутгалчихсан юм..." гэсэн мэдүүлэг
/3-р хх 40-43-р хуудас/ гэх мэдүүлэг,
6.Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай дүгнэлт,
/2-р хх 146-148-р хуудас/
7.Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай "А.*******гийн биед цээжний хөндий рүү нэвтэрч уушиг гэмтээсэн хатгагдсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр олон цээжний хөндийн цусан хураа, цээж, зүүн бугалганд зүсэгдсэн шарх, хамарт удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэсэн дүгнэлт,
/1-р хх 67-68-р хуудас/
8.Шүүгдэгчийн А.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд
/2-р хх 22-31/
9. дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 34/17 дугаар “…А.*******гийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 5,161,700 төгрөг…” гэх албан бичиг, хавсралт,
/1-р хх-42-44 дугаар тал/
10.Шүүгдэгчээс хохирогчид хохирол төлбөр төлсөн баримтууд /хх-88-91 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн гаргасан дүгнэлт, тайлбар:
Улсын яллагч “... дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хотын цахилгаан түгээх төрийн өмчит үйлчилгээний компанийн хэрэглэгчид үйлчлэх төвийн харьяа Цахилгаан дамжуулах дэд станцын байранд хохирогч А.*******тэй цэвэрлэгээ хийх асуудлаас болж маргалдах явцад хутгаар түүний зүүн гар орчимд зүсэж цээжинд тус газар нь хатгасны улмаас түүний биед нь цээжин дэх хөндийд цусан хуралт, цээж, зүүн бугалга нь зүсэгдсэн шарх, хамар зулгаралт бүхий эрүүл мэнд нь хүнд хохирол, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэн санаатай учруулсан. Мөн хэргийг харсан гэрч Ж. нь биеэр болон утсаар чи харсан, болсон үйл явдлыг хараагүй гэдгээрээ байгаарай гэж байнга ятгаж, түүнийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр худал мэдүүлэг өгөхөд хууль бусаар нөлөөлж хэрэг хянан шийдвэрлэх хэвийн ажиллагаанд нөлөөлсөн. Шүүгдэгч Ж. нь А.*******ыг хутгаар А.*******гийн биед зүүн гар орчим зүсэж цээжин тус газарт нь хутгалсан үйл явцыг харсан атлаа тухайн хэрэг болсон өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, мөн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө би яг хэн нь хаана хутгалсныг анзаарч хараагүй. А.*******гийн гарт байсан хутгыг байгаагүй. Намайг утсаа цэнэглээд байж байх хойгуур дуу нь чангараад байхаар нь яваад очтол тийм зүйл болсон байсан. Тэр 2-ын гэмтэл хэрхэн яаж учирсныг мэдэхгүй гэж, өөрийн үзэж харсан зүйлийг хараагүй мэтээр худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогдсон болох нь өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээр гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, түүнчлэн хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэргийн улмаас А.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Эд мөрийн баримтаар А.******* нь гаргаж өгсөн эмчилгээний зардлууд 3.755.000 төгрөгийг А.******* нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хувааж төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын санд иргэний нэхэмжлэгч Н.Ганжаргалаас нэхэмжилсэн төгрөгийг эрүүл мэндийн даатгалын холбогдох дансанд нөхөн төлсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар А.******* нь бусдад төлөх төлбөргүй, мөн шүүгдэгч Ж. нь А.*******ыг хутгаар А.*******гийн биед зүүн гар орчим зүсэж цээжин тус газарт нь хутгалсан үйл явцыг харсан атлаа тухайн хэрэг болсон өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, мөн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө би яг хэн нь хаана хутгалсныг анзаарч хараагүй. А.*******гийн гарт байсан хутгыг байгаагүй. Намайг утсаа цэнэглээд байж байх хойгуур дуу нь чангараад байхаар нь яваад очтол тийм зүйл болсон байсан. Тэр 2-ын гэмтэл хэрхэн яаж учирсныг мэдэхгүй гэж, өөрийн үзэж харсан зүйлийг хараагүй мэтээр худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогдсон гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна...” гэх,
Хохирогчийн өмгөөлөгч Ч.*******: “...гэм буруугийн хувьд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд маргахгүй байгаа. Улсын яллагчийн дүгнэлттэй хохирогч тал санал нэг байна. Өөрөөр хэлэх юм бол А.******* нь А.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн гэрч Ж.д худал мэдүүлэг өгөхөд хууль бусаар нөлөөлж, худал мэдэг мэдүүлэг өгүүлсэн, одоо гэмт хэрэг үйлдсэн болох нь тус тус шинжлэн судлагдсан нотлох баримт, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Ж.ий худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг, үйлдсэн болох нь түүний өнөөдрийн өгч байгаа мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгч нарыг дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоож шийдвэрлэж өгнө үү...” гэх,
Шүүгдэгчийн А.*******ын өмгөөлөгч Э.*******: “...А.******* нь бусдад хүнд гэмтэл учруулсан дээрээ маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Сүүлд нөлөөлөх гэдэг зүйл анги прокурорын шатанд хэрэг удсан хойно нэмэгдэж орж ирсэн. Үүнд дээр өөрийнх нь бүрэн эрхийн хэмжээний хувьд гомдол гаргаж байсан. Үүнд дээр ч бас маргадаггүй. Хохирол, хор уршгийн хувьд эрүүл мэндийн санд учирсан 5.161.700 төгрөгийг төлсөн хохирогчид төлөх л төлбөргүй, гэж улсын яллагч гэсэн үзэж байна. дүүргийн уурхайчдын 3/368 тоот хашаа байшинг хохирол төлбөртэй гэдэг утгаар дүүргийн прокуророос битүүмжилсэн байсан. Хохирол төлбөргүй болсон учраас битүүмжийг хүчингүй болгож өгнө үү, гэсэн саналыг гаргаж дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү...” гэх,
Шүүгдэгчийн Ж.*******гийн өмгөөлөгч Д.*******: “...Ж. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тухайн гэмт хэргийг худал мэдүүлэг өгсөн зүйл ангиар зүйлчлэгдэж орж ирсэн. Энэ тухай гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг өөрийнх нь мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч А.*******гээс нэхэмжилсэн зүйл байхгүй учраас өнөөдрийн байдлаар Ж. нь бусдад төлөх төлбөргүй байна...”гэх,
Иргэдийн төлөөлөгч “...Гэм буруутай гэж үзэж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч А.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хохирогч А.*******гийн хутгаар түүний зүүн гар орчимд зүсэж, цээжин тус газарт хатгасны улмаас биед цээжний хөндийд цусан хураа, цээж, зүүн бугалганд зүсэгдсэн шарх, хамарт зулгаралт бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”
Шүүлэгч А.******* нь хэргийг харсан гэрч Ж.*******г биеэр болон утсаар "Чи болсон явдлыг хараагүй гэдгээрээ байгаарай" гэж байнга ятгаж түүнийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр худал мэдүүлэг өгөхөд нь гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэрч, мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийг худал мэдүүлэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Ж. нь дээрх үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгснөөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, Ж.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч А.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.*******гийн бие махбодод хүнд хохирол учирсан ба хохирогчийн баримтаар нэхэмжилсэн төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардалд нийт 3.755.690 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 5,161,700 төгрөгийг тус тус шүүгдэгч нь нөхөн төлсөн тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч А.*******д нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:
Улсын яллагч “...Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж байна.
шүүгдэгч Ж.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулж, торгуулийг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг тус тус гаргаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй 1 ширхэг хутга, нэг талынхан мод нь унасан 1 ширхэг заазуурыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлэх. Б А.*******ын хашаа байшин битүүмжлэгдсэн эд хөрөнгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц чөлөөлж, шүүгдэгчийн хувьд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй талаар мөн дурдуулах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус тус шүүхэд бас гаргаж байна...” гэх,
Шүүгдэгчийн А.*******ын өмгөөлөгч Э.******* “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Мөн хохирол төлбөрөө төлсөн, бага насны хоёр хүүхэдтэй зэрэг хувийн байдал харгалзан үзээд оноох ялыг бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэсэн хүсэлттэй байна...” гэх,
Шүүгдэгчийн Ж.*******гийн өмгөөлөгч Д.*******: “...Шүүгдэгч Ж.******* нь хэрэг учрал болсон өдөр айж сандарсандаа худал мэдүүлэг өгсөн гэж мэдүүлдэг. Түүндээ гэмшин хуулийн зөвлөгөө авч, өмнөх худал мэдүүлгээ залруулан дахин мэдүүлэг өгсөн байдаг. Мөн гэм буруу дээрээ маргадаггүй, тухайн үед хурдан шуурхай эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг харгалзан үзээд 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч А.*******ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч А.******* нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Ж.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт 6 /зургаан/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоов.
Бусад асуудлаар
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хар иштэй 1 ширхэг хутга, нэг талынхан мод нь унасан 1 ширхэг заазуурыг устгаж, бичлэг бүхий 4 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөргүй тул мөрдөн шалгах ажиллагаанд түүний өмчлөлийн дүүргийн 1-р хороо тоот хашаа байшин битүүмжилснийг чөлөөлж шийдвэрлэлээ.
шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэрчид худал мэдүүлэг өгүүлэхээр хууль бусаар нөлөөлсөн” гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Овогт гийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч Ж.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.д оногдуулсан торгох ялыг сарын 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, уг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч А.******* цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, бор өнгийн иштэй заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
8. Шүүгдэгч А.*******ын өмчлөлийн дүүргийн 1-р хороо тоотод байрлах хашаа байшин битүүмжлэгдсэн эд хөрөнгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар чөлөөлж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ