Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2022/00711

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Э/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:, “УЭГҮТББ/ /,

 

Хариуцагч: Б.Т/РД: /

 

Хариуцагч: П.Г/РД: / нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд нийт 4,064,523,228 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгчээс гэм хорын хохирол 243,005,181.2 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, хариуцагч УЭГҮТББ, Б.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Оюунбилэг, Б.Ариунболор, хариуцагч П.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболор, М.Амарнасаа,иргэдийн төлөөлөгч Э.Рэнцэнханд, Д.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э миний бие 1995-2001, 2008-2013 онд УЭийн даргаар сонсогдон ажилласан. Ийнхүү ажиллахдаа тус байгууллагын нэр хүндийг олон улсын тавцанд өргөж, өөрийн гэсэн байртай болгосон зэрэг олон үр бүтээлтэй ажлуудыг санаачлан хийсэн.

Гэтэл 2013 онд шинээр сонгогдсон УЭийн дарга Б.Т нь 2014.03.16-нд УЭийн ээлжилт бус их хурлыг зарлан хуралдуулж уг хурал дээр Улиастай ван аудит ХХК-ийн захирал П. Ггоор гаргуулсан Аудитын дүнг танилцуулах нэрээр Ц. Э намайг олон нийтийн өмнө ор үндэсгүйгээр гүтгэн гүжирдэж нэр төр, алдар хүндийг минь гутаан доромжилсон.

Тус хурал дээр П.Г нь өөрийн аудитын дүнг танилцуулаад УЭийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан дарга асан Ц. Э нарыг шат шатны хуулийн байгууллагад өгч байгууллагыг хохиролгүй болгуулах тухай саналыг ээлжит бус хурлын төлөөлөгчдөд тавьсан. Тухайлбал: УЭийн Касснаас 260.792.482 төгрөг, 116.577 доллар, харилцахаас 97.222 долларыг үр ашиггүй зарцуулж байгууллагад хохирол учруулсан тул дээрх мөнгийг Ц.Э нараар төлүүл гэж өөрийн худал гаргасан дүгнэлтийг үнэн зөв мэтээр хурлын гишүүдийн өмнө намайг гүтгэн гүжирдсэн болно.

Тэрээр танай байгууллагын санхүүгийн баримтанд шалгалт хийхэд 90% нь баримтгүй байна гэх мэтчилэн цаг гаруй гүтгэн гүжирдэж oгтсанхүүгийн баримтгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан мэт ойлголтыг төлөөлөгчдөд төрүүлсэн.

П.Г гэгч нь ийнхүү гүтгэхдээ хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн байгууллагыг болох бүтэх юмгүй, дампуурах болчихсон мэт харлуулан гутааж, миний хийсэн бүтээсэн бүхнийг нь ашиггүй, байгуулагыг хохироосон хэмээн үгүйсгэж, гишүүд уран бүтээлчдийн амьдрал уран бүтээлийг дэмжиж хийсэн бүгдийг нь мушгин гуйвуулж ах дүү тойрон хүрээлэгчидтэйгээ хамтран идэж завшсан мэтээр тайлбарлаж байсан.

Тэрхүү хурал дээр П.Ггийн дүгнэлтийг хэлэлцсэний дараагаар УЭийн үзэсгэлэнгийн барилга болон түүнтэй хөрш залгаа орших барилгыг өргөтгөн 28 давхар Арт центр-ыг барихаар төлөвлөсөн төслийн хөрөнгө орууллагчидтай Ц. Эгийн хийсэн гэрээг хүчингүй болгох талаар санал шүүмжлэл өрнүүлж энэхүү төслийг хэрэгжүүлэх тухай миний хөрөнгө оруулагч талтай хийсэн гэрээг хүчингүй болгосон.

Б.Тын ийнхүү гүжирдэн гүтгэх болсон гол зорилго нь намайг гэмт хэрэпэн болгон харагдуулж, Урчуудын Эвлэлээс намайг зайлуулж, миний эзэмшилд байдаг хотын төвийн А зэрэглэлд байршилтай Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын газартай залгаа орших 400м2 газрыг булааж авах, улмаар Арт центр төслийг өөрсдөө хэрэгжүүлэх шунахайн зорилгоор 6 жил хууль хяналтын байгууллагаар удаа дараа гомдол гарган шалгуулсан.

Арт центр төслийг хэрэгжүүлэх зөвшөөрөлийг МУЭвлэлийн тэргүүлэгчдийн зөвлөл нь 2011.12.30-ны №06, 2012.09.25-ны №01 топоолуудаар тус тус өгсөн бөгөөд эдгээр топоолуудад тухайн үед Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн байсан Б.Т өөрөө сайн дураараа гарын үсгээ зурсан байдаг. Б.Т нь 2014.04.28-нд Намайг ажил авах үед буюу 2013 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар МУЭвлэлийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн ихэнх хэсгийг Ц.Э бусдад зарж үрэгдүүлсэн байсан, дээрх хөрөнгүүдийг зарсан орлого нь УЭийн дансанд ороогүй байсан тул аудитын шалгалт оруулсан гэж бас гүтгэсэн. Энэхүү хурлын дараа МУЭвлэл ТББ-ын дарга Б. Т нь гүтгэлгээ үргэлжүүлэн Авлигатай Тэмцэх газарт гомдол гаргаснаар 2014.04.18-нд Улиастай ван аудит ХХК-ийн захирал П. Ггийн үндэслэлгүй, худал дүгнэлт болон Б. Тын бичсэн гүтгэлгийг үндэслэн Ц. Э надад эрүүгийн хэрэг үүсгэн бүхэл бүтэн зургаан жилийн турш мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгуулсан.

Ийнхүү АТГазар болон СБД-ын Цагдаагийн хэлтэсээс мөрдөн байцаах ажиллагаа явуулан 6 жилийн турш шалгахад эхлээд ШШҮХүрээлэнгийн шинжээчийн 2014.05.13-ны №085 дүгнэлтээр Улиастай ван Аудитын П.Ггийн дүгнэлт үндэслэлгүй болохыг тогтоосон.

Улмаар ШШҮХүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2015оны №010, 2017 оны №34 дүгнэлтүүд Ц. Э миний биеийг УЭийн хөрөнгийг хууль бусаар зарцуулаагүй байна гэдгийг мөн топгоосон бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг болон бусад олон нотлох баримтаар Ц. Эд холбогдох гэх 2014250001639 эрүүгийн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэсэн үндэслэлээр СБД-ын прокурорын газрын 2015 оны №98, 2016 оны №425, 2017 оны №521, 2020 оны №86 тогтоолуудаар тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Б.Т нь олон өмгөөлөгч хуулийн зөвлөх ажилуулан Ц. Эг гүтгэн, гүжирдэж сэтгэл санаагаар тамлан зовоосон үйл явц 6 жил хэрхэн үргэлжилсэнийг товч дурьдвал:

Анх АТГ-аас энэхүү хэргийг үүсгэх үед 260.792.482 төгрөг, 116.577 ам доллар завшсан мэтээр гүтгэсэн нь №085 дүгнэлтээр П.Ггийн дүгнэлтийг үндэслэлгүй худал дүгнэлт гэж тогтоосон. Гэтэл АТГ-аас энэхүү дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж дахин шинжээч томилсон. Ингээд энэхүү дахин томилсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт яллагдагчаар татан мөрдөн байцаах ажиллагаа явуулсан.

Би энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд цагдаагаас дахин шинжээч томилж ШШҮХүрээлэнгийн 2015 оны №010 шинжээчийн дугнэлтээр Ц.Э миний бие байгууллагын хөрөнгийг завшаагүй гэдэг нь дахин тогтоогдож СБД-ийн прокурорын газрын 2015 он №98 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон.Ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа УЭийн дарга Т Баянчамдань дахь зуслан урлан төслөөс Ц.Э мөнгө идэж завшсан гэж гомдол гаргаснаар дахин хэргийг сэргээн 190.617.208. төгрөг завшсан үндэслэлээр шалгаж эхэлсэн.

Энэхүү хэргийг мөн СБД-ын прокурорын газрын 2016 оны №425 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.

УЭээс дахин МУЭвлэлийн тамгыг хуурамчаар үйлдсэн гэх гомдол гаргаснаар дахин Ц.Э надад холбогдох эрүүгийн хэргийг дахин сэргээн шалгасан бөгөөд мөн СБД-ийн прокурорын газрын 2017 оны №521 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Мөн УЭээс дахин гомдол гаргаснаар хэргийг бас дахин сэргээн шалгаж 2020 оны №86 тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ийнхүү Ц.Э намайг эрүүгийн хэрэгт хилсээр гүтгэн шалгуулахын хажуугаар намайг МУЭвлэлд их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж, МУЭвлэлийн гишүүнчлэлээс хөөсөн, миний урлангийн цахилгааныг нь 2 жил гаруй тасалж, надад ирсэн шууданг өгөхийг болиулж намайг хохироож байсан.

Ц.Э ийнхүү олон cap жилээр гүжирдүүлэх явцад сэтгэл санааны болон оюун санааны гүн цочиролд орж нэр төр, алдар хүндээ сэвтүүлэн хугалуусандаа гутарч эрүүл мэнд, нэр төрийн болон санхүүгийн асар их хор хохирол учруулсан. Тухайлбал: би гэртээ 2 удаа, СБД-ийн 8 дугаар хороо, Бага тойруу 19 дүгээр байранд байрлах Мөнхбүл ХХК-ийн байранд 1 удаа ухаан алдаж унасан бөгөөд эмнэлэгт хэвтэж эмчүүлж байсан. Ингэж биеийн байдал муудаж сэтгэл санааны тогтворгүй байдалд орсон учраас уран бүтээл туурвих хөдөлмөр хийж, орлого олох боломжгүй болсон. Тухайлбал: зүрх судасны өвчтэй болж Ачтан эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтэж эмчлүүлж байсан. Цаашид ч урт хугацааагаар эмчүүлэх шаардлагатай байгаа.

1. Сэтгэл санаанд учруулсан гэм хорын тухай;

Олон cap жилээр эрүүгийн хуулийн арван жилийн ялтай гурван зүйл ангиар яллагдагчаар татагдан мөрдөн байцаалтанд байхад амссан сэтгэл санааны зовлон, дарамт, зовиураас болж сэтгэл санааны гүн хямралд ордог бөгөөд үүнээс үүдэлтэйгээр зүрх судасны өвчин даралт ихсэх, багасах, дээд доод хоёр даралт ойртох зэргээс гадна нойргүйтэх, гутрах, сандралд орох, орон гаран болох бусдад итгэхгүй болох, уймраа болох зэрэг шинж тэмдэгтэй болж тайван амьдрах хэм алдагдсанаас болж хөдөлмөрлөх чадваргүй болгосон. Энэ бүхнээс үзвэл хүн бол сэтгэлийн амьтан гэдэг нь үнэн бөгөөд бүх өвчин сэтгэл санааны хямралаас гардаг юм байна.

Улмаар сэтгэл санааны хямрлаас оюун санааны хямралд ордог үндсэн шинж тэмдэг нь мартамхай болох юмыг байнга муу талаас нь боддог болох ба уран бүтээлч хүний хувьд хамгийн чухал чадварын нэг шинээр сэтгэн шинэ санаа олох чадавхи алдагдан доройтсоны улмаас уран бүтээл туурвихад саад бэрхшээл учируулсан.

Үүний зэрэгцээгээр өнгөрсөн зургаан жилд оюун санаагаа уран бүтээлдээ зориулах боломжгүй болж харин оронд нь хуулийн байгууллагад мэдүүлэг өгөхөд цаг зав зориулж гэм буруугүй гэдгээ нотлох баримт цуглуулахад зориулж, ийнхүү оюун санааны хямралтай болсноор оюун санааны өвчтэй болж хохирлоо. Оюун санааны өвчинг эмчлэх, хохиролыг арилгахад урт хугацааны өвөрмөц эмчилгээ шаардлагатай.

2. Нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүндэд учруулсан гэм хорын тухай;

Нэр хугарахаас яс хугар хэмээх үг нь үнэн юм байна. Миний нэр төр /Ц.Э/ нь олонд танигдсан хүн байсан боловч өнгөрсөн зургаан жил олны дунд тааралдсан танил хүмүүс маань мэндлэх нь байтугай зугтаадаг болжээ.

2013 он хүртэлх хугацаанд гадаад дотоодод 400 гаруй үзэсгэлэн зохион байгуулж байсан бол мөрдөн байцаалтанд байх хугацаанд нэг ч үзэсгэлэнд оролцуулсангүй.

Гадаад дотоодын олон харилцагчидтай тогтоосон харилцаа тасарснаас болж баялаг бүтээгч хүний хувьд менежментийн нөхцөл байдал эрс доройтож хямралд орлоо. Менежмент нь харилцагчийн итгэл дээр тогтдог учраас итгэж болох нэр төртэй, алдар хүндтэй найдвартай хүнтэй л хүн хамтран ажиллаж бизнес хийдэг байлаа. Тухайлбал: Ц. Э нь 2008-2013 онд ажиллаж байх хугацаандаа олон талт үйл ажиллагаа явуулсаны үр дүнд 4.029.468.612(Дөрвөн тэрбум хорин есөн сая дөрвөн зуун жаран найман мянга зургаан зуун арван хоёр) төгрөгийн баялгийг бүтээж орлого оруулжээ. Энэ тухай ШШҮХүрээлэнгийн № 085 дүгнэлтэнд тодорхой байгаа.

Энэхүү мөнгөн дүн бол Ц. Э нь нэр бүтэн, сэтгэл бүтэн, эрүүл саруул энх тунх ажиллаж хөдөлмөрлөж байх үеийн зургаан жилийн хугацааны (2008-2013 он) хөдөлмөрийн бүтээмжийн төгрөгөөр илэрхийлсэн дүн хэмээн ойлгож байна.

Харин Ц.Э нь Б.Т нарын гүтлэгийн улмаас дараагийн зургаан жилд (2014-2020 онд) энэхүү хөдөлмөрийн бүтээмжээ алдсаны улмаас баялаг бүтээгээгүй байна.

Иймээс Ц. Э нь МУЭвлэл, Б. Т болон П. Г нарын 3 этгээдээс дараах гэм хорын хохиролыг дараах агуулгаар нэхэмжилж байна. Үүнд:

Сэтгэл санаанд учруулсан гэм хор хохирол 1.007.367.153(нэг тэрбум долоон сая гурван зуун жаран долоон мянга нэг зуун тавин гурван төгрөг) (4.029.468.612-1/4)

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учруулсан гэм хорын хохирол 3.022.101.459(гурван тэрбум хорин хоёр сая нэг зуун нэг мянга дөрвөн зуун тавин есөн төгрөг) (4.029.468.612-3/4)

Энэхүү 6 жилийн хугацаанд уран бүтээлээс олох орлогод учруулсан гэм хорын хохирол 169.238.200(нэг зуун жаран есөн сая хоёр зуун гучин найман мянга хоёр зуун төгрөг) (2008-2014 онд татвар төлсөн уран бүтээлийн орлогын зургаан жилийн нэг жилд оногдох дундаж нь 28.206.367 төгрөг байна.) 28.206.367 х 6 = 169.238.200

Гүжирдүүлсэнтэй холбоотой зургаан жилд гарсан шууд зардал хохирол 2.749.500 төгрөг Үүнд: А. Эмнэлэгт эмчүүлэх үзүүлэхэд гарсан зардал 1.515.000 төгрөг

1

Ачтан эмнэлэгт

20,000

2018.04.16

2

Ачтан эмнэлэгт

15,000

2018.04.16

3

Ачтан эмнэлэгт

225,000

2016.10.17

4

Ачтан эмнэлэгт

10,000

2016.10.06

5

Ачтан эмнэлэгт

10,000

2016.10.07

6

Ачтан эмнэлэгт

15,000

2014.10.08

7

Ачтан эмнэлэгт

10,000

2014.12.25

8

UВН эмнэлэгт

35,000

2015.08.18

9

Ачтан элит эмнэлэгт

400,000

2014.12.24

10

Ачтан элит эмнэлэгт

420,000

2014.10.07

11

Ачтан элит эмнэлэгт

300,000

2014.10.17

12

Ачтан элит эмнэлэгт

15,000

2019.10.22

13

Ачтан элит эмнэлэгт

40,000

2019.10.22

Б. Хуулийн байгууллагад хандаж гаргасан бичиг баримтыг нотариатиар баталгаажуулахад төлсөн төлбөр 273.500 төгрөг

14

Наториат

65,000

2020.04.07

15

Нотариат

3,000

2014.05.12

16

Нотариат

7,500

2014.05.01

17

Нотариат

10,800

 

18

Нотариат

700

 

19

Нотариат

34,000

2019.09.28

20

Нотариат

2,500

2014.05.13

21

Нотариат

1,000

2014.05.13

22

Нотариат

6,000

2014.04.01

23

Нотариат

2,000

2017.05.10

24

Нотариат

17,600

2014.05.04

25

Нотариат

25,500

2014.05.10

26

Нотариат

1,500

2014.05.05

27

Нотариат

28,500

2014.05.06

28

Нотариат

12,200

2014.04.18

29

Нотариат

12,000

2014.04.21

30

Нотариат

4,800

2014.04.22

31

Нотариат

2,800

2015.10.08

32

Нотариат

35,600

2015.05.04

33

Нотариат

500

2014.03.20

В. Хуулийн байгууллагад гаргасан хүсэлт тайлбар зэргийг компьютераар шивүүлэхэд төлсөн төлбөр 200.000 төгрөг

34 Б.Ариунзул-д бичиг шивж өгсөний -100,000 2017.04.08

35 Б. Ариунзул-д бичиг шивж өгсөний- 100,000-2019.11.18

Г. Зуслан урлан төсөлтэй холбоотой газар дээр цагдаагийн байгууллагаас үзлэг хийхэд болон өмгөөлөгчийг хүргэхэд автомашин хөлслөхөд гарсан зардал 141.000 төгрөг

36

Авто замын төлбөр

1,000

2018.06.05

37

Шатахуун

80,000

2015.06.01

38

Шатахуун

60,000

2015.06.05

Д. 2014-2015 онд хуульч өмгөөлөгчтэй холбогдон гарсан утасны нэгжийн төлбөр 370.000 төгрөг

39

Утас нэгж

80,000

2015.04.21

40

Утас нэгж

20,000

2014.03.20

41

Утас нэгж

40,000

2014.12.15

42

Утас нэгж

30,000

2014.04.18

43

Утас нэгж

200,000

2014.12.25

Е. 2014 оны МУЭвлэлийн ээлжит бус их хурлын үеэр олон хүн гүжирдэн дайрч давшилахад хувийн аюулгүй байдалаа хамгаалуулах зориулалтаар хамгаалалтын албанд төлсөн төлбөр 250.000 төгрөг

44 Хамгаалалтын алба 250,000 2014.03.16

4.029.468.612(1.007.367.153+3.022.101.459)+169.238.200+2.749.500(1.515.000+273.500+200.000+141.000+370.000+250.000)=4.201.456.312 төгрөг

Ийнхүү нийт 4.201.456.312(дөрвөн тэрбум хоёр зуун нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга гурван зуун арван хоёр) төгрөгийг нэхэмжилж байна.

Энэхүү хохирлыг хариуцагч МУЭвлэл ТББ-аас 4.001.456.312 төгрөгийг, МУЭвлэлийн дарга Б.Таас 100.000.000 төгрөг, Улиастай ван аудит ХХК-ийн захирал П.Гоос 100.000.000 төгрөгийг тус тус гаргуулан Ц. Э миний эрх ашгийг сэргээж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Цүлтэмийн Э миний 2020 онд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй 4.201.456.312(дөрвөн тэрбум хоёр зуун нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга гурван зуун арван хоёр) төгрөгийн надад учруулсан гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа 2021 04.28-нд 4.016.987.700(дөрвөн тэрбум арван зургаан сая есөн зуун наян долоон мянга долоон зуун) төгрөг болгон багасгасан билээ.

Энэхүү багасгасан нэхэмжлэлийн шаардлагаа 47.535.528(дөчин долоон сая таван зуун гучин таван мянга таван зуун хорин найман) төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 4.064.523.228(дөрвөн тэрбум жаран дөрвөн сая таван зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найман) төгрөг болгож байна.

МУЭвлэл ТББ түүний дарга асан иргэн Б.Т нар нь Улиастай ван аудит ХХК-ийн П.Ггийн 2014.04.18-ны ГА/150 үндэслэлгүй, худал дүгнэлтийг үндэслэн гүжирдэж, Ц.Э надад эрүүгийн хэрэг үүсгүүлэн 2014-2020 онд оюун санааны эрүүдэн шүүлтээр мөрдөн байцаалтанд байлгаж миний нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд, эдийн засгийн байдалд асар их гэм хорын хохирол учруулсан.

Үүгээр ч зогсохгүй миний амь насанд хүртэл эрсдэл учруулахуйц үйл явдал болсон тул гэм хорын хохиролоо төлүүлэхээр тус шүүхэд хандсан билээ.

Миний бие эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахад өмгөөлөгч, хуульчдад хууль зүйн туслалцаа үзүүлэхэд зориулан төлсөн төлбөр зардлыг нэхэмжилж болдоггүй гэсэн буруу ташаа мэдээлэл ойлголттой байсан учраас нэхэмжлэлдээ 2014-2020 онд хууль зүйн туслалцаа авсан төлбөрт төлсөн зардлаа нэхэмжлээгүй байсан юм.

Гэвч эрүүгийн хэрэгт шалгуулахад зарцуулсан өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрийг нэхэмжилж болдгийг би саяхан олж мэдлээ.

Мөн миний бие өөрөө ямарч гэмт үйлдэл хийгээгүй байтал гүжирдүүлэн хилсээр хэлмэгдсэн тул амьд байх болон иргэний бүх эрхээ хамгаалахын тулд өмгөөлөл авах зайлшгүй шаардлага үүссэн байсан.

Иймээс 2014-2020 оны хугацаанд өмгөөлөл хууль зүйн туслалцаа авахад төлсөн төлбөр нийт 47.535.528(дөчин долоон сая таван зуун гучин таван мянга таван зуун хорин найман) төгрөгөөр нэхэмжлэлээ нэмэгдүүлэн 4.064.523.228(дөрвөн тэрбум жаран дөрвөн сая таван зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найман) төгрөг болгож байна.

Өмгөөлөгч хуульчдад төлсөн баримтын жагсаалт:

1. П.Зориг өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ №02, 2019.10.02, төлбөрийн баримт 5.000.000 төгрөг 2019.10.07, төлбөрийн баримт 500.000 төгрөг 2019.09.02

2. П.Зориг өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ №01,2019.07.02,

3. А.Энхтөр өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ №16/25, 2015.10.10, төлбөрийн баримт 3.000.000 төгрөг 2018.10.18

4. Б.Цоодол эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2015.01.13, төлбөрийн баримт 2.000.000 төгрөг 2015.09.17, төлбөрийн баримт 2.000.000 төгрөг 2015.06.12

5. Д.Энхбаяр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ №05. 2015.02.16, төлбөрийн баримт 1.000.000 төгрөг 2015.12.24, төлбөрийн баримт 50.000 төгрөг 2015.12.16төлбөрийн баримт 1.000.000 төгрөг 2015.02.16

6. Л.Ишжамц хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2014.11.03, төлбөрийн баримт 2.000.000 төгрөг 2015.10.15, төлбөрийн баримт 3.000.000 төгрөг 2014.11.10

7. Г.Оюунцэцэг өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2014.10.13, 7.1 төлбөрийн баримт 5.000.000 төгрөг 2014.10.16, төлбөрийн баримт 10.000.000 төгрөг 2015.10 23

8. Н.Тайван(И ЭЛ СИ ХХН) хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ 2014.03.26, төлбөрийн баримт 5.000.000 төгрөг 2014.03.28

9. Н.Энхчимэг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2014.03.26, төлбөрийн баримт 1.000.000 төгрөг 2015,09.09, төлбөрийн баримт 1.000.000 төгрөг 2015.05.15, төлбөрийн баримт 985.528 төгрөг 2017.09.29, төлбөрийн баримт 1.000.000 төгрөг 2017.06.09, төлбөрийн баримт 2.000.000 төгрөг 2014.10.29, 9.6 төлбөрийн баримт 2.000.000 төгрөг 2014.06.26, Бүгд 47.535.528 төгрөг

Сэтгэл санаанд учруулсан гэм хорын хохирол 961,250,000 төгрөг (3.845.000.000*1/4) (Миний баялаг бүтээгчийн хувьд чансааны үнэлгээ болох 3 845.000.000 төгрөгийг ХХ-т байгаа 2021 04.28-ны баримт бичгээс үзнэ үү.)

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учруулсан гэм хорын хохирол 2.883.750.000 төгрөг (3 845.000.000*3/4)

Уран бүтээлээс олох орлогод учруулсан гэм хорын хохирол 169.238.200 төгрөг

Гүжирдүүлэн хэлмэгдсэн 6 жилд гарсан шууд зардал хохирол 2.749.500+47.535.528 =50.285.028 төгрөг.

961.250.000+2.883.750 000+169.238,200+50.285.0287= 4.064.523.228Т

Ийнхүү нэхэмжлэлийн шаардпагаа 4.064.523.228(дөрвөн тэрбум жаран дөрвөн сая таван зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найман) төгрөг болгон нэмэгдүүлж байна.

Үүнээс хариуцагч МУЭвлэлээс 3.864 523.228 төгрөгийг, МУЭвлэл ерөнхийлөгч асан иргэн Б.Таас 100.000.000 төгрөгийг, Улиастай ван аудит" ХХК, иргэн П.Ггоос 100.000.000 төгрөгийг тус тус гаргуулан миний хохирлыг барагдуулан эрхийг минь хамгаалж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Эгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.4, 9.4.5-т иргэний дараах эрхийг хамгаална гэж заасан. 9.4.4-т учруулсан хохирлоо арилгуулах, 9.4.5-т эдийн бус гэм хорыг арилгуулахаар шүүхэд хандсан. Эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний үйлчлүүлэгч гэм хорын хохирол учирсан гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлээс 230 дугаар зүйлд заасан. Гэм хор учруулж байгаа үндэслэл 2014 онд мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Хамгийн анх 2015 оны 07 сарын 28-ны өдөр 98 тоот прокурорын тогтоол гарсан. Дараа нь 2016 онд 425 тоот тогтоол гарсан. Мөн 2017 он болон 2020 оны 01 сарын 20-ны өдөр прокурорын 86 тоот тогтоол гарсан. Тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2-т зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. 09 сарын дараа прокурорын тогтоолыг өөрчилнө гэдэг хууль зөрчсөн асуудал байна. Үндсэн хуулийн 16.4-т зааснаар гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй. Хууль зөрчсөн прокурорын тогтоол учраас өнөөдөр бид хууль ёсны гэж үзэхгүй байгаа. Миний үйлчлүүлэгч 2008-2013 оны хооронд тухай байгууллагын дарга байсан. Эрүүгийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацааны асуудал ихээр яригдаж байгаа учраас Улсын дээд шүүхээс тайлбар гаргасан. 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь заалтаар явахгүй. 2015 оны хуулиар хэрэгжүүлэх ёстой байсан. 2020 оны 09 сарын 04-ны өдөр гарч байгаа прокурорын дүгнэлт өөрөө хууль бус юм. Мөрдөн шалгах ажиллагаа 6 жил явсан. 2020 онд хэрэгсэхгүй болгосон тогтоолд гомдол гаргасан мэтээр тогтоол гаргаж байгаа нь хууль бус юм. Нягтлан бодох бүртгэлийн ажлыг дарга хийдэггүй нягтлан бодогч хийдэг. Миний үйлчлүүлэгч сар болон жилийн эцсийн тайлан зөв байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавьдаг. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд дээр шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Тухайн гишүүний эмчилгээнд зарцуулсан мөнгийг дэмжих баримт байна гэсэн. н.Санчирын эмчилгээний зардал нэр зөрүүтэй баримт байна. Мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны явагдаад өнөөдөр үндэслэлгүй юм аа гэж шийдвэрлэсэн учраас миний үйлчлүүлэгч гэм хорын хохирол шаардсан. гэв.

 

Хариуцагч УЭ ГҮТББ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа иргэн Цүлтэм овопгой Эгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч болох УЭ ТББ нь гэм хорын хохирол төлүүлэх тухай нэхэмжлэлийг гардаж аваад, дор дундсан хууль эүйн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, энэхүү тайлбарыг хүргүүлж байна.

УЭийн Хороо нь 1942 онд үүсгэн байгуулагдсан, Монголын дүрслэх урлагийн хамгийн том үндэсний хэмжээний, мэргэжлийн, төрийн бус, ашгийн бус, олон нийтийн байгууллага юм, МУЭХ нь нийт 600 гаруй гишүүнтэй, хуулийн хүрээнд дүрэмд заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг. УЭ нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага болохын хувьд, гишүүдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь нэн тэргүүний зорилт бөгөөд аливаа асуудлыг олонхоороо хэлэлцэн шийдвэрлэж ирсэн.

МУЭ-ийн дүрэмд зааснаар Хяналтын зөвлөл нь байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитын хяналт хийлгэх эрхтэй бөгөөд 2008-2013 оны хоорондох байгууллагын санхүү бүртгэлд Улиастай Ван аудитын байгууллагаар хөндлөнгийн хянапт хийлгэхэд МУЭ ийн хорооны даргаар ажиллаж байсан Ц.Э болон нягтлан бодогч Ж.Өлзийжаргал нар нь санхүүгийн зөрчил гаргаж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдлоо гэсэн аудитын дүгнэлт гарсан.

Аудитын дүгнэлт гарсантай холбогдуулан 2014 оны 03 дугаар сарын 11 ны өдөр МУЭ ийн тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 06 тоот тогтоол гарч, УЭийн ээлжит бус Их хурлыг хуралдуулахаар шийдвэрлэж, тус ээлжит бус Их хурлаас Ц.Э, Ж.Өлзийжаргал нарыг хууль хянаптын байгууллагад шилжүүлж, учруулсан хохирлыг барагдуулах, 03 тоот гэрээг хүчингүй болгохоор шийдвэрлэн 01 тоот тогтоол гаргасны дагуу МУЭ ийн хорооноос Ц. Эг Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар хүсэлт гаргасан.

Авилгатай тэмцэх газраас баримт, мэдээллийг шалгаад Ц. Э нь 2007-2013 онд МУЭ ийн хорооны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан байгууллагын мөнгөн хөрөнгийг хяналтгүй, анхан шатны баримтгуйгээр зарцуулж, онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар СБД ийн 1 дүгээр прокурорын газар луу шилжүүлж, нийт 6 жилийн хугацаанд хэргийг хянасан.

Сэтгэл санаанд учруулсан гэм хорын хохирол 1.007.367.153/нэг тэрбум долоон сая гурван зуун жаран долоон мянга нэг зуун тавин гурван/ төгрөг нэхэмжилсэн тухайд

Энэ хугацаанд манай байгууллагын зүгээс Ц.Эг сэтгэл санааны хувьд дарамталж байсан зүйлгүй бөгөөд Ц.Э нь сэтгэл санааны хохиролд 1,007,367,153/нэг тэрбум долоон сая гурван зуунжаран долоон мянга нэг зуун тавин гурван/ төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтаар нотлогдохгүй, юунд үндэслэж гаргасан нь тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой байх бөгөөд сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэр төр, алдар хундажил хэргийн нэр хүндэд учруулсан гэм холын хохирол 3.022.101.459/гурван гурван хорин хоёр сая нэг зуун нэгэн мянга дөрвөн зуун тавин есөн/ төгрөг нэхэмжилсэн тухайд

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Бусдын нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн гэм хорыг арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заасан байна.

УЭ ТББ нь Иргэн Ц.Этэй холбоотой асуудлаар ямар нэг ор үндэсгүй зүйлийг өөрөө зохиож, нэр хүнд, алдар нэрийг нь гутаах зорилгоор олон нийтэд мэдээлээгүй болно. МУЭ-ийн дүрэмд заасны дагуу хяналтын зөвлөл нь байгууллагын санхүүгийн байдалд хөндлөнгийн хяналт хийлгэх, уг дүгнэлтийг МУЭ-ийн ээлжит бус Их хурлаар хэлэлцүүлэх эрхтэй болно. УЭийн дүрмийг бүх гишүүдийн Их хурлаас баталдаг бөгөөд Ц.Э нь уг дүрмийг хүлээн зөвшөөрснөөр МУЭ ийн хорооны гишүүн болсон. Өөрөөр хэлбэл Ц.Э нь санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлдэг гэдгийг мэдэж байсан, хүлээн зөвшөөрч байсан гэсэн үг юм. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэгтээ уг дүрмийн заалтыг огт мэдэж байгаагүй юм шиг уг хурал дээр ...дүгнэлтийг танилцуулах нэрээр ...олон нийтийн өмнө орүндэсгүйгээр гүтгэн гүжирдэж нэр төр албар хүндийг минь гутаан доромжилсон гэсэн нь үндэслэлгүй юм.

МУЭ-ийн даргын албан тушаал хашиж байсан Ц.Эг хууль хяналтын байгууллагаас шалгаад Ц. Эг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болохыг тогтоосон байдаг. МУ ын Ерөнхий прокурорын газрын Прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 04 ний өдрийн 4/10 тоот тогтоолд

... хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэж үзэхэд Ц. Э нь 7,8 сая төгрөг, 12,000 ам.долларыг анхан шатны баримтгүй зарцуулсан, түүнчлэн УЭийн эзэмшлийн гэх газраас 400 м2 газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхдээ УЭийн хурлаар хэлэлцэн шийдвэрлээгүй үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн265 дугаар зүйлийн 265.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжгэй боловч тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болох жил өнгөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байна гэжээ.

УЭийн тэргүүлэгчдийн зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоолоор Ц.Э нь УЭийн гишүүнээс хөөгдсөн байх бөгөөд уг шийдвэрт гомдол гаргаагүй тул хулээн зөвшөөрсөн гэж ойлгоно. УЭийн гишүүн бус этгээд түүний нэрийн өмнөөс бусад гадаад дотоодын иргэн, хуулийн этгээдтэй харилцах эрхгуй байх тул нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан гадаад дотоодын олон харилцагчтай тогтоосон харицаа тасарснаас болж .... хямралд орсон гэх нь үндэслэлгүй юм.

Ц.Э нь 2008-2013 онд ажиллаж байх хугацаандаа 4,029,468,612 төгрөгийн баялгийг бүтээж, орлого оруулжээ гэх боловч уг орлого нь дан ганц Ц.Э гэдэг хүний хөдөмөрийн бүтээмж болох нь нотлогдохгүй байна.

Иймд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учруулсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн 3,022,101,459 төгрөг нь нотлох баримтаар нотлогдохгүй, юунд үндэслэж гаргасан нь тодорхойгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Уран бүтээлээс олох орлогод учруулсан гэм хорын хохирол 169.238.200/нэг зуун жаран есөн сая хоёр зуун гучин найман мянга хоёр зуу/ төгрөг, гүжирдүүлсэнтэй холбоотрй зургаан жилд гарсан шууд зардал хохирол 2,749,500/хоёр сая долоон зуун дөчин есөн мянга таван зуу/ төгрөг нэхэмжилсэн тухайд

УЭийн хороо нь Ц. Эгийн уран бүтээл туурвихад нь саад болох, гүжирдэж гүтгэсэн апиваа үйлдэл, эс үйпдэхүй гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэгтээ уран бүтээл туурвихад хэрхэн яаж саад болсон талаар тодррхой тайлбарлаагүй, нотлох баримт хавсаргаагүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй брлгвж өгнө үү.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч “УЭГҮТББ-ын өмгөөлөгч Н.Одонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбарлаж байна. Бодит байдалд нийцэхгүй мэдээ мэдээллийг бусдад тараасан. Ээлжит бус их хурал болсон. Тухайн үед 400 гишүүнтэй байсан. 400 гишүүнээс 300 гишүүн хуралд орсон. Урчуудын эвлэлийн үйл ажиллагаа Төрийн бус байгууллагын тухай хууль болон дүрмээр зохицуулагддаг. Төрийн бус байгууллагын дүрэмд УЭийн удирдах дээд байгууллага их хурал байна гэж заасан. Хяналтын зөвлөлийн хуралд тавьсан тайлан илтгэлийг бүх гишүүдэд тайлагнаж хэлэлцүүлнэ гэж дүрэмд заасан. Зөвхөн дүрэмд заасан ажиллагаа явагдсан. Нотлох баримтыг үндэслэж шүүх дүгнэлт хийнэ. 300 хүний ар талын хүмүүс цаашаа тараасан гэж байна. Ийм байх боломжгүй, үүнийгээ нотлоогүй. Уран бүтээлээс олох орлогод учруулсан гэм хорын хохирол 169,000,000 төгрөг гэсэн. 2008-2014 оны хүртэл татвар төлсөн баримт байгаа. Энэ дээр яаг уран бүтээлээс олсон орлого байна уу гэж тодруулж асуухад тэгж салгадаггүй гэсэн. Ц.Э гуай уран бүтээлээс олсон орлого гэдгээ өөрөө нотлох ёстой. Бүхэл бүтэн том объект эзэмшдэг. Тэр газраар Түрээсийн гэрээ байгуулж ажилладаг. Маш олон байгууллагаас түрээсийн мөнгө авдаг. Тэр түрээсийн мөнгөөр хувь хүн орлогын албан татвар төлдөг. Тэр хувь хүний түрээсэлж олсон орлого 2008-2014 оны татварын дэвтэрт бичигдсэн байгаа. Бүтээл зарсан төлбөр шүү гэдгийг нотлохгүйгээр өнөөдөр 169 сая төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Эмчилгээний зардал, нотариатын зардал, өмгөөлөгчийн зардал гэсэн. Нотлох баримт шинжлэн судлах явцад энэ хүн 20 жилийн өмнөөс даралт ихэсдэг байсан. 1-р хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд эмчийн магадалгаа байгаа. Мөн өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн зүрхний эмчийн баримт байгаа. Эдгээр нь дандаа насжилттай холбоотой гарч ирсэн өвчнүүд байдаг. Зүрхний өвчин гэнэтийн цочролоос болсон гэдэг дүгнэлт огт авагдаагүй байдаг. Хэрэгт авагдсан баримтаас жилд 1-2 удаа эмнэлэгт хэвтдэг юм байна лээ. Нотариатын зардал гэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн орлогчид нотлох баримтын шаардлага хангуулж нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй. Энэ үүргийг хэрэгжүүлсний төлөө гаргаж буй зардал хариуцагчийн үйлдэлтэй холбоогүй. Шинэ Эрүүгийн хуульд заасан 2 үндэслэлээр өмгөөлөгчийг зардлыг гаргуулах боломжтой. Хэрвээ тэр зардлыг нэхэмжлэх шаардлагатай бол төр хариуцах үүрэгтэй. Цагаатгасан тогтоол одоо хүртэл байхгүй. Хуулийн шаардлага хангаагүй байхад өмгөөлөгчийн зардал төлөх хууль зүйн үндэслэлгүй. Тийм учраас дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа иргэн Цүлтэм овогтой Эгийн гэм хорын хохирол төлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч болох Өндөр Самдан овогтой Бадарчийн Т миний бие гардаж аваад, дор дурдсан хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, энэхүү тайлбарыг гаргаж байна.

Миний бие нь 1985 онд УЭ ТББ-ын гишүүнээр элссэнээс хойш энэ байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2005 оноостус ТББ-ын тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн, 2013 оноос МУЭ-ийн даргаар 2017 онд МУЭ-ийн Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байгаа бөгөөд 1995 оны МУЭ-ийн 8 дугаар Их хурлаас баталсан МУЭ-ийн дүрэм, 2017 оны МУЭ-ийн 16 дугаар Их хурлаар батлагдсан МУЭ-ийн дүрмийн хүрээнд их хурлын шийдвэрийг биелүүлж үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр боловсруулан түүний үр дүнг хариуцан, ардчилсан шударга ёсны зарчмуудыг баримтлан эвлэлийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа болно.

Нэхэмжлэгч Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлагадаа Б.Тын ийнхүү гүжирдэн гүтгэх болсон гол зорилго нь намайг гэмт хэрэгтэн болгон харагдуулж, Урчуудын эвлэлээс намайг зайлуулж, миний эзэмшилд байдаг хотын төвийн А зэрэглэлд байршилтай, Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын газартай залгаа орших 400 м2 газрыг булааж авах, улмаар Арт Центр төслийг өөрсдөө хэрэгжүүлэх шунахайн зорилготой ... гэжээ.

1. Ц.Эг гүжирдэн гүтгэсэн гэх тухайд:

Миний бие нь нэхэмжлэгч Ц.Этэй адилхан зураач, уран бүтээлч хүний хувьд түүнийг гэмт хэрэгтэн болгон харагдуулах сэдэл, зорилго байхгүй, Ц.Эг гүжирдэн гүтгээгүй, түүний нэр хүндэд сэв суулгах аливаа үйлдэл хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

2013 онд миний бие УЭийн 15 дугаар их хурлаар, хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар буюу 74,67%-иар МУЭ-ийн даргаар сонгогдсон бөгөөд ажлаа хүлээж аваад удаагүй байхад МУЭ-ийн хяналтын зөвлөлөөс байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийлгэх нь зүйтэй гэсэн шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан. Уг шаардлагыг миний бие тэргүүлэгчдийн зөвлөлд танилцуулж, улмаар тэргуүлэгчдийн зөвлөлийн 2014 оны 1 сарын 24-ний 02 дугаарт тогтоолын шийдвэрийн дагуу Улиастай Ван аудитын байгууллагатай, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан, МУЭ-ийн 2008-2013 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийлгэсэн.

Улиастай ван аудитаас шалгалт хийгээд зөрчилтэй дүгнэлт бидэнд ирүүлсэн тул уг дүгнэлтийг хяналтын зөвлөлд танилцуулж, хяналтын зөвлөлөөс уг тайланг МУЭ-ийн бүх гишүүдэд танилцуулах нь зүйтэй гэж үзсэний дагуу Тэргүүлэгчдийн Зөвлөлийн тогтоолоор ээлжит бус хурлыг зохион байгуулж, аудитын зөрчилтэй дүгнэлтийг хуралд оролцсон бүх гишүүдэд танилцуулсан. Миний бие МУЭ-ийн даргын хувьд дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллаж, нийт гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан гэж үзэж байна.

2. Миний эзэмшилд байдаг хотын төвийн А зэрэглэлд байршилтай, Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын газартай залгаа орших 400 м2 газрыг булааж авах гэсэн тухайд:

УЭийн өмч болох СБД-ийн 1-р хорооны нутаг дзвсгэрт байршилтай, 1581,27 м2 талбай бүхий МУ-ын эд хөрөнгийн бүртгэлийн №А/626 тоот гэрчилгээтэй үзэсгэлэнгийн танхим байрлах 1290 м2 газрын газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01 -ний өдрийн А/224 тоот захирамжаар баталгаажуулсан. Гэтэл Нийслэлийн Засагдарга 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 518 тоот, 2005 оны 12 дүгээр сарын 29-ний өдрийн 555 тоот захирамж тус тус гарган, Ц.Эд УЭийн эзэмшилд байх 1290 м2 газраас 400 м2 талбай бүхий газрыг үйлчилгээний зориулаптаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосноор нэхэмжлэлд дурдсан 400 м2 газрыг эзэмших эрх Ц.Эгийн нэр рүү шилжсэн байдаг.

Ц.Э нь тухайн үед УЭийн даргаар ажиллаж байхдаа дэд дарга Л.Болдын гарын үсэг бүхий албан бичиг гаргуулан, МУЭ-ийн дүрмийг зөрчиж, Их хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхгүйгээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, дээр дурдсан 400 мкв газрыг 15 жил эзэмшихээр өөрийн нэр дээр шилжүүлж шийдвэрлүүлсэн байх бөгөөд уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн гэсэн хариу ирүүлсэн. МУЭ-ийн өмчийг миний бие биш Ц.Э өөрөө хууль бусаар авсан болох нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдоод байгаа болно.

3. Арт Центр төслийг өөрсдөө хэрэгжүүлэх шунахайн зорилготой гэх тухайд:

Нэхэмжлэлд дурдсан Арт Центр төслийн гэрээг МУЭ-ийн эрх ашгийг ноцтой хөндсөн, МУЭ-д маш их хохиролтой, тэр мөртөө МУЭ өөрөө гэрээний бусад талуудын адилаар хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тэгш эрхтэй оролцох боломжийг бүрэн хаасан, хяналтыг хэрэгжүүлэх, талуудад шаардлага тавих, гэрээнээс татгалзах эрхгүйгээр хууль дүрэм зөрчиж хийгдсэн зэрэг олон үндэслэлүүдээр бүх гишүүдийн хурлаар хүчингүй болсон.

Ц.Эгийн нэр төрийг иргэн Б.Т би гутаан доромжилсон гүтгэж гэмт хэрэгтэн болгож харагдуулах шаардлага байгаагүй, МУЭ-ийн Их хурлаас гаргасан шийдвэр, тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол, удирдах зөвлөлийн тогтоолыг тус тус хэрэгжүүлж ажиллаж байгаа жирийн нэгэн зураач хүн болно.

Иймд Ц.Эгийн нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч П.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, Б.Ганболор нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа иргэн Цүлтэм овогтой Эгийн гэм хорын хохирол төлүүлэх тухай нэхэмжлэлийг хариудагч болох Алаг адуу овогтой Пүрэвдоржийн Г миний бие гардаж аваад, дор дундсан хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, энэхүү тайлбарыг гаргаж байна.

Манай компани 2011 онд аудит ба баталгаажуулалт, санхүү болон татварын тайлан гаргах, дотоод аудит хийх, санхүүгйн зөвлөгөө өгөх, үнэлгээ, нягтлан бодох бүртгэлийн сургалт, санхүүгийн программ нэвтрүүлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Бид үүсгэн байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэлх 9 жилийн хугацаанд 200 гаруй аж ахуй нэгж байгууллагад санхүүгийн тайлангийн аудит, 100 гаруй байгууллагад тогтмол санхүүгийн зөвлөгөө, 150 гаруй нягтлан бодогч нарт санхүүгийн талаар сургалт зохион байгуулж, мөн 2018 оны 6 сараас ВАН онлайн санхүүгийн программ гаргаж зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд аудиторын эрхээ хэтрүүлсэн, аудиторт хориглосон үйлдэл хийх зэргээр хууль зөрчсөн тохиолдол гаргаж байгаагүй болно.

Аудит гэдэг нь бизнесийн байгууллагын санхүү эдийн засгийн үйл ажиллагаа болон тэдгээрийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа, бодит байдлын нотолгоог сонирхсон хэрэглэгч нарт нь системчлэн хүргэхэд туслах үйлчилгээ юм. Аудитын шалгалтыг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээний үндсэн дээр хийдэг.

Бид УЭийн Хороо ТББ-ын хүсэлтийн дагуу санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ Аудитын тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.4,4.8 д заасныг удирдлага болгон 2014 оны 2 дугаар сарын 12-ноос 3 дугаар сарын 07-ны хооронд гүйцэтгэлийн аудитын ажлыг хуулнйн дагуу үнэн зөв хийж гүйцэтгэсэн.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэгтээ: П.Г нь МУЭ-ийн касснаас 260,792,482 төгрөг, 116,577 ам доллар, хариуцахаас 97,222 ам долларыг үр ашиггүй зарцуулж байгууллагад хохирол учруулсан тул дээрх мөнгийг Ц.Э нараар төлүүл гэж танай байгууллагын санхүүгийн баримтанд шалгалт хийхэд 90 хувь нь баримтгүй байна гэж намайг гүтгэн гүжирдсэн гэжээ.

Аудитын шалгалтыг аудиторын тусгай зөвшөөрөл бүхий мэргэшсэн нягтлан бодогч нар гүйцэтгэдэг бөгөөд мэргэшсэн нягтлан бодогч 2, бүртгэл санхүүгийн ахлах мэргэжилтэн 1 нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй баг тус байгууллагын 2008-2013 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлт гаргасан. Уг багт миний бие багтаж байсан болно. Бид аудитыг гүйцэтгэхдээ Аудитын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн арга бугоу холбогдох албан тушаалтнуудтай ярилцлага хийх замаар тайлбар авах, тухайн хугацаанд хамааралтай санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргуулан авч, судалж, шинжилсний үндсэн дээр дүгнэлт гаргаж, зөвлөмж боловсруулсан.

Бид аудитын дүгнэлт, зөвлөмжийг МУЭ-ийн хороо ТББ-аас бидэнд танилцуулсан санхүү, аж ахуйн баримт материалын хүрээнд гаргасан бөгөөд тус байгууллагын удирдлагууд нь санхүүгийн анхан шатны баримт, харилцах, касс, бараа материалын тайлан, дансдын дэлгэрэнгүй бүртгэл, ерөнхий болон туслах журналууд, гүйлгээ баланс, санхүүгийн тайлангуудыг Сангийн сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны 385 тоот Төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх Нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалт, Санхүүгийн тайлан түүний тодруулгыг бэлтгэх заавар, Санхүүгийн тайлангийн маягт, мөн Санхүү, эдийн засгийн сайд, ҮСГ-ын даргын 2002 оны 171/111 дүгээр хамтарсан тушаал Өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар, мөн Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 191 дүгээр тушаал Аж ахуй нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягтыг нөхөх заавар зэрэг санхүүгийн заавар, журмыг мөрдөн ажилладаггүй болох нь бидэнд гаргаж өгсөн баримт материалуудаар нотлогдож байсан.

Аудитын дүгнэлт гарахаас өмнө дээрх зөрчил дутагдалтай холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөхийг МУЭ-ийн хорооны дарга, нягглангаас удаа дараа шаардаж байсан боловч гаргаж өгөөгүй тул гаргаж өгсөн баримтын хүрээнд дүгнэлт гаргасан болно.

Мөн нэхэмжлэгч П.Ггийн дүгнэлтийг хэлэлцсэний дараа 28 давхар Арт Центрыг барихаар төлөвлөсөн төслийн хөрөнгө оруулагчидтай Ц.Эгийн хийсэн гэрээг хүчингүй болгосон ... гэжээ.

Бид аудит хийх явцдаа 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03 тоот Арт центр төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ-ний нөхцлүүдэд дүн шинжилгээ хийж улмаар энэхүү хүчин төгөлдөр бус гэрээгээр төслийг хэрэгжүүлвэл байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учирч улмаар зураач, уран бүтээлчид ажлын байргүй болох эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гаргасан.

Бидний гаргасан дүгнэлтийн үидэслэл нь:

1. Тухайн гэрээний 1.3-т барилгын нийт талбайн хэмжээ нь25,870 м2, давхартаа ... м2зоорийн давхарт ... м2, ... машины зогсоолтой, барилгын гаднах орчны талбай ... болно 2 тал гарын үсэг зурж улмаар нотариатчин Ц.Наранцэцэг баталгаажуулсан байна.

2. Хөрөнгө оруулалтын гэрээний 9.4-т Энэхүү гэрээ ямар ч тохиолдол заавал биелэгдэх шинжтэй байна гэсэн заалт байсан бөгөөд энэхүү заалт нь Иргэний хуулийн 202.1-т Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхдөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол ут нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэсэн заалтыг зөрчиж байна.

3. Гэрээг баталгаажуулсан нотариатч Ц.Наранцэцэг нь МУЭ ийн хороотой 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Хуулийн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, уг төслийн гэрээг боловсруулахаар Ц.Этэй гэрээ хийсэн боловч хийнэ гэсэн ажлаасаа 11 хоногийн өмнө хийж гүйцэтгэгдэн хуурамчаар баталгаажсан байна.

4. Хуулийн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх гэрээ нь 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хийгдэж байгаа боловч гэрээний 3.2-т гэрээг тохирсон хугацаа 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгаж талууд гарын үсэг зурна гэж илт хуурамчаар гэрээг баримтжуулсан байх юм.

5. Арт центр төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж, бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус байгууллагын Голомт банкны төгрөгийн харилцах данснаас 20,000,000/хорин сая/ төгрөг хуульч, нотариатч Ц.Наранцэцэгийн дансанд шилжсэн байна. Хачирхалтай нь ажил хийж гүйцэтгэх гэрээ 12 сарын 15-ны өдөр, хийж гүйцэтгэсэн ажил нь 12 сарын 4-ний өдөр, хийж гүйцэтгэсэн ажлын хөлс нь гэрээнээсээ өмнө буюу 12 сарын 10-нд данс руу нь шилжсэн байсан болно.

6. Наториатч Ц.Наранцэцэг нь Нотариатын тухай хуулийн 31.1.2-т өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвап, 31.1.3-т өөрийнх нь байнгын үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлаар бусад этгээд нотариатьгн үйлдэл хийлгэхийг хүсвэл Нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Бид хүчин төгөлдөр байсан Аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан аудит хийх явцад олж авсан аливаа мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, хуулинд зааснаас өөр тохиолдолд бусдад мэдээлэхээс татгалзах аудиторын үүргээ зөрчөөгүй бөгөөд Ц.Эгийн талаар өнөөдрийг хүртэл нэг ч этгээдэд гүтгэсэн, гүжирдсэн эсхүл зөвтгөсөн аливаа мэдээллийг тараагаагүй болно. Мөн түүний нэхэмжилсэн 100,000,000/нэг зуун сая/ төгрөг нь ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа, чухам юуны төлбөр болох нь тодорхойгүй, гэм хор учирсэн зэрэг нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч үндсэндээ П.Гы гаргасан дүгнэлтээр олон жил шалгуулсан гэдэг зүйл ярьж байна. Хариуцагч хэн байх вэ гэдэг асуудал маш чухал П.Г дүгнэлт гаргах эрх бүхий субьект биш. Аудитын тухай хуулиар аудитын эрх авсан хуулийн этгээд дүгнэлт гаргах эрхтэй. П.Г гэдэг этгээд ямар ч дүгнэлт гаргах эрх байхгүй. Тэгэхээр П.Г гэдэг иргэнд холбогдуулаад нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасан. Тэгэхээр П.Гд холбогдуулж байгаа энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч ээ. гэв.

 

Хариуцагч УЭ ГҮТББ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь 1995-2001, 2008-2013 онуудад МУЭ-ийн хорооны даргаар ажиллаж байхдаа хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан байгууллагын мөнгөн хөрөнгийг хяналтгүй, анхан шатны баримтгүйгээр зарцуулж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Авилгатай тэмцэх газар болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээр шалгуулсан.

Уг хэрэгт АТГ болон СБ дүүргийн Цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа хийсэн бөгөөд МУ-ын Ерөнхий прокурорын газрын Прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 04 ний өдрийн 4/10 тоот тогтоолоор Ц.Э нь 7,8 сая төгрөг, 12,000 ам долларыг анхан шатны баримтгүй зарцуулсан, түүнчлэн УЭийн эзэмшлийн гэх газраас 400 м2 газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхдээ УЭийн хурлаар хэлэлцэн шийдвэрлээгүй үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болох 5 жил өнгөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад АТГ болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс нийт 3 удаа шинжээч томилсон байдаг бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 085 дугаар дүгнэлтээр дэмжих баримтгүй 5,205,612 төгрөгийн ажил гүйлгээг анхан шатны баримтгүйгээр зарцуулсан, СБД-ийн татварын байцаагч Б.Сувдаа болон Голден пейж аудитын ажилтан С.Оюунгэрэл, Д.Отгонжаргал нарын хамтарсан багийн 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтээр хүчин төгөлдөр бус баримтаар гүйлгээ хийж бүртгэсэн 125,546,332 төгрөг, 119,047 ам.долларын гүйлгээг мөнгөн хөрөнгөнөөс зарлагдсан байна.

ХХБ-ны 404016047 тоот харилцах данснаас 22,741 ам долларыг анхан шатны баримтыг нь дэмжих баримтгүй, даргын цохолтгүй зарцуулсан байна. 2008 оны 12 дугаар сарын 19-нд 60,000 ам доллар нь нэг данснаас нөгөө дансанд шилжүүлсэн боловч мөнгөн хөрөнгийн дансанд үлдэгдэлгүй болсон байна. Нийт 82,741 ам долларыг дэмжих баримтгүй зарцуулсан байна.

2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн данснаас данс руу шилжсэн 60,000 ам доллар, 2008 оны 07 дугаар сарын 16-нд Гэрэлчулуунд чекээр олгосон 12,000 ам доллар, 2010.11,25-ны өдөр чекээр авсан 6000 ам долларын зарцуулалт нь тодорхой бус, орлого, хөрөнгө болж бүртгэгдээгүй байгаа тул ашиглалтын шинжтэй байж болзошгүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар дүгнэлтээр ... дэмжих баримтгүй 7,838,700 төгрөг, санхүүгийн баримтыг шинжилгээнд бүрэн ирүүлээгүй, зарим анхан шатны баримт нь хүчин төгөлдөр гэж үзэхээргүй байх тул 47,569,940 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байна.

Мөн 116,557 ам долларыг касснаас анхан шатны баримтгүй зарцуулсан ажил гүйлгээнээс анхан шатны баримт болон дэмжих баримттай 51,399 ам доллар, дэмжих баримтгүй 12000 ам доллар, мөрдөн байцаалтаар тогтоолгохоор 53,158 ам.доллар байна. Долларын харилцах дансны 97,220 ам долларын гүйлгээнээс 89,212 ам долларын гүйлгээ нь анхан шатны баримт болон дэмжих баримттай, 8,008 ам долларын гүйлгээг анхан шатны баримтаар нотлох боломжгүй тул мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байна гэж тус тус дүгнэлт гаргажээ.

2001 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ, 18 дугаар зүйлийн 18.1-д Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хэрэгжүүлнэ гэж тус тус заасан байх бөгөөд Ц.Э нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байна.

Иймд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар дүгнэлт болон бусад шинжээчдийн дүгнэлтийг тус ус үндэслэн хүчин төгөлдөр бус анхан шатны баримт бүхий 53,218,217.00 төгрөг, касс болон долларын харилцах данснаас анхан шатны баримт болон дэмжих баримтгүй 97,455.35 ам долларыг тухайн үеийн Монгол банкны ам долларын ханшаар тооцон 131,646,164.17 төгрөг, нийт 184,864,381.17/нэг зуун наян дөрвөн сая найман зуун жаран дөрвөн мянга гурван зуун наян нэгэн төгрөг арван долоон/ төгрөгийн гэм хорын хохирлыг Ц.Эгээс гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.1 Ажилтны байгууллагад хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдсон, 135.1.2-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан тохиолдолд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ц.Эгийн үндсэн нэхэмжпэлтэй, МУЭ-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нотлох баримт цуглуулах явцад 2014250001639 тоот эрүүгийн хэргийн санхүүгийн баримтанд ШШҮХ-ийн шинжээчдийн баг дахин шинжилгээ хийж, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 34 дугаар бүхий дүгнэлт гаргасан болохыг олж мэдсэн бөгөөд уг шинжилгээний дүгнэлтээр Шинжилгээгээр МУЭ-ийн хорооноос гаргасан зуслан урлангийн газарт зарцуулсан гэх гүйлгээнүүдээс 142,215,480 төгрөгийн зарцуулалт нь үндэслэлтэй байна.

Харин 58,140,800 төгрөгийн зарцуулалт нь үндэслэлтэй эсэхийг тогтоох санхүүгийн баримт шинжилгээнд ирүүлээгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна гэжээ...

Ц.Э МУЭ-ийн даргаар ажиллаж байх явцдаа Тев аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах 8 га газарт хэрэгжих Зуслан Урлан төсөлд МУЭ-ээс 190,671,208 төгрөг болон 7100.05 ам доллар зарцуулсан байдаг. Уг зарцуулсан мөнгөний 58,140,800 төгрөг нь зориулалтын дагуу ашиглагдсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй бөгөөд тухайн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэх мөнгөн хөрөнгө нь Зуслан Урлангийн газарг бодитойгоор зарцуулагдаагүй байна. Тухайлбал: 2010 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Зураг төслийн үнэ Баянчандмань гэх гүйлгээний утга бүхий 15 сая төгрөгийг Одкон холдинг гэх байгууллага руу шилжүүлсэн байх бөгөөд ямар зураг төсел хийсэн нь тодорхойгүй, уг зураг төслийг хүлээж авсан болон хүлээлцсэн акт байхгүй, ер нь хийгдсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Зураг төсөл хийлгэх нэрээр 2012.08.24-ний өдөр Одкон холдинг ХХК руу дахин 10,953,720.00, 2009 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр AСирус ХХК руу барилгын зураг төслийн урьдчилгаа мөнгө гэх утгаар 8,5 сая төгрөг шилжүүлсэн хирнээ 2010 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр А Сирус ХХК руу барилгын зураг төслийн урьчдилгаа гэх утгаар дахин 2,000,000 төгрөг шилжүүлсэн, 2010 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр А Сирус ХХК руу барилгын зураг төслийн үлдэгдэл мөнгө гэх утгаар 7,380,000 төгрөг /бараг 2 жил гаруй үргэлжилсэн/, 2012 оны 08 дугаар сарын 27-нд нийт 44 сая гаруй төгрөгийг зөвхөн зураг төсөлд 2 компани руу 2009-2013 оны хооронд шилжүүлсэн байдаг. Барилгын төсвийн ажпыг Уран хасар ХХК-аар гүйцэтгүүлсэн гэж 2012 оны 08 дугаар сарын 27, 30-нд 2 удаагийн шилжүүлгээр 3,3 сая гаруй төгрөгийг шилжүүлсэн хирнээ 2013 оны 08, 10 саруудад дахин А.Дариймаа гэх хувь хүнд барилгын төсвийн ажил гэх нэрээр 4 сая төгрөг төлжээ.

Дээрх байдлаас харахад Төв аймгийн Баянчандмань сум дах Зуслан Урлангийн барилгын зураг төсөл зохиох ажилд нийтдээ 4 жил, барилгын төсөв хийлгэх ажил 1,2 жил үргэлжилсэн байдаг бөгөөд Зуслан урланд хамааралгүй газар 9,8 сая төгрөгөөр худаг гаргуулсныг 2010 оны 06 дугаар сарын 11 -ний өдөр 2010/10 дугаартай хүлээлцэх актаар МУЭ ийн менежер Г.Ууганхүү гэдэг /ямар ч тамга тэмдэг байхгүй/ хүн хүлээн авчээ. Уг хүлээлцэх актын хавсралт болох Геофизикийн хайгуулын үр дүнгээс харахад захиалагч нь Энхболд гэх хүн байх бөгөөд хайгуул хийсэн газар нь Сүүн цагааны ферм гэх газар буюу МУЭ-ийн Зуслан урлангийн газарт хамааралгүй газар байгаа болох нь тогтоогдоно. Уг геофизикийн хайгуулыг инженер гидрогеологич Д.Шонхор, инженер геофикикч Ц.Бямбасүрэн нар гүйцэтгэсэн гэх боловч 2010.04.26 болон 05.17-ний өдрүүдэд 2 удаа нийт 3,320,000 төгрөгийг Инженер геодези ХХК-д геологийн ажлын судалгаа гэх утгаар төлсөн байдаг.

Мөн Зуслан урлангийн газарт худаг гаргуулсны төлбөр гэх утгаар 2009 оны 02 дугаар сарын 18, 03 дугаар сарын 10-ны өдөр 2 удаа 6,6650,000 төгрөгийг бэлнээр олгожээ.

Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах Зуслан Урлан төсөлд МУЭ- ээс 190,671,208 төгрөг болон 7,100.05 ам доллар зарцуулсан байхад өнөөдөр тус төслийн бодит үр дүн гээд харуулчих нэг ширхэг байшин ч байхгүй байгаа нь байгууллагад бодит хохирол учирсныг нотолж байх бөгөөд үүнийг ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлт баталгаажуулж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хуулиар худал зүйл гэж үзэж байгаа. Гэм хорын хохирлын үйлдэл нь хохирол учруулах үйлдлээс өөр байдаг. Байгууллагын нэр төр гутаасан, үйл ажиллагааг доголдуулсан бол гэм хорын хохирол учруулна. Хохирол байна уу, үгүй юу гэдгийг шалгасан. П.Гы худал дүгнэлтийг үндэслээд эднийх зориудаар дэмжих баримтгүй дутуу гээд тэрийгээ гэм хорын хохирол болгох гэж худлаа гүтгэсэн. Хуулийн 2 өөр зүйлийг хольж хутгаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага утга агуулгаар бүгд худлаа. 2010 онд Урчуудын эвлэл гээд мөнгө шилжүүлсэн. 2015 онд Цагдаа бүгдийн шалгасан. Тэр талаарх баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. н.Батболд гэдэг хүнд өгсөн мөнгийг гэм хорын хохиролд оруулсан. Сөрөг нэхэмжлэл гэдэг нь өөрөө огт үндэслэлгүй.” гэв. 

 

Иргэдийн төлөөлөгч Э.Рэнцэнханд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Хоёр талын хэргийн ажиллагааг сонсож мэдлээ. Хоёулаа бие биедээ нэхэмжлэл гаргасан байна гэж ойлгосон. Ц.Э гуайн нэхэмжлэл арай үндэслэл муутай юм уу даа, арай их дүнтэй юм болов уу гэж бодож байна. Хариуцагч байгууллага бас нэхэмжлэл гаргасан байна. Урчуудын эвлэл нь үндэслэлтэй юм болов уу гэж бодлоо.” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Би 2 нэхэмжлэлийг сонслоо. Нягтлан бодогч нь материалаа дутуу бүрдүүлснээс болсон байна гэж бодлоо. Хоёр тал хэтэрхий өндөр үнийн дүнтэй мөнгөөр бичсэн байна. Ц.Э гэдэг хүн ажлаа сайн хийгээд анхан шатны баримтаа сайн бүрдүүлсэн бол өдий ийм асуудал гарахгүй байсан байх. Урчуудын эвлэлд 600 хүний оролцоо байгаа. Аль болох нэхэмжлэлүүдээ бодитой, нотолгоотой болгох хэрэгтэй. 2 талын нотолгоо бүрэн болоогүй юм шиг санагдлаа.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Ачтан клиник эмнэлгийн 2018 оны 4-р сарын 16-ны өдрийн баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ачтан клиник эмнэлгийн 2016 оны 10-р сарын 06-ны өдрөөс 2016 оны 10-р сарын 17-ны өдөр хүртэлх баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, UB нэгдсэн лабораторийн шинжилгээний хариуны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ачтан-Элит эмнэлэгийн 2014 оны 10-р сарын 07-ны өдрөөс 2014 оны 12-р сарын 24-ний өдөр хүртэлх тооцооны хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ачтан-Элит эмнэлэгийн 2019 оны 10-р сарын 22-ны баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Б.Ариунзулын 2017 оны 04 сарын 08-ны өдрийн гараар бичсэн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бэлэн мөнгө, барааны баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 03 сарын 16-ны өдрийн гараар бичсэн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ачтан эмнэлэгийн магадлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014, 2015 онуудад Ачтан эмнэлэгт үзүүлж байсан тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 01 сарын 20-ны өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын №86 тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 05 сарын 24-ний өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын №521 тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 03 сарын 14-ний өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын №425 тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 07 сарын 28-ны өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын №98 тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 12 сарын 30-ны өдрийн УЭийн тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын Дугаар 06 тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 09 сарын 25-ны өдрийн УЭийн тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын Дугаар 01 тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 05 сарын 13-ны өдрийн шинжээчийн №085 тоот дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, УЭийн 2014 оны 04 сарын 28-ны өдрийн Дугаар 156 нэхэмжлэлд хариу өгсөн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улиастай ван аудит ХХК-ийн 2014 оны 04 сарын 29-ний өдрийн №54/14 дугаар Ц.Эгийн тайлбарыг эс зөвшөөрөх тухай баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.Эгийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 03 сарын 26-ны өдрийн №2/493 тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1998 оны 11 сарын 19-ний өдрийн Дугаар А/626 тоот Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 09 сарын 04-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Прокурорын Дугаар 4/10 тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 03 сарын 26-ны өдрийн УЭийн тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын Дугаар 05 тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дахин ба нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 09 сарын 06-ны өдрийн Прокурорын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, УЭийн XYI Их хурлаар баталсан УЭийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 01 сарын 21-ний өдрийн УЭийн XYI их хурлын дугаар 2 тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 07 сарын 18-ны өдрийн Ерөнхий прокурорын газрын прокурорын 1/134 тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 01 сарын 20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 86 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Ерөнхий прокурорын газрын прокурорын 4/10дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 10 сарын 01-ний өдрийн УЭийн удирдах зөвлөлийн 3 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 04 сарын 24-ний өдрийн Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх №3 гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 12 сарын 14-ний өдрийн П.Гоос М.Амарнасаад олгосон итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 11 сарын 17-ны өдрийн Хариуцагч этгээдийн тайлбарыг няцаах тухай няцаалт тайлбар, 2001 оны 9 сарын 10-ны өдрийн Нийслэлийн газрын харилцаа, хот байгуулалтын газарт Газар ашиглалтын гэрээг шинэчлэн байгуулах тухай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2006 оны 01 сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрхийн 052152 дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бэлэн мөнгөний долларын зарлагын гүйлгээний нэгтгэл Хавсралт-7-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 11 сарын 09-ний өдрийн Үл-Олдохын гараар бичсэн тайлбар, иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 11 сарын 03-ны өдрийн Д.Цэцгээгийн гараар бичсэн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны 07 сарын 15-ны өдрийн УЭийн тэргүүлэгчдийн зөвлөлийн 04 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Г.Гэрэлчулууны нотолгооны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Өлзийжаргалын гараар бичсэн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2004 оны 12 сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрхийн 048370 дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 04 сарын 05-ны өдрийн УЭийн сөрөг нэхэмжлэл, 2021 оны 04 сарын 07-ны өдрийн УЭийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 10 сарын 01-ний өдрийн УЭийн удирдах зөвлөлийн 3 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 02 сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 010 дугаар шинжээчийн дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 08 сарын 31-ний өдрийн Шинжээчийн 01 дугаар дүгнэлт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны 07 сарын 17-ны өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны 07 сарын 17-ны өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 03 сарын 25-ны өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 08 сарын 31-ний өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 09 сарын 28-ны өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 09 сарын 28-ны өдрийн Ц.Мөнхжингийн МУЭ-ийн хороонд гаргаар бичсэн өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 11 сарын 12-ны өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 01 сарын 04-ний өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 01 сарын 04-ний өдрийн Ц.Уранчимэгийн МУЭ-ийн хороонд гараар бичсэн өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 08 сарын 12-ны өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 12 сарын 03-ны өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Өлзийжаргалын УСФ-ын байранд түр хадгалагдаж байсан Н.Цүлтэмийн хувийн бүтээлийг худалдсан тул үнийг буцаан олгох жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 12 сарын 29-ний өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 12 сарын 27-ны өдрийн Ц.Уранчимэгийн МУЭ-ийн хороонд гараар бичсэн өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2011оны 02 сарын 24-ны өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 03 сарын 27-ны өдрийн Төлбөрийн даалгаврын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 11 сарын 14-ний өдрийн Төлбөрийн даалгаврын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Туушин ХХК-ийн агаарын ачаа тээвэрийн хөлсний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Худалдаа хөгжлийн банкны гүйлгээний баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Туушин ХХК-ийн нэхэмжлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 10 сарын 12-ны өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 10 сарын 05-ны өдрийн Д.Цэдэндоржийн УЭийн удирдлага санхүүд гараар бичсэн өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 11 сарын 29-ний өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дүрслэх урлагийн сургуулийн захирал Л.Бумандоржоос УЭийн хороонд явуулсан 91 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 05 сарын 30-ны өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 12 сарын 14-ний өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 01 сарын 13-ны өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Голомт банкны гүйлгээний баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 11 сарын 08-ны өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 12 сарын 15-ны өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 12 сарын 17-ны өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 10 сарын 21-ний өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 09 сарын 23-ны өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 08 сарын 30-ны өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 02 сарын 26-ны өдрийн МУЭ-ийн хорооны кассын зарлагын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 04 сарын 08-ны өдрийн Монголын хуульчдын холбооны өмгөөлөгч Н.Одонтуяагийн хүсэлт, 2021 оны 02 сарын 03-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх 06/21 тоот гэрээ, ШШҮ-ий хүрээлэнгийн 010 тоот дүгнэлтэд тусгагдсан МУЭХ-ны 2008-2013 онуудад долларын касснаас гарсан гүйлгээнүүд, 2021 оны 06 сарын 03-ны өдрийн Монголын хуульчдын холбооны өмгөөлөгч Н.Одонтуяагийн хүсэлт, 2021 оны 06 сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, 2001 оны 09 сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг байгууллагын хуулбар, Өмчлөх эрхийг нотлох бичиг байгууллагын хуулбар, 2001 оны 09 сарын 10-ны өдрийн Ц.Эгийн Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлт байгууллагын хуулбар, Ц.Эгээс Р.Болдод төлсөн мөнгөний баримт, Аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрчилгээний хуулбар, 1997 оны 11 сарын 19-ний өдрийн Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээний хуулбар, Түрээсийн 1 дугаар гэрээ хуулбар, 2001 оны 01 сарын 18-ны өдрийн Галын аюулгүй байдлыг хангах талаар хамтран ажиллах 1/1 гэрээний хуулбар, 2000 оны 12 сарын 28-ны өдрийн Түрээсийн 2 тоот гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулбар, 2001 оны 05 сарын 18-ны өдрийн Галын аюулгүй байдлыг хангах талаар хамтран ажиллах 2/01 гэрээний хуулбар, 2001 оны 05 сарын 18-ны өдрийн ХАОАТ-ын тасгийн дарга Ш.Одончимэгийн тодорхойлолтын хуулбар, 2000 оны 11 сарын 28-ны өдрийн Татварын улсын байцаагчийн актын хуулбар, 2005 оны 01 сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2005 оны 01 сарын 26-ны өдрийн Ц.Эгийн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын харьяа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд гаргасан хүсэлтийн хуулбар, 2001 оны 09 сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2005 оны 01 сарын 26-ны өдрийн Шүүхийн гүйцэтгэх хуудсын хуулбар, 2004 оны 06 сарын 10-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 569 дугаартай шийдвэрийн хуулбар, 2004 оны 09 сарын 20-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 543 дугаар магадлалын хуулбар, 2004 оны 12 сарын 21-ний өдрийн Монгол улсын дээд шүүхийн 648 дугаар тогтоолын хуулбар, 2005 оны 01 сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2008 оны 08 сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, Түрээсийн 02/02 дугаар гэрээний хуулбар, 02/02 дугаартай түрээсийн гэрээний хавсралтын хуулбар, 2021 оны 06 сарын 29-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны тоотын хуулбар, Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлын 541980 дугаартай протоколын хуулбар, 1997 оны 10 сарын 11-ний өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 01-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг УЭийн хорооны эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон актын хуулбар, 1997 оны 09 сарын 20-ны өдрийн Л.Болдын Нийслэлийн газрын харилцаа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албанд гаргасан хүсэлтийн хуулбар, 1997 оны 07 сарын 30-ны өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,1997 оны 08 сарын 05-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх 60/97 зөвшөөрлийн хуулбар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба 02 мэдэгдлийн хуулбар, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны 1/952 тоот албан бичгийн хуулбар,1979 оны 06 сарын 11-ний өдрийн УЭийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний №16 тогтоолын хуулбар, Бүгд найрамдах Монгол Ард Улсын сайд нарын зөвлөлийн дэргэдэх улсын төлөвлөгөөний комиссын 13а/1234 тоот албан бичиг, 1979 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Тээврийн яамны сайдын 204 дугаар тушаалын хуулбар, 1979 оны 12 сарын 05-ны өдрийн БНМАУ-ын Тээврийн яам, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны хамтарсан хурлын 352/325 дугаар тогтоолын хуулбар,1978 оны 12 сарын 11-ний өдрийн Монгол ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн товчооны №410 тогтоолын хуулбар,1989 оны 10 сарын 09-ны өдрийн Уран сайхны фондын хорооны даргын №23 шийдвэрийн хуулбар, 1989 оны 11 сарын 03-ны өдрийн Нэхэмжлэхийн хуулбар, 1989 оны 12 сарын 31-ний өдрийн орлогын падаан, 2013 оны 12 сарын 30-ны өдрийн Монгол урчууын эвлэлийн хорооны даргын ажил хүлээлцэх протоколын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МУЭ-ийн хорооны эд хөрөнгийн бүртгэлийн картын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МУЭ-ийн үндсэн ба эргэлтийн хөрөнгө хүлээлгэн өгсөн актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны 07 сарын 08-ны өдрийн УЭийн тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 03 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 05 сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны Хөрөнгө үнэлгээний МЧД ХХК-ийн УЭийн хорооны өмчлөлд байгаа урлангийн барилгад үнэлгээ хийсэн тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2003 оны 09 сарын 24-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 778 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2004 оны 06 сарын 10-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний шүүхийн 569 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2004 оны 09 сарын 20-ны өдрийн Иргэний Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 543 дугаар магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2004 оны 12 сарын 21-ний өдрийн Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 648 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2005 оны 01 сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2001 оны 09 сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2006 оны 01 сарын 06-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны 12 сарын 19-ний өдрийн Хадгаламжийн №ММ-08/37 гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 06 сарын 19-ний өдрийн Хадгаламжийн №ММFF-50-1 гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 09 сарын 18-ны өдрийн Хадгаламжийн №ММFF-50-2 гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 12 сарын 18-ны өдрийн Хадгаламжийн №ММFF-50-3 гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 03 сарын 04-ний өдрийн Хадгаламжийн №ММFF-50-4 гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яам, УЭийн хорооны хооронд байгуулсан гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 05 сарын 18-ны өдрийн Л.Бумандоржийн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 01 сарын 02-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 06 сарын 03-ны өдрөөс 2013 оны 05 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны УЭийн хорооны орлогын ордерын тасалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Бадамсүрэнгийн 085 дугаар дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, /Хавсралт 1- Хавсралт 12/, 2015 оны 11 сарын 23-ны өдрийн Ерөнхий прокурорын газрын прокурорын 1/151 тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 07 сарын 18-ны өдрийн Ерөнхий прокурорын газрын прокурорын 1/134 тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 03 сарын 13-ны өдрийн Ерөнхий прокурорын газрын прокурорын 5/08 тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 он 12 сар УЭийн ХIIIих хурлын 3 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2007 оны 12 сарын 17-ны өдрийн УЭийн ХII их хурлын 06 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 09 сарын 06-ны өдрийн Ерөнхий прокурорын газрын прокурорын 1/525 тогтоолын хуулбар, 2020 оны 09 сарын 04-ний өдрийн Ерөнхий прокурорын газрын прокурорын 4/10 тогтоолын хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 34 дугаар шинжээчийн дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол урчуудын эвлэлийн хорооноос Зуслан урлан нэрээр гарсан гэх гүйлгээнүүдийн жагсаалт, хавсралт №1, хавсралт №2-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 02 сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 010 дугаар шинжээчийн дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МУЭ-ийн 2008-2013 онуудад төгрөгийн кассын АШБ-ын түүвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МУЭХ-ны 2008-2013 онуудад долларын касснаас гарсан гүйлгээнүүд нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МУЭХ-ны 2008-2013 онуудад долларын харилцахаас дэмжих баримтгүй, дэмжих баримт хангалтгүй гүйлгээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 08 сарын 31-ний өдрийн шинжээч нарын шинжээчийн дугаар 1 дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МУЭ-ийн 2008-2013 онуудад төгрөгийн касснаас анхан шатны баримтгүй гарсан гүйлгээний түүвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бэлэн мөнгөний долларын зарлагын гүйлгээний нэгтгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МУЭ-ийн мөнгөн хөрөнгийн данснаас 2008-2013 онуудад гарсан зарлагын гүйлгээний нэгтгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МУЭХорооны дансаар дамжан гарсан мөнгөний түүвэрийн 2008-2013 он нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МУЭХорооноос олгосон тэтгэмжийн түүвэрийн 2008-2013 он нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МУЭХорооны төгрөгийн кассаас олгосон томилолтын мөнгөний түүвэрийн 2008-2013 он нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МУЭХорооны төгрөгийн кассаас олгосон бүтээлийн мөнгөний түүвэрийн 2008-2013 он нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МУЭХорооны төгрөгийн кассаас хөрөнгө худалдан авсан мөнгөний түүвэрийн 2008-2013 он нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МУЭХорооны төгрөгийн кассаас зээл олгосон мөнгөний түүвэрийн 2008-2013 он нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МУЭХорооны төгрөгийн кассаас шагнал урамшуулалд олгосон мөнгөний түүвэрийн 2008-2013 он нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МУЭХорооны төгрөгийн кассаас олгосон ажил үйлчилгээний мөнгөний түүвэрийн 2008-2013 он нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МУЭ-ээс 2008-2013 онуудад гадаад томилолтонд гарсан мөнгөний түүвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХХБ банкин дахь долларын харилцахын зарлагын гүйлгээний нэгтгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Бэлэн мөнгөний долларын кассын зарлагын гүйлгээний нэгтгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, МУЭ-ийн 2008-2013 онуудад кассын баримтанд даргын цохолт хийсэн байдлын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Данснаас гарсан боловч тухайн дансанд тушаагдаагүй мөнгөний түүвэр, тайлбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, УЭээс хүлээлгэн өгсөн санхүүгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтын мэдүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 06 сарын 18-ны өдрийн Баримт бичгэнд үзлэг хийсэн тэмдэглэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 01 сарын 28-ны өдрийн УЭийн тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 01 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн УЭийн тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 05 дугаар тогтоол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 05 сарын 14-ний өдрийн Зураг төсөл гүйцэтгэх дугаар 06/2010 гэрээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, УЭийн хорооны зуслан урлан хотхоны инженерийн сүлжээний зургийн ажлын үнэ хавсралт №1 нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, УЭийн хорооны зуслан урлан хотхоны барилгуудын хоорондох инженерийн шугам сүлжээ хавсралт №2 нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, УЭийн хорооны зуслан урлан хотхоны инженерийн шугам сүлжээний дагалдах барилга хавсралт №3 нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, УЭийн хорооны зуслан урлан хотхоны барилгын дотор халаалт салхив, дотор цэвэр бохир ус хавсралт №4 нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, УЭийн хорооны зуслан урлан хотхоны барилгын дотор гэрэлтүүлэг, автоматик хавсралт №5 нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, УЭийн хорооны зуслан урлан хотхоны өндөр хүчдэлийн ЦДАШ, дэд өртөө №6 нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 12 сарын 21-ний өдрийн Ц.Эгийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2019 оны 10 сарын 02-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх №02 гэрээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 10 сарын 07-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 07 сарын 02-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх №01 гэрээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 10 сарын 10-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх 16/25 дугаар гэрээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 01 сарын 09-ний өдрийн өмгөөлөгч н.Энхчимэгийн кассын орлогын ордер нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 10 сарын 18-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 1 сарын 13-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 09 сарын 17-ны өдрийн Б.Цоодолын гараар бичсэн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 06 сарын 12-ны өдрийн Б.Цоодолын гараар бичсэн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 02 сарын 16-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх №5 гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 12 сарын 24-ний өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний өмгөөллийн мөнгө хүлээж авсан тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 02 сарын 16-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний урьдчилгаанд 1 сая төгрөг авсан тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 11 сарын 03-ны өдрийн Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 10 сарын 15-ны өдрийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 11 сарын 10-ны өдрийн Мөнгө хүлээлцсэн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 10 сарын 13-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 10 сарын 24-ний өдрийн Монголын өмгөөлөгчдийн холбооны тасалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 03 сарын 26-ны өдөр Монголын өмгөөлөгчдийн холбооны тасалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 10 сарын 16-ны өдрийн Монголын өмгөөлөгчдийн холбооны тасалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 10 сарын 23-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Хууль, эрх зүйн үйлчилгээний үзүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 03 сарын 28-ны өдрийн И Эл Си ХХН-ийн бэлэн мөнгөний орлогын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 03 сарын 26-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх №18 гэрээ, Өмгөөлөгч Н.Энхчимэгийн нэхэмжлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 09 сарын 09-ний өдрийн Монголын өмгөөлөгчдийн холбооны тасалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 05 сарын 15-ны өдрийн Монголын өмгөөлөгчдийн холбооны тасалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 03 сарын 23-ны өдрийн Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Д.Нарангэрэлийн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 05 сарын 05-ны өдрийн И.Ундрахын тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яам, УЭийн хорооны хооронд байгуулсан гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эйр маркет ХХК-ийн 00095716, 00095717 баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 06 сарын 03-ны өдрөөс 2012 оны 01 сарын 18-ны өдрийн МУЭ-ийн хорооны орлогын ордерын тасалбар нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 05 сарын 07-ны өдөр Баримт хүлээлгэн өгөх тухай баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 10 сарын 03-ны өдрийн Ц.Э, өмгөөлөгч Н.Энхчимэг, Д.Энхбаяр нарын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан хүсэлт, №147 Ц.Эгийн мандатын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2003 оны 04 сарын 02-ны өдрийн Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2001 оны 11 сарын 09-ний өдрийн Анод банкны кассын орлогын мэдүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 07 сарын 09-ний өдрийн Голомт банкны төлбөрийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 03 сарын 17-ны өдрийн Хатагтай хоспитал Зүрхний хэт авиан шинжилгээний протоколын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 03 сарын 29-ны өдрийн Номун клиник эмнэлгийн шинжилгээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч УЭ ТББ-ын баримтаар гаргасан 1998 оны 01 сарын 13-ны өдрийн МУЭ-ийн 9-р Их хурлын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1995 оны МУЭ-ийн 8 дугаар их хурлаас баталсан МУЭ-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 12 сарын 27-ний өдрийн 03 дугаарт МУЭ-ийн 14 дүгээр Их хурлын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 01 сарын 24-ны өдрийн 02 дугаарт МУЭ-ийн Тэргүүлэгчдийн Зөвлөлийн хурлын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 02 сарын 11-ны өдрийн 03 дугаарт МУЭ-ийн Тэргүүлэгчдийн Зөвлөлийн хурлын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 03 сарын 10-ны өдрийн 04 дугаарт МУЭ-ийн Тэргүүлэгчдийн Зөвлөлийн хурлын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 03 сарын 16-ний өдрийн МУЭ-ийн ээлжит бус Их хурлын тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 03 сарын 16-ний өдрийн 01 дугаарт МУЭ-ийн ээлжит бус Их хурлын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 03 сарын 26-ны өдрийн 05 дугаарт МУЭ-ийн Тэргүүлэгчдийн Зөвлөлийн хурлын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Дахин ба нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 08 сарын 31-ны өдрийн 01 дугаарт Шинжээчийн дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 010 дугаарт Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 09 сарын 06-ны 1/525 дугаарт Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Прокурорын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны МУЭ-ийн 16 дугаар их хурлаас баталсан МУЭ-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 01 сарын 21-ний өдрийн 02 дугаарт МУЭ-ийн 15 дугаар Их хурлын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 07 сарын 18-ний өдрийн 1/134 дугаарт Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Прокурорын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 01 сарын 20-ны өдрийн 86 дугаарт Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Прокурорын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 09 сарын 04-ны өдрийн 4/10 дугаарт Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Прокурорын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 10 сарын 01-ны өдрийн 03 дугаарт МУЭ-ийн Удирдах зөвлөлийн тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Э хариуцагч УЭ ГҮТББ, Б.Т, П.Г нарт холбогдуулан сэтгэл санаанд учруулсан гэм хорын хохирол 961,250,000(есөн зуун жаран нэгэн сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учруулсан гэм хорын хохирол 2,883,750,000(хоёр тэрбум найман зуун наян гурван сая долоон зуун тавин мянга)төгрөгийг, уран бүтээлээс олох байсан орлогод учруулсан гэм хорын хохиролд 169,238,200(нэг зуун жаран есөн сая хоёр зуун гучин найман мянга хоёр зуу) төгрөгийг, шууд зардал хохирол 50,285,028(тавин сая хоёр зуун наян таван мянга хорин найм) төгрөгийг, нийт 4,064,523,228(дөрвөн тэрбум жаран дөрвөн сая таван зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найм) төгрөгийг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч УЭ ГҮТББ нэхэмжлэгч Ц.Эд холбогдуулан гэм хорын хохирол 243,005,181.2(хоёр зуун дөчин гурван сая таван мянга нэг зуун наян нэгэн төгрөг хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч УЭ ГҮТББ нь энэ хүний нэр төрд халдсан, сэтгэл санаанд гэм хорын хохирол учруулсан зүйл байхгүй гэж маргасан.

 

Хариуцагч Б.Т нь энэ хүний нэр төрд халдаад явсан зүйл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Хариуцагч П.Г нь нэхэмжлэгчийг ямар нэгэн байдлаар гүжирдсэн, гүтгэсэн, нэр төр, ажил хэргийн нэр хүндийн гутаасан мэдээ тараагаагүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь сөрөг нэхэмжлэл гэдэг нь өөрөө огт үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх бүрэлдэхүүн дор дурдсан үндэслэлээр иргэдийн төлөөлөгч нарын нэхэмжлэлийн үнийн дүн үндэслэл муутай гэх дүгнэлт үндэслэлтэй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

ХариуцагчУЭ” ГҮТББ-ын Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаар шийдвэрээр УЭ ГҮТББ-ын ээлжит бус их хурлыг 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн болох нь МУЭ-ийн ТЗХ-ын 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч “УЭ” ГҮТББ-ын 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус их хуралд Улиастай ван аудит ХХК-ийн 2014 оны Аудитын дүгнэлтийг танилцуулсан болох нь зохигчийн тайлбар, Ээлжит бус их хурлын 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

“Улиастай ван аудит” ХХК-ийн 2014 оны Аудитын дүгнэлтэд 2008 оноос 2013 онуудад УЭ ГҮТББ-ын төгрөгийн касснаас 260,792,482 төгрөг, долларын касснаас 116,577 доллар, Худалдаа, хөгжлийн банкин дахь долларын харилцахаас 97,220 доллар анхан шатны баримтгүйгээр гарсан гэх дүгнэлт хийсэн болох нь “Улиастай ван аудит” ХХК-ийн 2014 оны Аудитын дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь 2008 оноос 2013 он хүртэл хариуцагч “УЭ” ТББ-ын даргаар ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, МУЭ-ийн ТЗХ-ын хурлын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолын болон 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаар тогтоолын хуулбар, МУЭ-ийн XIV Их хурлын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тотгоолын хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Хариуцагч УЭ ТББ-ын 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Ээлжит бус хурлаас Улиастай ван аудит ХХК-ийн Аудитын дүгнэлтийг үндэслэн Ц.Эг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн болох нь 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч “УЭ” ТББ-ын Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хурлаас Ц.Э нь эвлэлийн сан хөмрөгө, эдийн засаг, санхүүгийн чадавхид ноцтой хохирол учруулсан үйлдэл нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэх үндэслэлээр “УЭ” ТББ-ын гишүүнээс хөөх шийдвэр гаргасан болох нь МУЭ-ийн ТЗХ-ын хурлын 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хийгдсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 085 дугаар Шинжээчийн дүгнэлт болон 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 010 дугаар Шинжээчийн дүгнэлтээр “Улиастай ван аудит” ХХК-ийн 2014 оны Аудитын дүгнэлт үндэслэлгүй болохыг тогтоосон байна.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол ... няцаах үүрэг хүлээнэ.” гэж заасан.

 

Хариуцагч “УЭ” ТББ нь 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Ээлжит бус хурлаар “Улиастай ван аудит” ХХК-ийн 2014 оны Аудитын дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч нь тус байгууллагад хохирол учруулсан гэж дүгнэж, уг үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Эг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “УЭ” ТББ-ын гишүүнээс хөөсөн байна.

 

Улиастай ван аудит ХХК-ийн 2014 оны Аудитын дүгнэлт үндэслэлгүй болох нь тогтоогдсон байх тул хариуцагч “УЭ” ТББ нь нэхэмжлэгч тус байгууллагад ноцтой хохирол учруулсан гэх Ц.Эгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээ тараасан байна.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Өмчлөлдөө ... тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг,нэхэмжлэгч, хариуцагч байж чадах ... нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “УЭ” ТББ нь хуулийн этгээдийн хувьд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх тул хариуцагч “УЭ” ТББ нь дээр дурдсан худал мэдээг тараасан гэж үзэх ба нэхэмжлэгч Ц.Эгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх ... нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй ... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас нийт 4,064,523,228(дөрвөн тэрбум жаран дөрвөн сая таван зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найм) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаагаас хариуцагч УЭ ГҮТББ-аас 3,864,523,228(гурван тэр бум найман зуун жаран дөрвөн сая таван зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найм) төгрөгийг, хариуцагч Б.Таас 100,000,000(нэг зуун сая) төгрөгийг, хариуцагч П.Ггоос 100,000,000(нэг зуун сая) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “... Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ ...” гэж заасан.

 

2014 оны Аудитын дүгнэлтийг “Улиастай ван аудит” ХХК нь гаргасан байх ба хариуцагч П.Г нь “Улиастай ван аудит” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан болох нь “Улиастай ван аудит” ХХК-ийн 2014 оны Аудитын дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Хариуцагч “УЭ” ГҮТББ-ын Ээлжит бус их хурлын 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар тогтоол болон Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоол гарах хугацаанд хариуцагч Б.Т нь “УЭ” ГҮТББ-ын даргаар ажиллаж байсан болох нь МУЭ-ийн XIV Их хурлын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тотгоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Т, П.Г нар нь өөрийн нэрээр буюу иргэний хувьд үйл ажиллагаа явуулаагүй байх ба хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаас явуулсан байх тул хариуцагч Б.Т, П.Цолмон нар нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Т, П.Г нараас гэм хорын хохиролд тус бүр 100,000,000(нэг зуун сая) төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас сэтгэл санаанд учруулсан гэм хорын хохирол 961,250,000(есөн зуун жаран нэгэн сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учруулсан гэм хорын хохирол 2,883,750,000(хоёр тэрбум найман зуун наян гурван сая долоон зуун тавин мянга) төгрөгийг, уран бүтээлээс олох байсан орлогод учруулсан гэм хорын хохиролд 169,238,200(нэг зуун жаран есөн сая хоёр зуун гучин найман мянга хоёр зуу) төгрөгийг, шууд зардал хохирол 50,285,028(тавин сая хоёр зуун наян таван мянга хорин найм) төгрөгийг, нийт 4,064,523,228(дөрвөн тэрбум жаран дөрвөн сая таван зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найм) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь сэтгэл санаанд учруулсан гэм хорын хохирол гэх 961,250,000(есөн зуун жаран нэгэн сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг УЭ ГҮТББ-ын 2008 оноос 2013 онд олсон орлого гэх 3,845,000,000(гурван тэр бум найман зуун дөчин таван сая)төгрөгийн дөрөвний нэгээр тооцжээ.

 

“УЭ” ГҮТББ-ын үйл ажиллагаатай холбоотой гэх орлого нь нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан гэх гэм хортой шууд шалтгаант холбоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь сэтгэл санаанд хэрхэн, ямар байдлаар 961,250,000(есөн зуун жаран нэгэн сая хоёр зуун тавин мянга) төгрөгийн хохирол учирсан болохыг нотлоогүй ба, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар УЭ ГҮТББ-аас сэтгэл санаанд учирсан гэх хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учруулсан гэм хорын хохирол гэх 2,883,750,000(хоёр тэрбум найман зуун наян гурван сая долоон зуун тавин мянга) төгрөгийг “УЭ” ГҮТББ-ын 2008 оноос 2013 онд олсон орлого гэх 3,845,000,000(гурван тэрбум найман зуун дөчин таван сая) төгрөгийн дөрөвний гураваар тооцжээ.

 

“УЭ” ГҮТББ нь гишүүнчлэл бүхий гишүүддээ үйлчилдэг төрийн тус байгууллага болох нь МУЭ-ийн VIII Их хурлаас баталсан дүрмийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд 2,883,750,000(хоёр тэрбум найман зуун наян гурван сая долоон зуун тавин мянга) төгрөгийн гэм хорын хохирол учирсан гэдгийг нотлоогүй ба, түүнчлэн “УЭ” ГҮТББ-ын 2008 оноос 2013 онд олсон гэх орлого нь нэхэмжлэгчийн бус “УЭ” ГҮТББ болон түүний гишүүдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, үйл ажиллагаатай шууд холбоотой байх тул нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан гэм хорын хохирол гэх 2,883,750,000(хоёр тэрбум найман зуун наян гурван сая долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн уран бүтээлээс олох орлогыг тогтмол орлого гэж үзэх үндэслэлгүй байх ба, түүнчлэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “УЭ” ГҮТББ-ын үйлдэл, эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч “УЭ” ГҮТББ-аас уран бүтээлээс олох байсан орлогод учруулсан гэм хорын хохирол гэх 169,238,200(нэг зуун жаран есөн сая хоёр зуун гучин найман мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь эмнэлэгт үзүүлэхэд гарсан болон бичиг баримтыг нотариатчаар баталгаажуулахад гарсан зардал, хүсэлт, тайлбар компьютерээр шивүүлэхэд гарсан зардал, өмгөөлөл, хууль зүйн туслалцааны зардал буюу хохиролд нийт 50,285,028(тавин сая хоёр зуун наян таван мянга хорин найм) төгрөгийг гаргуулахаар нэхэмжиж байна.

 

Нэхэмжлэгч нь хавтаст хэрэгт 2014 оноос эмнэлэгт үзүүлсэн, эмчлүүлсэн гэх баримт гаргаж өгсөн байх ба эмчийн магадлагаад өвчний оношийг артерийн даралт ихсэх, хэвтсэн тасгийг зүрх судасны тасаг гэжээ.

 

Дээрх онош нь хариуцагч нь “УЭ” ГҮТББ-ын үйлдэл, эс үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул эмнэлэгт эмчлүүлэх, үзүүлэхэд гарсан гэх зардалд 1,515,000(нэг сая таван зуун арван таван мянга) төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хуулийн байгууллагатай холбоотой гэх бичиг баримтыг нотариатчаар баталгаажуулах, хүсэлт, тайлбар компьютерээр шивүүлэх, өмгөөлөл, хууль зүйн туслалцааны гэх нийт48,770,028(50,285,028-1,515,000=48,770,028) (дөчин найман сая долоон зуун далан мянга хорин найм) төгрөгийн зардал нь 2014 оны Аудитын дүгнэлттэй холбоотой гэж үзэхээр байх тул хариуцагч УЭ ГҮТББ-аас 48,770,028(дөчин найман сая долоон зуун далан мянга хорин найм) төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “УЭ” ГҮТББ, хариуцагч Б.Т, хариуцагч П.Г нараас 4,064,523,228(дөрвөн тэрбум жаран дөрвөн сая таван зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найм) төгрөгийг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч “УЭ” ГҮТББ нь нэхэмжлэгчээс 243,005,183.2(хоёр зуун дөчин гурван сая таван мянга нэг зуун наян гурван төгрөг хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “УЭ” ГҮТББ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр мөдөн байцаалтаар тогтоохоор байна гэсэн 243,005,183.2(хоёр зуун дөчин гурван сая таван мянга нэг зуун наян гурван төгрөг хоёр мөнгө) төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилж байна гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх ... нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй ... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

 

Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын Прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4/10 дугаар тогтоолоор Ц.Э нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хохирол учруулсан гэх хэрэгт бүртгэлтийн 2014250001639 дугаартай хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаасан болох нь Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын Прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4/10 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэгч нь хариуцагч УЭ ГҮТББ-д243,005,183.2(хоёр зуун дөчин гурван сая таван мянга нэг зуун наян гурван төгрөг хоёр мөнгө) төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчээс гэм хорын хохиролд 243,005,183.2(хоёр зуун дөчин гурван сая таван мянга нэг зуун наян гурван төгрөг хоёр мөнгө) төгрөгийг гаргуулан хариуцагч УЭ ТББ-д олгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УЭ ГҮТББ, Б.Т, П.Г нараас нийт 4,064,523,228(дөрвөн тэрбум жаран дөрвөн сая таван зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найм) төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Ц.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Эгээс 243,005,183.2(хоёр зуун дөчин гурван сая таван мянга нэг зуун наян гурван төгрөг хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах хариуцагч УЭ ГҮТББ-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,165,231.36 төгрөгийг, хариуцагч “УЭ” ГҮТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,530,925 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УЭ ГҮТББ, Б.Т, П.Г нараас нийт 4,064,523,228(дөрвөн тэрбум жаран дөрвөн сая таван зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найм) төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Ц.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Эгээс 243,005,183.2(хоёр зуун дөчин гурван сая таван мянга нэг зуун наян гурван төгрөг хоёр мөнгө) төгрөгийг гаргуулах хариуцагч УЭ ГҮТББ-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,165,231.36 төгрөгийг, хариуцагч УЭ ГҮТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,530,925 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэртанилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ

 

 

       ШҮҮГЧ                                    Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

 О.ОДГЭРЭЛ