| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1493/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1233 |
| Огноо | 2024-11-12 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1233
2024 11 12 2024/ШЦТ/1233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,
Шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат /ҮД:0024/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Эд холбогдох 2306 05135 2361 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.......оны ............ дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт амьдардаг, ............ дүүргийн 8 дугаар хороо, ............... хотхоны ......... дугаар байрны 4....... тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, У овогт Ж Э /РД:............./.
Хэргийн товч агуулга:
Ж.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Харуул-Алтай хотхоны 108 дугаар байрны гадна зогсоолд байсан хохирогч Д.Д эзэмшлийн “Л” загварын тээврийн хэрэгслийн баруун урд буфер, хойд буфер, баруун урд хаалга зэргийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 710,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Ж.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Харуул-Алтай хотхоны 108 дугаар байрны гадна зогсоолд байсан хохирогч Д.Д эзэмшлийн “Л” загварын тээврийн хэрэгслийн баруун урд буфер, хойд буфер, баруун урд хаалга зэргийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 710,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Дэлгэрмаа өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед 33-40 УАО улсын дугаартай “Лексус РХ 450” маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод Баянзүрх дүүрэг 8-р хороо, Харуул-Алтай хотхоны 108 байрны гадна талын зогсоолд байрлуулах гэхэд зогсоол дүүрэн байсан тул би 2 машин хаагаад өөрийн машинаа хааж тавьсан. Хааж тавьсан машины марк санахгүй байна. Тэгээд гэртээ ороод хүүхэд Анандад өөрийн эзэмшлийн утсыг өгч бичлэг үзүүлж байгаад 22 цаг өнгөрөөгөөд унтсан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өглөө 07 цагт сэрэхэд миний гар утасны дуу хаагдсан 88045844 дугаараас 06 цаг 41 минутаас хойш намайг сэрэх хүртэл миний 99047080 дугаар луу 28 удаа залгасан байсан. Намайг сэрэхэд мөн залгаж байсан би дуудлагыг авч ярихад “машинаа гаргая” гэж эмэгтэй хүн хэлсэн. Би гараад машинаа гаргахад тухайн хүн байгаагүй. Тэгээд би гэртээ орж ирээд “уучлаарай утасны дуу хаагдсан байна, би таксины мөнгө шилжүүлье” гэж хэлээд тухайн хүний өгсөн Хаан банкны 5760005698 дугаарын Э гэх хүний данс руу өөрийн 5041168391 дугаарын данснаас 20,000 төгрөг шилжүүлж уучлалт гуйсан. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн үед гэрээсээ гарч машинаа үзэхэд миний машины хойд гупер, урд гупер жолоочийн талын хаалга баруун талын хаалга гутлын мөр байсан, мөн машины урд гупер зай гарсан байсан. Би 88045844 дугаарын хүн рүү залгаж “Та миний машиныг өшиглөсөн байна, арчаад арилахгүй байна” гэхэд “Би тэгсэн, завгүй байна, очихгүй, нэг муу Харриер байсан” гэж хэлээд салгасан. Иймд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх.27-28/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1229 дугаартай дүгнэлт /хх.33/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.34-36/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.87-89/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.94/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Эын яллагдагчаар өгсөн: “... Тухайн өглөө миний төлөвлөсөн ажлыг үгүй хийж машин хааж тавьж бусдад саад учруулсан тул маш бухимдсан...” /хх.96/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.72, 74-84/,
Хохирол Д.Д хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.101/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, хохирлоо авсан талаар шүүгдэгч Ж.Эын гаргасан хүсэлт /хх.102/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.107/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ж.Э өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Д.Дэлгэрмаа нь “хохирол хүлээн авсан, одоо гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгч Ж.Эыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг батлах хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:
“1.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:
1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байна.
Шүүгдэгч Ж.Эын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан бодит хохирлыг төлсөн” гэж, 1.4 дэх заалтад “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Ж Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Ж.Эыг чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Дэлгэрмаа нь гомдол саналгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР