| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2021/04264/И |
| Дугаар | 184/ШШ2022/00919 |
| Огноо | 2022-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2022/00919
| 2022 оны өдөр | 03 сар 22 р 184/ШШ2022/00919 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* /РД ***/ Хаяг: ***
Хариуцагч: ******* /РД ***/ Хаяг: ***
Гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Найданжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь *** аймгийн *** сумын харьяат бөгөөд *** аймгийн *** сумын нутаг *** гэх газарт мал аж ахуй эрхэлж амьдардаг. *** нь *** төрсөн эцэг н.П-тэй *** оны үеэс хамтран амьдарч байсан юм. *******-д мал аж ахуй эрхлэхэд ачааны портер маркийн машин хэрэг болсон тул *** оны *** сард *** захаас *** төгрөгөөр *** *** улсын дугаартай *** оны *** дугаар сарын ***-нд орж ирсэн *** маркийн тээврийн хэрэгслийг *******-аар мөнгийг нь төлүүлж *** оны *** сард малчны зээл авахаараа буцааж *** төгрөгийг *******-т шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тухайн үедээ Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн гэрчилгээг авахдаа *******-ын нэр дээр бүртгүүлсэн. Гэтэл *** оны *** дүгээр сарын ***-ны үед манай гэрт биднийг эзгүй байх хойгуур *** *** улсын дугаартай *** маркийн автомашиныг өөрийн төрсөн дүү К.Б-аар авхуулан өөрийн тээврийн нэр дээр тээврийн хэрэгслийн нэр байдгийг ашиглан *** оны *** дүгээр сарын ***-ны өдрөөс *** оны *** дугаар сарын ***-ны өдрийг хүртэл сарын хугацаатай *** төгрөгөөр *** ломбарданд тавьж улмаар зээлийн хугацаа нь хэтэрч хүү алданги нь өсөх үед надаас албан ёсоор зөвшөөрөл аваагүйгээр *** оны *** дүгээр сарын ***-нд А.Э-д уг тээврийн хэрэгслийг зарсан байгаа юм. Энэ асуудлыг би *** оны *** дугаар сарын ***-ны өдөр мэдэж *******-аас тодруулахад та хоёрт портер машин авч өгнө гэж итгүүлэн одоо хүртэл авч өгөөгүй тул автомашины үнэ гэж шилжүүлсэн 8,000,000 төгрөгөө буцаан шаардаж байна.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би *** оны *** сард *******-ийн аав н.П-тай танилцаж, *** сард нь хамтран амьдарсан. *** оны *** сард *******-д портер маркийн автомашин авч өгч тусалсан. *** ББСБ ХХК-аас өөрийн 1 өрөө байрыг барьцаалж 6,000,000 төгрөг, өөрт бэлэн байсан 2,000,000 төгрөгөө нэмж *******-д 8,000,000 төгрөгөөр *** *** улсын дугаартай Hyundai porter маркийн автомашиныг авч өгсөн. Ингээд ******* нь миний портерын үнэнд төлсөн 8,000,000 төгрөг, мөн цамц зарж олсон мөнгө 1,880,000 төгрөгийг 6,000,000 төгрөгийн хүүгийн хамт надад өгнө гэж тохиролцсон. Хавар ноолуур гарах үед утсаа ч авахгүй мөнгө өгөхгүй болохоор нь *** аймгийн *** сум руу мөнгөө авахаар явсан. н.П бид хоёр *******-д арав гаруй хонож байтал н.П хүү, бэр хоёртойгоо муудалцаж намайг явъя гэхэд нь би мөнгөө авч явна гээд үлдсэн. н.П замын машинаар хот руу явсан. ******* портер авхуулсан 8,000,000 төгрөгөө миний дансанд хадмаасаа зээлж шилжүүлсэн. Би тэр өдрөө хот руу явсан бөгөөд миний мөнгийг аав бэр хүү гурав өгөхгүй гэж арга хэрэглэж байсныг сүүлд мэдсэн. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,880,000 төгрөгөө 8,000,000 төгрөгийн хүүгийн хамт авах гэтэл нурж унах гэж байсан байраа байр гэж бодоо юу гэх зэргээр хэл амаар доромжилсон. 2018 оны 9-10 сарын үед би автомашиныг нь авч ирж *** ломбарданд 4,000,000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгөө авсан. Надаас үргэлж мөнгө зээлэх гэдэг байсан сүүлдээ бүр зээлсэн мөнгөө ч өгөхгүй зугтаадаг болсон. Ингээд 4-5 хоногийн дараа ******* эхнэр Д.У автомашинаа авъя манай ах дүү нар худалдаж авч байгаа юм гэж над руу залгасан. Би машиныг түүний хамаатны гэх А.Э-д авч өгсөн ба тэд хоорондоо хэрхэн тохирч хэдэн, төгрөгөөр зарсныг мэдэхгүй.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс *******-ийн Төрийн банкны *** тоот дансны хуулга, хариуцагчаас *******-ийн Хаан банкны дансны хуулга тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтууд, *** ХХК-ийн *** ломбардын барьцаат зээлийн гэрээ, барьцаат зээлийн тооцооны хуудас, итгэмжлэл
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч надад худалдсан автомашинаа буцаан авч бусдад худалдсан тул автомашины үнэд төлсөн 8,000,000 төгрөгөө гаргуулна гэж, хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ “би нэхэмжлэгчид өмнө өгсөн мөнгөө авах зорилгоор барьцаалан зээлдүүлэх газарт тавьж зээл авсан, нэхэмжлэгч автомашиныг авсан тул хариуцахгүй” гэж тус тус тайлбарласан.
Хариуцагч нь өөрийн худалдаж авсан *** *** улсын дугаартай, Hyundai Porter маркын автомашиныг нэхэмжлэгч *******-д худалдахаар тохирсон, нэхэмжлэгч автомашиныг эзэмшиж байсан, нэхэмжлэгч автомашины үнэ 8,000,000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хариуцагчийн Хаан банк дахь *** тоот дансанд шилжүүлсэн өгсөн, хариуцагч автомашиныг барьцаалан *** ломбардаас 4,000,000 төгрөг зээлэн авсан тухайд зохигчид маргаагүй, мөн баримтаар нотлогдсон. /хх-ийн 5, 74,75/
Хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвөөс 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, зохигчийн тайлбараар хариуцагч ******* нь *** *** улсын дугаартай, *** онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, Hyundai Porter маркын автомашиныг 2018 оны 1 дүгээр сард худалдан авсан, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр А.Э-д худалдсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 58, 62/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заасан.
Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч худалдагч нь гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, түүний эзэмшлээс гэрээний зүйл болох автомашиныг буцаан авсан, мөн бусдад худалдсан байх тул гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Хариуцагч ******* нь автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшлээс түүний зөвшөөрөлгүйгээр авч яван *** ломбардад 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бусдад 4,000,000 төгрөгөөр худалдан, зээлийн төлбөрийг төлсөн байна. /хх-ийн 75/
Хариуцагч хэдийгээр нэхэмжлэгчийн заасан этгээдэд буюу А.Э-д 4,000,000 төгрөгөөр худалдсан, энэ мөнгөөр зээлийг хаасан, өмнө нэхэмжлэгчээс мөнгө авах ёстой гэж тайлбарласан ч баримтаар нотлоогүй, мөн сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.
Мөн хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдөр нэхэмжлэгчид Porter маркын автомашин авч өгөхөө бичгээр илэрхийлсэн байх бөгөөд тэрээр энэхүү баримтыг үгүйсгээгүйг дурдах нь зүйтэй. /хх-ийн 50/
Иймд хариуцагч *******-аас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 8,000,000 /найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ