Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнебол,

Улсын яллагч Н.******* /томилолтоор/

Хохирогч Т.*******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2407003030237 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн график  дизайнер мэргэжилтэй, И дамжлагын ажилтан ажилтай, ам бүл хамт амьдардаг,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй

******* овогт ******* ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Яллагдагч Н.******* нь дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Т.*******ыг өмнө үүссэн маргааныг сөхөж биед нь халдаж биед баруун зүүн дээд зовхи, зүүн доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, баруун хацар, зулайд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Т.*******ын /хх-5/, гэрч Ө.гийн мэдүүлэг /хх-7/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-19-20/,

Шүүгдэгчийн  зүгээс:Цалингийн баримтыг судлуулна.

Хохирогчийн зүгээс:Цалингийн тодорхойлолт судлуулна.

Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт:“...Тэр өдөр бид хэд гэрт сууж байгаад сүүлд гадаа гарч нар жар жаргахын өмнөхөн гадаа гарч сууж байгаад тэрүүхэн хэсэгтээ бүгдээрээ муудчихсан байсан. Тэгсэн чинь Т.******* машин асаагаад гээд ах бид хоёр машины урд талд сууж байсан чинь бид хоёрыг мөргөх гээд байж байгаад гэртээ ороод хөнжлийнхөө даавууг хийх гээд ороо засах гээд байсан чинь Т.******* ий хэлсэн үгнээс нь болоод өмнөх хэрүүлээ санасан юм шиг би чамд зодуулах гэж 3 сар хүлээлээ гээд эхлээд намайг алгадаад бид хоёрын хэрүүл эхэлсэн...”гэв

Хохирогч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт:“...Амралтад яваад би урд өдөр нь уучихсан байсан болохоор ууж чадахгүй бөөлжөөд гараад байсан. Тэгээд хамт явсан гэдэг хүн хамаг пиво дуусгачихлаа гээд хэрэлдсэн. Тэрнээс хойш би энэ хүнийг алгадах процессыг санахгүй байгаа. Гарч ирээд хэд хэд цохиж авсан, миний дагзанд, духанд ямар ч гэмтэл байхгүй, хацар шанаа, нүдний хажуугаар гэмтэлтэй байгаа...”гэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.******* нь дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Т.*******ыг өмнө үүссэн маргааныг сөхөж биед нь халдаж биед баруун зүүн дээд зовхи, зүүн доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, баруун хацар, зулайд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1.  Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Т.******* өгсөн: “...Хариулт: 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр би , *******, , нарын хамтаар дүүргийн дугаар хороо, амралтын газарт ирж гэр түрээсэлж амарсан. Бид амрах хугацаандаа архи согтууруулах ундаа зүйл хэрэглэж юм ярилцаж суусан. Би тухайн өдрийн өмнөх нь өдөр нь архи уучихсан байсан бөгөөд тэр өдөр архи, пиво ууж чадахгүй байж байсан бөгөөд "Энэ ******* хамаг пиво уугаад бөөлжөөд асгачихлаа" гэж тоглоом ч юм шиг доош нь хийгээд байгаа ч юм шиг зүйл яриад байсан бөгөөд энэ үеэс эхлэн уур амьсгал их сонин болсон би тэгээд *******тэй 3 сарын өмнө болж байсан маргааныг сөхөж улмаар бид хоёр хэрэлдэж эхэлсэн намайг , хоёр гэрээс аваад гараад байж байтал ******* гарч ирээд намайг цохиж газар унагаасан тэгээд дээр гараад гараа атгаж байгаад олон удаа цохисон нар салгасан тэгээд би босоо зугтаасан чинь ******* миний араас хөөгөөд үснээс татаж газар унагаасан би *******т "Би одоо ингээд явлаа, чи зүгээр гэртээ буцаад ороо" гэж хэлсэн. Би найзуудыгаа дуудаж тэндээс явах гэтэл ******* миний гар утсыг булааж аваад манай найзтай "Ирж энэ найзыгаа ав" гэх мэт зүйлс яриад байхаар нь би утсаа нэхэж байгаад аваад найзуудынхаа урдаас нь алхаж байтал амралтын газрын эзэнтэй таарч тэр хүн намайг найзууд дээр минь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-4-5 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ө.гийн өгсөн:“... 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ахын машинтай явсан бөгөөл 14 цагийн үед тухайн амралтын газарт ирсэн. Тэгээд нэг Монгол гэр түрээслээд тэндаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж юм ярилцаж суусан бөгөөд 21 цагийн үед бид нар гадаа суусан харин тухайн үед ******* нь урд гэрт амарч байсан танихгүй залуучуудын нэгэнтэй нь юм яриад хамт яваад байхаар нь ******* *******ыг дагуулж ирсэн харин гэрт ороод амрах гэж байтал *******, ******* хоёр хэн хэндээ үг хаяад байсан харин ******* "Жигшиг” гээд хэлчихсэн чинь ******* “Чи намайг жигшиг гэлээ, орилж дайраад ******* би чамд зодуулах гэж 3 сар хүлээлээ” гээд ******* рүү дайраад нэг удаа зүүн гараараа алгадсан тэгээд тэр хоёр ******* гэрээс гараад явчихсан байсан тэгээд маргалдаж улмаар *******, ******* хоёр гэрийн гадаа таараад ахиж маргалдаж хэрүүл хийгээд байсан би гартал ******* *******ыг 2 удаа алгадсан харин тэрнээс хойш ******* нь архи их уучихсан согтолт ихтэй байсан бөгөөд ерөөсөө тайвшрахгүй гарч гүйгээд байсан би ч араас нь зөндөө л гүйсэн харин ******* гүйж байх үедээ өөрөө унаад байсан. Хүн чинь унах үедээ гараараа тулдаг байхад ******* гараараа тулахгүй шууд л газар унаад байсан тэгээд шөнө найзууд нь ирээд аваад явчихсан....” гэх мэдүүлэг,

/хх--7 дүгээр тал/

3.Хохирогч Т.******* гаргасан гомдол

/хх-9/

4. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 425 дугаар: “П н *******ын биед баруун, зүүн дээд зовхи, зүүн доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт, баруун хацар, зулайд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх, маажих үйлдлээр үүснэ.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт,

/хх-19-20 дугаар тал/

5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-24 дүгээр тал/

. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-28-29 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.******* нь хохирогч Т.*******ын нүүр рүү гараараа цохин, зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 425 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.*******ийн, хохирогч Т.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Н.******* бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж үзэж байна. Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй хэн хэнийгээ үл ойшоосон байдлаар харьцсан, үл хүндэтгэсэн байдлаас үүдэлтэй, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бие биедээ хүндэтгэлгүй хандаж хэрүүл маргаан үүсгэж хохирогчийн зүй бус үйлдэл, согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах хянах чадвар, түүнчлэн бусадтай хэрүүл маргаан үүсгэж өмнө нь болсон асуудлыг сөхөж маргалдах байдлаа өөрөө ч гэсэн энэ нөхцөл байдалдаа дүгнэлт хийх хэмжээнд ухамсарлаагүй байдлууд нь нөлөөлсөн, аль алиных нь буруутай харилцаанаас хэрэг гарсан байна гэж үзэж байна. Иймд Н.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Т.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд гэрч гийн мэдүүлэг, хохирогч Т.*******ын мэдүүлэг, Н.*******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэхүү хэрэгт шүүгдэгч Н.******* нь хохирогч Т.*******т 200.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч Т.*******ын тухайд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд эмчилгээний зардал баримтаар нэхэмжилж гаргасан зүйлгүй, хохирол төлбөрийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн хохирол төлбөргүй гэж үзэж байна, шүүгдэгч Н.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч Т.*******ын тухайд энэ хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирч ажлаа хийгээгүй 10 хоногийн цалин нэхэмжилсэн боловч түүний гаргаж өгсөн нотлох баримт нотлох баримтын шаардлага хангаагүй учраас нотлох баримтад тооцохгүй байх, мөн түүний цалин нэхэмжилж байгаа боловч хэчнээн төгрөгийн мөнгөн дүн нэхэмжилж байгаагаа өөрөө ч гэсэн тодорхойлж чадаагүй учраас энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна...”гэх  дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.******* нь хохирогч Т.*******ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, цаашид шүүх хуралд оролцохгүй” гэсэн, түүнчлэн 200,000 төгрөгийг өөрийн зүгээс хохирогчид гаргаж өгсөн нь шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагч: “...Шүүгдэгч Н.*******ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах дараах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Н.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлын тухайд эрүүгийн хүлээж байгаагүй, аливаа зөрчил гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж мөн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус буруутай үйлдэл бас нөлөөлсөн байгаа байдлыг харгалзан үзэж түүнд шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох саналтай байна. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Н.*******ийн хувьд битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байх тул торгох ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг гаргаж санал дүгнэлтээ гаргаж байна...”гэх,

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Н.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 4, 3., 3.7, 3.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг 450 /Дөрвөн зуу тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /Дөрвөн зуу тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай

.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ