Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 55

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

   Шүүгдэгч: *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овгийн ******* ******* холбогдох ... дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

******* нь ялтай байх хугацаандаа 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр Өмнөговь аймаг дахь ******* сумын .. дугаар баг ... тоотод оршин суух иргэн ******* байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж чулуун хөөрөг хулгайлж 830000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “******* гэж эмэгтэй найз байдаг юм. Тэр хүүхэн рүү би 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр утсаар яриад хаана байгаа талаар асуусан. Тэгсэн чинь ... тоотод айлд байна гэж хэлсэн. Тэгэхээр би очихоор болоод очихдоо замаараа дэлгүүрээс 0.75 литрийн Тайга нэртэй 1 шил архи аваад ганцаараа очсон. Тэр айлд нь яваад очсон чинь ******* найз хүүхэнтэйгээ бас хоёр танихгүй ах байсан. Мөн н гэж эмэгтэй хамт байсан. Тэд нар 2 шил 0.5 литрийн архи тавьчихсан бас нэг дарс тавьчихсан уугаад сууж байсан. *******ын найз хүүхнийх нь гэр бололтой байсан. Нөхөр нь тэр хоёр танихгүй ахын нэг нь байсан. Тэгээд байж байтал гаднаас гэж хүн орж ирсэн. Тэгээд гийн ирсэн машинаар хүнд гэрээс мах гаргаж өгнө гээд болон , ******* нар явсан. Тэгээд би гэрт нь гэрийн эзэн, эзэгтэй хоёртой болон бас танихгүй залуутай үлдсэн. Тэгээд нөгөө архинаас ууж байгаад завсраар нь гараад баруун талын айлийн хашааг давж ороод байшингийн цонхыг түлхэж онгойлгож ороод гэрийн баруун талын хананд байх тавиур дээр байсан 30000 төгрөгийг нэг бор өнгийн толгойтой хөөргийн хамт хулгайлсан. Тэгээд буцаад нөгөө архи ууж байсан айлдаа орж ирсэн. Энэ асуудал 20 цагийн үед болсон байх. Тэгээд би нэлээн архи уусан байсан болохоор зарим зүйлээ санаж мартаад байна. Намайг тэр айлд хулгай хийчихээд байж байтал удаагүй нөгөө *******, , нар ирсэн. Тэгээд бөөнөөрөө уг айлаас гараад би тоотод очсон. Тэгээд гэрийн гадаа хашаан дотор нь машины эвдэрхий кабений зүүн талд блокон хашааны захад элсэнд хулгайлсан хөөргөө нуучихсан. Тэгээд би маргааш нь уг хулгайлсан хөөргөө хаана байгаа газрыг зааж өгч гаргаж өгсөн. Хулгай хийх нь бол хийсэн. Тэрийгээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирол мөнгийг бүрэн барагдуулсан. Надад гомдол санал байхгүй гэж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр болон бага 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Амьдрал жаахан хэцүү гэдгийг хэлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 63, 66 дугаар хуудас/

            Хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би Өмнөговь аймгийн ******* сумын ... тоотод байх гэрээсээ 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн үед би айл руу хүүхдээ аваад явсан. Явахдаа байшингийнхаа хаалгыг түгжээд хашааныхаа хаалгыг хаагаад гарсан. Ингээд айлд очиж байж байгаад 21 цагийн үед буцаад гэртээ ирсэн. Орохоос өмнө манай урагшаа харсан 2 цонхны зүүн талын цонхны ялаанаас хамгаалсан сатуркан тор нь хууларчихсан байдалтай байсан. Хаалга үүд бол хэвийн цоожтой хэвээрээ байсан. Тэгээд гэртээ ороход зүүн талын хөшгийг онгойлгочихсон байсан. Тэгээд би хөшгөө татаад явсандаа гэж бодоод ойртоод очиж үзсэн чинь цонх онгорхой байсан. Тэгэхээр нь би гэрт хулгайч орсон байна гэж сэжиг төрсөн. Тэгээд том өрөөний баруун хананд байх тавиур дээр байсан хөөргийг хамгийн түрүүнд байхгүй болсон байхыг харж мэдсэн. Мөн түүний хажууд тавьсан байсан 30000 төгрөг алга болсон байсныг мэдсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхээс өмнө өөр алга болсон зүйл байна уу гэж үзсэн боловч өөр алга болсон зүйл байгаагүй. Манай хөөрөг тархи манан хөөрөг байсан. Хөөргөө сар шинээс өмнө буюу 2017 оны 02 дугаар сарын сүүлээр 800000 төгрөгөөр худалдан авч байсан. Гомдолтой байна. Эд зүйлээ олж авмаар байна. Хохиролгүй болмоор байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23, 24 дүгээр хуудас/

            Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нь над руу хэд хэдэн удаа залгасан. Тэгж байгаад би утсаа авсан. Тэгсэн чинь уулзъя хаана байна гээд байсан. Би яах гэж байгаа юм гэсэн чинь өнөөдөр баяр болж байна уулзкя л даа гээд байхаар би байгаа газрынхаа хаягийг хэлчихсэн юм. Би яг тэр үед найз буюу тоотод баяр тэмдэглээд хоол унд идэж уугаад байж байсан. Тэгээд удаагүй нэг шил архи барьчихсан ирсэн. Тэгээд баяр болж байсан учраас ууж идээд суусан. Тэгтэл манай нэг найз утсаар яриад хамт байсан гэж найзыг гэрээсээ буузны мах гаргаад өг очоод авъя гэж хэлсэн. Тэгээд гадаа такситай ирсэн. Тэгээд би тэй хамт мах гаргаж өгөхөөр явсан. Тэгээд махыг нь гаргаж өгчихөөд буцаад ирсэн. Ирэхэд , , гурав ы авч ирсэн архийг уугаад дуусгачихсан байсан. Яг намайг ирэхэд гэрт бол байхгүй байсан. Би явчихсан юм уу гэхэд , байгаа наагуур чинь л байгаа байх явлаа гэж юм хэлээгүй гэж  хэлсэн. Тэгэхээр нь би гараад хашаан дотор гэж 2-3 удаа хашгирсан. Тэр хавиар хайсан. Тэгтэл хариу дугараагүй байж байгаад хаанаас юм мэдэхгүй гэнэт ардаас гараад ирсэн. Би хаана байж байгаад ирж байгаа юм гэсэн чинь ямар нэг зүйл хэлээгүй инээгээд байсан. Тэгээд гэрт орсон чинь гэнэт л намайг явъя, явъя гээд байсан. Тэгээд гэж хүнийг дуудаад тэгээд , бид дөрөв урагшаа нэг айл руу явсан. Тэгээд явах замдаа дэлгүүр ороод нэг шил архи нэг ундаатай авсан. Тэгээд Ногоочид хороололд нэг айлд очсон би хаягийг нь мэдэхгүй байна. Тэнд нөгөө архиа уух болсон. Тэр архинаас нь би бол уугаагүй. Тэнд нээх удаагүй явахаар болоод тэгээд такси дуудаад очсон чинь ах хоёр гэртээ байхгүй айлруу явчихсан эзгүй байсан. Тэндээс би гэрлүүгээ явлаа гээд яваад өгсөн. араас гарч ирсэн. Тэгээд намайг гэрт хүргэж өгчихөөд ганцаараа манайхаас явсан. Тэгээд шөнө унтаж байсан чинь цагдаагаас хүмүүс ирж г асуусан” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

            Гэрч Э. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэж найз охин \би бүтэн нэрийг нь мэдэхгүй байна.\ манайд урд өдөр нь хүүхэдтэйгээ ирж хоносон байсан юм. Тэгээд манайд манай нөхөр бид гурав байж байтал гаднаас манай найз ******* ирсэн. Тэгтэл манай нөхрийн найз Мэндээ гэж хүн бас ирсэн. Тэгээд тэд нар эмэгтэйчүүдийн баярын өдөр гээд нэг шил архи гаргаж ирээд ууцгаасан. Тэгээд байж байтал *******ын утас дугарсан. Тэгээд нэг хүн яриад хаана байгаа юм гээд байгаа бололтой найз хүүхнийдээ байна гээд байсан. Тэгээд ******* манай хаягийг асуусан. Би хаягаа хэлсэн. Тэгээд байж байтал гаднаас нэг шил архи барьсан хүн ороод ирсэн. Тэр нь *******тай утсаар ярьсан хүн нь байсан. Бид нараас нэг нь ч уг хүнийг таньдаггүй. Ганц ******* л таньдаг байсан. Тухайн үед тэр нэр усаа хэлж танилцаагүй. Тэгээд байж байтал утсаар яриад *******тай хамт хүнд мах гаргаж өгнө гээд явцгаасан. Тэр нөгөө *******тай утсаар ярьж байгаад ирсэн залуу манайд суугаад үлдсэн. Тэгээд хэсэг байж байгаад тэр залуу бие засна гээд гараад явсан. Удаагүй ороод ирсэн. Тэгээд ууж сууж байгаад дахиад удаагүй гараад явсан. Тэгж явчихаад нилээн удсан. Тэгээд явчихсан юм байлгүй гээд бодож байтал гаднаас , ******* хоёр ирсэн. Тэгээд нөгөө залуугаа ******* асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй явчихсан юм уу алга л байна гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* гэрээс гараад хашаан дотор нэрээр нь дуудаад байсан. Хэн гэж дуудаж байсныг нь би одоо санахгүй байна. Тэгээд ******* байхгүй юм байлгүйдээ гээд ороод ирсэн. Тэгээд удаагүй араас нь нөгөө залуу чинь хаанаас гарч ирсэн мэдэхгүй ороод ирсэн. Тэгээд ******* хаана байж байгаад ирж байгаа юм бэ гэсэн чинь нойльд байж байгаад ирлээ гэж байх шиг байсан. Тэгээд тэд нар манайд нээх удаагүй 20 цагийн үед бөөнөөрөө манайхаас гараад явцгаасан. Тэгээд тэр нарыг явсан дараа нөхөр хүүхэдтэйгээ ахындаа очихоор явсан. Ахынд байж байтал цагдаагаас утсаар яриад танайхаар хэн хэн орж гарсан талаар асууж сурагласан. Би орж гарсан хүмүүсээ хэлсэн. *******тай утсаар ярьж байгаад ирсэн нэг танихгүй залуу бас ирсэн талаар хүртэл хэлсэн. Сүүлд тэрийг цагдаа дээр авч ирээд барьчихсан байхад нь яасан талаар асуусан. Тэгэхэд тэр хэлэхдээ танайд архи ууж байхдаа хажуу айл руу чинь ороод хөөрөг 30000 төгрөг хулгайлчихаж гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

            ХХК-ний 2017.03.15-ны өдрийн ТХҮ-117/09 дүгээр хөрөнгө үнэлгээний дүгнэлт:

1. Тархи манан чулуун хөөрөг /Бор шаргал өнгийн чулуун толгойтой гуулин нуух, халбагатай шинэ цагийн хөөрөг/ зах зээлийн дундаж үнэ 800000 төгрөг. /хх-ийн 30 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2017.04.03 №2011 тоот дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн 4 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангана. Бусад гарын мөрүүдийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд болох папилляр шугамын нийлэлт, салаалалт, эхлэл, төгсгөл зэрэг шинж тэмдгүүд нь тод дүрслэгдээгүй, тооны хувьд шууд дүгнэлт өгөхөд хангалтгүй байх тул адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй.

2. овогтой гийн гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн санд МЫ0000ӨРШ02650 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн байна. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй. Хохирогч Дондогдорж овогтой гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн сан дахь хүмүүсийн гарын хээний дардсуудтай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

3. Шинжилгээнд тэнцэх 1 ширхэг гарын мөр нь сэжигтэн овогтой гийн баруун гарын дунд хурууны хээтэй тохирч байна./хх-ийн 33-34 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2017.04.07 №2012 дугаар дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэд авагдсан шинжилж буй гутлын мөрүүд нь хээний ерөнхий шинж тэмдгээрэз шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэс авагдсан шинжилж буй “1”,“2”,“4” гэж дугаарласан гутлын мөрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын ултай хээний ерөнхий шинж тэмдгээрээ хоорондоо төсөөтэй байх тул шинжилж буй гутлын мөрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн зүүн гутлын улаар дарагдсан байж болно.

3. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэд авагдсан шинжилж буй “3” гэж дугаарласан гутлын мөр. нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын ултай хээний ерөнхий шинж тэмдгээрээ хоорондоо төсөөтэй байх тул шинжилж буй гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн баруун гутлын улаар дарагдсан байж болно. /хх-ийн 46-47 дугаар хуудас/

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг

            -Уг хэрэг учрал болсон гэх газар нь Өмнөговь аймгийн ******* сумын ... дугаар багийн ... тоотод байх ба уг хашаа нь Өмнөговь аймгийн Дуланзадгад сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр урагшаа харсан цэнхэр өнгийн хаалгатай, 4 тал банзан хашаа байв. Хашааны дотор 2 гэр зэрэгцээд байх ба уг 2 гэрийн хойд талд 1 давхар урагшаа харсан 2 цонхтой байшин байв. Уг байшингийн урагшаа харсан хоёр цонхны гадна торон уут унжиж урагдсан байдалтай цонх хаалттай байв. Уг цонхны доор гадаа шороон дээр дунд хэсгээрээ ломбо дүрс бүхий хээтэй, түүнийг тойрсон жижиг хөндлөн болон ташуу хээтэй гутлын мөр илэрсэн бөгөөд уг гутлын мөрийг Nikon маркийн гэрэл зургийн аппаратаар эгц дээрээс нь гэрэл зураг авч бэхжүүлэв. Уг байшингийн зүүн талд залгаатай граж байрлах ба уг граж нь урагшаа харсан хаалгатай мөн зүүн тийшээ харсан жижиг хаалгатай байв. Байшинд ороход баруун тийшээ орсон өрөөтэй уг өрөөнд цонхны доор ёавхи гадартай хар цагаан хосолсон өнгөтэй байх бөгөөд уг буйдангийн зүүн талын хойд хэсэгт гутлын мөр илэрсэн ба буйдан дээр урагшаа чиглээд үүссэн мөр байв. Уг өрөөний баруун талын хананд тавилга байх бөгөөд уг тавилгыг доороосоо 2 давхарт нь байх тавиур дээр байсан хөөрөг болон 30000 төгрөг алдагдсан гэх ба уг хэсэгт нь хөөрөгний хоосон даалин болон ДДШ телевизийн хүлээн авагч байв. Уг тавиурын доод хэсэгт хар өнгийн телевизор тавиатай байв. Шаландаа улаан хүрэн бнгийн хивс дэвссэн байв. Цонх бариул болон салхивчаар гарын мөр илрүүлэх зорилгоор соронзон нунтаг түрхэж үзэхэд салхиьчны хажуу талын цонхны раман дээрээс буюу уг рамны дээд талын ирмэгээс доош 62 сантиметрийн 4 ширхэг/дотор/ гарын мөр илэрсэн ба тунгалаг 2 ширхэг наалтаар бэхжүүлэн авав. Мөн бэлэн мөнгө болон хөөрөг байсан гэх тавиур дээгүүр улаан өнгийн соронзон нунтаг түрхэж үзэхэд ямар нэг гарын мөр илрээгүй бөгөөд гадагш гарч цонхны доор үүссэн хулгайчийн байж болох гутлын мөрийг хэмжиж үзэхэдөлмийн өргөн 11,3 сантиметр, өсгийн өргөн 9 сантиметр нийт 30,5 сантиметр үргэлж ултай мөр байв. Уг мөрийг дагаж хашаан дотор самналт хийхэд байшингийн зүүн талд байх гражны жижиг хаалганы довжоон доор шороон дээр үүссэн байхыг илрүүлсэн ба уг мөр зүүн талын хашааны захаар явах ба уг газраас цааш мөр дахин илрээгүй газрын хөрс хатуу чулуурхаг байв. Иймд хашааг зүүн талаас давж орсон байж болзошгүй тул ... тоот хашааруу урд хаалгаар ороход уг хашааны гадаа үүдэнд байшин дотор байх буйдан дээр үүссэн мөртэй ижил хээтэй мөр илэрсэн ба уг мөр хашааны хаалгаар орж гарсан байв. Мөн уг мөр ... тоот хашааны дотор байх 2 гэрийн зүүн талын гэрийн үүдэнд очиж байв. Зүүн талын гэрт гэж эмэгтэй нөхөр хүүхдүүдтэйгээ амьдардаг гэх бөгөөд эзгүй байв. Харин баруун талын гэр цоожгүй хаалгыг татаж үзэхэд онгойж байх ба хүнгүй гэр тоос шороонд дарагдсан байдалтай байв. Уг хашааны эздээс ирэхээр нь тайлбар авахаар тогтов. Хашааны гадна талд уг мөрйиг хаашаа явсан байж болохыг илрүүлэх зорилгоор уг гудамжны баруун зүүн үзүүрт хөндлөн огтлон үзсэн боловч сэжигтэй зүйл илрээгүй тээврийн хэрэгслүүд явчихсан замын гадаргуу хатуу чулуурхаг тул мөрийг алдаж цааш дагах боломжгүй болов./хх-ийн 03-09 дүгээр хуудас/

 Хураан авах тогтоол 2017.03.09-ний өдөр

1. *******аас хулгайлсан гэх хөөргийг хураан авсугай. /хх-ийн 10 дугаар хуудас/

Хулгайн эд зүйл байгаа гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл 2017.03.09-ний өдөр

Үзлэгээр: овогтой ы тайлбараар ... тоот хашаанд очиход уг хашаа нь ертөнцийн зүгээр хойшоо харсан хар цэнхэр өнгийн төмөр хаалгатай хаалганы баруун талд хашаанд дээр Н0 1-28 гэсэн хаягтай хашаа байв: Уг хашаан дотор гурван гэр байх бөгөөд баруун талд нь цувраа хоёр гэр, зүүн хойд талд нь ганц гэр дангаар байв. Уг дангаараа байх гэрийн урд талд цэнхэр енгийн автомашины рам байх бөгөөд уг рам нь зүүн талын хашаанаас 70 см зайтай байх бөгөөд зүүн талын хашаа нь тоосгоор өрсөн хашаа байв. Уг машины рамны зүүн талд хашааны ёроолд хеөргеө булсан гээд овогтой нь ухаж гаргаж ирсэн бегөөд сул элсэрхзг шороогоор хучиж халхалсан хөөргийг гаргаж ирэв. Уг хөөрөг нь шар металл нуухтай, бор шаргал өнгийн чулуун толгойтой хоёр хажуудаа хээтэй саарал өнгөтэй чулуун хөөрег байсныг хураан авч үзлэгийг Никон маркийн гэрэл зургын аппаратаар 7 кадр зураг авч бэхжүүлэн үзлэгийг дуусгав. /хх-ийн 11 дүгээр хуудас/

Хураан авах тогтоол, тэмдэглэл 2017.03.27-ны өдөр

1. *******ы эзэмшлээс хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гэх пүүзийг шинжилгээнд явуулах зорилгоор хураан авсугай.

Хураан авахад: *******ы эзэмшлээс хулгайн хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гэх пүүз нь размер болон хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хар үдээстэй саарал хэлтэй, ногоон ултай саарал өнгийн 1 хос пүүз байх бөгөөд уг гутлын улны өлмийн дунд хэсэгт болон нум өсгийн хэсэгт ромбон хэлбэрийн дүрстэй өлмийн урд хэсэгт ташуу хэлбэрийн дөрвөн өнцөгт хээнүүдтэй, өсгийн дотор талд ташуу хэлбэрийн 2 ширхэг ромбон хэлбэрийн дүрстэй нийт 30.5 см урттай, өлмийн өргөн 11,3, өсгийн өргөн 9 см хэмжээтэй пүүз байсныг *******аас хураан авав. /хх-ийн 14, 15 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл 2017.04.14-ний өдөр

Хүлээлгэн өгсөн эд зүйлүүд: Бор өнгийн чулуун толгойтой, шаргал өнгийн металл нуух халбагатай, үзмийн ягаан туяатай саарал өнгийн чулуун хөөрөг 1 ширхэгийг хохирогч д хүлээлгэн өг тэмдэглэл үйлдэн Никон маркийн гэрэл зургын аппаратаар 1 кадр зураг авч бэхжүүлэн дуусгав. /хх-ийн 17 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол 2017.04.21-ний өдөр

1. *******аас хураан авсан пүүз нь эд мөрийн баримтаар тооцож, хураан авч, уг хэрэгт хавсаргахаар тогтов. /хх-ийн 19 дүгээр хуудас/

*******ы иргэний үнэмлэхний хуулбар, Өмнөговь аймгийн ******* сумын ... дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, *******ы зан байдлын тухай тодорхойлолт /хх-ийн 67-69 дүгээр хуудас/

******* өргөдөл “******* гомдолгүй гэдгээ мэдэгдэж байгааг минь хүлээн авна уу” /хх-ийн 71 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкнуудын тодорхойлолт /хх-ийн 72-80 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2012.01.27-ны өдрийн №24 дүгээр шийтгэх тогтоолоор 3 жил 1 хоног хорих ялыг тэнсэв, Өмнөговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2013.09.24 №40 дүгээр шийтгэх тогтоолоор 3 жил 5 сар хорих ял /Өршөөлийн хуулиар суллагдсан/ /хх-ийн 81 дүгээр хуудас/

2012.01.27-ны №24, 2013.09.24 №40 дүгээр шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 83-89 дүгээр хуудас/

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.05 68/65 дугаар Ялаас өршөөн хасах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 94-95 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт нь хэрэгт хамааралтай, эдгээрийг хуульд зассан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэв.

          Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр Өмнөговь аймаг дахь ******* сумын ... дугаар баг ... тоотод оршин суух иргэн ******* байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж чулуун хөөрөг хулгайлж 830000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн болох нь:

   Хохирогч *******... “Би хөшгөө татаад явсандаа гэж бодоод ойртоод очиж үзсэн чинь цонх онгорхой байсан. Тэгэхээр нь би гэрт хулгайч орсон байна гэж сэжиг төрсөн. Тэгээд том өрөөний баруун хананд байх тавиур дээр байсан хөөргийг хамгийн түрүүнд байхгүй болсон байхыг харж мэдсэн. Мөн түүний хажууд тавьсан байсан 30000 төгрөг алга болсон байсныг мэдсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирхээс өмнө өөр алга болсон зүйл байна уу гэж үзсэн боловч өөр алга болсон зүйл байгаагүй. Хөөргөө сар шинээс өмнө буюу 2017 оны 02 дугаар сарын сүүлээр 800000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний хөөргийг хүлээлгэн өглөө. Миний хөөрөг бүрэн бүтэн байна. Надад одоо ямар нэг санал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Б.*******ын... “2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нь над руу хэд хэдэн удаа залгасан. Тэгсэн чинь уулзъя хаана байна гээд байсан. Би яах гэж байгаа юм гэсэн чинь өнөөдөр баяр болж байна уулзъя л даа гээд байхаар би байгаа газрынхаа хаягийг хэлчихсэн юм. Би яг тэр үед найз буюу ... тоотод баяр тэмдэглээд хоол унд идэж уугаад байж байсан. Тэгээд удаагүй нэг шил архи барьчихсан ирсэн. Тэгэхээр нь би гараад хашаан дотор гэж 2-3 удаа хашгирсан. Тэгтэл хариу дуугараагүй байж байгаад хаанаас юм мэдэхгүй гэнэт ардаас гараад ирсэн. Тэгээд гэж хүнийг дуудаад тэгээд , бид дөрөв урагшаа нэг айл руу явсан. Тэгээд явах замдаа дэлгүүр ороод нэг шил архи нэг ундаатай авсан. Тэгээд шөнө унтаж байсан чинь цагдаагаас хүмүүс ирж г асуусан” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Э.ийн...“2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэж найз охин манайд урд өдөр нь хүүхэдтэйгээ ирж хоносон байсан юм. Тэгээд манайд манай нөхөр бид гурав байж байтал гаднаас манай найз ******* ирсэн. Тэгээд тэд нар эмэгтэйчүүдийн баярын өдөр гээд нэг шил архи гаргаж ирээд ууцгаасан. Тэгээд байж байтал *******ын утас дуугарсан. Тэгээд нэг хүн яриад хаана байгаа юм гээд байгаа бололтой найз хүүхнийдээ байна гээд байсан. Тэгээд ******* манай хаягыг асуусан. Би хаягаа хэлсэн. Тэгээд байж байтал гаднаас нэг шил архи барьсан хүн ороод ирсэн. Тэгээд ууж сууж байгаад дахиад удаагүй гараад явсан. Тэгж явчихаад нилээн удсан. Тэгээд удаагүй араас нь нөгөө залуу чинь хаанаас гарч ирсэн мэдэхгүй ороод ирсэн. Тэгээд тэд нар манайд нээх удаагүй 20 цагийн үед бөөнөөрөө манайхаас гараад явцгаасан. Ахынд байж байтал цагдаагаас утсаар яриад танайхаар хэн хэн орж гарсан талаар асууж сурагласан. Би орж гарсан хүмүүсээ хэлсэн. *******тай утсаар ярьж байгаад ирсэн нэг танихгүй залуу бас ирсэн талаар хүртэл хэлсэн. Сүүлд тэрийг цагдаа дээр авч ирээд барьчихсан байхад нь яасан талаар асуусан. Тэгэхэд тэр хэлэхдээ танайд архи ууж байхдаа хажуу айл руу чинь ороод хөөрөг 30000 төгрөг хулгайлчихаж гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн...“******* гэж эмэгтэй найз байдаг юм. Тэр хүүхэн рүү би 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр утсаар яриад хаана байгаа талаар асуусан. Тэгсэн чинь тоотод айлд байна гэж хэлсэн. Тэгэхээр би очихоор болоод очихдоо замаараа дэлгүүрээс 0.75 литрийн Тайга нэртэй 1 шил архи аваад ганцаараа очсон. Тэгээд нөгөө архинаас ууж байгаад завсраар нь гараад баруун талын айлийн хашааг давж ороод байшингийн цонхыг түлхэж онгойлгож ороод гэрийн баруун талын хананд байх тавиур дээр байсан 30000 төгрөгийг нэг бор өнгийн толгойтой хөөргийн хамт хулгайлсан. Тэгээд буцаад нөгөө архи ууж байсан айлдаа орж ирсэн. Намайг тэр айлд хулгай хийчихээд байж байтал удаагүй нөгөө *******, , нар ирсэн. Тэгээд бөөнөөрөө уг айлаас гараад би тоотод очсон. Тэгээд гэрийн гадаа хашаан дотор нь машины эвдэрхий кабины зүүн талд блокон хашааны захад элсэнд хулгайлсан хөөргөө нуучихсан. Тэгээд би маргааш нь уг хулгайлсан хөөргөө хаана байгаа газрыг зааж өгч гаргаж өгсөн. Би хохирол мөнгийг бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 63, 66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нь урьд хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж байсан байх ба сүүлд 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил 22 хоногийн ялаас өршөөн хэлтрүүлсэн байна. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэг ба 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн ялыг нь өршөөн хэлтрүүлсэн хэдий ч ялтай байдал нь өршөөлд хамрагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл хүнд гэмт хэргийн ялгүйд тооцох хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар ялаа эдэлж дууссанаас хойш 8 жил өнгөрсөн тохиолдолд ялгүй тооцох тул шүүгдэгч *******ыг ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгоно.

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ ажил хөдөлмөр эрхэлж байсан, түүний 5 настай хөгжлийн бэрхшээлтэй охин Э.Энх-Ундралд байгаа саргаа сувилгаа шаардлагатай зэрэг хувийн байдлыг,  мөн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болон уг гэмт зан үйлээ ухамсарлан ойлгоогүй дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөлд байдалд эрх зүйн ухамсарыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн Энэрэнгүй ёсны зарчимд үндэслэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд баривчлах ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ы арилжааны банкуудаас ирүүлсэн лавлагаагаар мөнгөн хадгаламжгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *******ы 2 ширхэг ромбон хэлбэрийн дүрстэй нийт 30.5 см урттай, өлмийн өргөн 11.3, өсгийн өргөн 9 см хэмжээтэй хос пүүзийг устгахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг ромбон хэлбэрийн дүрстэй нийт 30.5 см урттай, өлмийн өргөн 11.3, өсгийн өргөн 9 см хэмжээтэй хос пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ