| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2024/0131/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/138 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 17.8.3.1., 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/138
2024 10 22 2024/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, шүүгч А.Бямбажав, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн нуур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
бичгийн дарга Б.Наранжаргал
Иргэдийн төлөөлөгч Б.*******
Улсын яллагч Б.Баттуяа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******
Хохирогч Ж.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бүжингоо
Шүүгдэгч Ц.******* нар оролцов.
Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, аймгийн ******* сумын Согоот 3 дугаар баг, ******* ******* гэх газар оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,
аймгийн 5-р хэсгийн шүүхийн 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 5/41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
аймгийн шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн В-д зааснаар 23 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн В-д зааснаар оногдуулсан 23 жилийн хорих ял дээр мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ял, мөн хуулийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болон 6 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт 24 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 4 жил 4 сар 05 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хууль /шинэчлэн найруулга/-д хамрагдаж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 2 жил 1 сар 09 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллагдсан,
аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нийтэд тустай ажил хийлгэх ялыг 32 хоногийн хорих ялаар сольсон, овогт н ******* (РД:).
Шүүгдэгч Ц.******* нь согтуурсан үедээ амь хохирогч Б.ын цээжний зүүн хажуу хэсэгт хутгаар нэг удаа хатгаж биед нь зүсэгдсэн шарх, зүүн уушги, зүүн ховдолд хатгагдсан шарх, зүүн уушгины уналт, цээжний хөндийд цус хуралдалт бүхий гэмтэл учруулан амьсгал зүрх судасны хурц дутагдалд оруулж алсан,
Мөн Ц.******* согтуурсан үедээ хохирогч Ж.*******ын эд хөрөнгийг олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болох аргаар шатааж устгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
******* дугаартай Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт холбогдуулан:
Шүүгдэгч Ц.*******ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би 2024 оны 06 дугаар сарын 19-ний орой нуур дүүрэг хэсгийн 16 дугаар гудамжны 33 тоотод гэх айлынд хоносон. Өглөө нь мал зарсан гэх хүн 1 шил архитай ирээд , түүний эхнэр нарын хамт уугаад сууж байтал гийн эмэгтэй дүү нь 2 залуугийн хамт орж ирсэн. Хохирогч залуу нь тэнд байсан танихгүй залуутай муудалцаад нэг нэгийгээ цохиод байхаар нь би салгасан. Хохирогч залуу намайг “хөгшин төгцөг минь би чамайг бол цохиод унагаана” гээд над руу дайраад байхаар нь өмнөх өдөр мал янзалж байсан цагаан өнгийн хутгаа үүдний таамбарын завсараас аваад хохирогч залуугийн гэдэс рүү нь нэг удаа хатгасан байх гэж бодож байна. Хүнийг алсан гэх хуулийн зүйл ангитай маргаангүй” гэх мэдүүлгүүд. (1-р хх-ийн 73-74, 148, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би талийгаач ын төрсөн эгч юм. Бид хоёр эцэг өөр, би ааваараа, манай дүү ээжээрээ овоглодог. Дүү маань настай аав, ээжтэйгаа хамт амьдардаг байсан. Бидний хувьд гомдолтой байна, энэ хүн хуулийн дагуу хариуцлагаа хүлээх байх. Тухайн үед дүүгийнхээ оршуулгын зардлын баримтыг цуглуулаагүй. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.ын “...Би 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр найз Г.Мэргэнбаярын хамт нуур дүүргийн 5 дугаар хороо ы 16 дугаар гудамжны 33 тоот айлд очиж айлын эзэд болон тэнд байсан хүмүүстэй хамт архи ууцгаасан. Биднийг архи уугаад сууж байхад 13 цагийн үед Б. нь гаднаас халамцуу орж ирээд надтай юм ярьж байгаад гарч тамхи татчихаад эргээд гэрт орж ирээд “унтлаа” гээд хэвтээд өгсөн. Гэтэл гэрийн эзэн ах ыг эхнэртэйгээ хардаж, тэр хоёр барьцалдаад авахаар нь бид нар салгаад бүгдээрээ гэрээс гарсан ба хашаан дотор хоорондоо хүүхэн шуухны асуудлаар маргалдаж байгаад бүгдээрээ гэр лүү буцаж орсон. , Мэргэнбаяр бид гурав явах гээд гэрээс гартал араас талийгаач дагаад гараад ирсэн. Гэтэл талийгаач нь “гэрийн эзэнтэй уулзана” гээд хашаан дотор зогсож байтал араас нь нөгөө хутгалдаг ах гарч ирээд ард маргалдаад үлдсэн.
Мэргэнбаяр бид хоёр явах гээд хашааны хаалгаар гарсан. бие засах газар луу яваад удалгүй гараад ирсэн. Гэтэл ард чанга дуугаар нөгөө хутгалдаг ах “чамайг одоо харна аа" гээд гэр лүү эргээд гэрийн үүдний амбаар луу эргэх үед гэрийн зүүн талд “” машины урдхан зогсож байсан. Тэр хутгалдаг ах амбаар гэр хоёрын завсраар гараа хийх шиг болоод цагаан иштэй нилээн урт хутга гаргаж ирээд хутгаа баруун гартаа бариад руу гүйхээр нь тэр ахад хандаад "хөөе ах болиоч ээ" гээд очих гэж байтал бид нарын зүг гүйгээд зугтаасан. Нөгөө хутгатай ах бид гурвын араас хөөгөөд “” машины зүүн талаар тойроод баруун талаар нь гүйсэн, тэр ах зүүн талаар нь тойроод шууд засмал зам руу гартаа хутга барьсан чигтээ гүйгээд явчихсан.
Нэг харахад хашаан дотор бие засах газрын хойхон талд Б. газар доошоо хараад хэвтэж байхаар нь очоод харахад өмсөж явсан хувцас нь цус болчихсон, юм дуугарахгүй байсан. Тэр үед айлын эгч гарч ирээд Б.ыг харчихаад тэр эгч шууд цагдаа эмнэлэг дуудаарай гээд орилсон...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 40-41),
Гэрч Г.Мэргэнбаярын “...Явах гээд хашааны үүдэнд зогсож байтал гэрийн гадаа хутгалдаг ах болон хохирогч залуу хоёр маргалдаад байх шиг харагдсан. Тэгтэл нөгөө хүн хутгалдаг ах “алнаа чамайг” гэж хэлээд амбаар гэр хоёрын завсраар гараа хийгээд цагаан өнгийн нилээн урт том хутга гаргаж ирээд хохирогч залуу руу гүйсэн. Хохирогч залуу өөдөөс нэг алхах шиг болсон тэр ахыг хутгатай гар урагшаа сунах шиг болоод хохирогч залуугийн зүүн суга руу хутга очих шиг болсон. Би тэр ахад хандаад “хөөе ах болиоч ээ” гээд очих гэж байтал хохирогч залуу бид хоёрын өөдөөс гүйгээд ирсэн араас нь нөгөө ах хутгаа барьсан чигтээ “алнаа та нарыг” гээд хөөсөн. Ч. болон хохирогч залуу бид гурав хашааны үүдэнд байсан “” машиныг зүүн талаар нь тойроод зугтаасан. Тэр хутгатай ах зүүн талаар нь бид гурвыг хөөснөө шууд чигээрээ засмал зам руу гүйгээд явчихсан. Нөгөө хохирогч гэх залуу шууд хашаа руу ороод л бие засах газрын хойхон талд газар доошоо хараад шууд хэвтээд өгөхөөр нь очоод хартал өмдний бөгс хэсэг нэлэнхүйдээ цус болчихсон байсан. бие засах газарт бие засаж байсан учраас харсан эсэхийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 43-44),
Гэрч Д.ийн "... Би нуур дүүргийн 5 дугаар хороо, ы 16 дугаар гудамжны 32 тоотод амьдардаг, хажуу талын 16 дугаар гудамжны 33 тоотод хүмүүс маргах маягтай болоод чанга дуугараад байхаар нь хартал хашааны дотор 1 залуу доош харчихсан бие засах гарын хойд хэсэгт хэвтсэн байдалтай, гэрийн эзэн гэх эмэгтэй очоод “хүн алчихлаа шдээ түргэн дуудаач ээ” гээд орилоод байсан” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 29-30),
Насанд хүрээгүй гэрч Х.ийн “...Би гэртээ аягаа угааж байхад гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гараад харахад манай хажуу айлын хашаанд 2 эмэгтэй хүн байсан ба нэг хүн хажуу хашааны нойлын хажууд хэвтэж байсан. Тэгээд бас тэр хашаанаас өндөрдүү бор, хар царайтай хүн амандаа “хохь чинь” гэж хэлээд явсан. Тэр хүн манай хажуу талын засмал зам руу гараад хойшоо явж байхдаа ”хохь чинь” гээд л байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 56-58),
Гэрч Ч.Отгонлхагвын “манай гэрээс 2 найзынхаа хамт гараад явсан араас нь гарсан. Гэрт манай нөхөр , бид гурав үлдсэн. Би бие засахаар гэрээс гартал өөдөөс гүйж ирээд бие засах газрын хойд талд газар хэвтээд өгсөн. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор сайн анзаараагүй. Бие засчихаад ыг хартал өмднийх нь ар хэсэгт цус болчихсон байхаар нь түргэн дуудаач гээд орилсон. *******ийг хаачсан талаар мэдээгүй, нэг мэдэхэд л алга болчихсон байсан. Бид нарыг бүгдээрээ эмнэлэг түргэн болоод явчихсан хойгуур ******* ирээд манай машиныг унаад зугтаасныг сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 48-49),
Гэрч Т.ы “2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 16-17 цагийн үед гэртээ байж байтал Ц.******* нь манай хүү ийн машиныг жолоодоод их л сандарсан байдалтай орж ирээд мотоцикл унаад явсан. Удалгүй 2 цагдаа ирж *******ийг асуугаад явсан. Тэр цагдаа нар *******ийг удалгүй бариад ирсэн” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 66-67),
Хэргийн газар үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь нуур дүүргийн 5 дугаар хороо, 16-33 тоот хашаанд ногоон өнгийн дэлгэдэг хаалгатай төмөр хашаа байв... Бие засах газрын зүүн хойд булангаас зүүн хойд чиглэж өвсөн дотор 3,4 метрийн зайд 14x3 см, 14.30x4 см 2 хэсэг бүхий газар цус мэт хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон байсныг 1, 2 дугаараар тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Гэрийн гол хэсэгт төмөр зуухыг байрлуулсан зуухны урд хэсэгт цэгэн хэлбэр бүхий олон тооны цус мэт хүрэн зүйлээр бохирлогдож хатсан байрлалтай байсныг 3 гэх тэмдэглэгээгээр тэмдэглэв...” гэсэн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 38 минутын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 4-12),
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон үед ашигласан гэх хутгыг олох зорилгоор нуур дүүргийн 5 дугаар хороо, 3-7 тоотод байрлах хүрэн өнгийн модон хашаан дотор ертөнцийн зүгээр баруун урд хэсэгт урагш харсан модон бие засах газар үзлэг хийсэн ба үзлэгийн явцад уг бие засах газрын ялгадастай дээд хэсэгт хэвтээ хэлбэртэй цагаан өнгийн хутга байсныг хураан авав” гэсэн агуулга бүхий 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 22 минутын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 13-17),
Цогцост үзлэг хийсэн “...амь хохирогч Б.ын цогцост үзлэг хийхэд цээжний зүүн хажуу хэсэгт, суганы чанх голын шугамаар 7-8 дугаар хавирганы түвшинд ташуу чиглэлтэй ир мохоо дээд талдаа 3x0,3 см хатгагдаж зүсэгдсэн ил шархтай /нэвтэрсэн/ шарханд мэс заслын оёдолтой. Хэвлийн хөндийг нээж дотор эрхтнийг шалгахад цээжний хөндийд 1 литр орчим улаан ягаан өнгийн шингэн цустай, уг хутганы шарх нэвтэрч 6, 7 хавирганы завсраар нэвт хатгагдаж зүрхний баруун ховдлын дунд хэсэгт 2 см хатгагдаж зүсэгдсэн шархтай, зүүн уушгины дээд дэлбэн мөн хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шархтай, ойролцоох эдэд хар өнгийн цус хуралт үүссэн, баруун зүүн уушги агааргүй болж хий гарч агшсан...” гэсэн тэмдэглэл (1-р хх-н 87-92),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр“ амь хохирогч Б.ын өмсөж явсан хувцаст үзлэг хийхэд үзлэгээр хөх саарал өнгийн юүдэнтэй ханцуйгүй цээживч болон улаан өнгийн цамцны зүүн талын энгэрт шинэ урагдалттай, өмд нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон” гэжээ. (1-р хх-ийн 232-234),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №09ШЭ/011 дугаартай дүгнэлтэд “1.Амь хохирогчийн биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүү, цээжний хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушги, зүүн ховдолд хатгагдсан шарх, зүүн уушгины уналт, цээжний хөндийд цус хуралдалт гэмтэл нь ир изүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хүзүү, цээжинд үүссэн зулгаралт гэмтэл нь ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
3.Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хүзүү, цээжинд үүссэн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Амь хохирогч Б. нь цээжний хөндий рүү нэвтэрсэн зүүн уушги, зүүн зүрхний ховдлыг нэвт хатгасны улмаас, зүүн уушги унаж, цээжний хөндийд цус болон агаар хуралдаж, цочмог цус алдаж амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.
5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 2,5 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. Талийгаач нь В /III/ бүлгийн цустай байна...” гэжээ. (1-р хх-ийн 79-86),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “иргэн Ц.гаас нуур дүүрэг 5 дугаар хороо, ы 16-31 тоотод хутгалуулсан хүн байна” гэх мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 18 минутад хүлээн авав” гэжээ. (1 дүгээр хх-ийн 01)
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай “Бүртгэлийн ******* дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газрын үзлэгээр хураан авсан цагаан өнгийн иштэй хутга 1 ширхэгийн эд мөрийн баримтаар хураав” гэх тогтоол (1-р хх-ийн 21)
2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Согтуурал шалгасан гэрэл зургийн үзүүлэлтээр "Ц.******* 0.00%, Хэрлэнбаяр 1.55%, 1.69%, маа 2.35%, Золбаатар 2.23%, 1.96%” гэжээ. (1-р хх-ийн 223-228)
Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан талаарх мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 151-154) зэрэг бичгийн нотлох баримтуудыг.
дугаартай Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан эрүүгийн хэрэгт холбогдуулан:
Шүүгдэгч Ц.*******ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2024 оны 5 дугаар сарын 20-ны орой мотоциклтой хүнээр хохирогч Ж.*******ын гэрт хүргүүлсэн. Би *******тай маргалдаж “намайг яв” гэхээр нь гараад зүүн зүг рүү яваад бригадын төв дээр айлын өвөлжөөн дээр хоносон. Миний хувьд хохирогч *******ын эд зүйлийг шатаасан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 73-74 болон шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч Ж.*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед аймгийн ******* сумын 3 дугаар баг “ ” гэх газарт байрлах гэртээ эхнэр болон , гэх хүмүүстэй байж байтал манай сумын иргэн Ц.******* нь мотоциклтой хүнээр хүргүүлж ирсэн. Ц.******* нь гэрт согтуу орж ирсэн ба цай хоол идээд сууж байснаа гэнэт бид нартай ярихдаа ширээ цохиж босч ирээд хуруу гараараа чичээд чанга чанга яриад “танайд хононо” гэхээр нь “чамайг хонуулахгүй” гэж хэлээд гэрээсээ гаргасан. Тэгтэл ******* нь манай гэрээс гарахдаа “багийн төв рүү айл руу хүргэж өг” гэхээр нь би “бинзен байхгүй” гэж хэлтэл “би та нарыг кино болгоно оо, бүгдийг шатаана” гэж их заналхийлэлтэй хэлээд чанх урагшаа алхаад явсан. Бид нар амрах гээд байж байтал удалгүй 30-40 минутын дараа гадаа манай мотоциклийг асаах гэж дуугаргаад чимээ гаргаад байсан. Удалгүй гэрийн тооноор улаан туяа тусаад ирсэн. Гэрт байсан хүмүүс хувцас хунараа өмсөөд хамт гараад харахад мотоцикл болон амбаар шатаж байсан. Бид сэрээгүй байсан бол гэрт байсан бүх хүмүүс шатах байсан. *******өөс өөр хүн шатаагаагүй гэж бодож байна. Онцгой байдал хол учраас дуудлага өгөөгүй, ойрхоноор нь цагдаад дуудлага өгсөн. Хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 4-6, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Гэрч Б.ийн “...Би 2024 оны 5 дугаар сарын 20-ны орой гэртээ байж байтап 21 цагийн үед манай сумын иргэн гэрийн гадаа Ц.******* гэх хүнийг буулгачаад яваад өгсөн ба Ц.******* ах тухайн үед согтуу байсан. ******* нь хэсэг байж байснаа агсраад гараараа чичээд ширээ цохиод байхаар нь манай нөхөр ******* ахыг яв гээд гэрээс гаргасан. ******* гэрээс гарахдаа “та нарыг кино болгоно оо” гэж хэлээд урд зүг рүү алхаад явсан. Бид амрах гээд орондоо ороод хэвтэж байтал гадаа мотоциклийн маниул дуугараад гэрийн тооноор шар туяа гарахаар нь бид хувцас хунараа өмсөөд гэрээс гартал гэрийн баруун талд байсан мотоцикл болон амбаар шатаж байсан тэгээд бид сандралдаад ус цацаад унтраах гээд үзсэн...биднийг гэрээс гарах үед хүн харагдаагүй тэгээд ч харанхуй болчихсон байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 9-10),
Гэрч Н.ийн “...******* гэрт орж ирээд хоол цай уугаад сууж байснаа гэнэт ширээ цохиод уурлахаар нь ******* “та хүмүүс ирчихээд байхад ширээ цохиод яагаад байгаа юм бэ? нэг бол хоно эсвэл гэр лүүгээ яв” гэж хэлээд гэрээсээ гаргасан. Бид унтах гээд хэвтэж байтал удалгүй гадаа мотоцикл оролдож байгаа чимээ гараад байсан ба 5-10 минутын дараа тооноор гал асч байгаа гэрэл туяараад байхаар нь бид гартал гэрийн баруун талд байсан амбаар болон мотоцикл шатаж байсан. ******* уурлаад амандаа үглээд гарсан...******* согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэхдээ тасартлаа согтоогүй байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 17-18),
Гэрч Ч.ын “...Гаднаас 50 орчим насны согтуу нөхөр орж ирээд сууж байснаа Мөнхөө рүү агсраад 2 удаа ширээ цохиод загнаад байсан. Гэтэл Мөнхөө “зүгээр унтвал унт, унтахгүй бол доошоо айл руугаа явж унт” гэж хэлсэн. Нөгөө үл таних нөхөр гэрээс гараад явсан. Бид унтах гээд хэвтэж байхад гэрийн гадаа мотоциклийг асаах гэж байгаа чимээ гарсан. Мөнхөө гарах гэтэл эхнэр Урнаа нь “битгий гар наад нөхөр чинь гутлын түрийндээ хутгатай явдаг” гэж хэлээд гаргаагүй юм. Удалгүй тооноор галын туяа тусаад бид гэрээс гараад харахад пин налуулж тавьсан байсан мотоцикл шатаж байсан. *******ын нохойнууд ертөнцийн зүгээр урагш хуцаад байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 22-24),
Гэрч Д.ын "...2024 оны 5 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед Цэнхэрмандап сумын 3 дугаар баг Чойн нуур гэх газарт байх гэртээ байхад Ц.******* засмал замаас алхаж ирээд намайг Мөнхөөгийн гэрт хүргээд өгөөч гэхээр нь би мотоциклтой Мөнхөөгийн гадаа хүргэж өгөөд гэртээ харьсан. Ц.******* архи уусан байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 13-14),
“ ” ХХК-ны 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “Амбаар, мотоцикл, худгийн мотор, хивс зэрэг 16 төрлийн эд зүйлсийг нийт 10.575.000 төгрөг” гэжээ. (2-р хх-ийн 29-32),
аймгийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн гаргасан 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн №93/08/04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт иргэн Ж.*******ын эзэмшлийн “” маркийн мотоцикл, 3х3 хэмжээтэй модон амбаар, эд хогшлын хамт 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шатгах гэх дуудлага мэдээлэл нь Онцгой байдлын газарт бүртгэгдээгүй. Гал түймрийн улсын хяналтын байцаагч томилогдон ажиллаагүй ба дээрх гэрэл зураг хэрэгт холбогдогчийн мэдүүлгийг үндэслэн гал түймэр гарсан шалтгаан нөхцөлийг тогтоон шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна” гэжээ.(2-р хх-ийн 103)
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн ******* сумын 3 дугаар баг, хөдөө хэсэг, булгын адаг гэх газар болсон байв. гэрээс ертөнцийн зүгээр баруун тийш 8 метр зайд шатаж харлаж үнс нурам болсон мод төмөр зэрэг эд зүйл байв. Уг үнс нурам дээр шатаж харласан мотоциклийн араам байна...” гэжээ. (1-р хх-ийн 245-250),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 244)
нуур дүүргийн Прокурорын газрын 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №10 дугаартай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоолоор “яллагдагч Ц.*******т холбогдох дугаартай хэргийг яллагдагч Ц.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэсүгэй” гэжээ. (2-р хх-ийн 96),
Шүүгдэгч Ц.*******ийн иргэний үнэмлэх болон төрсний бүртгэл, оршин суух газрын хаягын бүртгэлийн лавлагаагаар “ овогт Цэен-Өлгийгийн *******, РД:, аймгийн ******* сумын 3 дугаар баг, Согоот” гэжээ. (2-р хх-ийн 57-59)
Шүүгдэгч Ц.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбарууд (2-р хх-ийн 61-63, 66-78, 82-87) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
I.Гэм буруугийн талаар.
улсын Шүүхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийн 66.3.3 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар амаар болон бичгээр гаргасан дүгнэлтдээ “Ц.******* нь согтуурсан үедээ дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэм буруутай” гэсэн,
Улсын яллагч “шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул түүнийг гэм буруутайд тооцуулах. Хүнийг алах гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг харин бусдын эд хөрөнгийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар утгасан гэмт хэргийн бусдад учруулсан хохирол болох 10.575.000 төгрөгийг хохирогчид гаргуулах” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин бусдын эд хөрөнгийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар устгасан гэмт хэргийн тухайд гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байгаа нь шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг шатаасан гэдгийг нотолж чадахгүй байна. Хохирогч Ж.*******ын шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй. Иймд Ц.*******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.*******ийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
1.Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц.******* нь согтуугаар 2024 оны 5 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед аймгийн ******* сумын 3 дугаар баг “ ” гэх газар нутагладаг хохирогч Ж.*******ын гэрт ирээд “айл руу хүргэж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар уурлаж ширээ цохиж босч ирээд хуруу, гараа чичлэх зэргээр агсарч, гэрээс гарах явцдаа “та нарыг кино болгоно оо, бүгдийг чинь шатаана” гэж заналхийлж, урд зүг рүү явжээ.
Улмаар удалгүй 21 цагийн үед хохирогч Ж.*******ын гэрийн гадаа байсан мотоциклийг асаах гэж буй чимээ гарч улмаар мотоцикл болон амбаар, түүний дотор байсан эд зүйлийг шатаасан болох нь:
-хохирогч Ж.*******ын “******* нь гэнэт ширээ цохиж босч ирээд хуруу гараараа чичлээд агсраад байсан. Гэрээс гарч явахдаа “та нарыг кино болгоно, бүгдийг чинь шатаана” гэж заналхийлээд байсан. Намайг “айл руу хүргэж өгсөнгүй” гэж уурласан байх. Удалгүй гэрийн гадаа мотоцикл асаах чимээ гарсан. Хувцасаа өмсөөд гарахад мотоцикл амбаар шатаж байсан” гэх мэдүүлэг,
- гэрч Б.ийн “Ц.******* агсраад гараараа чичээд ширээ цохиод байсан гэрээс гарахдаа “та нарыг кино болгоно оо” гэж хэлсэн. Удалгүй мотоциклийн маниул дуугараад гэрийн тооноор шар туяа гарахаар нь бид хувцас хунараа өмсөөд гэрээс гартал гэрийн баруун талд байсан мотоцикл болон амбаар шатаж байсан” гэх мэдүүлэг
-гэрч Н.ийн “...******* нь гэнэт ширээ цохиод уурлаад байсан бөгөөд гэрээс гарахдаа амандаа үглээд байсан. Удалгүй гадаа мотоцикл оролдож байгаа чимээ гараад байсан ба 5-10 минутын дараа тооноор гал асч байгаа гэрэл туяараад байхаар нь гараад хартал амбаар болон мотоцикл шатаж байсан” гэх мэдүүлэг
-гэрч Ч.ын “...Гаднаас 50 орчим насны согтуу нөхөр орж ирээд 2 удаа ширээ цохиод агсарч байгаад гэрээс гараад явсан. Гэрийн гадаа мотоциклийг асаах гэж байгаа чимээ гарах үед Мөнхөө гэрээсээ гарах гэтэл эхнэр нь “наад нөхөр чинь гутлын түрийндээ хутгатай явдаг” гэж хэлээд гаргаагүй юм. Удалгүй тооноор галын туяа тусаад бид гэрээс гараад харахад пин налуулж тавьсан байсан мотоцикл шатаж байсан. *******ын нохойнууд ертөнцийн зүгээр урагш хуцаад байсан...” гэх мэдүүлэг болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон эд хөрөнгийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
2. Мөн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед нуур дүүргийн 5 дугаар хороо, хэсгийн 16 дугаар гудамжны 33 тоотод буюу иргэн Э.ийн гэрт шүүгдэгч Ц.******* нь гэрийн эзэн Э. түүний эхнэр Ч., амь хохирогч Б. болон Ч.Золбаатар, Г.Мэргэнбаяр, Ч., нарын хамт архидан согтуурчээ.
Улмаар уг хашаан дотор шүүгдэгч Ц.******* нь амь хохирогч Б.ыг “чамайг одоо харна аа, ална” гэж хэлээд гэр болон амбаар хоёрын завсраас хутга авч түүний араас хөөж байгаад цээжний зүүн хажуу хэсэгт нь хутгаар нэг удаа хатгасны улмаас зүүн уушги, зүрхний зүүн ховдол нэвт хатгагдаж, Б. нь зүүн уушги унаж, цээжний хөндийд нь цус болон агаар хуралдаж, цочмог цус алдаж, амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь:
- шүүгдэгч Ц.*******ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээсэн “хохирогч залуу над руу дайраад байхаар нь үүдний таамбарын завсар байсан хутга аваад түүний гэдэс рүү нэг удаа хатгасан” гэх мэдүүлэг
-гэрч Ч.ын “...нөгөө хутгалдаг ах “чамайг одоо харна аа" гэж чанга дуугаар хэлээд амбаар гэр хоёрын завсраас хутга авч гартаа бариад ын араас хөөсөн. Нэг харахад нь бие засах газрын хажууд доошоо хараад хувцас нь цус болчихсон хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг
-гэрч Г.Мэргэнбаярын “...гэрийн гадаа хутгалдаг ах болон хохирогч залуу хоёр маргалдаж байснаа нөгөө хүн хутгалдаг ах “алнаа чамайг” гэж хэлээд амбаар гэр хоёрын завсраас хутга гаргаж ирсэн. Хохирогч залуу нь бид нар луу гүйхэд нөгөө ах хутгаа барьсан чигтээ “ална аа та нарыг” гээд хөөсөн. Бид нар хашааны гадаа байсан “” машиныг тойроод зугтаасан. Нөгөө хохирогч залуу бие засах газрын хойд талд газар доошоо хараад хэвтээд өгөхөөр нь очоод хартал өмдний бөгс хэсэг нэлэнхүйдээ цус болчихсон байсан” гэсэн мэдүүлэг,
-гэрч Д.ийн "...хажуу айлын хашаанд хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь хартал хашааны дотор 1 залуу доош харчихсан бие засах газрын хойд хэсэгт хэвтсэн байдалтай, гэрийн эзэн гэх эмэгтэй очоод “хүн алчихлаа шдээ түргэн дуудаач ээ” гээд орилоод байсан” гэсэн мэдүүлэг
-насанд хүрээгүй гэрч Х.ийн “...гадаа хүмүүс орилолдоод байхаар нь хартал хажуу айлын хашааны нойлын хажууд нэг хүн хэвтэж байсан. Тэр хашаанаас өндөрдүү бор, хар царайтай хүн амандаа “хохь чинь” гэж хэлээд явсан” гэсэн мэдүүлэг
-гэрч Ч.Отгонлхагвын “...өөдөөс гүйж ирээд бие засах газрын хойд талд газар хэвтээд өгөхөөр нь хартал өмднийх нь ар хэсэгт цус болчихсон байсан” гэх мэдүүлэг
-нуур дүүргийн 5 дугаар хороо, ы 16 дугаар гудамжны 33 тоот хашаан дотор байрлах бие засах газрын орчимд цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсоныг болон эд мөрийн баримт болох хутгыг нуур дүүргийн 5 дугаар хороо, 3-7 тоотод байрлах бие засах газраас олсон талаарх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт,
-амь хохирогч Б.ын өмсөж явсан хөх саарал өнгийн юүдэнтэй ханцуйгүй цээживч болон улаан өнгийн цамцны зүүн талын энгэрт шинэ урагдалттай, өмд нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон болохыг тогтоосон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
-амь хохирогч Б.ын цээжний зүүн хөндий рүү 6, 7 хавирганы завсраар ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэвт хатгагдаж улмаар зүүн уушги, зүрхний зүүн ховдлыг хатгаж, зүүн уушги унаж, цээжний хөндийд нь цус болон агаар хуралдаж, цочмог цус алдаж амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон шинжээчийн №09ШЭ/011 дугаартай дүгнэлт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримт, согтуурал шалгасан тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдлүүдийг нотолж байгаа баримтуудыг үнэлж дүгнэхэд:
Мөрдөн байцаалтын шатанд дээрх *******, дугаартай эрүүгийн хэрэгт гэрчүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6, 25.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж, санаатайгаар мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж мэдүүлэг авсан байх тул мөрдөн байцаалтын шатанд эдгээр оролцогчийн эрхийг зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдийн үндэслэл нь тодорхойлогдсон, талууд маргаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй гэж заасан.
Шүүгдэгч Ц.*******ийн гэм буруугаа буюу амь хохирогч Б.ыг хутгалсан гэдгээ хүлээсэн мэдүүлэг нь хэргийн газар хамт байсан гэрч Золбаатар, Мэргэнбаяр нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүгдэгчийн уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно. Энэ гэмт хэргийн тухайд амь хохирогч Б., шүүгдэгч Ц.******* нар нь хашаан дотор маргалдсан талаар гэрчүүд мэдүүлж байх тул шүүгдэгчийн үйлдлийг хувийн таарамжгүй харилцаа, маргаанаас сэдэлтэй гэж үзсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч, гэрч нар нь ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас хоорондоо хэрүүл маргаан, үл ойлголцол, таарамжгүй харилцаа үүсгэсэн нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ж.*******ын эд хөрөнгийг шатаагаагүй гэж маргасан.
Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогч Ж.******* болон гэрч , , нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй төдийгүй мэдүүлгүүд харилцан нөгөөгөө баталж, хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Тодруулбал, тухайн орой гаднаас Ц.******* нь халамцуу орж ирээд хуруу гараараа чичилж, ширээ цохин агсарч байгаад “та нарыг кино болгоно, бүгдийг шатаана” гэж хэлээд гэрээс гарсан удалгүй гэрийн гадаа мотоцикл асаах чимээ гарсан талаар хохирогч, гэрчүүд агуулгын хувьд зөрүүгүй тодорхой мэдүүлжээ.
Хохирогч Ж.*******ынх хөдөө газар нутагладаг, тухайн орой Ц.******* нь тухайн айлд ирээд хэлсэн үг хэллэг, гаргасан зан авир зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгчийн үйлдлээс бусдын эд хөрөнгө шатааж устгасан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” тогтоогдсон, гэм буруугийн буруугийн талаарх иргэдийн төлөөлөгч болон прокурорын дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болох аргаар устгасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.
Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулсныг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд.., эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Ц.*******ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б. нь амь насаараа хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эгч А.*******г тогтоож ирүүлсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс талийгаачийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилсэн.
Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасан.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн “статистик үзүүлэлт” гэх баримт нь (2-р хх-ийн 178) нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Ц.*******өөс нас барагчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу (150х660.000)=99.000.000 төгрөгөөр тооцон гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******д олгуулахаар шийдвэрлэв.
Үүнээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******гээс амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалтай холбоотой нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тус нэхэмжлэлтэй холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн тухайд хохирогч Ж.*******ын эд хөрөнгөд 10.575.000 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг шүүгдэгч Ц.******* нь төлж барагдуулаагүй болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.*******өөс гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохиролд 10.575.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.*******ад олгох нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
Мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан.
Улсын яллагчаас “ шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар нэмж нэгтгэн, нийт 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх” гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас: “саналгүй” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд эрүүгийн хариуцлагын дүгнэлт хэлэхгүй,
Харин миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт этгээдийн тодорхой эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжүүлснээр дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг хамт агуулж байдаг.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд учруулж буй хор уршиг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогддог билээ.
Шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс Ц.*******ийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох нь зүйтэй.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Ц.*******ийн хувийн байдал (урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй), гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримталдаг нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8-15 жилийн хорих ялын дундажаас дээш хэмжээг баримтлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 15 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.******* нь мөрдөгчийн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” тухай тогтоолоор 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн сэжигтнээр баривчлагдаж, улмаар 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 123 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн ажлын хэсэг нь бор өнгийн зүйлээр бохирлогдсон, бариул хэсэг нь цагаан, зураасан хар судалтай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овгийн гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг,
-Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “олон хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч овгийн гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг тус тус журамлан Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 (арван хоёр) жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 (гурван) жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялыг 15 (арван таван) жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.*******т оногдуулсан 15 (арван таван) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар Ц.*******ийн цагдан хоригдсон 123 (нэг зуун хорин гурван) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******өөс гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн гэм хорын хохиролд 10.575.000 (арван сая таван зуун далан таван мянган) төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.*******ад олгосугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******өөс нас барагчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99.000.000 (ерэн есөн сая) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******д олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* нь талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зардлын талаарх нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нийт 32 см урттай, бариул хэсэг нь цагаан, зураасан хар судалтай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
11. Ц.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД А.БЯМБАЖАВ
Б.МӨНХ-ЭРДЭНЭ