Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/095

 

Ү.Д-т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч Ү.Д

Нарийн бичгийн даргаар Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/322 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү.Д ийн гаргасан давж заалдах гомдлоор Ү.Д т холбогдох эрүүгийн 2014003590326 дугаар хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, овогт Ү Д , 1973 оны 4 дүгээр сарын 09-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, арматур, бетончин мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1999 оны 2 дугаар сарын 11-нд 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Ү.Д  нь 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “дээд жаргалант” гэх газар архидан согтуурсан үедээ иргэн *******ийг зодож улмаар түүний эрүүл мэндэд зүүн зовхи, бугалга, шуу, тахимын хонхороос шилбэний доод хэсэг хүрсэн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ү.Д т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч Тэрлэгт овогт Ү.Д ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тэрлэгт овогт Ү.Д ийг долоон зуун / 700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган / 700.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ү.Д т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ү.Д  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ү.Д ээс 100.000 төгрөг гаргуулж хохирогч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ү.Д  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “шаргал өнгийн 4 хөлтэй модон сандал нэг ширхэг”-ийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч *******т хэрэгцээний дагуу буцаан олгож, шүүгдэгч Ү.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ү.Д ийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклыг битүүмжилсэн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг мустанг-5 маркийн мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ү.Д т буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ү.Д   тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/322 дугаар шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч доорхи үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж шүүх хуралдаанаар орсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн надад оногдуулсан ялын төрлийг ч хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гагцхүү хэмжээг нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул 700.000 төгрөгөөр торгосныг багасгаж өгнө үү. Мөн хохирлыг 827.500 төгрөгөөр тогтоосонд гомдолтой байх тул хянаж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ү.Д т анхан шатны шүүхээс оногдуулсан  торгох ялын хэмжээг багасгаж,  хэрэгт хохирлын талаар нотлох баримтгүй байгаа харгалзан хохирлд төлсөн байдлыг  анхаарна уу гэв.

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь;

Шүүгдэгч  Ү.Д ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Хавтаст хэрэгт авагдсан болон  анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд:

Шүүгдэгч Ү.Д  нь  2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “дээд жаргалант” гэх газар архидан согтуурсан үедээ иргэн *******ийг зодож улмаар түүний эрүүл мэндэд зүүн зовхи, бугалга, шуу, тахимын хонхороос шилбэний доод хэсэг хүрсэн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 Дээрх үйл баримт нь  2014003590326  дугаар эрүүгийн хавтаст хэрэгт авагдаж,  шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн  хохирогч *******, гэрч Ж.Пүрэвбат, Г.Дамчиг нарын мэдүүлэг “... *******ийн зүүн зовхи, бугалга, шуу, тахимын хонхороос шилбэний доод хэсэг хүрсэн цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн  409 дугаар дүгнэлт, гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ү.Д ийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв  байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Ү.Д  нь хохирогч  *******тай  өмнө үүссэн  таарамжгүй харилцаанаас үүдэн,  согтуугаар хохирогчийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд  шүүгдэгч Ү.Д т 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ,  хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  байна.

Шүүгдэгч Ү.Д  нь 700.000 төгрөгийг хохирогч *******т хүлээлгэн өгсөн талаар баримт хавтаст хэргийн 107 дугаар талд авагдсан  байх тул т хохирлыг сайн дураараа  нөхөн төлсөн гэж үзэх хуулийн үндэслэл  болсон байна.

Харин анхан шатны шүүх хавтаст хэргийн  84-88 дугаар талд авагдсан  ХААН банкны зарлагын баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй,  57500 төгрөгийн эмийн зарлагын баримт нь он, сар, өдөргүй  байхад   шүүгдэгч  Ү.Д ээс 100000 төгрөг гаргуулж, хохирогч *******т олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх тул хэлэлцэхгүй орхиж хохирогч ******* нь  100000 төгрөгийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Иймд шүүгдэгч Ү.Д ийн  “... торгох ялын хэмжээг багасгах..” хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,  эрүүл мэндэд учруулсан хохирлыг  хэрэгт авагдсан нотлох баримтыг харгалзан  үзэж бодитой болгох...” агуулгаар бичсэн   гомдлыг хүлээн авч  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зохих заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн  1.4-д  заасныг тус тус   удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/322 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад

 “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******ээс 100.000 төгрөг гаргуулж хохирогч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж” гэснийг

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д  тус тус зааснаар шүүгдэгч *******ээс 100000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч *******  нь  өөрт учирсан хохирлын нотлох баримтаа  бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх  эрхтэй болохыг  нээлттэй үлдээсүгэй” гэж өөрчлөлт оруулж,  шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ                                                Г.УЛАМБАЯР

 

           ШҮҮГЧИД                                                    Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

                                                                                                    Б.БОЛОР-ЭРДЭНЭ