Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2019/0322

 

 

2019 он 05 сарын 27 өдөр          Дугаар 128/ШШ2019/0322               Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: “М” ХХК

          Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О, О.Д

          Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2600******* дугаар актын 1 дэх заалтыг /актаар тогтоосон 21,136,939,220.0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,113,693,922.0 төгрөгийн нөхөн татвар нийт 2,113,693,922.0 төгрөгийн төлбөрийг/ хүчингүй болгуулах”

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цант уулын засмал зам, үйлдвэрийн зориулалттай үндсэн хөрөнгүүдийг 2012-2015 онуудад барьж босгоход зориулагдсан худалдан авалтад төлсөн 2,113,693.9 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх албан татвараас хасч тооцохгүй гэж зөрчлөөр авч тооцсон. Энэ нь 2006 оны 06 дугаарр сарын 29-ний өдрийн НӨАТ- ын Хуулийн 14 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт, 14.1. “Иргэн, Хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ Хуулийн 7, 8, 11-р зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1. үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараан, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн:” гэж заасны дагуу хасагдах ёстой. Хүүнээс биш үндсэн хөрөнгө авах, бий болгохтой холбогдолтой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасахгүй гэсэн заалт энэ хугацаанд мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд байхгүй.

          Харин 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа шинэчлэн найруулсан нэмэгдсэн өртгийн албан татварын Хуулийн 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн татварыг хасахгүй" гэсэн заалт шинээр орж ирсэн байгаа. Татварын Улсын Байцаагч нар уг заалтыг буцаан хэрэглэж байгаа нь Хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. 2016.01.01-ээс өмнө нь хуучин Хуулийн дээрх заалтын дагуу хасалтыг хийдэг байсан ба Актыг энэхүү хуульд үндэслэн гаргах байсан. Энэхүү акт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1; болон Татварын ерөнхий хуулийн 18.1.3 заалт; СТОУС-ын 16.16 заалтыг зөрчсөн байна.

          Иймд Татварын Улсын Байцаагчийн тавьсан 2016 оны 12-р сарын 27-ны өдрийн 2600******* дугаар актын 1 дүгээр заалтыг актаар тогтоосон 21,136,939,220.0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,113,693,922.0 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

          Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О, О.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн ТХШ-ын тасгийн татварын улсын байцаагч О.Д, Б.О нар 5314577 регистрийн дугаартай “М” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх томилолт-26160900597, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж-ийн дагуу иж бүрэн шалгалтыг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдөр хийж гүйцэтгэсэн, хяналт шалгалтаар нийт 23,332,349,758.6 төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд татвар төлөгч уг шийдвэрийг үл зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргасан.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай А/407 дугаар тушаалын 1,2 дахь заалтын “А” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

 Уг тушаалыг гаргахдаа Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-д “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана...” гэж заасныг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “...тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах...” гэж заасныг болон Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргийг тус тус үндэслэсэн.

Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор батлагдсан “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулах, жуулчин хүлээж авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, салбарын судалгаа, мэдээллийг хөгжүүлэх, жуулчдад зориулсан мэдээллийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зорилтыг тусгасан. Богдхан уулын зайсангийн аманд байрлах бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн эдэлбэр газар нь дотоод гадаадын иргэд ихээр төвлөрдөг онцлогтой газар юм. Иймд тус газарт жуулчдад зориулсан мэдээллийн төвийг байгуулах зайлшгүй шаардлага бий болсон учраас тухайн орчинд газар ашиглаж байсан компанийн газрыг хэсэгчлэн цуцалсан.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А-аас 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Бурхантай хөшөөнөөс зайтай барилга байгууламж”-ыг бариулах тухай 01/158 тоот албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 618 тоот албан бичгээр Бурхантай хөшөөний ойр орчим газар ашиглуулах шаардлагагуй бөгөөд хамгаалалтын захиргаанд газар ашиглах эрхийг шилжүүлэх зэрэг үндэслэлүүдийг баримталсан.

Иймд Засгийн газрын бодлогод туссан зорилт, тухайн дүүрэг, хамгаалалтын захиргааны санал, хүсэлтийг үндэслэн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “А” ХХК-ийг төлөөлж Захирал Г.Т тус шүүхэд хандаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны “Газар шаиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/407 дугаар тушаалын 1 дэх хэсгийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “мөн тушаалын 2 дахь заалтын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлсэн болно.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/433 дугаар тушаалаар  Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд 0,3 га газрыг 5 жилийн хугацаатайгаар, мөн сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар бүхий “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох, гэрчилгээний солбицол өөрчлөх тухай” тушаалаар Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд 0,2 га газрыг 5 жилийн хугацаатайгаар “А” ХХК-д тус тус ашиглуулахаар шийдвэрлэсэн,  2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нийт 0,5 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийн гэрчилгээ олгосон, “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр огноолон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ш, “А” ХХК-ийн захирал М.З нар гарын үсэг зурсан үйл баримтууд тогтоогдов.

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Газар шаиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/407 дугаар тушаалаар...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 0144 дүгээр шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор батлагдсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/158 дугаар албан бичиг,  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 618  тоот санал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03/2971 дугаар албан бичгээр “А” ХХК-д өгсөн мэдэгдлийг тус тус үндэслэн...Зайсангийн ам Бурхан багшийн хөшөөний эдэлбэр газарт 0,2 га буюу А/220 дугаар тушаалд хамаарах хэсгийн газар ашиглах эрхийг дуусгавар  болгож...гэрээг цуцалж, уг тушаалын 2 дахв заалтаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны нэр дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн ам, Бурхан багшийн хөшөөний 1,2 га газрын эрхийг баталгаажуулан нэмж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 0,8 га, нийт 2,0 га газрыг олгохоор шийдвэрлэжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж, мөн хуулийн  40 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 1/ Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, 2/ тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж тус тус зааснаас үзвэл уг асуудал нь яамны эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байх боловч дээрхи хуульд заасан, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Түүнчлэн дээрхи тушаалыг гаргахдаа үндэслэл болгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн албан бичигт “...”И” ХХК-д 4404 м2 газар ашиглах зөвшөөрөл олгогдсон байна...барилга байгууламж барих тохиолдолд олон нийтийн эрх ашиг хөндөгдөхөөргүй, Бурхантай хөшөөнөөс зайтай бариулах талаар анхаарч ажиллана уу” гэснээс үзвэл энэхүү албан бичиг нь нэхэмжлэгч “А” ХХК-д хамааралгүйн дээр албан бичгийн агуулга нь хэрвээ барилга барих тохиолдолд хөшөөнөөс зайтай бариулах талаар санал хүргүүлсэн шинжтэй байна. Татварын маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргасан.

          Улмаар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн маргаан таслах зөвлөлийн хурлаар уг гомдлыг хянан хэлэлцээд татвар төлөгчийн зүгээс гаргасан 2 асуудлаас Оршин суугч бус татвар төлөгчөөс суутгасан НӨАТ-тай холбоотой нийт 2,195,410,538.30 төгрөгийн зөрчилд ногдуулсан нөхөн татварын хэсгийг хүчингүйд тооцож гомдол гаргагчийн хүсэлтийг хэсэгчлэн ханган шийдвэрлэж харин үл хөдлөх хөрөнгө бий болгохтой холбогдон гарсан худалдан авалтын хасалтын 21,136,939,220.00 төгрөгийн зөрчилд нөхөн ногдуулсан 2,113,693,922.00 төгрөгийн нөхөн татварын асуудлыг Татварын улсын байцаагчийн 2600******* тоот актад зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

          “Мөнхноён суварга” ХХК-ийн 2012-2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл баталгаажуулах явцад 2015 оны 12 сарын 31 хүртэлх хугацаанд худалдан авалтад төлсөн гэх 8,126,139,062.1 төгрөгийн НӨАТ-ыг анхан шатны баримт, худалдан авалтын зориулалт, нягтлан бодох бүртгэлийн мөн чанарт нийцэж буй эсэхийг нягтлан шалгахад дээрх дүнгээс 2,113,693,922.0 төгрөгийн илүү төлөлт үндэслэлгүй буюу Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18.1.3 дугаар зүйлд: “...анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д: “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх”, мөн 10.1-д: “Аж ахуйн нэгж байгууллага санхүүгийн тайлангаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн гаргана”, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын Хүлээн зөвшөөрөлтийн үеийн хэмжилт хэсгийн 16.16-р зүйлд: “Өртгийн бүрэлдэхүүн хэсгүүд “Дараахь зүйлсийн үндсэн хөрөнгийн өртөгт багтаан авч үзнэ. Худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгоогүй худалдааны татварын дүн...”, Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар заалт: Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ. 7.1-д: “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна.”, 7.1,1-д: “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа:, 7.1.3-д: :худалдах, 7.1.2 хэрэглэх буюу ашиглах зориулалтаар гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт импортолсон бүх төрлийн бараа:, 7.1,4-д: “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 8 дугаар зүйлд: “Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах. 8.1.1 .бараа ажил үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бурт”, 14 дүгээр зүйлд: “Нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх.14.1...хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлд: “Улсын Дээд шүүхийн бүрэн эрх.” 17.1.2. Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна...17.1.3. Улсын Дээд шүүх энэ хуулийн 17.1.д заасан бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 17.3.1 Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах...” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж “М” ХХК-ийн 2015 оны 12 сарын 31-ний байдлаарх нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн дүнгээс Цант уулын засмал зам, кемп, Нүүрс боловсруулах үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгө барьж босгоход зориулагдсан худалдан авалтад төлсөн 2 113 693 922,0 төгрөгийг буцаан олголтоос хасч 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төсвөөс буцаан авах Нэмэгдсэн өртгийн албан татварын дүн 8,126,139,062.1 төгрөг байсныг 6,012,445,140.0 төгрөг болгон бууруулж баталгаажуулах, уг зөрчилд 2,113,693,922.0 төгрөгийн нөхөн татвар тооцож тооцооллоос хаах, мөн компани өөрөө эцсийн хэрэглэгч тул үндсэн хөрөнгийн өртөгт оруулан тооцож бүртгэхээр шийдвэрлэсэн.

          Цант уулын засмал зам, кемп, Нүүрс боловсруулах үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгө нь ирээдүйд өөрсдөө ашиглах, өөрөөр хэлбэл эдгээрийг түшиглэн үйлдвэрлэл эрхэлж ашиг орлого олох зориулалттай, тус компани өөртөө барьж буй үндсэн хөрөнгө юм. Ирээдүйд энэхүү замаар нүүрс тээвэрлэж, энэ үйлдвэрт боловсруулан борлуулна, энэ кемпэд ажилчдаа байрлуулна гэх мэтээр бүгд тухайн компанийн өөрийн хэрэгцээнд зориулагдсан байна.

          Татварын ерөнхий. хуулийн 18.1.3 дугаар зүйлд “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийнтуай хуулийн 4.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх”, мөн 10.1-д “аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн гаргана”, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын Хүлээн зөвшөөрөлтийн үеийн хэмжилт хэсгийн 16.16 дугаар зүйлд: “Өртгийн бүрэлдэхүүн хэсгүүд “Дараах зүйлсийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаан авч үзнэ. Худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгоогүй худалдааны татварын дүн...”, Буцаан олгоогүй худалдааны татвар гэдгийг Нэмэгдсэн өртгийн албан татвар гэж ойлгоно. Иймд барилгын өөрийн өртөгт оруулж тооцохоор байна. Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар заалт: Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ.7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”, 7.1.3-д "худалдах, 7.1.2 хэрэглэх буюу ашиглах зориулалтаар гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт импортолсон бүх төрлийн бараа, 7.1.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 8 дугаар зүйлд “Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах”, 8.1.1. бараа ажил үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт” 14 дүгээр зүйлд “нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх”, 14.1... “хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно” гэж заасныг үндэслэн "М” компанийн тайлагнасан илүү төлөлтийн дүнгээс 2 113 693 922,0 төгрөгийн НӨАТ-ыг буцаан олгохгүй бөгөөд уг зөрчилд нөхөн татвар тооцож тооцооллоос хаах, мөн компани өөрөө эцсийн хэрэглэгч тул өртөгт оруулан тооцож бүртгэхээр байна гэж үзсэн Ингэж шийдвэрлэх нь НӨАТ-ын өөрийн мөн чанараас харсан ч зөв гэж үзэж байгаа ба 2006 оны НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1... хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно” гэсэн заалтыг тухайн татвар төлөгч этгээдийн хийсэн худалдан авалтаас бизнесийн зорилгоор, өөрөө хэлбэл борлуулалтаас нь НӨАТ-ын ногдол үүсэх тэр хэсгийг л хасалт хийнэ гэж ойлгох нь зөв гэж үзсэн. Урд нь маргаан таслах зөвлөл болон шүүхээр орж шийдвэрлэгдэж байсан ижил төстэй буюу НӨАТ-ын илүү төлөлтийг буцаан олгохгүй, хөрөнгийн өртөгт оруулан тооцох тухай маргааны шийдвэрлэлтийн талаар хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагчид зохих хэмжээнд судалсны үндсэн дээр энэхүү шийдвэрийг хуулийн хүрээнд гаргасан гэж үзэж байна. Харин 2015 оны 07 сарын 09-ний өдөр шинэчлэн найруулагдаж, 2016 оны 01 сарын 01- ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн НӨАТ-ын тухай хууль дээрх үзэл санааг нэг мөр болгон мөрдүүлэх тодорхой заалтуудыг оруулж өгсөн байна. Хуулийг буцаан хэрэглэсэн зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч “М” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал С тус шүүхэд хандаж “Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2600******* дугаар актын 1 дүгээр заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгүүдийг 2012-2015 онуудад барьж босгоход зориулж худалдан авсан бараа бүтээгдэхүүнд төлсөн 2,113,693.9 мянган төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн...энэ нь мөн хуулийн 14.1.1-д заасан үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд хамаарах...тул хасагдах ёстой” гэж тодорхойлон маргаж байна. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч О.Д, Б.О нар М ХХК-ийн 2013-2015 оныг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2600******* дугаар актаар нийт 23 332 349 758,6 төгрөгийн зөрчилд Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3-д заасныг үндэслэн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “ ...төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүн 8 126 139 062,1 төгрөг байсныг 6 012 445 140,0 төгрөг болгон бууруулж баталгаажуулах, уг зөрчилд 2 113 693 922,0 төгрөгийн нөхөн татвар тооцож тооцооллоос хасах, мөн компани эцсийн хэрэглэгч тул үндсэн хөрөнгийн өртөгт оруулан тооцож бүртгэхээр”, 2 дахь заалтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн 2014, 2015 онд оршин суугч бус хуулийн этгээдэд шилжүүлсэн төлбөр дээр нэмж авч төсөвт төлөх дүнг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан илүү төлөлтөөс хааж татвар суутган төлөөгүй зөрчилд 219 541 053,86 төгрөгийн нөхөн татвар ногдуулах, нийт 23 332 349 758,6 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2 333 254 975,9 төгрөгийн нөхөн татвараас 2 113 693 922,0 төгрөгийн ногдлыг тооцооллоос илүү төлөлтөөр хааж, 219 541 058,0 төгрөгийг төлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 042 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан нийт 2,333,234,975.9 төгрөгийн төлбөрөөс 2,195,410,538.3 төгрөгийн зөрчилд ногдуулсан 219,541,053.8 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, 21,136,939,220.0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,113,693,922.0 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээсэн байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж заасан, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна гэж, 8.1.1-д бараа, ажил, үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт, мөн хуулийн 8.1.2-т “барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад” гэж, мөн хуулийн 7.5.2-т “борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх” гэж тус тус заажээ. Харин 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:14.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн; 14.1.2-т худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн” гэж, 14.1.5-д үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэж заасан. Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл маргаан бүхий захиргааны актын хувьд 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль үйлчлэх бөгөөд нэхэмжлэгч компанийн “...2013-2015 онуудын ...үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгө барьж босгоход зориулагдсан худалдан авалтанд төлсөн 2 113 693 922,0 төгрөгийг буцаан олголтоос хасах, компани өөрөө эцсийн хэрэглэгч...” гэж дүгнэн нэхэмжлэгч компанид нөхөн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэв. Учир нь: Нэр томьёоны хувьд “үйлдвэрлэл” гэдгийг материал баялгийг бий болгох үйл ажиллагаа гэж Монгол хэлний тайлбар толь бичигт тайлбарласнаас үзвэл барилга, байшин барих, засмал зам тавих үйл ажиллагаа нь материал баялгийг бий болгох үйл ажиллагаа буюу “үйлдвэрлэл” мөн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Цант уул гэдэг газарт хүрэн нүүсний орд эзэмшдэг ба уг ордод ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын ашиглалт явуулдаг, энэ үйл ажиллагааны хүрээнд уурхай байгуулах, ажилчдын орон сууц кемп байгуулах, засмал зам тавих зориулалтаар худалдан авалт хийсэн, үүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар худалдан аваагүй гэх үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн онуудад худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн зориулалттай засмал зам тавих, ажилчдын орон сууц, кемп барихад зориулж худалдан авалт хийсэн, харин үл хөдлөх хөрөнгө худалдаж аваагүй гэж тайлбарлаж байна. Зам болон барилга нь үндсэн хөрөнгө мөн боловч барилга барих, засмал зам тавих үйл ажиллагаанд зориулж худалдан авсан “барилгын материал” нь үндсэн хөрөнгө биш, тус компани нь үндсэн хөрөнгө буюу зам, ажилчдын орон сууцыг худалдаж аваагүй тул барилга барих, засмал зам тавих үйл ажиллагааг тэдгээрийг худалдан авсантай адилтган үзэх боломжгүй. Үүнээс үзвэл хариуцагчийн гаргасан “...нэхэмжлэгч компани нь эцсийн хэрэглэгч....тул бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн зориулалтаар худалдан авсан гэж үзэхгүй” гэж маргаж байгаа нь хууль бус гэж шүүх дүгнэв. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “дараахь бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гээд үүнд хамаарах бараа, ажил, үйлчилгээг нэрлэн заасны дотор энэ маргааны үйл баримтад холбогдох зам тавих, барилга барих зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх албан татварын дүнгээс хасч тооцохгүй талаар заагаагүй байна. Иймд Татварын улсын байцаагч нарын актын 1 дүгээр заалт нь нэхэмжлэгчийн орон сууц барих, засмал зам барих үйл ажиллагаанд зориулж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор заасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ холбогдох заалтад нийцээгүй, хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгох нь зүйтэй. Түүнчлэн Санхүүгийн тайлагналын Олон улсын стандартын Хүлээн зөвшөөрөлтийн үеийн хэмжилт хэсгийн 16-д “...худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгогдохгүй худалдааны татварын дүн... зэргийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаана” гэснээс үзэхэд энэ заалт нь үндсэн хөрөнгийн өртгийг нягтлан бодох бүртгэлийн баримт бичигт хэрхэн тодорхойлох талаар зааснаас бус нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгохтой холбоотой асуудалд хамааралгүй, “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох”-оор заасан хуулийн дээрхи зохицуулалтыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 29.1.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2600******* дугаар актын 1 дүгээр заалтыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                       Н.ДУЛАМСҮРЭН.