Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 156

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю Энхмаа даргалж,

-   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваасүрэн,  

- улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

  • шүүгдэгч П.Шинэбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Шинэбаярт холбогдох Эрүүгийн 201719000051 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Булган аймгийн Бүрэгхангай суманд 1988 оны 09 дүгээр  сарын 14-ний өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р баг, Өгөөмрийн 2-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  2009 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Сум дундын шүүхээс ЭХ-ийн 99-р зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 280 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Шинэбаяр /РД:НН88091473/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч П.Шинэбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны орой Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Оюу” караокены гадна иргэн Б.Баярмагнайг зээлсэн мөнгө өгөлгүй удаалаа гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож П.Шинэбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Баярмагнайгийн биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Шинэбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Б.Баярмагнайгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “би Шинэбаярт 2016 оны 09-р сарын 01-ний өдөр зээлж байсан 200.000 төгрөгөө өгөлдөө надаа мөнгө төгрөг хэрэгтэй байна гэхэд Шинэбаяр өгнө шдээ сүртэй шдээ гэж уурлаад би бас уурлаад бид 2 барилцаж аваад би Шинэбаярын зүүн мөр орчим нь гараараа цохиж авахад Шинэбаяр миний хацар луу цохьсон тэгэхлээр нь би түлхээд зүүн гжя руу нь өшиглөж авахад Шинэбаяр уурлаад Оюу гэж кароакеруу буцаад орсон. Шинэбаярын сууж байсан газрын хажууд миний хар өнгийн куртик байхаар нь куртик ээ аваад өмсөж байтал Шинэбаяр баарнаас пивоны бакал аяга барьж гарч ирээд тэр барьсан бакал аягаа үүдний саадан дээр хагалж цохиод над руу дайрахаар нь би өөдөөс нь зодолдох гэхэд тэр хагалсан бакал аягаараа миний зүүн чихний ард хэсэгт цохиж авахаар нь би зүүн чихний араас цус гарахаар нь зүүн гараараа дараад баруун гараараа Шинэбаярыг түлхэж авахад Шинэбаяр хойшоо ухарсанаа цаашаа буцаж явсанаа газар тонгойгоод суусан тэгэхлээр нь би Шинэбаярыг чи эмнэлэг дуудалдаа миний зүүн чихний араас цус гараад байна гэхэд Отгонбаатар гэж Шинэбаяртай хамт байсан залуу хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-18-20 тал/,

 

Гэрч М.Отгонбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Шинэбаяр ах кароакеруу буцаж явж орсоноо буцаж гарч ирэхдээ пивоны бакал аяга баруун гартаа барьсан гарч ирээд үүдний саадны хашаанд цохиж хагалаад Баярмагнай ах руу дайрахад нь Баярмагнай ах Шинэбаярын нүүр шанаа орчим руу нь гараараа 1 удаа цохиж авахад Шинэбаяр газар унасан тэгсэн босож ирээд дахиж дайраад Баярмагнайгийн зүүн чихний ард хэсэгт нь тэр шилээрээ зүсчихсэн тэгсэн Баярмагнай  хүзүү зүсчихлээ цагдаа дууд гэж надад хэлээд зүүн чихний ар хэсэгээ гараараа дарахад нь би цагдаа дуудах гээд утасгүй байсан тул утас олохоор явж байгаад утас олоод цагдаа дуудсан. Тэгээд Оюу кароакеноос гараад ирэхэд Баярмагнай ах Оюу кароакены зүүн хойд талд хүзүүгээ гараараа дараад сууж байсан. Шинэбаяр караокены гадаа зүүн талд нь зүүн хөлөө жийгээд баруун хөлөө бөгсөн доороо хийж нугалаад дараад суусан баруун гаран дээгүүрээ куртикээ тавьсан сууж байснаа намайг харж байхад зүүн талын гараа баруун талын гартаа барьсан байсан пивоны бакалны хагархай шилээр зүссэн. Тэгсэн зүссэн шархнаас нь цус гарахад Шинэбаяр босоод Баярмагнай дээр очоод чи миний гарыг зүсчихлээ гээд Баярмагнайг сууж байхад нь нүүр орчим руу нь өшиглөж авахад нь би Шинэбаяр ахыг салгаад та юу яриад байгаа юм бэ та өөрийнхөө гарыг өөрөө зүсчихлээ би харсна гэхэд чимээгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,

 

Гэрч Ч.Гэрэлтуяагийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн : “..Намайг байхад бол Шинэбаяр орилж хашгирсан маргаан зодоон үүсгэсэн зүйл байгаагүй зүгээр дуу дуулаад бүжиглээд байж байсан юм. Би 2 найзтайгаа орж пиво уухдаа 1 пивоны бакал аяга л авсан ба манай нөгөө 2 бакал аяга аваагүй лаазаар нь уусан бусад ширээн дээр пивоны бакал аяга авсныг мэдэхгүй байна...”  гэх мэдүүлэг /хх-23 тал/,

 

Гэрч В.Өнөрбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “..гаднаас Шинэбаяр, Баярмагнай, Ариунболд зэргийн хүмүүс орж ирсэн тэгээд уулзалдад хэн архи авсан байсныг мэдэхгүй 0.75 граммын Ерөөл архийг тэр биллъярданд ууцгаасан тэгээд дахиад 1 шил 0.75 граммын Ерөөл архийг Шинэбаяр аваад бид нар хувааж ууж дуусгаад орой 19 цагийн орчим дууссан тэгээд би гэрлүүгээ яваад өгсөн ба Шинэбаяр, Баярмагнай, Ариунболд нар биллярданд үлдсэн дахин уулзаагүй...”  гэх мэдүүлэг /хх-24 тал/,

 

Гэрч Б.Ариунболдын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...тэгээд Оюу кароакены гадаа гарахад Шинэбаяр согтсон байсан бид 2 тэврэлдэн явж байгаад гадаа харанхуйд хашаанд тээглээд газар унасан тэгээд босоод би Отгонбаатартай гэрлүүгээ яваад гэртээ очиж амарсан би тухайн үед их согтсон байсан тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй маргааш нь Отгонбаатартай уулзахад Шинэбаяр Оюу гэх караоке баарнаас пивоны бакал шил авчираад гадаа хагалаад өөрийнхөө гарыг зүсчихсэн гэж хэлж байсан юм надад бол тэр талаар мэдэх зүйл байхгүй...”  гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

 

Гэрч Д.Алтанцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Баярмагнай толгойгоо боосон зүүн чихнийхээ ард зүсүүлсэн хүнтэй маргалдаж зодолдсон гээд явж байсан хэнтэй маргаж хэнд зодуулсан талаар би мэдээгүй...”  гэх мэдүүлэг /хх-27 тал/,

 

Гэрч Н.Цэндсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...Отгонбаатар гэж залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бололтой эрүүл байсан ба Баярмагнай мөн нээх согтсон зүйлгүй зүгээр харагдаж байсан харин Шинэбаяр, Ариунболд нар л согтсон юм уу гэмээр харагдаж байсан тэгэхдээ тийм их согтуу байгаагүй ба Шинэбаяр, Ариунболд нар согтуурхсан, агсан тавьсан танхайрсан зүйл байхгүй...”  гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,

 

Гэрч Н.Халиуны хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...жижиг өрөөнд орсон Шинэбаяр ах гэрч ирээд мөн хамт дуулж бүжиглээд байж байхад Баярмагнай гэж ах нэмэгдэж гаднаас орж ирсэн тэгээд бүгдээрэй дууж бүуиглээд байж байхад абрмен эмэгтэй нь Шинэбаяр, Ариунболд болон тэр хамт байсан залуу нарыг одоо гарцгаа гээд гаргаж байгаа харагдсан ба би мөн явах гээд дотор байж байгаад гадагшаа гарсан Шинэбаяр, Баярмагнай нарын хүмүүс Оюу караокеноос гараад гадаа нь хоорондоо зодолдсон гээд цагдаа нар ирсэн байсан юм...”  гэх мэдүүлэг /хх-30-31 тал/,

 

Гэрч Б.Сайханжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...би тухайн үед ганцаараа байсан болоохоор тэкэн дээрээ байж байсан тэгсэн хамт бүжиглэж байсан эмэгтэй нь ирээд энэ хүмүүс согтсон түлэхсэн гэхээр нь би тэр вип өрөөнд сууж байсан 3 залууг одоо гарцгаа гэж хэлсэн чинь гараад явцгаасан 1 залууд нь би куртикнүүдийг өгөөд явуулсан тэгсэн дараа нь 1 залуу орж ирээд миний куртик байна уу гэхээр нь куртикнүүдийг чинь өгөөд гаргасан гэж хэлсэн тэгээд явсан ба удалгүй цагдаа нар ирсэн байсан. .  гэх мэдүүлэг /хх-32-33 тал/

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №21 дүгээр дүгнэлтэнд

-   Б.Баярмагнайн биед зүүн чихний ард шарх, зүүн чигчий хуруунд шарх, дагзны зүүн талд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-  Дээрх гэмтэл нь 1-ээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх 2016 оны 12 дугаар сарын 25-аас 26-ны шилжих шөнө үүссэн шинэ гэмтэл байна.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-37 тал/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3 тал/,

- хэрэг учралын газарт, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6 тал/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9 тал/,

- Эрүүгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч М.Сонинбатын илтгэх хуудас /х-х10 тал/,

- П.Шинэбаярын өвчний түүх /хх-44-51тал/,

- Б.Баярмагнайг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-58-61/,

- Б.Баярмагнайг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-62-63 тал/,

- Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол /хх-85-87 тал/,

- Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 139 дугаар шийтгэх тогтоол /хх-88-91 тал/,

- Төв аймгийн Заамар сумын 3-р багийн засаг даргын 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 10/75 тоот албан бичиг /хх-92 тал/,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн 164 тоот албан бичиг /хх-94 тал/,

- Төв аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 45 тоот лавлагаа /хх-96 тал/

- Төв аймгийн Прокурорын газрын 2017 оны 03 сарын 17-ны өдрийн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Прокурорын 34 дугаартай тогтоол /хх-107 тал/,

 

  • шүүгдэгч П.Шинэбаярыг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-64-65 тал/, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-113 тал/,
  • Шүүгдэгч П.Шинэбаярын нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн ерөнхий газрын Асап сангийн лавлагаа /хх-79-83 тал/ зэргийг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.Шинэбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны орой Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Оюу” караокены гадна иргэн Б.Баярмагнайг зээлсэн мөнгө өгөлгүй удаалаа гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдож П.Шинэбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Баярмагнайгийн биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Баярмагнайн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “...Шинэбаяр баарнаас пивоны бакал аяга барьж гарч ирээд тэр барьсан бакал аягаа үүдний саадан дээр хагалж цохиод над руу дайрахаар нь би өөдөөс нь зодолдох гэхэд тэр хагалсан бакал аягаараа миний зүүн чихний ард хэсэгт цохиж авахаар нь би зүүн чихний араас цус гарахаар нь зүүн гараараа дараад баруун гараараа Шинэбаярыг түлхэж авахад Шинэбаяр хойшоо ухарсанаа цаашаа буцаж явсанаа газар тонгойгоод суусан тэгэхлээр нь би Шинэбаярыг чи эмнэлэг дуудалдаа миний зүүн чихний араас цус гараад байна гэхэд Отгонбаатар гэж Шинэбаяртай хамт байсан залуу хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №21 дүгээр дүгнэлтэнд Б.Баярмагнайн биед зүүн чихний ард шарх, зүүн чигчий хуруунд шарх, дагзны зүүн талд зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь 1-ээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх 2016 оны 12 дугаар сарын 25-аас 26-ны шилжих шөнө үүссэн шинэ гэмтэл байна, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт, гэрч М.Отгонбаатар, Б.Ариунболд, Ч.Гэрэлтуяа, В.Өнөрбаатар, Д.Алтанцэцэг, Н.Цэндсүрэн, Н.Халиун, Б.Сайханжаргал нарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч П.Шинэбаярын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч П.Шинэбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “..ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын  хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ..” гэж заасан байх тул шүүгдэгч П.Шинэбаярыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүхийн шатанд хохирогч Б.Баярмагнай нь шүүгдэгч П.Шинэбаяртай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч П.Шинэбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1 4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Шинэбаярыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25 1 дэх хэсэгт заасныг журамлан 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Баярмагнай нь шүүгдэгч П.Шинэбаяртай сайн дураараа эвлэрсэн байх тул П.Шинэбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. П.Шинэбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. П.Шинэбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

  1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж П.Шинэбаярт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ю.ЭНХМАА