| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0183/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/183 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх ргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.*******,
Улсын яллагч А.******* /томилолтоор/,
Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай ргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 174 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2407002210207 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр, *******анд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, *******, нарын хамт, Налайх ргийн , ийн , од оршин суух, Урьд
Ховд аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэн хянан харгалзсан,
Нийслэлийн Налайх ргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Нийслэлийн Багахангай, Налайх ргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянгол ргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгуулийн ялыг бүрэн төлж барагдуулсан тул 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон,
овогт *******гийн ******* нь /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.******* нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Налайх ргийн 4 дүгээр хороо, тоотод байрлах иргэн Д.ийн эзэмшлийн байнга амьдран суудаг байшингийн цонхыг хагалан нэвтэрч, ширээн дээр байсан улаан хүрэн өнгийн төмөр тастагч 1 ширхэг, Дэвү брэндийн шар өнгийн батериатай дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 256,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2024 оны 06 дугаар сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна эхэн үеэр ганцаараа архи уучихсан явж байгаад хуурай ах болох ийн гэрт очсон чинь хүн байхгүй байсан.Тэгээд би мужааных нь өрөөний цонхоор харсан чинь ширээн дээр тасдагч, баттерайтай дрилл, мод зордог 3 ширхэг багж байсан. Түүнийг хараад би тухайн сийлбэрийн багж зэрэг мужааных нь өрөөний цонхыг нь хагалж байгаад ширээ нь цонхтой нь ойрхон байсан болхоор гараа оруулж байгаад тухайн гурван багжийг хулгайлан авсан.Тэгээд тухайн хулгайлсан багжаа Налайх ргийн 5 дугаар хорооны төмөр замын тэнд байх нэрийг нь мэдэхгүй байна улаан өнгийн тоосгон нэг давхарт дэлгүүр рүү ороод архи, тамхи зэрэг нийт 75,000 мянган төгрөний барьцаанд Хулгайлсан багжаа тавьсан.Тэгээд маргааш нь би Улаанбаатар хотод ажил хийж байгаад Налайхад ирээгүй удаан байж байгаад мөнгөтэй болсон болохоороо хулгайлсан өдрөөсөө хойш ойролцоогоор 10 хонгийн дараа хуурай ах ийн гэрт архи аваад очоод үнэнгээ хэлээд хамт архи уугаад хоносон.Тэгээд маргааш өглөө нь би мөнгийг нь өгөөд ах өөрөө тухайн барьцаанд тавьсан дэлгүүр дээр очоод багжаа авсан. Түүнээс хойш би ямар нэгэн хулгайн гэмт дахин үйлдэгүй.Авсан юмнуудаа буцаан өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-9 хуудас/, хохирогч Д.ийн мэлэг /хх-ийн 12-13, 16-р хуудас /, Х.*******гээс 80,000 Д.ийн эзэмшдэг Хаан банкны дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 17-р хуудас/, Хулгайд алдан буцаан авсан гэх багажийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 51-52-р хуудас/, "Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024.07.01-ний өдрийн НД-24-138 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-29-р хуудас/, Криминалистикийн шинжээчийн 2024.07.02-ны өдрийн 08/33 дугаартай дүгнэлт /хх-ийн 34, 35-41-р хуудас/, Гэрч Ц.гийн мэлэг /хх-ийн 23-24-р хуудас/, Яллагдагч Х.*******гийн мэлэг /хх-ийн 64-65-р хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэж Х.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Х.******* нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Налайх ргийн 4 дүгээр хороо, тоотод байрлах иргэн Д.ийн эзэмшлийн байнга амьдран суудаг байшингийн цонхыг хагалан нэвтэрч, ширээн дээр байсан улаан хүрэн өнгийн төмөр тастагч 1 ширхэг, Дэвү брэндийн шар өнгийн батериатай дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 256,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
/хх-5-9 дүгээр тал/
/хх-12-13 дугаар тал/
/хх-16 дугаар тал/
/хх-17 дугаар тал/
/хх-26-29 дугаар тал/
/хх-35-41 дугаар тал/
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч “...Шүүгдэгч Х.******* нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Налайх ргийн 4 дүгээр хороо тоотод байрлах за хүн байнга амьдрах, оршин суух зориулалттай бүхий байшингийн цонхыг хагалан дотогш нэвтэрч хүрэн өнгийн төмөр тастагч дево брэндийн шар өнгийн батарей, дрилл зэрэг эд зүйлийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч за хохирогч эд бол 256 500 төгрөгийн хохирол учруулсан нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч ийн мэлэг, Хөрөнгийн үнэлгээний Дауно компанийн Энди 24-138 дугаартай дүгнэлт, за гарын мөрний адилтгалын шинжилгээ хийсэн криминалистикийн шинжилгээний 08/33 дугаартай шинжээчийн дүгнэлт, зэрэг бол нотлох баримт бол зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинэчлэн судлагдсан бол нотлох баримтуудаа бол нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.Иймд *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг 6 5 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан за хохирогчид учирсан хохирол, төлбөрийг бол төлж барагдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал бол тус тус тогтоогдохгүй байна гэж дүгнэж. Иймд түүний үйлдсэн, түүний хувийн байдал эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлын хэмжээ, гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял эдлүүлж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна..” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Х.*******ийг үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Д.эд 256,500 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт учирсан хохирлыг биед байдлаар болон мөнгөн хэлбэрээр барагдуулсан тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэх заасны хэрэглэх дээ “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж...” зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон 5 хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1/нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ