Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2022/00251

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.                                                                                                                         

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 08 сарын 17ы өдөр төрсөн охин *******, 2015 оны 07 сарын 02-ны өдөр төрсөн хүү ******* нарыг эх Ч.*******ийн асрамжид үлдээж, хариуцагч Т.Пүрэвдагвын хүү *******ыг өөрийн асрамжид үлдээхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2012 оны 08 сарын 17-ны өдөр төрсөн охин *******, 2015 оны 07 сарын 02-ны өдөр төрсөн хүү ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон эцэг Т.*******ас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.                                                                                                                                          

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан тэжээгчээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.                    

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.                    

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдүүдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Т.*******, эх Ч.******* нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй.                    

  7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Пүрэвдагвын өмчлөлийн 16 адуунаас 12-ыг буюу өнгөрсөн жилийн төл 2 /эр 1, эм1/, 2 настай 2, 4 настай 8 /эм 4, эр 4/, 20 үхрээс с 15 буюу өнгөрсөн жилийн төл 7 /эр 3, эм 4/, 2 настай 5 /эр 3, эм2/, 3 настай /эм 3/, 80 хониноос 60 буюу төл 5 /эр 2, эм 3/, өнгөрсөн жилийн төл 30 /эр/, 2 настай 25 /эм 20, эр 5/, 60 ямаанаас 45 буюу өнгөрсөн жилийн төл 10 /эр 7, эм 3/, 2 настай 35 /эм 28, эр 7/ , 32 инчийн LCD зурагтын ногдох хэсгийн үнэ 412500, хөргөгчийн ногдох хэсгийн үнэ 450.000, хөлдөөгчийн ногдох хэсгийн үнэ 750.000, модон мөлхөө тавилгын  үнэ 450.000, модон гал тогооны тавилгын үнэ 300.000, угаалтуурын үнэ 75.000, 5 ханатай гэрийн үнэ 1.500.000, хашааны банзны үнэ 765.000, гүйдэг хаалганы үнэ 375.000, 07-70БНХ пургон автомашины үнэ 5.100.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 тонны даацтай 8874УНУ улсын дугаартай ачааны автомашин, зээлийн үлдэгдэл хуваалгах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.                                         

8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож, Т.Пүрэвдагвын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ