Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,

улсын яллагч М.Сайнзаяа,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баттогтох,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******ид холбогдох эрүүгийн 2415000850142 дугаартай 3/2024/0155/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, 1978 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн ******* суманд төрсөн, 46 настай,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн *******-******* сумын * тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: *******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг “Нарийн хайлааст” гэх газарт байх У.-Эрдэнийн өвөлжөөний хөрзөн хуулах ажил гүйцэтгэх явцдаа - улсын дугаартай 55V загварын бага оврын эксковаторын сум, бүхээгийн завсарт Г.ыг хавчуулж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000850142 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг “Нарийн хайлааст” гэх газарт өвөлжөөний хөрзөн хуулах ажил гүйцэтгэх явцдаа - улсын дугаартай 55V загварын бага оврын эксковаторын сум, бүхээгийн завсарт Г.ыг хавчуулж цээж, хэвлийн хүнд гэмтэл учруулсны улмаас цус алдалтын шокт орж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй, найзыгаа ийм болгосонд маш их харамсаж байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.гийн өгсөн: Оршуулгын зардалд 36.000.000 төгрөгийг өгсөн. Энэ бол зөвхөн бодит хохирлын зардал болсон гэж үзэж байна. Би бага насны 2 хүүхэдтэй. 2 хүүхдийн минь ирээдүйгээр тоглосон. Миний хувьд гомдолтой байна. Найз, нөхөд гэж авч яваад эцэст нь үхэлд хүргэсэн. Бүхэл бүтэн айлын амьдрал самарчхаад, өөрсдөө элэг бүтэн байна. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ. Хүүхдүүдийг минь өнчрүүлсэн гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 05-14 дэх тал/,

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 15-18 дахь тал/,

3. Амь хохирогчийн өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 18-23 дахь тал/,

4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 24-27 дахь тал/,

5. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.гийн өгсөн: Талийгаач нөхөр бид хоёр анх 2007 онд танилцаад 20 оноос хойш хамт амьдарч эхэлсэн 2017 онд гэрлэлтээ батлуулсан, бид хоёр дундаасаа 2 охинтой. ...Би 2024 оны 04 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай нөхрийн найз Хангай ирчихсэн байсан. Тэгээд болсон зүйлийн талаар хадам аавд хэлсэн байсан. Тэгээд Хангай надад манай нөхрийг нас барсан байна гэж хэлсэн. Харин ямар байдалтай нас барсан талаар ямар нэг зүйл яриагүй. Тэгээд манайхаас хадам аав Ганбаатар, төрсөн дүү Баярхүү, талийгаач нөхрийн найз Хангай нарын хамт талийгаачийг нас барсан газарт нь яваад очиход талийгаачийг нэг жижиг цагаан машин дотор арын суудлыг нь буулгаад дээр нь хэвтүүлсэн талийгаачийн бие хөрж хөшсөн байдалтай нүүрийг нь жижигхэн даавуугаар бүтээсэн байдалтай байсан. Тэгээд миний сэтгэл санаа хямраад дүү болон найзын хамт ******* аймаг руу буцсан. Харин манай хадам аав үлдсэн. Намайг тэнд очиход миний мэдэж байгаагаар *******, Дүүрэнбаяр гэх мэт 6-7 хүн байсан. Надад яаж нас барсан талаар юм яриагүй. Манай хадам аав Ганбаатар, манай төрсөн Баярхүү, талийгаачийн найз Хангай нарт талийгаачийг экскаваторт хавчуулагдаж нас барсан гэж хэлсэн байсан. Талийгаачийг тухайн үед хэн нэгэнтэй хэрүүл маргаан, зодоон цохион хийсэн талаар ямар нэг сонссон зүйл байхгүй. Би гомдолтой байна, буруутай этгээдээс учирсан хохирлоо хуулийн дагуу нэхэмжилж гаргуулж авна. Би сэтгэл санаанд учирсан хохирлоо тогтоолгохоор шинжээч томилуулна. …” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дахь тал/,

6. Гэрч Л.дүүрэнгийн өгсөн: 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгаас -, , , ******* нарын хамтаар Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн Нарийн хайлааст гэх газарт хаваржиж буй үеэл ах -Эрдэнийд ирсэн. ...Маргааш нь өглөө нь 10 цагийн үед - ахын өвөлжөөнд ирсэн. Ингээд бид өвөлжөөний урд задгай хэсгээс жижиг оврын эксковатор ашиглаж хөрзөнг хуулж эхэлсэн. ...Өвөлжөөний дээврийг буулгаад буцаагаад өрөх ажлыг миний бие болон үеэл ах -, үеэл ахын нутгийн ах болох нарын хамт хийсэн. Бид хөрзөнгөө хуулаад бараг дуусаж байсан багахан талбай үлдчихсэн ажиллацгааж байх үед эксковаторыг ******* жолоодож байсан. Түүний хажууд тухайн техникийн түлшний саван дээр сууж байсан улмаар талийгаач газар зогсож байснаа эксковаторын гинжний дээд талын тавцан дээр гишгээд зогсож байсныг харсан. Ингээд харж байтал талийгаач газар унаад өгсөн. Тэгээд бид хэд яваад очиход ёолоод байсан, мөн шүлсээ хаях явцад нь амнаас нь цус гарч байсан. Үүнийг хараад бие нь болохоо болилоо гэж ярилцаад өвөлжөөнөөс гаргаад ахын цагаан өнгийн Toyota Fielder загварын автомашины арын суудлыг унагаад  голоор нь хэвтүүлээд хоёр талд нь ******* ах, ах нар суугаад жолооч ах бариад үеэл ах урд талын суудалд суугаад өвөлжөөнөөс хөдөлсөн. Би өвөлжөөний хойд талд байсан ачааны машиныг унаад очих гээд явж байтал тэр хэд зогссон улмаар би гүйж очоод асуухад нас барчихлаа гэсэн. ...Бидний дунд үл ойлголцсон, маргалдаж, муудаж гар зөрүүлсэн удаа байхгүй. Бид нар 2024 оны 04 сарын 01-ний өдөр цагийн орчимд зургуулаа 2 шил 0.5 литрийн хэмжээтэй Хараа гэх нэртэй шилтэй архийг хувааж уусан. Өөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл болоогүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

7. Гэрч Б.ын өгсөн: 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгаас *******, , -, дүүрэн, бид хэд -Эрдэнийн өвөлжөөний хөрзөнг хуулахаар *******ийн эксковаторыг ачаад ирсэн юм. 2024 оны 04 сарын 01-ний өдөр өглөө 10 цагийн үед хөрзөн хуулах ажлаа эхэлсэн. Тэгээд ажлаа хийж байгаад 18 цагийн үед би *******ийн эксковаторын банкин дээр сууж байхад ирээд чи бос би сууя гэхээр нь би үсэрч буугаад зөрөөд банкин дээр гарсан. Тухайн үед эксковатор хөрзөн хуулах ажил хийж байсан салхитай хөрзөн бужигнаад шороо босож байсан. Тэгээд эксковаторын шанаганы сум кабин 2-н голд босоогоороо хавчуулагдчихсан ёо ёо гээд орилсон. Шанага сум буцаж дэлгээд газарт унасан. Бид нар бөөндөө очоод ыг босгох гэтэл босохгүй байсан ёо ёо өвдөөд байна гэхээр нь хоёр хөлийг нь жийлгэж суулгаад байж байтал амнаас нь цус гарахаар нь машин руугаа гүйгээд машинаа авч ирээд хойд суудал дээр хэвтүүлээд эмнэлэг аваад явъя гээд бөөндөө хөдлөөд дөнгөж даваан дээр гарч ирээд амьсгал хураасан. цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

8. Гэрч У.-Эрдэнийн өгсөн: …Манайх ******* сумын ******* 2 дугаар багийн Нарийн хайлаастай гэх газарт өвөлждөг юм. Өвөлжөөний хөрзөнгөө 1 жил хуулаагүй учраас техникээр хуулах гээд 2024 оны 03 сарын 31-ний өдөр ******* аймгаас найз *******ийг эксковатортой нь найзууд болох , , , дүүрэн нарын хамт авч ирсэн. Манай хаваржаан дээр хоночхоод 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 10 цагийн үед өвөлжөөн дээр ирж хөрзөн хуулах ажлаа эхэлсэн. 14 цагийн үед хоолоо идээд 0.5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй 2 шил архи хувааж уусан. 18 цагийн үед өвөлжөөний дээврийг дүүрэн, бид гурав тавьж байхад эксковаторын хажуу талд уначихсан байхаар нь бид гурав очиход дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Ёо ёо нүд харанхуйлаад юм харахгүй байна гээд байсан. Тэгээд амнаас нь бага хэмжээтэй цус гараад байсан. машинаа авч ирээд хойд суудал дээр нь хэвтүүлээд эмнэлэг рүү явцгаах гээд хөдлөөд дөнгөж өвөлжөөний дээд талын даваан дээр гарч ирээд амьсгал хураасан. цагдаад дуудлага өгсөн. ...******* хол бай битгий ойрт гэх зэргээр анхааруулж хэлсэн байсан. ...Ажил явагдаж байхад хуулсан хөрзөн салхинд бужигнаж харагдах орчин хязгаарлагдсан байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72-73, 91-92 дахь тал/,

9. Гэрч Ү.ын өгсөн: “...-, дүүрэн бид гурав өвөлжөөний хуулсан дээврийг тавьж байхад ******* өвөлжөөний баруун хэсгийн хөрзөнг эксковатороор хуулж байсан. эксковаторын банкин дээр суучихсан, тай солигдох гээд байж байхад эксковаторын шанага сум эвхэгдэж кабинтай ыг завсартаа хийж хавчсан. Тэгээд унаад ирсэн, бид хэд гүйж очоод босгох гэтэл босож чадахгүй байсан. Хөлийг нь жийлгээд 5 минут орчим суулгасан чинь “нүд харанхуйлаад байна ёо ёо аймар өвдөж байна” гээд амнаас нь цус гарахад нь би өөрийн машинаа авч ирээд хойд суудлуудаа хэвтүүлээд ыг хэвтүүлээд хөдлөөд дөнгөж өгсөөд даваан дээр гарч ирээд амьсгал хураасан. Би шууд 7034102 руу цагдаад дуудлага өгсөн юм. ын цамцыг сөхөөд нурууг нь харахад хөх алаг болоод халцарчихсан байсан.  Бид нар 0.5 литрийн хэмжээтэй 2 шил Хараа нэртэй архи хувааж уусан. Бүгд архинаас уусан. ...Маш их харамсаж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

10. Гэрч Э.ийн өгсөн: “...Хангай надад хэлэхдээ Нараа буюу маань өнгөрчихжээ гэхээр яасан юм болоо гэж асуусан техникийн осол болоод нас барсан байна гэж хэлсэн. ...Миний нэр дээр - улсын дугаартай бага оврын 55V загварын экскаватор байдаг. Тухайн - улсын дугаартай бага оврын 55- V загварын экскаваторыг би 2023 оны 01 сард өөрийн найз *******ид 60 сая төгрөгөөр зарахаар тохиролцоод өгсөн. ...******* нь - улсын дугаартай бага оврын 55 загварын эксковаторыг ашиглах болон захиран зарцуулах эрхтэй хүн нь юм. Төлбөр тооцоогоо хийж дуусаж байгаа болохоор - улсын дугаартай бага оврын 55V загварын эксковатор миний мэдлээс гарсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

11. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 18 дугаартай: "С.******* ******* 46/эр" гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 119-121 дэх тал/,

12.  Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 50 дугаартай: "Хувцасны үзлэгээр хурааж авсан хар хөх өнгийн өвлийн зузаан куртикний ар нуруунд үүссэн байх мөр-бодис бүхий дүрслэл нь эксковаторын сумны арын гол хэсгээр байрлах гедрийн шаланкнуудын хэлбэр дүрслэлтэй тохирч байна. Хавчуулагдах юм уу эсвэл дарагдлын улмаас куртик дээр мөр дүрслэл үүсэх боломжтой” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 154-158 дахь тал/,

. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн 20 дугаартай: “Ганбаатарын ын биед цээжний баруун талын олон хавирганы хугарал, баруун уушгины нэвтэрсэн шарх, элэгний задрал, цээж, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун далны доор зулгаралт, баруун гарын бугалга, баруун хөхний дээр, доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр шахагдаж, дарагдах үед нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч нь цээж, хэвлийн хүнд гэмтэл цус алдалтын улмаас шокт орж нас баржээ” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 173-181 дэх тал/,

14. Булган аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал хяналтын улсын байцаагч Б.Батболдын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн: “...Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж БД 12-106-14-ийн 6. В, С бүлгийн ажлыг кодолж, тодорхойлсон жишээ. хэсгийн В1-т Эксковатораар ажил гүйцэтгэх. Ажилчин буюу операторын үүрэгт ... 1. Хамгаалах хувцас, багаж хэрэгслийг бүрэн хэрэглэнэ. 2. Эксковаторын шанаганы хүрч, үйлчлэх бүсэд орохыг хориглоно.” гэх дүрэм, мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан А/231, А/368 тоот тушаалаар батлагдсан “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн 3.2. Нэг утгуурт экскаватор ...Эксковаторын ажиллагааны үед түүний эргэх тойрог буюу хамгийн багадаа 50 м хүрээнд хүмүүс байхыг хориглоно... гэх зэргээр эксковаторын аюулгүй ажиллагаа, хамгаалалтын бүсийг тухайн машин механизмын хүчин чадал, овор хэмжээнээс хамааран тогтоосон байх учиртай. ... Экскаваторын эзэмшигч С.******* нь Daewoo Solar 55V загварын бага оврын эксковаторын үйлдвэрээс зориулан гаргасан аргачилсан заавар, санамжууд болон заводоос ирүүлсэн техник ашиглалтын баримт бичиг, материалыг үндэслэн боловсруулсан зааврыг мөрдөж ажиллах учиртай. ...Эксковатороор газар шорооны ажил гүйцэтгэх талбайд хязгаарлалтын бүс тогтоож тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хамгаалалт, туузаар тоноглогдоогүй, эксковаторын шилжих хөдөлгөөн хийх чиглэл, орон зайн хэмжээг тогтоож аюулгүй ажиллагааг хангаагүй, эксковаторчинтай хамт ажиллаж байгаа ажилчид /иргэд/ болон жолооч нарт аюулгүй ажиллах арга барилын талаарх ойлголтгүй байсан байна. С.******* нь механизмын хөдөлгүүр унтраагаагүй байхад аюултай бүсэд гадны гуравдагч этгээдийг нэвтрүүлсэн, ажил хийгдэх явцад эксковаторын цонх, хаалтыг нээлттэй ажиллуулсан, речакыг түгжих байрлалд оруулаагүй, санамсар болгоомжгүйгээр речакыг татсан, талийгаач Г. нь аюултай бүсэд нэвтэрсэн, аюулгүй байдлыг хангах анхан шатны мэдлэггүй зэргээс шалтгаалан эксковаторын сум бүхээг хоёрын завсарт хавчуулагдаж цээж хэвлийн хүнд гэмтэл цус алдалтын улмаас шокт орж нас барсан байна. ... Үйлдвэрлэлийн осолд тооцогдох боломжгүй байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 191-192 дахь тал/,

15. Шүүгдэгч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: ...Би 2015 онд Улаанбаатар хотод Нүдэн булаг гэх сургалтын төвд суралцаж эксковатор жолоодох эрх авч байсан. Тухайн үедээ гэрчилгээ, үнэмлэх авч байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болж хүний амь нас хохироосондоо харамсаж маш их гэмшиж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 217-218 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, амь хохирогчийн өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш., гэрч Л.дүүрэн, Б., У.-, Ү., Э. нарын өгсөн мэдүүлгүүд, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 18 дугаартай, 50 дугаартай, 20 дугаартай дүгнэлтүүд, Булган аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал хяналтын улсын байцаагч Б.Батболдын гаргасан дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.*******ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

шүүгдэгч С.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг “Нарийн хайлааст” гэх газарт байх У.-Эрдэнийн өвөлжөөний хөрзөн хуулах ажил гүйцэтгэх явцдаа аюулгүй ажиллагааны журам зөрчиж - улсын дугаартай 55V загварын бага оврын эксковаторын сум, бүхээгийн завсарт Г.ыг хавчуулж цээж, хэвлийн хүнд гэмтэл учруулж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч С.******* нь эксковаторыг ажиллуулах явцад аюултай бүсэд гадны гуравдагч этгээдийг нэвтрүүлэх нь хэн нэгэн бэртэж гэмтэх аюултайг урьдчилан мэдэх боломжтой байсан ба, бага оврын эксковаторыг ажиллуулж буй аюултай бүсэд гадны гуравдагч этгээдийг нэвтрүүлсэн, ажил хийгдэх явцад эксковаторын цонх, хаалтыг нээлттэй ажиллуулж, речакыг түгжих байрлалд оруулаагүй, санамсар болгоомжгүйгээр речакыг татсаны улмаас эксковаторын сум, бүхээгийн завсарт Г. хавчуулагдаж улмаар цээж, хэвлийн хүнд гэмтлийн улмаас цус алдалтын шокт орж нас барсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаарна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан ...мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч С.*******ийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох...” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Шүүгдэгч С.*******ийн дээрх үйлдэл нь хүний амьд явах эрхийн эсрэг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, нийгэмд аюултай, хүнд хор уршиг учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын хэргийн зүйчлэл үндэслэлтэй, шүүгдэгч С.******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон.

Шүүгдэгч С.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирсон, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш. талийгаачийг оршуулахтай холбоотой гарсан зардалд 36,558,509 төгрөгийг нэхэмжилж 28,847,059 төгрөгийн нотлох баримтыг /2 дугаар хавтаст хэргийн 07-30 дахь дугаар тал/ ирүүлсэн.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ... хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, мөн “гэмт хэргийн  улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус хуульчилсан.  

Шүүхийн шатанд буюу 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч С.******* нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.д 29,000,000 төгрөгт тооцож Toyota Harrier загварын авто машин болон дансаар 7,600,000 төгрөгийг төлсөн талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.гийн нэхэмжилсэн мөнгөн дүнгийн хэмжээнд оршуулгын зардал төлөгдсөн гэж дүгнэв.

Харин Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж зохицуулсан.

 

           Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын -ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон байх тул гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 150 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож буюу 99,000,000 төгрөгийг эдийн бус гэм хорын хохиролд тооцож, нөхөн төлүүлэх нь хохирогчид ашигтай гэж шүүх дүгнэв.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хор уршигт 99,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш. олгож шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлтийг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг барагдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь хохирогчийг бие махбодын, сэтгэл санааны зовиур үүсгэж амь насыг хохироосон тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.

Шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч С.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”; 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн”-г /материаллаг хохирол/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч С.******* нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх бөгөөд, “Р.ыг газарт унамагц босгох гэтэл босохгүй байсан “ёо ёо өвдөөд байна” гэхээр нь хоёр хөлийг нь жийлгэж суулгаад байж байтал амнаас нь цус гарахаар нь эмнэлэг аваад явъя гээд ын машины хойд суудал дээр хэвтүүлээд бөөндөө хөдлөөд дөнгөж даваан дээр гарч ирээд амьсгал хураасан” талаар гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, хохирогчийг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн амь насыг нь хохироосон гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул амь хохирогчийн өмгөөлөгчийн С.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж амь насыг нь хохироосон” гэх эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэх өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.   

1 дүгээр хавтаст хэргийн 230-238 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.******* нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн *******-******* сумын Баруун дэнж багийн 15-10 тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэч С.*******ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хөнгөн ангиллын гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, талийгаачийн оршуулгын зайлшгүй зардалд 36.600.000 төгрөгийг нөхөн төлсөн, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч С.*******ийг нийгмээс тусгаарлахгүйгээр, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох... “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх”-ээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, шударга ёсны зарчимд тохирно гэж шүүх дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг оршин суугаа газраас буюу ******* аймгийн *******-******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******ид сануулав.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.*******оос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач Г.ын өмсөж явсан босоо захтай, урдаа цахилгаантай, босоо халаастай Columbia гэсэн бичиглэлтэй хүрэм /хуучин-хар хөх өнгийн өвлийн куртик/ 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслахад тус тус даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар ******* аймгийн *******-******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч С.******* нь оршуулгын зардалд 36.600.000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөгийг шүүгдэгч С.*******оос гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* аймаг, *******-******* сумын Их залуу багийн баруун задгай 9-14 тоотод оршин суух Ширэндэвийн /РД: ФА89052924/-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан талийгаач Г.ын өмсөж явсан босоо захтай, урдаа цахилгаантай, босоо халаастай Columbia гэсэн бичиглэлтэй хүрэм /хуучин-хар хөх өнгийн өвлийн куртик/ 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслахад тус тус даалгасугай.

9. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ