Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/99

    2024           09         25                                2024/ШЦТ/99

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Д аймгийн З сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж, шүүгч Б.Н шүүгч Э.Б нарын бүрэлдэхүүнтэй,

            Нарийн бичгийн дарга М.Э,

            Улсын яллагч Д.З,

            Иргэдийн төлөөлөгч Б.Б,

            Шүүгдэгч Ө.Э, И.З, Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Д аймгийн З сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ө-гийн Э,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-гийн Н,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт И-гийн З нарт холбогдох эрүүгийн  ..................... тоот хэргийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр  хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Д аймгийн З сумын .............. дугаар баг Үүдийн 4-12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн З сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх ялаар шийтгүүлж байсан, О овогт Ө-гийн Э /РД:..............,

Монгол Улсын иргэн, .............. оны ........... дугаар сарын ...........-ний өдөр Д аймгийн С суманд төрсөн, яс үндэс .........., ............. настай, ..................., ......................, мэргэжил.................., “.....................” ХХК-нд ачигч ажилтай, ам бүл ................., аавын хамт Д аймгийн Э сумын ........... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт И-гийн З /РД:/,

Монгол Улсын иргэн, ............ оны ....... дугаар зүйлийн .....-ны өдөр .... аймгийн ........... суманд төрсөн, ........ настай, ................, яс үндэс ........., бүрэн бус дунд .................., ..................., хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...................., ихэр ах, ... дүүгийн  хамт Д аймгийн З сумын ........ дугаар баг Х тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Э.Н /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө-гийн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д аймгийн З сумын .............. дугаар баг “С.с” цогцолборын урд талын сагсан бөмбөгийн талбайн сүүдрэвчинд 2023 оны 06 дугаар сарын 24-нөөс 2023 оны 06 дугаар сарын 25-нд шилжих шөнө хохирогч А.Ц-ыг баруун хөлөөрөө хөл болон толгой хэсэгт өшиглөж, толгой руу гараараа цохиж, баруун өгзөгний булчин хэсэгт хутгаар хутгалсны улмаас тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, хоншоорын хөндийн өмнөд ханын хугарал, дагз, өгзөгний шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн гүйж байхад нь араас нь чулуу шидэн толгойн тус газарт оносны улмаас түүний биед дагз ясны хугарал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Д аймгийн З сумын ..... дугаар баг тээврийн 1-2 тоотоос хохирогч Х.Б-ны эзэмшлийн 1 phone 14 (ай фоне 14) маркийн гар утас 2,350,000 төгрөг, цэнэглэгч 30,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 2,380,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ишцогийн Золжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д аймгийн З сумын .............. дугаар баг “С.с” цогцолборын урд талын сагсан бөмбөгийн талбайн сүүдрэвчинд 2023 оны 06 дугаар сарын 24-нөөс 2023 оны 06 дугаар сарын 25-нд шилжих шөнө хохирогч Б.М-ийг хөлөөрөө толгой хэсэг рүү нэг удаа өшиглөсний улмаас биед нь тархи доргилт, толгойн хуйханд чамархай хэсэг, зүүн чих орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Э-гийн Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д аймгийн З сумын .......... дугаар баг “С” цогцолборын урд талын сагсан бөмбөгийн талбайн сүүдрэвчинд 2023 оны 06 дугаар сарын 24-нөөс 2023 оны 06 дугаар сарын 25-нд шилжих шөнө хохирогч О.Н-гийн зүүн нүдний дээр хөмсөгний хэсэгт чулуугаар цохиж биед нь зүүн хөмсөгний дээд талд язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хохирогч О.Г-гийн нүүр, цээж, толгойн тус газарт гараараа 3 удаа цохиж, толгойн тус газарт чулуугаар цохиж биед нь хуйханд язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ө.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Тухайн шөнө саравчинд сууж байхдаа пиво уусан байсан. Эхлээд тэр хүүхдүүдээс гал асууж дуудсан. Тамхи татаж байж гал байхгүй гэхээр нь манай найз үг хэлээд зодоон болсон. А.Ц-ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой уулзаж уучлалт гуйсан, 650,000 төгрөгийг эхлээд, дараа нь 250,000 төгрөг өгсөн. Х.Б-ны гэрт 4-үүлээ орсон. Унтчихсан байхаар нь гудсан доор байсан утсыг нь авч гараад Улаанбаатар хотод очоод Тэди дээр утсыг нь зараад цахим мөрийтэй тоглоом тоглож мөнгөө алдаад Сансарт байдаг найзынхаа гэрт очиж 15 хоноод гэртээ эргэж ирсэн. Сар болгон гар утас авсан зээлийг нь төлөхөөр ярилцсан.  431,000 төгрөг өгсөн байгаа, өгсөн талаарх баримт байхгүй...” гэв.

Шүүгдэгч И.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед хэсэг бүлэг залуучууд явж байхаар нь бид хэд гал асуусан. Нэг мэдсэн ард бужигнаан болсон. Тэр дунд салгах гэж байгаад Б.М-ий толгой руу нь өшиглөсөн. Б.М-д 837,310 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 1,619,000 төгрөг төлсөн...” гэв.

Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “...Тэр өдөр зодоон болсон. Эхлээд нэг хүүхдийн толгой руу чулуугаар цохисон. Дараа нь би өөрөө чулуугаар цохиулаад ухаан алдсан. Цаашаа юу болсон талаар санахгүй байгаа. О.Г-д 251,000 төгрөг, О.Н-д 295,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 389,489 төгрөгийг төлж барагдуулсан. О.Г, О.Н нарын биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна...” гэв.

Хавтаст хэрэгт авагдсан:

Яллагдагч Ө.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...тэгтэл тэр залуучууд чанга, чанга дуугараад сууж байсан саравчны хажууд гэнэт зодоон болсон над руу нэг намхан туранхай бор залуу гүйгээд ирэхээр нь би хажуу тийшээ болтол тэр бор залуу миний толгой хэсэгт хальт шүргээд цохих шиг болохоор нь намайг цохих гэж байна гэж бодоод та нар амжихгүй шүү гээд халаасандаа байсан жижиг эвхдэг хутгаар А.Ц гэх залууг айлгах зорилготой чичтэл цаашаа холдсон. Тэгээд би А.Ц-мын өгзөг хэсэгт хутгаараа нэг удаа хатгасан мөн А.Ц гэх залуугийн нүүрэнд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгтэл хатгах явцад миний хутга эргэж хумигдахдаа гарыг гүн зүссэн. Тэгээд би гараа барьж доош суугаад газраас чулуу аваад тэр залуугийн араас шидсэн чинь А.Ц гэх залуу өө пиздаа толгой хагаллаа ш дээ гэж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 174-175х/,

Яллагдагч И.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...тэгтэл гэнэт зодоон болсон нэг туранхай бор царайтай нөхөр миний хажууд ирэхээр нь би гараараа цааш нь түлхсэн чинь тэр залуу газар унасан. Тэгэхээр нь хөлөөрөө нэг удаа тогой хэсэгт нь өшиглөөд цаашаа зугтаагаад өндөр элсэн дээр гараад зогссон. Тэгтэл тэр залуучууд өөдөөс том том чулуу авч шидээд байхаар нь би зугтаагаад явсан...Би тэр залууг газарт унахаас нь өмнө харсан туранхай бор царайтай залуу байсан тэгээд маргааш нь эмнэлэг дээр ирж харахад толгой руу нь хөлөөрөө цохисон залуу эмнэлэгт байсан би нэрийг нь асуухад Б.М гэж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 184-185х/,

Яллагдагч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...тэгтэл миний хажуухан талд манай найз Алтантуулыг газар унагачихсан тэр залуучууд зодож байхаар нь бид нар бөөнөөрөө тэр залуучуудтай харилцан зодолдож байх үед манай найз Э, А-ыг зодож байсан хүнийг хутгаараа айлгаад холдуулж байсан. Тэгтэл Э үл таних залууг дүрчих шиг болсон. Би зөрүүлээд толгойн тус газар нь тэр хоёрыг гараараа хэд, хэд цохиж автал тэр хоёр залуу цаашаа зугтаасан. Манай найзууд тэр газарт унасан залуугаас уучлалт гуйгаад байж байхад зугтаасан залуучууд гараад ирэхээр нь бид нар зугтаагаад шороон дээр гарч харилцан өөд өөдөөсөө чулуу шидэлцсэн. Тэгээд бид нар яваад өгсөн. Түүнээс хойш ямар нэгэн зодоон болоогүй. Сүүлд мөрдөгч надаас чиний зодсон гэх хүн энд байна уу гэж зураг харуулахад миний зодсон гэх хоёр залуу байсан тэгж нэр усыг нь мэдэж авсан. Тэр хоёр залууг О.Н, О.Г гэж байсан тэр хоёр залууг хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн мөн гараараа нүүр цээж, толгой хэсэгт 3-4 удаа цохисон, тэгтэл тэр хоёр толгой хагалчихлаа гээд орилж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 196-197х/,

Насанд хүрээгүй хохирогч А.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2023 оны 06 дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчим ажлаа дуусгаад бригадаараа сагс тоглох гээд Соёл спортын ордны урд талын сагсны шийд рүү тоглох гээд явж байх замд саравчинд хэсэг залуус сууж байсан. Бид нар хажуугаар нь өнгөрөх үед хөөе нааш ир гэж орилсон. Тэгэхээр нь бид хэд тоохгүй цааш алхсан чинь дахиад байн байн дуудаад байсан. Тэгэхээр нь Г нөгөө залууст бид нар яасан юм бэ та нар яах гээд байгаа юм гээд хэлсэн чинь дуугай ийшээ жагсаад зогсож бай гэснээ нэг залуу нь миний нүүр рүү гараараа цохиод авсан. Тэр залуугийн гадна төрх нь “цагаан өнгийн цамцтай, намхан нуруутай, халимаг богино үстэй, онигордуу бор залуу” байсан. Тэгээд зодоон эхэлсэн. ... Тэгээд Б.М, О.Г, О.Н бид дөрөв бригадын дарга Мөнхсайхантай сумын эмнэлэг рүү явж эмнэлгийн анхан шатны эмчилгээ үзлэг хийлгэхэд баруун өгзөгний гол булчин хэсэгт иртэй зүйлээр хатгасан байна гэж эмч хэлсэн. Би зодоон болох үед хутгалуулснаа анзаараагүй толгой хагарсан байсан болохоор толгойндоо анхаарлаа хандуулаад мэдээгүй гэхдээ миний өгзөг чимчигнээд байх шиг байсан. Тухайн үед хар хувцастай дарчиг богино үстэй залуу хутга дүрнэ шүү гээд айлгаад байсан би айгаад зугтаасан. Би гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй харин хамар мурийсан хэсэгтээ бага хэмжээний хугарлаа тэгшлүүлж эмчлүүлсэн бусдаар ямар нэгэн эмнэлэгт хэвтээгүй. Мөн толгойдоо авсан гэмтэл хагалгаа хийх шаардлагагүй гэж эмч хэлсэн. Миний биеийн байдал сайн байгаа одоо ажлаа хийгээд зүгээр байна. Уг хэргээс болж миний бие тухайн үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал зүгээр хэвийн болсон байгаа надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, миний оролцоогүй шийдэж өгнө үү... Миний биед хүнд зэргийн гэмтэл учруулсан хүн бол Ө.Э гэж өндөр бор хүзүүндээ шивээстэй залуу байсан Ө.Э бас миний өгзөг хэсэгт нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 132-133х/,

Насанд хүрээгүй хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр У хотоос З сум руу  нутгийнхаа ахын зам засварын бригадад ажиллахаар ирсэн байсан. Хэрэг болдог өдөр манай ажилчид гэх Н, Г, Д, Ц, Г, Ч, Г нарын хамтаар орой гарч сагсны шийдэн дээр очиж тоглох гээд явж байхад сагсны шийдний ойролцоо саравчнаас хэсэг залуучууд дуудсан. Тэгээд бид нар бөөндөө тэр залуучууд руу алхаад очиход тэд нар согтуу байх шиг байсан. Тэгээд тэд нарын дундаас нэг нь намайг таних уу гээд бид нар луу томроод байхаар нь хариуд нь бид нар та нарыг танихгүй юм байна гэсэн чинь та нарт таниулаад өгнөө гээд ийшээ зогс гэх мэтээр дарамталж бид нарыг зогсоосон. Тэгээд зогсож байж байхад өндөр бор залуу нь миний толгой болон элэг рүү гараараа 2-3 удаа цохиж авсан. Тэгээд зодоон болсон би эсэргүүцэж гараараа хувцаснаас нь зуурч салсан намайг зодсон залууг сүүлд нь нэр усыг нь мэдэж авсан З гэж байсан ...Надад гомдол санал байхгүй хохирлын мөнгөө гаргуулж авсан. Би шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 114-115х/,

Насанд хүрээгүй хохирогч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Хэрэг болдог өдөр нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны оройны 22 цаг өнгөрч байсан З сумын нутаг дэвсгэр болох Соёл спорт цогцолборын урд байрлах сагсны шийдэн дээр тоглох гээд Г, Г, Н, М, Ц, Ч, Д нарын хамтаар шийд рүү алхаж явтал шийдний урд талын сүүдрэвчнээс нэг хүн бид нарыг хөөе гээд дуудсан. Тэгэхээр нь бид нар тоогоогүй алхаад байсан бид нарыг дахин хөөе лалруудаа нааш ир гээд дахин, дахин дуудаад байсан. Тэгээд бид нар бөөнөөрөө очсон чинь бид хэдээс 2 ихэр залуугийн нэг нь тамхи асуухаар нь байхгүй гэж хэлэхэд нэг нь та нар ийшээ жагсаад зогс лалруудаа гэхээр нь бид нар юу яриад байгаа юм бэ гэсэн чинь саравчтай малгайтай залуу нь бид нарын нүүр рүү пиво цацсан. Тэгэхээр нь манай найз Г та нар яагаад байгаа юм бэ гэсэн чинь хажууд байсан манай найз Б.М-ийг нэг нь нүүр рүү нь цохиод авсан,тэгээд зодоон эхэлсэн... Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хүн бол Э.Н гэх хүн байсан. Шивээстэй намхан шар залуу байсан. Тухайн үед өөрийгөө З-дийн хоёр ихэр гэж мэдэх үү гээд байсан залуу мөн байсан...Миний биеийн байдал зүгээр байгаа ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй миний оролцоогүй шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 120-121х/,

Насанд хүрээгүй хохирогч О.Нямбуу мөрдөн шалгах ажиллагаанд: “...Д аймгийн З сумын Б зам ХХК-ны туслах бригадаар Ө аймгийн С сумаас ирж зам засварын ажил хийж байгаад 2023 оны 06 дугаар сарын 25-ны оройны 23 цаг өнгөрч байхад Замын-Үүд сумын 2-р багийн нутаг дэвсгэр болох Соёл спорт цогцолборын урд байрлах сагсны шийдэн дээр тоглох гээд Г, Г, Г, М, Ц, Ч, Д нарын хамтаар шийд рүү алхаж явтал шийдний урд байрлах хүн суудаг сүүдрэвчнээс нэг хүн бид нарыг хөөе гээд дуудсан. Тэгэхээр нь бид нар тоогоогүй алхаад явж байтал дахин хөөе лалруудаа нааш ир гээд байгаа юм биш үү гэхээр нь бид нар бөөнөөрөө очсон чинь нэг хүзүүндээ гинжтэй залуу нь бид нарыг тийшээ жагс гэхээр нь бид нар юм дуугараагүй тэгтэл халзандуу толгойтой залуу нь бид нарын нүүр рүү барьж явсан пивоо цацсан. Тэгэхээр нь манай найз Ганчулуун та нар яагаад байгаа юм бэ гэхэд хажууд байсан манай найз Б.М-ийг нэг нь нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд зодоон эхэлсэн. Тэгтэл миний нүүр рүү хүзүүндээ шивээстэй намхан залуу нь чулуугаар зүүн нүдний дээр хөмсөгний хэсэгт нэг удаа цохисон. Тухайн үед би чулуугаар цохиулсандаа манараад хэсэг зуур ухаан балартаад босоод иртэл нэг залуу хутга барьчихсан над руу дайрахаар нь зугтаасан...Э.Н гэж хүн хөнгөн гэмтэл учруулсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 126-127х/,

Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч О.Н 295,000, О.Г 251,000, Б.М 1,619,000, А.Ц 1,779,000  нар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,944,000 төгрөгийн зардал тус тус гарсан байна. Иймд гарсан зардлаас яллагдагч Э.Н, И.З нар нь төрд учирсан хохирлыг бүрэн төлсөн, харин яллагдагч Э.Э нь төрд учирсан 1,779,000 төгрөгийг төлөөгүй байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь .............. дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 27-28х/,

Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн үед би амарсан унтаж байхад Дөлгөөнсайхан ирээд Мөнхсайхан ахаа манай хэд сагсны шийдэн дээр хүнд зодуулаад байна гэж хэлэхээр нь би гарч хэрэг болдог газарт ирсэн чинь М болон Г нарыг хэсэг залуучууд дарамтлаад зогсож байсан. Зодоон дууссан байсан. Тэгээд шууд цагдаа дуудсан. Тэгтэл тэр залуучууд зугтаагаад алга болсон...Намайг анх очиход зодоон дууссан байсан. Хэн нь хэнийг зодсон талаар би хараагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 103-104х/,

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би А.Ц-ын ээж нь бие давхар болохоор хэрэг болдог шөнө У хотод гэртээ амарч байсан надад сайн мэдсэн зүйл байхгүй байна. 2023 оны 06 дугаар сарын 25-ны 01 цаг өнгөрч байхад нагац ах Ганболд над руу утсаар залгаж хүү чинь хүнд зодуулаад одоо эмнэлэг дээр ирчихсэн байж байна гэсэн. Би тухайн үед Ц-мын хажууд байгаа нэг найз руу нь видео дуудлагаар залгаж харахад нүүр ам нь хавдар ихтэй цус нөж болсон ярих боломжгүй байдалтай хэвтэж байсан. Тэгээд би юу болсон талаар нь нагац ах Г-оос асуухад орой 23 цаг өнгөрч байхад Ц хамт ажиллаж байгаа найзуудтайгаа сагсны талбай орж тоглоно гээд яваад ийм байдалтай болчихлоо л гэж хэлсэн. Тэгээд нөхөр А-тэйгээ 2023 оны 06 дугаар сарын 25-ны орой Улаанбаатар хотоос З рүү машинтай гараад 2023 оны 06 дугаар сарын 26-ны өглөө ирсэн ирээд шууд эмнэлэг рүү очиход хүү Ц маань нүүр нь хавдар ихтэй, хоёр нүд нь хөхрөлттэй, хамар нь хугаралтай, хутгалуулсны дараах мэс заслын шарханд гуурс хийчихсэн тэрүүгээр нь цусархаг шингэн урсаад, толгойдоо 4-5 удаагийн оёдолтой, хэвтрийн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 107-108х/,

 Гэрч Т.Ч мөрдөн шалгах ажиллагаанд: “...23:00 цагийн орчимд хамт ажиллаж байрлаж байгаа 8 хүний хамт сагс тоглохоор спортын төв ордны урд байрлах сагсны шийд рүү алхахаар явж байтал сагсны шийдний зүүн талд саравчинд сууж байсан үл таних хүмүүс нааш ир гээд дуудсан. Бид нар тоолгүй яваад байсан чинь нааш ир гээд байгаа юм биш үү лалруудаа гээд байхаар нь яваад очтол хоёр ихэр гэж та нар таних уу З-ийн хүмүүс бүгд мэдэж байна уу гээд дээрэлхээд урдаас аягатай пиво цацаад байхаар нь манай хамт ажиллаж байрлаж байгаа хүн М гээд бид нарыг хариуцаж байгаа ахыг дуудаад ир гээд намайг явуулсан. Би байрлаж байгаа газар руугаа гүйж очоод М ахыг дуудаад манай хэдийг хэдэн ах нар зодох гээд байна гээд М ах бид хоёр машинтай явж очоод одоо тарцгаа гээд хэлсэн чинь нэг танихгүй хүн хутга бариад гарч ирээд та нарыг сийчээд хаяна шүү гээд дайраад байхаар нь бид нар хашаа руугаа зугтаасан. Манай нэг хамт байрлаж байгаа найз бөгсөндөө хутга зоолгуулчихсан гүйж байсан. Би тэр бөгсөндөө хутга зоолгуулсан залууг аваад бид хоёр гэрт байж байсан... Манай нэг найзын хөмсөг хэсэгт 7 оёдол тавиулсан. Мөн манай нэг найзын бөгс хэсэгт хутгалсан байсан. Мөн толгойгоо хагалуулсан нэг хүн байгаа. Мөн нэг ухаангүй хүн байгаа. Эдгээр хүмүүст хэн гэмтэл учруулсан талаар би харсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 110х/,

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...тэгээд бид хэд тоохгүй цааш алхаад явж байхад дахин дахин дуудаад байхаар нь бөөндөө очсон чинь нэг залуу нь бид нарыг хаанаас ирсэн лалрууд вэ жагс гэхээр нь би юу болсон юм бэ бид нар яасан юм юу болоод байгаа юм гэж асуусан чинь урдаас нэг залуу нь чи намайг З-д мэдэх үү ийшээ жагс гээд байна гээд манай найз Н-г нүүр рүү нь гараараа цохиод зодоон эхэлсэн. Тэгсэн халзандуу толгойтой залуу нь хутга гаргаж ирээд бүгдийг чинь сийчээд өгье шүү би саяхан шоронгоос гарч ирсэн шүү гээд манай найзуудыг зодоод над руу том том чулуу шидэхэд миний нуруу хэсэгт хоёр удаа оносон. Миний хажууд ойрхон байсан Н-г нэг залуу том чулуугаар толгой руу нь хүчтэй цохиход толгойноос нь цус гараад тогтохгүй байсан. Тэгээд би Н-г хойш нь татаад бид хоёр гүйгээд зугтаагаад ажлын хашаа руу явж байхад араас нөгөө залуучууд дахин араас чулуу шидсэн...Н, Г бид гурав араас нь очиход урдаас хутга барьсан залуу болон хамт байсан гурван залуутайгаа бид гурав руу дахиад дайрахаар нь буцаад ажлын хашаа руу гүйхэд чулуу, архины шил шидэж миний нуруунд оноход архины шил хагарч байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 113-114х/,

Гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 06 дугаар сарын 24-ний 23 цаг өнгөрч байх үед ажлаа дуусгаад ажлынхаа хашаанаас Н, Г, Г, Ч, Д, М, Ц нарын хамтаар гарч З сумын 2 дугаар багт байрлах Соёл спортын ордны урд байрлах сагсны шийдний талбай руу тоглохоор алхаад явж байсан. Тэгээд дөнгөж сагсны шийдний хашаа руу ороод алхаж байх үед сагсны урд байдаг саравчин дотроос хөөе нааш ир гэж нэг үл таних залуу дуудсан бид хэд тэрийг нь тоохгүй цааш алхахад дахин хөөе нааш ир гээд байгаа юм биш үү лалрууд минь гээд байн байн орилоод байхаар нь бид нар бөөндөө тэр залуучуудын сууж байсан саравч руу очиход нэлээн олон залуучууд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан. Бид хэдийг очоод зогсоход хоёр ихэр залуугийн нэг нь хаанахын лалрууд вэ харагдаж үзэгдээгүй царайнууд байна эрүүндээ хайртай юм бол ийшээ гараад жагсаад зогс гэсэн. Тэгэхээр нь М, Ц хоёрыг нэг залуу өшиглөөд саравчнаас гаргаад хоёр ихэр залуугийн нэг нь манай найз Б.М-ийг цохиод унагасан бүгд босож ирээд шууд өөдөөс  дайраад зодоон эхэлсэн. Тэгээд бүгд бид нарыг зодох гээд дайрахад нь би хойшоо зугтаасан зугтааж байхад бид нар руу чулуу шидэж миний хөл рүү оносон. Тэгээд нээх холдоогүй байхад нэг халзандуу толгойтой залуу хутга гаргачихсан бүгдийг чинь сийчээд өгье лалруудаа би саяхан шоронгоос гарч ирсэн шүү гээд хутгаараа далайгаад байсан. Тэгтэл Н-гийн толгойноос нь цус гараад нүүр хэсэг нь битүү цус болсон Г түшээд гүйцэж байсан...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 117-118х/,

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Н тэр хэдэн танихгүй хүмүүстэй муудалцаад салаад зугтах гэж байхад Н-г нэг залуу газраас чулуу авч толгойн зүүн дээд хэсэг буюу хөмсөгний дээд тал руу цохисон. Н цохиулчхаад босоод гүйсэн. Г, Ц, М энэ гурав ард үлдэн зодуулж байсан. Н-г нэг залуу нь баруун гараараа баруун талын шанаа хавьцаа цохисон. Тэгээд эргээд зугтаж байтал араас чулуу авч шидээд гартаа хутга барьчхаад алаад өгий, сийчээд өгий гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 121-123х/,

Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “... Тэгээд найзуудыгаа одоо зодооноо больцгооё гээд хэлэхэд нөгөө зугтсан залуучууд буцаад ирсэн, ирэхээр нь дахиад уулзах гээд манай найз Ө.Энхдөлгөөн явах гэхээр нь би гараас нь бариад хүлээж бай гээд хойш нь татсан чинь гэнэт Нямдшинэлэв нэг залууг нь цохисон, би эргэж хараад тэр залуучуудыг одоо зайлцгаа гэж орилоход нөгөө хэдэн залуучууд босоод зугтсан харин зугтааж байхдаа эргэж хараад том том тоосго шидээд байсан. Тэгээд найзуудыгаа больцгоо гээд тайвшруулж байгаад нөгөө ухаан алдсан хоёр залууг сэрээх гээд ойртоход нэг нь ухаан ороод боссон нөгөө нэг залуу нь ухаан орохгүй байхаар нь дээрээс нь пиво, ундаа зэргийн шингэн юмнуудаа асгаад сэрээгээд саравчинд найзтай нь хамт суулгаж орхиод бид нар явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 131-132х/,

Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “... нэг мэдэхэд зодоон болсон Ө.Э гараа барьчихсан зогсож байсан. Тэгээд гараа яасан юм бэ гэтэл барьж явсан хутгаараа гараа зүсчихлээ гэж байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд их согтсон байсан болохоор сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 135-136х/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-16х/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-59х/,

Эд мөрийн баримтаар “...саран хэлбэртэй ягаан өнгийн эвхдэг хутга, хар өнгийн дугуй хэлбэртэй хогийн савны таг...” тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 17х/,

Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02/349 дугаартай шинжээчийн “1. А.Ц-ын биед дагз ясны хугарал, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоншоорын хөндийн өмнөд ханын хугарал, дагз, өгзөгний шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн   үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Учирсан дагз ясны хугарал гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

4. Учирсан тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоншоорын хөндийн өмнөд ханын хугарал, дагз, өгзөгний шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 227х/,

Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02/352 дугаартай шинжээчийн “1. Б.М-ийн биед тархи доргилт, толгойн хуйханд чамархай хэсэг, зүүн чих орчмын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 236х/,

Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 04/139 дугаартай шинжээчийн “1. О.Н-гийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. О.Н-ийн биед зүүн хөмсөгний дээд талд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 208-209х/,

Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 04/140 дугаартай шинжээчийн “1.О.Г-гийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. О.Г-гийн биед баруун чихний ар талд хуйханд язарсан шарх, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүдийн хуйханд язарсан шарх гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн хацарын зулгаралт гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 214-215х/,

Д аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 19/68 дугаартай “.... А.Ц 1,779,000 төгрөг, Б.М 1,619,000 төгрөг, О.Г 251,000 төгрөг, О.Н 295,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан...” гэх албан бичиг, лавлагаа /2-р хх-ийн 92-94х/,

Шүүгдэгч И.З, Э.Н нар нь эрүүл мэндийн даатгалд хохирогч Б.М 1,619,000 төгрөг, О.Г 251,000 төгрөг, О.Н 295,000 төгрөгийн хохирол учирсныг төлсөн баримт /2-р хх-ийн 148х/,

            Шүүгдэгч нар хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн баримтууд /2-р хх-ийн 143-145х, 3-р хх-ийн 78х/,

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 02/353 дугаартай шинжээчийн “1. А.Ц-ын биед дагз, хамар, хоншоор ясны хугарал, тархи доргилт, дагз, баруун өгзгөнд шарх, хамрын таславч муруйлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Хамрын муруйлт засуулах нь өдрийн эмчилгээ хийлгэсэн байна, өөр эмчилгээ хийлгэсэн гэх эмнэлгийн бичиг баримт байхгүй. Шинжээчийн 2024.08.16-ны 02/349 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

4. Учирсан дагз ясны хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

5. Учирсан хамар, хоншоор ясны хугарал, тархи доргилт, хамрын таславч муруйлт, дагз, баруун өгзөгний шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

6. Шинжээч эмч У.Э-гийн гаргасан 02/349 дугаартай дүгнэлтэд /баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл/ тусгагдаагүй байна. Мөн 2023.06.25-ны өдрийн №2893 дугаартай өвчний түүхэнд хохирогчийн биед баруун, зүүн нүдний зовхи, хамар, нүүрээр хаван гэмтэл учирсан байна гэж өвчний түүхэнд бичигдсэн байсныг шинээр илрүүлж дүгнэлтэд тусгав.

7. Дээрх баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.

8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 136-137х/,

Шинжээч эмч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...тухайн хүний бие физиологийн онцлогоос хамаарч ясны бороололтын хугацаа харилцан адилгүй байна. Тиймээс хугарлын бороололтын хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Эмчилгээний үр дүн хэр явагдах нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 148-149х/,

Яллагдагч Ө.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр найз Б /Б/, Э нарын хамт Д аймгийн З сумын ...р баг Т-ийн 1-2 тоот Б гэх найзындаа өдрийн 13 цагт гар утсаараа тоглох гээд очсон. Манай найз Б гэртээ ганцаараа байж байсан тэгээд бид хэд гар утсаараа тоглож байсан чинь манай найз Б орон дээрээ нойр нь хүрээд унтаад өгсөн. Б-ны гар утас нь унтаж байсан гудасны завсар харагдаж байсан тэгээд би Б-ны гар утсыг нь цэнэглэгчтэй нь авах санаа төрөөд хоёр найзаа дагуулаад Б-ны гэрээс гарсан хашааны гадаа гараад хоёр найзаа үлдээгээд тэр хоёрт би буцаж ороод Б-ны гэрээс салфетик аваад ирье гээд буцаж ороод Б-ны гар утсыг гудсан доороос нь аваад гарсан тэгтэл манай хоёр найз намайг хүлээгээд зогсож байсан бид гурав Б найзын гэр рүү яваад би гудамжны үзүүрт байж байя гээд үлдсэн харин Б, Э хоёр удалгүй эргэж ирээд манай гэрт ороод жаахан дулаацаж байгаад буцаад Б-ны гэрт орсон чинь Б унтаж байсан тэгээд Б-ныг Б сэрээгээд чиний гар утас чинь алга болсон байна ш дээ гэж хэлсэн чинь Б-ны гэрт бид нарын араас М гэх найз орж ирсэн тэгээд Б гар утсаа хайж байгаад олдохгүй болохоор нь Б-ны гар утасны имейл кодоор нь хайгаад үзэх хэрэгтэй гээд Б-наас имейл кодыг нь би аваад хүнээр хайлгаж үзэх хэрэгтэй гээд Б бид хоёр Б-ны гэрээс гарсан. Харин Э М хоёр түрүүлээд гарсан байсан Тэгээд би гэртээ байж байгаад 21 цагийн үед З сумын 3-р багт байрлах авто пүүн дээр очоод замын унаа болох том тэргэнд гуйж суугаад У хотод маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө вагон вокзалын хажууд буугаад тэндээсээ гар утасны Тди орсон тэгээд Б-ны гар утсыг худалдааны төвийн гадаа гар утас авна гээд зогсож байдаг танихгүй хүнд 1,220,000 төгрөгөөр зарсан би утас зарсан мөнгөө ээжийнхээ ашигладаггүй Хаан банкны ........................ тоот дансанд аваад тэндээсээ нарны хороололд байдаг Пси тоглоомын газарт очоод слот гэх мөнгө тавьж тоглодог тоглоом тоглосон тэгээд тэр газраа 2 хоног тоглоод бүх мөнгөө алдсан учир С-т байдаг найзындаа очиж 15 хоног байж байгаад 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр З-д байдаг гэртээ ирсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 1-3х/,

Насанд хүрээгүй хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн үед З сум 2 дугаар баг тээврийн 1-2 тоотод гэртээ байж байтал гаднаас манай найз Б, Э, М, Э нар орж ирээд гар утаснуудаа оролдоод юм яриад сууж байсан. Тухайн үед би шалан дээр ор засаад хэвтэж байгаад унтсан. Манай найз Б хөөш чи босооч чиний гар утас чинь алга болсон байна гэж хэлэхээр нь би босоод утсаа хайсан чинь олдоогүй. Тэгтэл Э чи утасныхаа хайрцаг имейл кодыг гаргаад ир би утас хайж олдог хүнд хэлээд олуулаад өгье гээд хэлэхээр нь би гар утасныхаа хайрцаг имейл кодыг гаргаад өгтөл шууд урсан тэгээд би дотор нь байсан имейл кодыг булааж аваад кармаандаа хийгээд гэр лүгээ орсон тэгтэл гаднаас манай гэрт орж ирээд нөгөө кодоо өгч бай би зургийг нь дараад хүн рүү явуулаад утсыг чинь олоод өгье гэж аваад юм ярьж байгаад би тухайн үед утсаа гэртээ хайж байсан болохоор /тухайн үед 2-3 минут л болсон/ Энхдөлгөөнийг анзаараагүй ээ тэгтэл нөгөө кодоо авъя гэтэл би алга болгочихлоо гэж хэлээд надаа өгөөгүй. Б бид 2 Э-ний кармаг ухаж үзтэл имейл код байхгүй байсан. Тэгээд шууд Э би явлаа гээд манай гэрээс Б-тэй хамт гараад явсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 12-14х/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай найз Б гэртээ унтаж байсан тэр үед Б-ны цайвар өнгийн Iphone 14 маркийн гар утас нь ширээн дээр нь байсан тухайн үед Э тэр гар утсаар оролдож байгаад М, Э, Э бид хэд гэрээс нь гарч явах гээд манай найз Э гар утсыг оролдож байгаад Б-ны унтаж байсан орны гудсан доор нь хийгээд гараад явж байтал Э би буцаж ороод салфетка аваад гутлаа арчмаар байна гээд буцаж ороод бид хэд тухайн үед хашааны гадаа зогсож байсан. Тэгээд удалгүй Э гарч ирээд бид хэд манай гэр лүү очоод гал түлэхээр явсан тэгээд манай гэрийн гадаа очоод бид хэд манай гэр рүү орох гэтэл Э би энд гудамжинд зогсож байя гээд үлдсэн тэгээд би галаа түлчхээд буцаж Б-ны гэр рүү очтол Б унтаж байсан тэгээд бид хэд сэрээсэн. Б утсаа хайтал олдоогүй тэгээд Б гэрээсээ гараад хажуу талын айл руу орчхоод буцаад гэртээ орж ирээд утсаа хайж байтал Э чиний утасны үүр байна уу имейл код нь хэрэгтэй байна би утас хайдаг хүнээр олуулаад өгье тэгээд утасны гэрээ гаргаж ирээд Э-д өгтөл Э тухайн утасны үүр хайрцгийг ураад хаясан тэгээд утасны имейл кодыг харах гээд урсан хэсгийг хайтал олдоогүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 203-205х/,

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийгөө Д гэсэн бүтэн нэрээ хэлээгүй З-ээс ирсэн гээд 20-25 насны эрэгтэй хүн машин мөргөсөн гээд энгийн цагаан өнгийн ай фоне-14 маркийн гар утас заръя гээд ирсэн бид хоёр ярилцаад би утсыг нь үзээд хайрцаг сав хаана байгаа юм гэхэд З-д байгаа юм гээд би утсан доторх зургийг хараад тухайн залуу өөрийн ай ди кодоо гаргаад би утасны растерт хийж авсан. Би мөнгө өгөхдөө хайрцаг савгүй утас би дансаар мөнгө шилжүүлнэ гээд .................... тоот дансанд 1,220,000 төгрөгийг утга хэсэг дээр нь ZA 14 гэсэн утга бичээд шилжүүлсэн. Би тухайн утсыг 2, 3 хонуулаад зараад явуулсан хэнд гэдгээ бол санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 208-209х/,

"Ашид билгүүн” ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ТХҮ-924/8875 дугаартай шинжээчийн “...Iphone 14 марк загварын цагаан өнгөтэй 128GВ багтаамжтай гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 01 сарын байдлаар 2,350,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 227-228х/,

“А.б” ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ-924/9774 дугаартай шинжээчийн “...Iphone 14 маркийн гар утасны цэнэглэгчийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 03 сарын байдлаар 30,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов”дүгнэлт /2-р хх-ийн 230-232х/,

Насанд хүрээгүй хохирогч Х.Б-ны хууль ёсны төлөөлөгч Э.Б нь Хэрэглээний зээл ХХК-иас Iphone 14 маркийн 128GВ багтаамжтай гар утсыг лизингээр авсан гэрээ, лизингийн эргэн төлөлтийн хуваарь /2хх-ийн 237-241х/,  шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э, И.З, Э.Н нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу хангалттай тогтоогдсон байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг нотолсон гэж дүгнэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрдүүлэхдээ хохирогч, гэрч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул уг нотлох баримтуудыг үнэлэх боломжтой гэж үзэв.    

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Э, И.З, Э.Н нар нь 2023 оны 06 сарын 24-нөөс 2023 оны 06 сарын 25-нд шилжих шөнө Д аймгийн З сумын .......... дугаар баг “С” цогцолборын урд талын сагсан бөмбөгийн талбайн сүүдрэвчинд согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байхад нь хохирогч А.Ц, Б.М, О.Н, Р.Г нар өөр бусад хүүхдүүдтэй сагсан бөмбөг тоглохоор сүүдрэвчний хажуугаар явахад араас нь дуудсан, хохирогч нар шүүгдэгч нар дээр очиход маргалдаж улмаар шүүгдэгч Э.Э нь А.Ц-ыг баруун хөлөөрөө хөл болон толгой хэсэгт өшиглөж, толгой руу нь гараараа цохиж, баруун өгзөгний булчин хэсэгт хутгаар хутгалсан, зугтаад гүйхэд нь араас нь чулуу шидэж толгойн тус газарт оносны улмаас түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, хоншоорын хөндийн өмнөд ханын хугарал, дагз, өгзөгний шарх, дагз ясны хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан,

шүүгдэгч И.З нь хохирогч Б.М толгой хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсний улмаас биед нь тархи доргилт, толгойн хуйханд чамархай хэсэг, зүүн чих орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

шүүгдэгч Э.Н нь хохирогч О.Н-гийн зүүн нүдний дээр хөмсөгний хэсэгт чулуугаар цохиж биед нь зүүн хөмсөгний дээд талд язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл, хохирогч О.Г-ийн нүүр, цээж, толгойн тус газарт гараараа 3 удаа цохиж, толгойн тус газарт чулуугаар цохиж биед нь хуйханд язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

шүүгдэгч Ө.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Х.Б-ны Д аймгийн З сум ............. дугаар баг Тээврийн .................... тоот гэрт нь очиж юм ярьж, утсаараа тоглож сууж байгаад Х.Б-ны  iphone 14 загварын гар утас, цэнэглэгчийг аваад Улаанбаатар хот орж Теди худалдааны төвийн гадаа гар утас худалдаж авч зардаг У.А-д 1,220,000 төгрөгөөр зарсан үйл баримтууд тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч Ө.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг “С” цогцолборын урд талын сагсан бөмбөгийн талбайн сүүдрэвчинд 2023 оны 06 дугаар сарын 24-нөөс 2023 оны 06 дугаар сарын 25-нд шилжих шөнө хохирогч А.Ц-ыг баруун хөлөөрөө хөл болон толгой хэсэгт өшиглөж, толгой руу гараараа цохиж, баруун өгзөгний булчин хэсэгт хутгаар хутгалсны улмаас тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, хоншоорын хөндийн өмнөд ханын хугарал, дагз, өгзөгний шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн гүйж байхад нь араас нь чулуу шидэн толгойн тус газарт оносны улмаас түүний биед дагз ясны хугарал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Д аймгийн З сумын 2 дугаар баг тээврийн 1-2 тоотоос хохирогч Х.Б-ны эзэмшлийн 1 phone 14 (ай фоне 14) маркийн гар утас 2,350,000 төгрөг, цэнэглэгч 30,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 2,380,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч И.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д аймгийн З сумын ................... дугаар баг “Соёл спорт” цогцолборын урд талын сагсан бөмбөгийн талбайн сүүдрэвчинд 2023 оны 06 дугаар сарын 24-нөөс 2023 оны 06 дугаар сарын 25-нд шилжих шөнө хохирогч Б.М-ийг хөлөөрөө толгой хэсэг рүү нэг удаа өшиглөсний улмаас биед нь тархи доргилт, толгойн хуйханд чамархай хэсэг, зүүн чих орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д аймгийн З сумын ........ дугаар баг “С” цогцолборын урд талын сагсан бөмбөгийн талбайн сүүдрэвчинд 2023 оны 06 дугаар сарын 24-нөөс 2023 оны 06 дугаар сарын 25-нд шилжих шөнө хохирогч О.Н-ийн зүүн нүдний дээр хөмсөгний хэсэгт чулуугаар цохиж биед нь зүүн хөмсөгний дээд талд язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хохирогч О.Г-ийн нүүр, цээж, толгойн тус газарт гараараа 3 удаа цохиж, толгойн тус газарт чулуугаар цохиж биед нь хуйханд язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох гэсэн,

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Б: “...улсын яллагчийн саналтай нийлж байна” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч Ө.Э-ний үйлдлийн улмаас хохирогч А.Ц-ын эрүүл мэндэд хүнд хохирол,

шүүгдэгч И.З-ын үйлдлийн улмаас хохирогч Б.М-ний эрүүл мэндэд хөнгөн хохирол,

шүүгдэгч Э.Н-ын үйлдлийн улмаас хохирогч О.Н, О.Га нарын эрүүл мэндэн хөнгөн хохирол тус тус учирсан шууд шалтгаант холбоотой болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч А.Ц-ын “...нэг залуу нь миний нүүр рүү гараараа цохиод авсан тэр залуугийн гадна төрх нь “цагаан өнгийн цамцтай, намхан нуруутай, халимаг богино үстэй, онигордуу бор залуу” байсан. Тэгээд зодоон эхэлсэн...Б.М, О.Г, О.Н бид дөрөв бригадын дарга М-тай сумын эмнэлэг рүү явж эмнэлгийн анхан шатны эмчилгээ үзлэг хийлгэхэд баруун өгзөгний гол булчин хэсэгт иртэй зүйлээр хатгасан байна гэж эмч хэлсэн. Би зодоон болох үед хутгалуулснаа анзаараагүй толгой хагарсан байсан болохоор толгойндоо анхаарлаа хандуулаад мэдээгүй гэхдээ миний өгзөг чимчигнээд байх шиг байсан...хамар мурийсан хэсэгтээ бага хэмжээний хугарлаа тэгшлүүлж эмчлүүлсэн бусдаар ямар нэгэн эмнэлэгт хэвтээгүй. Мөн толгойдоо авсан гэмтэл хагалгаа хийх шаардлагагүй гэж эмч хэлсэн...Миний биед хүнд зэргийн гэмтэл учруулсан хүн бол Ө.Э гэж өндөр бор хүзүүндээ шивээстэй залуу байсан А.Э бас миний өгзөг хэсэгт нэг удаа хутгалсан...” гэсэн,

насанд хүрээгүй хохирогч Б.М “...Н, Г, Д, Ц, Г, Ч, Г нарын хамтаар орой гарч сагсны шийдэн дээр очиж тоглох гээд явж байхад сагсны шийдний ойролцоо саравчнаас хэсэг залуучууд дуудсан тэгээд бид нар бөөндөө тэр залуучууд руу алхаад очиход тэд нар согтуу байх шиг байсан...өндөр бор залуу нь миний толгой болон элэг рүү гараараа 2-3 удаа цохиж авсан тэгээд зодоон болсон би эсэргүүцэж гараараа хувцаснаас нь зуурч салсан намайг зодсон залууг сүүлд нь нэр усыг нь мэдэж авсан З гэж байсан ...” гэсэн,

насанд хүрээгүй хохирогч О.Г-гийн “...сагсны шийдэн дээр тоглох гээд Г, Г, Н, М, Ц, Ч, Д нарын хамтаар шийд рүү алхаж явтал шийдний урдаас сүүдрэвчнээс нэг хүн бид нарыг хөөе гээд дуудсан тэгэхээр нь бид нар тоогоогүй алхаад байсан бид нарыг дахин хөөе лалруудаа нааш ир гээд дахин дахин дуудаад байсан тэгээд бид нар бөөнөөрөө очсон чинь бид хэдээс 2 ихэр залуугийн нэг нь тамхи асуухаар нь байхгүй гэж хэлэхэд нэг нь та нар ийшээ жагсаад зогс лалруудаа гэхээр нь бид нар юу яриад байгаа юм бэ гэсэн чинь саравчтай малгайтай залуу нь бид нарын нүүр рүү пиво цацсан тэгэхээр нь манай найз Г та нар яагаад байгаа юм бэ гэсэн чинь хажууд байсан манай найз Б.М-ийг нэг нь нүүр рүү нь цохиод авсан тэгээд зодоон эхэлсэн... Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хүн бол Э.Н гэх хүн байсан. Шивээстэй намхан шар залуу байсан...” гэсэн,

насанд хүрээгүй хохирогч О.Н-гийн “...сагсны шийдэн дээр тоглох гээд Г, Г, Г, М, Ц, Ч, Д нарын хамтаар шийд рүү алхаж явтал шийдний урд байрлах хүн суудаг сүүдрэвчнээс нэг хүн бид нарыг хөөе гээд дуудсан тэгэхээр нь бид нар тоогоогүй алхаад явж байтал дахин хөөе лалруудаа нааш ир гээд байгаа юм биш үү гэхээр нь бид нар бөөнөөрөө очсон чинь нэг хүзүүндээ гинжтэй залуу нь бид нарыг тийшээ жагс гэхээр нь бид нар юм дуугараагүй тэгтэл халзандуу толгойтой залуу нь бид нарын нүүр рүү барьж явсан пивоо цацсан тэгэхээр нь манай найз Г та нар яагаад байгаа юм бэ гэхэд хажууд байсан манай найз Б.М-ийг нэг нь нүүр рүү нь цохиод авсан тэгээд зодоон эхэлсэн. Тэгтэл миний нүүр рүү хүзүүндээ шивээстэй намхан залуу нь чулуугаар зүүн нүдний дээр хөмсөгний хэсэгт нэг удаа цохисон... Э.Н гэж хүн хөнгөн гэмтэл учруулсан...” гэсэн,

иргэний нэхэмжлэгч Д.Д-ын “...Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч О.Н 295,000, О.Г 251,000, Б.М 1,619,000, А.Ц 1,779,000  нар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,944,000 төгрөгийн зардал тус тус гарсан байна...” гэсэн,

гэрч М.М-ны “...Тухайн үед би амарсан унтаж байхад Д ирээд М ахаа манай хэд сагсны шийдэн дээр хүнд зодуулаад байна гэж хэлэхээр нь би гарч хэрэг болдог газарт ирсэн чинь М болон Г нарыг хэсэг залуучууд дарамтлаад зогсож байсан. Зодоон дууссан байсан...” гэсэн,

гэрч Д.О-гийн “...Би А.Ц-ын ээж нь бие давхар болохоор хэрэг болдог шөнө Улаанбаатар хотод гэртээ амарч байсан надад сайн мэдсэн зүйл байхгүй байна... тухайн үед Ц-ын хажууд байгаа нэг найз руу нь видео дуудлагаар залгаж харахад нүүр ам нь хавдар ихтэй цус нөж болсон ярих боломжгүй байдалтай хэвтэж байсан. Тэгээд би юу болсон талаар нь нагац ах Г-оос асуухад орой 23 цаг өнгөрч байхад Ц хамт ажиллаж байгаа найзуудтайгаа сагсны талбай орж тоглоно гээд яваад ийм байдалтай болчихлоо л гэж хэлсэн... эмнэлэг рүү очиход хүү Ц маань нүүр нь хавдар ихтэй, хоёр нүд нь хөхрөлттэй, хамар нь хугаралтай, хутгалуулсны дараах мэс заслын шарханд гуурс хийчихсэн тэрүүгээр нь цусархаг шингэн урсаад, толгойдоо 4-5 удаагийн оёдолтой, хэвтрийн байдалтай байсан...” гэсэн,

гэрч Т.Ч-ийн “...Бид нар тоолгүй яваад байсан чинь нааш ир гээд байгаа юм биш үү лалруудаа гээд байхаар нь яваад очтол хоёр ихэр гэж та нар таних уу З-ын хүмүүс бүгд мэдэж байна уу гээд дээрэлхээд урдаас аягатай пиво цацаад байхаар нь манай хамт ажиллаж байрлаж байгаа хүн Мөнхсайхан гээд бид нарыг хариуцаж байгаа ахыг дуудаад ир гээд намайг явуулсан. Би байрлаж байгаа газар руугаа гүйж очоод М ахыг дуудаад манай хэдийг хэдэн ах нар зодох гээд байна гээд М ах бид хоёр машинтай явж очоод одоо тарцгаа гээд хэлсэн чинь нэг танихгүй хүн хутга бариад гарч ирээд та нарыг сийчээд хаяна шүү гээд дайраад байхаар нь бид нар хашаа руугаа зугтаасан...” гэсэн,

гэрч Г.Г-ны “...Тэгээд бид хэд тоохгүй цааш алхаад явж байхад дахин дахин дуудаад байхаар нь бөөндөө очсон чинь нэг залуу нь бид нарыг хаанаас ирсэн лалрууд вэ жагс гэхээр нь би юу болсон юм бэ бид нар яасан юм юу болоод байгаа юм гэж асуусан чинь урдаас нэг залуу нь чи намайг З мэдэх үү ийшээ жагс гээд байна гээд манай найз Н-г нүүр рүү нь гараараа цохисон зодоон эхэлсэн. Тэгсэн халзандуу толгойтой залуу нь хутга гаргаж ирээд бүгдийг чинь сийчээд өгье шүү би саяхан шоронгоос гарч ирсэн шүү гээд манай найзуудыг зодоод над руу том том чулуу шидэхэд миний нуруу хэсэгт хоёр удаа оносон. Миний хажууд ойрхон байсан Н-г нэг залуу том чулуугаар толгой руу нь хүчтэй цохиход толгойноос нь цус гараад тогтохгүй байсан. Тэгээд би Н-г хойш нь татаад бид хоёр гүйгээд зугтаагаад ажлын хашаа руу явж байхад араас нөгөө залуучууд дахин араас чулуу шидсэн...” гэсэн,

гэрч Э.Г-ын “...нэлээн олон залуучууд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан. Бид хэдийг очоод зогсоход хоёр ихэр залуугийн нэг нь хаанахын лалрууд вэ харагдаж үзэгдээгүй царайнууд байна эрүүндээ хайртай юм бол ийшээ гараад жагсаад зогс гэсэн тэгэхээр нь М, Ц хоёрыг нэг залуу өшиглөөд саравчнаас гаргаад хоёр ихэр залуугийн нэг нь манай найз Б.М-ийг цохиод унагасан бүгд босож ирээд шууд өөдөөс  дайраад зодоон эхэлсэн. Тэгээд бүгд бид нарыг зодох гээд дайрахад нь би хойшоо зугтаасан зугтааж байхад бид нар руу чулуу шидэж миний хөл рүү оносон. Тэгээд нээх холдоогүй байхад нэг халзандуу толгойтой залуу хутга гаргачихсан бүгдийг чинь сийчээд өгье лалруудаа би саяхан шоронгоос гарч ирсэн шүү гээд хутгаараа далайгаад байсан. Тэгтэл Нямбуугийн толгойноос нь цус гараад нүүр хэсэг нь битүү цус болсон Ганжаргал түшээд гүйж байсан...” гэсэн,

гэрч Б.Д-ны “...Н тэр хэдэн танихгүй хүмүүстэй муудалцаад салаад зугтах гэж байхад Н-г нэг залуу газраас чулуу авч толгойн зүүн дээд хэсэг буюу хөмсөгний дээд тал руу цохисон. Н цохиулчхаад босоод гүйсэн. Г, Ц, М энэ гурав ард үлдэн зодуулж байсан. Н-г нэг залуу нь баруун гараараа баруун талын шанаа хавьцаа цохисон. Тэгээд эргээд зугтаж байтал араас чулуу авч шидээд гартаа хутга барьчхаад алаад өгий, сийчээд өгий гээд орилоод байсан...” гэсэн,

гэрч Д.Т-ын “... Тэгээд найзуудыгаа одоо зодооноо больцгооё гээд хэлэхэд нөгөө зугтсан залуучууд буцаад ирсэн, ирэхээр нь дахиад уулзах гээд манай найз Ө.Э явах гэхээр нь би гараас нь бариад хүлээж бай гээд хойш нь татсан чинь гэнэт Н нэг залууг нь цохисон би эргэж хараад тэр залуучуудыг одоо зайлцгаа гэж орилоход нөгөө хэдэн залуучууд босоод зугтсан харин зугтааж байхдаа эргэж хараад том том тоосго шидээд байсан. Тэгээд найзуудыгаа больцгоо гээд тайвшруулж байгаад нөгөө ухаан алдсан хоёр залууг сэрээх гээд ойртоход нэг нь ухаан ороод боссон нөгөө нэг залуу нь ухаан орохгүй байхаар нь дээрээс нь пиво, ундаа зэргийн шингэн юмнуудаа асгаад сэрээгээд саравчинд найзтай нь хамт суулгаж орхиод бид нар явсан...” гэсэн,

гэрч Э.Н-ийн “... нэг мэдэхэд зодоон болсон Ө.Э гараа барьчихсан зогсож байсан. Тэгээд гараа яасан юм бэ гэтэл барьж авсан хутгаараа гараа зүсчихлээ гэж байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд их согтсон байсан болохоор сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлгүүд, Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02/349, 02/352, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 04/139, 04/140 дугаартай шинжээчийн  дүгнэлтүүд, Д аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 19/68 дугаартай албан бичиг, лавлагаа, Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 02/353 дугаартай шинжээчийн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.Э-ний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч И.З-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч Э.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан. Шүүгдэгч Ө.Э, И.З, Э.Н нар нь хохирогч А.Ц, Б.М, О.Н, О.Г нарын хуулиар баталгаажуулсан иргэний халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд, хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

 Шүүгдэгч Ө.Э, И.З, Э.Н нарын гаргаж буй үйлдэл нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой, хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Ө.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч И.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Ө.Э нь хохирогч Х.Б-ны эзэмшлийн ай фоне 14 маркийн гар утас, цэнэглэгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийнх нь өгсөн мэдүүлэг,   насанд хүрээгүй хохирогч Х.Б-ны “...Би 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн үед З сум 2 дугаар баг тээврийн 1-2 тоотод гэртээ байж байтал гаднаас манай найз Б, Э, М, Э нар орж ирээд гар утаснуудаа оролдоод юм яриад сууж байсан. Тухайн үед би шалан дээр ор засаад хэвтэж байгаад унтсан. Манай найз Б хөөш чи босооч чиний гар утас чинь алга болсон байна гэж хэлэхээр нь би босоод утсаа хайсан чинь олдоогүй...” гэсэн,

насанд хүрээгүй гэрч Б.Б-ний “...Манай найз Б гэртээ унтаж байсан тэр үед Б-ны цайвар өнгийн Iphone 14 маркийн гар утас нь ширээн дээр нь байсан тухайн үед Э тэр гар утсаар оролдож байгаад М, Э, Э бид хэд гэрээс нь гарч явах гээд манай найз Э гар утсыг оролдож байгаад Б-ны унтаж байсан орны гудсан доор нь хийгээд гараад явж байтал Э би буцаж ороод салфетка аваад гутлаа арчмаар байна гээд буцаж ороод бид хэд тухайн үед хашааны гадаа зогсож байсан. Тэгээд удалгүй Э гарч ирээд бид хэд манай гэр лүү очоод гал түлэхээр явсан.. буцаж Б-ны гэр рүү очтол Батсайхан унтаж байсан тэгээд бид хэд сэрээсэн. Б утсаа хайтал олдоогүй... Э чиний утасны үүр байна уу имейл код нь хэрэгтэй байна би утас хайдаг хүнээр олуулаад өгье тэгээд утасны гэрээ гаргаж ирээд Э-д өгтөл Э тухайн утасны үүр хайрцгийг ураад хаясан тэгээд утасны имейл кодыг харах гээд урсан хэсгийг хайтал олдоогүй...” гэсэн,

          гэрч Ц.А-ны “...өөрийгөө Д гэсэн бүтэн нэрээ хэлээгүй З-ээс ирсэн гээд 20-25 насны эрэгтэй хүн машин мөргөсөн гээд энгийн цагаан өнгийн ай фоне-14 маркийн гар утас заръя гээд ирсэн бид хоёр ярилцаад би утсыг нь үзээд хайрцаг сав хаана байгаа юм гэхэд З-д байгаа юм гээд би утсан доторх зургийг хараад тухайн залуу өөрийн ай ди кодоо гаргаад би утасны растерт хийж авсан. Би мөнгө өгөхдөө хайрцаг савгүй утас би дансаар мөнгө шилжүүлнэ гээд 5374131656 тоот дансанд 1,220,000 төгрөгийг утга хэсэг дээр нь ZA 14 гэсэн утга бичээд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм. Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Ө.Э нь хохирогч Х.Б-ыг унтаж байхад дэрэн доор нь байсан ай фоне 14 маркийн гар утас, цэнэглэгчийг түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар  авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.             

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч хохирогч А.Ц, Б.М, О.Н, О.Г нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хохирогч нарт шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй байна.

Харин иргэний нэхэмжлэгч Д.Д “...тухайн гэмт хэргийн улмаас хохирогч О.Н-д 295,000 төгрөг, О.Г-д 251,000 төгрөг, Б.М-д 1,619,000 төгрөг, А.Ц-д 1,779,000 төгрөгийн эмчилгээ хийгдэж Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3,944,000 төгрөгийн зардал гарсан үүнээс И.З, Э.Н нар нь төлсөн, Ө.Э нь А.Ц-ын эмчилгээний зардал 1,779,000 төгрөгийн төлөөгүй гэх тул шүүгдэгч Ө.Э-өөс 1,779,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ................... тоот дансанд олгож, шүүгдэгч И.З, Э.Н нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Х.Б-ны Iphone 14 маркийн гар утсыг “Ашид билгүүн” ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр 2,350,000 төгрөгөөр, цэнэглэгчийг 30,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан санхүүгийн түрээсийн /лизингийн/ гэрээгээр хохирогч Х.Б-ны хууль ёсны төлөөлөгч Э.Б нь Х.З ХХК-тай  2023 оны 11 сарын 17-ны өдөр лизингийн гэрээ байгуулж, Iphone 14 маркийн 128GВ багтаамжтай гар утсыг 3,329,900 төгрөгөөр сарын 2,78 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай, сар бүр 237,631.89 төгрөгөөр 2025 оны 05 сарын 17-ны өдөр төлж дуусгахаар гэрээ байгуулж авсан байна.

Шүүх Ө.Э-ний авсан утасны гэрээний хугацаа дуусаагүй, шүүгдэгч Ө.Э шүүхийн хэлэлцүүлэгт “сар сард нь  төлөхөөр ярилцсан, 431,000 төгрөг өгсөн байхаа” гэж мэдүүлдэг тул хохирогчид 4,276,105 төгрөгний бодит хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй, шүүгдэгч 431,000 төгрөгийг өгсөн гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул  4,276,105 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан насанд хүрээгүй хохирогч Х.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч Э.Б-д олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Ө.Э, И.З, Э.Н нарт гэм буруутайд тооцсон хэргийн зүйл ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Ө.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч И.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Э.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нар хэлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Ө.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

шүүгдэгч И.З, Э.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ө.Э, И.З, Э.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,       

   шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хэрэг гарах болсон шалтгаан, хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ө.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч И.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

 шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.З, Э.Н нар нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж шийдвэрлэх нь тэдний гэм бурууд тохирсон гэж үзэв.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Ө.Э, Э.Н, И.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төлөх зардалгүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саран хэлбэртэй ягаан өнгийн эвхдэг хутга 1 ширхэг, хар өнгийн дугуй хэлбэртэй хогийн савны таг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

шүүгдэгч Ө.Э-д хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Н, И.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Ө-гийн Э /РД:/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д овогт И-гийн З /РД:/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Э-гийн Н /РД:/-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Шүүгдэгч Ө-гийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч И-ийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 шүүгдэгч Э-гийн Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-д оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.З нь 500,000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Э.Н нь 800,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Ө.Э, И.З, Э.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч И.З, Э.Н нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саран хэлбэртэй ягаан өнгийн эвхдэг хутга 1 ширхэг, хар өнгийн дугуй хэлбэртэй хогийн савны таг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ө.Э-өөс 4,276,105 төгрөгийг гаргуулан Д аймгийн З сум ............. дугаар баг Б ................. тоотод оршин суух, насанд хүрээгүй хохирогч Х-ын Б /...., утас .............../ болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Б /..............., ........./-д, 1,779,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ...................... тоот дансанд тус тус олгосугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.З, Э.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ө.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.Ц

                            ШҮҮГЧИД                                 Э.Б

                                                                                                          Б.Н