Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/137

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

  2024           10            16                                        2024/ШЦТ/137

       

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох эрүүгийн 2404001160101 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                 Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Б.Батцэцэг

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч           Ж.*******

 Хохирогчийн өмгөөлөгч                               Х.Даваахүү, Г.Бадамханд

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Ц.Туяа

 Шүүгдэгч                                                       Н.******* нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, яс үндэс урианхай, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, ******* 4 дүгээр гудамжны 15 тоотод байнга оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* ургийн овогт *******ийн ******* (РД:*******).

Яллагдагч Н.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цаг 40 минутын орчимд “******* Prius 30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.13 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ ” дэлгүүрийн урд засмал зам дээр жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5, 3.7, 16.1 дэх заалтад заасныг тус тус зөрчиж, явган хүний зохицуулдаггүй гарцаар унадаг дугуй унан зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй хохирогч Б.г мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд баруун талын шилбэний ясны хөндлөн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, мөн дээрх хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Н.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би гэртээ найз гийн хамт 1 шил архи хувааж уугаад манай найз гэртээ харихаар явсан. Би дэлгүүр орж пиво аваад машиндаа ганцаараа уусан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Хохирогчид эхлээд 1.500.000 төгрөг, дараа нь шүүх хуралдаан хойшилсон хугацаанд 5.000.000 төгрөг өгсөн, сая 3.500.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 157-158, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Насанд хүрээгүй хохирогч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...хашаан дотроо тоглож байгаад чихэр авахаар ахтайгаа хамт дугуйтайгаа явсан. Тэгээд чихрээ авчихаад замаар гарахдаа гарцаар гаръя гэж ярилцаж байгаад гарахаар болж ах түрүүлээд дугуйтайгаа гарцаар гарсан. Би араас нь гарч байтал машин ирээд мөргөсөн бөгөөд дугуйтайгаа чирэгдсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 26-27)

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “Тухайн өдөр манай хүүхэд гарцаар гарахдаа дугуйгаа түрээд гарсан гэдгийг хамт явсан хүүхдүүд хэлдэг. Мөн хэргийн газрын үзлэгээр осол гарсан цагийг 20 цаг гэж буруу бичсэн, миний бодлоор уг осол гадаа гэгээтэй байхад гарсан. Гантулгын зүгээс 4 удаа хот руу авч явж хүүгийн маань хөлний рентген зургийг авахуулсан. ******* эхлээд 1.500.000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн, шүүх хурал хойшилсон хугацаанд 5.000.000 төгрөг нэмж өгсөн. Би Гантулгын өгсөн 6.500.000 төгрөгийг хүүхдийнхээ оюун ухааны академийн төлбөр болон дүүгээсээ авсан байсан зээлийн төлбөр болон бусад зүйлд зарцуулсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд дээд хэмжээ буюу 15.000.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд Гантулгын өгсөн дээрх 5.000.000 төгрөгийг хасч, үлдэх 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хэргээс болж өмгөөлөгч нарыг хотоос шүүх хуралд авчрах гээд зардлууд их гарч байна. Миний хувьд өмгөөлөгчийнхөө хөлсийг төлөх хэрэгтэй байна. Унадаг дугуйны төлбөр төлөгдсөн.

Сая шүүх хурал завсарласан хугацаанд 3.500.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн байна. Хүүдээ витамин авч өгсөн болон сургууль руу нь таксигаар хүргэж өгсөн зардлууд гарсан байгаа. Одоогоор хүүгийн биеийн байдал айхтар муудсан зүйл байхгүй ч цаашид хүүхдээ эмчлүүлэх шаардлагатай тул цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Гомдолтой байна” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.ийн “...дэлгүүрээс чихэр авахаар дүү бид хоёр тус тусдаа унадаг дугуйтай хашаанаас гараад “Бяцхан булаг” гэдэг дэлгүүр орсон. Дэлгүүрээс юмаа авчихаад буцаад гэртээ харих гээд засмал замын явган хүний гарцаар би түрүүлээд дугуйтайгаа зам хөндлөн гарсан тэгээд би зам гарчихаад зогсож байтал “Хүүхэд дайрчихлаа” гэж хэн нэгэн хүн хэлсэн. Тэгээд би эргээд хартал манай дүүг мөргөсөн байсан. Би дугуйгаа үлдээгээд алхаад очиход манай дүү доошоо хараад уйлаад хэвтэж байсан миний дүүг мөргөсөн машин нь ухарч байгаад яваад өгсөн....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 40-41)

Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2024 оны 4 дүгээр сарын 30-ны орой өөрийн эзэмшлийн улсын дугаартай “-11” маркийн тээврийн хэрэгсэлтэй Багануур дүүргийн 4 дүгээр хорооны уулзвар дээр баруун гар тал руугаа эргэх гээд зогсож байхад ертөнцийн зүгээр Багануур дүүргийн 5 дугаар хорооноос 4 дүгээр хороо өгсөх чиглэлд улсын дугаартай “******* 30” маркийн тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй жолоочтой машин унадаг дугуйтай 5-6 насны орчим насны эрэгтэй хүүхдийг мөргөсөн. Тэгээд би 4 дүгээр хорооны уулзвараас урагш хөдлөөд тухайн тээврийн хэрэгслийг зогсоох гээд өөрийн тээврийн хэрэгслийг зогсоож буухад улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн мөргөсөн хүүхдийн унадаг дугуйг машинаараа мөргөж чирээд явсан. Тухайн үед хүүхэд нь мөргүүлээд ертөнцийн зүгээр замын зүүн талд явган зам дээр шидэгдсэн. Би цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 36-38)

-Иргэний нэхэмжлэгч Б.ын “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.ий эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж, үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд, Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн оношоор нийт 1,739,691 төгрөгийн зардал гарсан байх тул нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргасан. Иймд хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 34-35)

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 16-ний өдрийн 09ШЭ/167 дугаартай “Б.ий биед баруун талын шилбэний ясны хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой.  Дээрх шилбэ ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт (1 дүгээр хх-ийн 44-45)

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №988 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай шинжилгээгээр “Насанд хүрээгүй хохирогч Б.ий сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг дөрөвдүгээр зэрэгт хамаарна гэж “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг” хүлээн зөвшөөрсөн маягт үйлдсэн нь Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 2.7 дахь хэсгийн заалттай тохирохгүй байна. О.ий сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд үүссэн байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэжээ. (2 дугаар хх-ийн 5-7),

            “ ын ” ХХК-ийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоох шинжилгээгээр “...тээврийн хэрэгслийн эд ангиуд эвдрэлгүй хэвийн, ослын өмнө болон  осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтэл байхгүй. улсын дугаартай “******* -30” маркийн тээврийн хэрэгсэл нь 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үзлэг оношилгоо дуусна” гэсэн тайлан (1 дүгээр хх-ийн 131-133)

           Мөрдөгчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “...Жолооч “******* -30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан сэжигтэн Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:

в/осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийн чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулсны дараа байрнаас нь хөдөлгөх,

г/тухайн ослын талаар Цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтаныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах,

3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийлгэхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалт,

-насанд хүрээгүй хохирогч Б. (7 настай) нь Замын хөдөлгөөний дүрмийн 25.3 “Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно,

25.6 “Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна,

27.2 Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ,

а/ “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” гэсэн магадлагаа (1 дүгээр хх-ийн 138-139)

” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 200 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “YBE101 нэртэй эрэгтэй хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг 150.000 төгрөг” гэжээ. (1 дүгээр хх-ийн 126)

            Гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “иргэн Б.гээс Багануур дүүргийн 5 дугаар хорооны урд байрлах хүүхдийн тоглоомын талбайн хажууд хүүхэд машинд мөргүүлчихлээ” гэсэн мэдээллийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цаг 40 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэжээ. (1 дүгээр хх-ийн 3)

              Хэргийн газрын үзлэг хийсэн болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “...Үзлэгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 21 цаг 00 минутад эхлүүлэв. Хэрэг учрал Багануур дүүргийн 5 дугаар хороо, “ ” хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд байх тоглоомын талбай хэсгийн замд болсон байв. Тухайн газарт байрлах 120 дугаартай гэрэлтүүлгийн шон дээр хяналтын камер байхгүй байна. Үл хөдлөх цэгийг 120 дугаартайй гэрэлтүүлгийн шонгоор авав. Унадаг дугуйтай хүүхэд тээврийн хэрэгсэлд анх мөргүүлсэн цэгийг А гэсэн үсгээр тэмдэглэв. ...Унадаг дугуй тээврийн хэрэгсэлд чирэгдсэн цэгийг “Г” үсгээр тэмдэглэв. А цэгээс Г цэг хүртэл 18.50 метр, Г цэг нь зорчих хэсгийн баруун захаас 0.85 метр. Авто замын өргөн 7 метр, эгнээний өргөн 1.70 метр” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хх-ийн 5-10, 17-21)

Жолоочийн лавлагаагаар “******* ургийн овогт *******ийн ******* /РД:*******/-ийн 278442 дугаартай “В, С, С1, С1Е, СЕ” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2033 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, жолооны үнэмлэхний төлөв-хүчинтэй” гэжээ (1 дүгээр хх-ийн 178),

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар “******* Prius-30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч *******ийн *******” гэжээ. (1 дүгээр хх-ийн 186)

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “******* ургийн овогт *******ийн ******* /РД:*******/-ийн 278442 дугаартай “В, С, С1, С1Е, СЕ” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцов” гэжээ. (1 дүгээр хх-ийн 184-185)

          Шүүгдэгч Н.Гантулгын согтолтын зэргийг драгер багажаар шалгахад “2.13 хувийн согтолттой” гэжээ. (1 дүгээр хх-ийн 13,16) 

Нас тоолсон тухай тэмдэглэл болон төрсний гэрчилгээний хуулбар “ овогтой Аматүвшин /РД:/ нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 7 нас 7 сар 26 хоногтой” гэжээ (1 дүгээр хх-ийн 29, 191)

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 28/49 дугаартай албан бичгээр “иргэн Б. (РД:) нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш ойрын дуудлага 56,609 төгрөг, эмийн эмчилгээ 1,596,853 төгрөг, амбулаторын үзлэг 86,769 төгрөг нийт 1,739,691 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ (1 дүгээр хх-ийн 31)

Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар “Эрүүл мэндийн даатгалын санд 1.739.691 төгрөгийг Н.******* төлж барагдуулсан” талаарх баримт (1 дүгээр хх-ийн 212),

Хаан банкны шилжүүлгийн баримтаар “Н.*******ас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөг шилжүүлсэн” талаарх баримт (1 дүгээр хх-ийн 190)

Яаралтай тусламжийн хуудсаар “ийн ЯТТ-т ирсэн цаг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цаг 15 минут, урьдчилсан онош шилбэний бусад хэсгийн хугарал. Ил “ гэжээ. (1 дүгээр хх-ийн 52)

Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн  нэхэмжлэлийн баримтад “ийн эмийн эмчилгээний төлбөр 1.569.853 төгрөг” гэжээ. (1 дүгээр хх-ийн 67)

Насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой өвчний түүхийн талаарх баримтууд (1 дүгээр хх-ийн 51-122)

            Иргэний оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт болон иргэний үнэмлэхний лавлагаагаар “******* ургийн овогт *******ийн ******* (РД:*******) регитрийн дугаартай, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчны 4 дүгээр гудамжны 15 тоотод оршин суудаг” гэжээ. (1 дүгээр хх-ийн 166, 177)

              Шүүгдэгч Н.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хх-ийн 162, 169-171) болон шийтгэх тогтоолын хуулбар бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          I.Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Н.******* нь хэрэгт авагдсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээний зардлын баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч нь сайн дураараа 6.500.000 төгрөг төлсөн. Мөн иргэний нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг гуравдугаар зэрэглэлийн дээд хэмжээгээр тооцож гаргуулах, насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээх”,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс “Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг гуравдугаар зэрэглэлийн дээд хэмжээ буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээх”,

            Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “Миний үйлчлэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаангүй. Мөрдөгчийн магадлагаагаар 7  настай хүүхэд харгалзах хүнгүйгээр дугуйтай замын хөдөлгөөнд оролцсон нь эцэг, эх, асран хамгаалагч нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-ын а-д заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт “7-14 хүртэлх насны иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч хариуцан арилгана” гэж заасан. Улсын Дээд Шүүхийн 25 дугаар тогтоолын 3.1.3, 3.8-д зааснаар нөхөн төлбөр тогтооход хохирогч өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх гэсэн зарчмыг баримталж, хохирол төлбөр төлсөн байдал, хохирогчийн буруутай байдал зэргийг харгалзан үзнэ гэж заасан.

Иймд дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогчийн хэн алины буруутай үйлдлүүд тогтоогдож байх тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хэмжээг тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэсэн  дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.Гантулгын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Н.******* нь согтуугаар 2024 оны 4 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед өөрийн эзэмшлийн “******* Prius-30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг Багануур дүүргийн 5 дугаар хороо, “ ” дэлгүүрийн урд засмал зам дээр жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-ын в,г, 3.7-ын а, 16.1 дэх заалтад заасныг тус тус зөрчиж, явган хүний гарцаар унадаг дугуй унан зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй 7 настай хохирогч Б.г мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд баруун талын шилбэний ясны хөндлөн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулж, мөн дээрх хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:

-шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу” гэх мэдүүлэг,

-насанд хүрээгүй хохирогч Б.гийн “Би ахынхаа араас гарцаар дугуйтайгаа гарч байтал машин ирээд мөргөсөн” гэх  мэдүүлэг,

-насанд хүрээгүй гэрч Б.ийн “...явган хүний гарцаар би түрүүлээд дугуйтайгаа зам хөндлөн гарсан. “Хүүхэд дайрчихлаа” гэж хэн нэгэн хүн хэлэхээр нь эргээд хартал манай дүүг мөргөсөн байсан. Дүүг мөргөсөн машин нь ухарч байгаад яваад өгсөн” гэх мэдүүлэг,

-дээрх ослыг харсан гэрч Б.гийн “...би өөрийнхөө тээврийн  хэрэгсэлтэй Багануур дүүргийн 4 дүгээр хорооны уулзвар дээр баруун гар тал руугаа эргэх гээд зогсож байхад ертөнцийн зүгээр Багануур дүүргийн 5 дугаар хорооноос 4 дүгээр хороо өгсөх чиглэлд улсын дугаартай “******* -30” маркийн тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй жолоочтой машин унадаг дугуйтай 5-6 насны орчим насны эрэгтэй хүүхдийг мөргөсөн” гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а болон 16.1 дэх хэсэгт заасан жолооч нь “согтууруулах ундаа хэрэглэсэн тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглох, “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн,

-мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-ын в,г-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч нь “тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас  зорчих хэсгийг чөлөөлөх..., ...боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, ослын талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, ...осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах...,” зэрэг үүргээ биелүүлээгүй гэдгийг тогтоосон мөрдөгчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн магадлагаа,

-насанд хүрээгүй хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 09ШЭ/167 дугаартай дүгнэлт,

-дээрх ослын улмаас насанд хүрээгүй хохирогчийн унаж явсан дугуйнд 150.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “ Эстимэйт” ХХК-ийн №200 дугаартай шинжээчийн дүгнэлт,

-насанд хүрээгүй хохирогч нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарахыг тогтоосон шинжээчийн 988 дугаартай дүгнэлт,

-уг осол 2024 оны 04 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед гарсныг тогтоосон, гэрч Б.гээс Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн талаарх тэмдэглэл болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,

-насанд хүрээгүй хохирогчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны орой 20 цаг 15 минутад эмнэлгийн тусламж авсан талаарх яаралтай тусламжийн хуудас,

-хохирогч Б. нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 7 нас 7 сар 26 хоногтой болохыг тогтоосон мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар,

-насанд хүрээгүй хохирогч нь 1.739.691 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримтууд,

-шүүгдэгч Н.******* нь осол гарахад 2.13 хувийн согтолттой байсныг тогтоосон согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйлдлийг нотолж байгаа баримтуудыг үнэлж дүгнэхэд:

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Б., насанд хүрээгүй гэрч Б. нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу түүний хууль ёсны төлөөлөгч эх Ж.Оюун-Эрдэнийг байлцуулсан, гэрч Н.д  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар  зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж, санаатайгаар мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж мэдүүлэг авсан байх тул мөрдөн байцаалтын шатанд эдгээр оролцогчийн эрхийг зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

              Мөн хэргийн үйлдлийг нотолж байгаа насанд хүрээгүй хохирогч Б.ий  мэдүүлэг нь дээрх 2 гэрчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн №988 дугаартай дүгнэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.7, 3.1-3.2 дахь хэсэгт заасан шалгуурыг хангасан, мэргэшсэн шинжээч нар гаргасан байх тул уг дүгнэлтийг хууль ёсны шаардлагыг хангасан гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн №09ШЭ/167 дугаартай дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаатай маргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйл, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Замын цагдаагийн албанд 8 жил ажиллаж байгаа мөрдөгч тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан байх тул уг магадлагааг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар  зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй гэж заасан.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Гантулгын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэгт агуулагдаж буй үйл баримтыг дээр дурдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэсний эцэст шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно. 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.

гтуурал гэдэг нь ерөнхий агуулгаараа согтууруулах ундааны зүйлийг өөрийн хүсэл, зоригоор хэрэглэн, зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд оруулж, улмаар дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэх нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх нөхцөл болдог.

Хуульд зааснаар “бага насны хүүхэд” гэж 14 насанд хүрээгүй хүнийг ойлгох ба  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.3, 25.6, 27.2(а)-дахь заалтуудад 10 нас хүрээгүй хүүхдийн хувьд харгалзах хүний хамтаар замын хөдөлгөөнд оролцох бөгөөд унадаг дугуйтай бол зөвхөн явган хүний зам дээр хөдөлгөөнд оролцож болох талаар зохицуулсан байна.

Хэргийн үйл баримт болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудыг дүгнэж үзвэл шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсноос гадна замын хөдөлгөөнд оролцоогүй хүн, хуулийн этгээд буюу эцэг, эх, асран хамгаалагч нь бага насны хүүхдээ замын хөдөлгөөнд оролцуулахдаа зохих үүргээ биелүүгүй талаар мөрдөгчийн магадлагаанд дурджээ.

Мөн шүүгдэгч Н.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ санаатай хандсан боловч дээрх хууль бус үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрах боломжтой гэдгийг урьдчилан мэдэх боломжтой (үүрэгтэй) байсан боловч мэдэлгүй хайхрамжгүй хандсаны улмаас дээрх хор уршигт хүргэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Гантулгын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Н.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

     Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулсныг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд.., эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

 Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс дараах нэхэмжлэлийг гаргав. Үүнд:

-хохирогчийн сэтгэцэд учирсан гуравдугаар зэрэглэлийн хор уршгийг тооцохдоо дээд хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлж, 15.000.000 төгрөг гаргуулах,

-насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээнд зарцуулсан болон цаашид гарах эмчилгээний зардлуудыг тус тус нэхэмжилжээ.

 

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан бөгөөд уг нөхөн төлбөрийн дундаж нь 17-18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр байна.

Шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх аргачлалын гуравдугаар зүйл болон 3.8 дахь заалтад заасан зарчим, нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байх тул  шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хохирогч талд гэм хорын зардлыг сайн дураараа хэсэгчилж төлсөн байдал, иргэний нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийн дараах үеийн эрүүл мэндийн байдал, 7 настай хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хараа хяналтгүйгээр явуулсан нөхцөл байдал зэргийг харгалзан нөхөн төлбөрийн хэмжээг дээр дурдсан дундаж хэмжээнээс доош буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9.900.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. (660.000х15=9.900.000)

Шүүгдэгч Н.******* нь хохирогчиийн хууль ёсны төлөөлөгчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.500.000 төгрөг, шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд 5.000.000 төгрөг, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд 3.500.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөг төлж барагдуулжээ.

Шүүгдэгч Н.*******ас хохирогч талд төлж барагдуулсан 10.000.000 төгрөгөөс гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох дугуйны үнэ 150.000 төгрөгийг хасахад тэрээр сайн дураараа хохирогчид  9.850.000 төгрөгийг төлсөн гэж үзэхээр байна.

Иймд шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн 9.900.000 төгрөгөөс дээрх 9.850.000 төгрөгийг хасч тооцон, шүүгдэгчээс үлдэх 50.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй. (9.900.000-9.850.000=50.000)

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “ослын дараах үеийн насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээнд зарцуулсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардал”-уудтай холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заажээ.

              Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.аас “насанд хүрээгүй хохирогч Э.ий гэмтлийн оношоор 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмийн эмчилгээний зардал 1.596.853 төгрөг, яаралтай тусламж болон бусад зардал нийт 1.739.691 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал”-ыг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 212 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”,

Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан ба эдгээр гэмт хэргүүд нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Н.******* нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзээд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.3 дахь заалтыг тус тус журамлан зорчих эрх хязгаарлах ялын нийт хугацааг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож өгнө үү” гэсэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас “Улсын яллагчийн ялын санал нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирохгүй үндэслэл муутай байна. Н.******* нь согтуугаар машин барьж бага насны хүүхдийг дайраад зугтаасан нь санаатай үйлдэл. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 10.000.000 төгрөг гаргаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний нэхэмжлэл бүрэн хангагдаагүй, гэм хор арилаагүй байна. Иймд хорих ялыг дээд хэмжээгээр нь оногдуулах” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1, 6.1 дүгээр зүйлүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаас гадна эрүүгийн хариуцлагыг зорилго нь нийгэмшүүлэхэд орших бөгөөд хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан байдаг.

Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээж, бусдад учруулсан хохирол болон иргэний нэхэмжлэлийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг доод хэмжээгээр нь оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Мөн аливаа эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоос гадна нөгөө талаасаа  нийгэмшүүлэх зорилгыг хамтад нь агуулдаг.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Н.******* нь 2010 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч тэрээр ялаа эдэлж дууссан тул энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 9.850.000 төгрөг, эд хөрөнгийн хохирол болон иргэний нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүгдэгч Н.*******д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч талын хэн алины буруутай хууль, дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялаас  зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, уг ялын хуульд заасан дундаж хэмжээнээс дээгүүр тогтоож шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.3 дахь заалтыг журамлан түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хугацааг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоов.

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор Н.Гантулгын №278442 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсарган ирүүлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй. (1 дүгээр хх-ийн 185)

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хугацааг 2 (хоёр) жил 6 (зургаан) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.******* нь шүүхээс оногдуулсан 2 (хоёр) жил  6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрийн байнга оршин суух Багануур дүүрэг, 3 дугаар хороо, ******* 4 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих үүрэгтэйг Н.*******д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.*******д мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ас насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 9.900.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснээс 9.850.000 төгрөгийг төлснийг дурдаж, үлдэх 50.000 төгрөгийг Н.*******ас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******д олгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч Н.******* нь гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан хохиролд (унадаг дугуйны үнэ) 150.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******д, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд 1.739.691 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлснийг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* нь насанд хүрээгүй хохирогч Б.ий эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Н.Гантулгын №278442 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

12.Н.*******д холбогдох иргэний бусад бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА