| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2021/04072/И |
| Дугаар | 183/ШШ2022/00737 |
| Огноо | 2022-03-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2022/00737
2022 оны 03 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2022/00737 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .............. тоотод оршин суух, А овогт У.Ц /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 116 дугаар байр, 2-236 тоотод оршин суух, Ө овогт Б.А /РД:ШУ89061705/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: У.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.Ц нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Уртнасан овогтой Цолмон /РД:........../ миний бие нь 2019 онд Б овогтой А/РД:......./-тэй хамтран амьдарч гэр бүл болсон ба 2020 оны 3 сарын 18-нд бидний охин Ц овогтой А/РД:........../ мэндэлсэн. Бид зан харьцааны тааламжгүй байдлаас шалтгаалан 2020 оноос хамт амьдрах боломжгүй болж тусдаа амьдрах болсон. Одоо охин маань ээжтэйгээ амьдарч байгаа. Одоо тус тусын амьдралаар амьдарч байгаа бөгөөд буцаж нийлэх боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд охин Амандагаа ээж дээр нь өсгүүлэх хүсэлтэй байна...” гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас, Амгалан-Өрх ЗБН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай баримт, Ц.А-ийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, Б.А-гийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байна.
Хариуцагчаас 2022.01.17-ны өдөр хариу тайлбар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. У.Ц гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Б.А-гт холбогдуулан шүүхэд гаргажээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. У.Ц, Б.А нар 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад гэрлэсний бүртгэлийн............дугаар бүртгүүлэн гэр бүл болж, тэдний дундаас 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр охин Ц.А төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт болон зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
4. Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг хийсэн боловч тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж эвлэрэхээс татгалзсан байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, гэрлэгчдийн хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж, У.Ц , Б.А нарын гэрлэлтийг цуцлах зүйтэй гэж дүгнэв.
5. Гэрлэгчдийн хүүхэд болох Ц.А нь эх Б.А-тэй хамт амьдарч байгаа, түүнийг эхийн асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу охин Ц.А эх Б.А-ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
6. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 40.1.2.-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг тогтоохоор хуульчилсан байх тул 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Ц.А 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг У.Ц-гоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
7. Гэрлэгчдийн хооронд эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.
8. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар А овогт У-ийн Ц /РД:......../, Ө овогт Б-ны А /РД:ШУ89061705/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Ц.А эх Б.А-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Ц.А 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг У.Ц-оор тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Батбилэгт даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Цолмонд олгосугай.
8.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО