| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2024/0144/э |
| Дугаар | 2024/ШЦТ/139 |
| Огноо | 2024-10-23 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/139
2 10 23 2/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, Ерөнхий шүүгч Б.Байгалмаа, шүүгч А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******,
Иргэдийн төлөөлөгч *******,
Улсын яллагч *******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 20000000138 дугаартай хэргийг 202 оны сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, халх, *******1 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч операторч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн “Таван толгой” ХХК-д “Хас майнинг” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл , 3 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, хороо, Жаргалантын байнга оршин суух хаягтай боловч тус хорооны оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 11******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил ******* хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, /РД:ЙР730*******73/.
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2 оны 8 дугаар сарын 1-ний өглөө 07 цагийн үед Багануур дүүргийн хороо, амь хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар баруун гараараа түүний хүзүү хэсэгт нь цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед эхнэртэйгээ маргалдаад намайг явуулахгүй гээд араас зуураад байхаар нь гарыг нь салгах гэж эргэж хараад гараараа саваад цохьсон. Надад эхнэрийнхээ амь насыг хохироох гэсэн бодол байгаагүй. Ийм зүйл болсонд их харамсаж байна.” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач нь миний төрсөн ээж. Талийгаачийн буяны ажлын зардалд 1*******,000,000 орчим төгрөг гарсан. Эдгээр зардлын баримтуудыг талийгаачийн газар нь шатаасан. Оршуулгын зардлыг нэхэмжилнэ. Мөн дүү асран хамгаалагчаар би өөрийгөө тогтоолгох хүсэлтэй байна. Бидний хувьд ээжийгээ алдсанд үнэхээр их харамсаж байна. Дүүгээ цаашдаа эгч бид хоёр харж хандаад явна. Бид мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгийн схем зураг /хх-ийн *******-7-р хуудас/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-1-р хуудас/,
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, мөрдөгчийн санал, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1*******-18-р хуудас/,
- Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-21-р хуудас/,
- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн *******-7-р хуудас/,
- Амь хохирогч өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-23-р хуудас/,
- Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38, 0-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2 оны сарын -ны өдрийн дугаартай дүгнэлт /хх-ийн 88-8-р хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-*******-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн **************-*******6-р хуудас/,
- Багануур дүүргийн хорооны Засаг даргын 12******* дугаартай албан бичиг /хх-ийн 1*******-р хуудас/,
- Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн 30м-7/638 дугаартай албан бичиг /хх-ийн 17-р хуудас/,
- Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 366 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 1-1*******0-р хуудас/,
- Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч , , нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 8 дугаартай дүгнэлт /хх-ийн 77-78-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын шинжлэн судлуулсан баримт /давхцаагүй байдлаар/:
- Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн **************-*******6-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 0шэ/27******* дугаартай дүгнэлт /хх-ийн 100-101-р хуудас/,
- Шүүгдэгч *******ын оршин суугаа газрын лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 10-11-р хуудас/,
- Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 1*******0-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт “Монгол улсын иргэн амьд явах эрхтэй.” гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй.” гэж заасан.
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2 оны 8 дугаар сарын 1-ний өглөө 07 цагийн үед Багануур дүүргийн хороо, амь хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар баруун гараараа түүний хүзүү хэсэгт нь цохьсон гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
- Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг гарсан гэх газар нь Багануур дүүргийн хороо, болон 1******* тоот хашааны дунд шороон зам дээр байв. Үл хөдлөх цэгээр 3 дугаартай цахилгааны модноос 12 метрт хөрсөнд шингэсэн байдалтай 30********2 см хэмжээтэй хар хүрэн өнгийн толбо үүсгэсэн хэсэгт үзлэгээр А үсэг байрлуулж үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 3 метрийн өргөнтэй замын гадаргуу руу болон ойр орчимд хэрэгт ач холбогдол бүхий өөр ул мөр, эд зүйл илрээгүй...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгийн схем зураг /хх-ийн 2-6-р хуудас/,
- Мөрдөгчийн 2 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн: “...******* нь 180 см өндөртэй, халзан, өмсөж явсан хувцсыг тайлуулан биед үзлэг хийхэд баруун гарын шуу дотор талд барын зураг бүхий шивээстэй, баруун гарын бугалга хэсэгт хазсан гэх шархтай байна, мөн зүүн хөлийн шилбэ хэсэгт зулгаралтын ул мөр байх...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8-р хуудас/,
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай: “...хэргийн газрын үзлэг хийх явцад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой 6*2,******* см харьцаатай хүрэн бор өнгийн металлыг хураан авсан ...нотлох баримтыг хүчинтэйд тооцсугай” гэх прокурорын тогтоол, мөрдөгчийн санал, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн /хх-ийн 1*******-18-р хуудас/,
- 2 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Мөрдөгчийн “... /РД:ЙР730*******73/-ийн согтолтын зэргийг амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр ашиглан шалгахад 1,3% гэсэн заалт гарч байсныг шинжээч, цагдаагийн дэд хурандаа албаны Nikon загварын зургийн аппарат ашиглан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсныг тэмдэглэл болгон бичив...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-21-р хуудас/,
- Мөрдөгчийн 2 оны 8 дугаар сарын -ны өдрийн амь хохирогч өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн: “...Саарал өнгийн даавуун урт цамц байх ба урд энгэр хэсэг цус мэт улаан зүйлээр бохирлогдсон шинжээч шугам тавьж гэрэл зургаар баримтжуулсан, цамцыг эргүүлж дэлгэж тавихад баруун суга хэсэгт цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон, гэрэл зургаар нарийвчлан харуулав, цамцыг бүх талаас үзэхэд урагдалт, цооролт ханзралт байхгүй байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-23-р хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 оны 8 дугаар сарын 1-ний өглөө 08 цагийн орчимд эгч Нэргүй манай гэрт орж ирээд “ээжийн чинь бие муудаад байна” гэж хэлсэн. Тэгээд эгч бид хоёр такси бариад Багануур дүүргийн хороо, очиход хашааны гадна талд цагдаа болон эмнэлгийн машин байсан. Тэгээд очиход талийгаач ээж минь амьсгал хураасан байсан. Би талийгаач ээжийн гэрт 2 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1 цагийн орчимд очиход гэртээ байхгүй нөхрийгөө тосохоор Төв аймаг явсан байсан. Ээжийн гэрт үеэл эгч гэр бүлтэйгээ, бас миний төрсөн дүү Зулцэцэг байсан. Тэгээд би гэртээ харьсан. Миний талийгаач ээж маань ******* гэх хүнтэй хамтран амьдраад олон жил болж байгаа намайг жоохон байхад л ******* гэх хүнтэй хамтран амьдраад одоог хүрсэн. Дундаасаа 12 настай нэг охинтой юм. ...******* нь амралтаараа ирэхээрээ архи их уудаг, ер нь архины хамааралтай гэж хэлж болно, намайг хамт амьдардаг байхад хааяа миний талийгаач ээжтэй хэрүүл маргаан үүсгэж агсан их тавьдаг, гэртээ хонож өнжихгүй архи уугаад алга болчихдог хүн. Би тусдаа гараад 1 жил гаран болж байна. Намайг цуг байхад миний нүдэн дээр цохиж зодож байгаагүй. Хэрүүл маргаан л хийдэг байсан. Харин нүднээс далдуур намайг оюутан байхад 201******* оны үед гэртээ ирэхэд ээжийн нэг нүд нь хөхөрсөн байсан. Тухайн үед асуухад ээж юм хэлээгүй. аас асуухад “аав нь цохьсон” гэж хэлж байсан. ...арван жилийн сурагч байхад миний талийгаач ээж, хоёр хэрэлдэж байхад би голоор нь ороод салгах гэтэл намайг хоолой руу нэг удаа нударч байсан, тэрийг л би их санадаг юм. Талийгаач ээж, хоёрын хооронд архины хэрүүл их байдаг. Сүүлд нэг удаа талийгаач ээж ыг өөр эмэгтэй хүнтэй болсон талаар надад хэлж байсан. Тэрнээс болоод энэ хоёрын хэрүүл маргаан их байх болсон гэж боддог.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ...орой 22 цагийн үед Багануурт орж ирээд Ороолом эгчийнд ирэхэд эгч, ах хоёр гэртээ ирчихсэн байж байсан. Тэр 2 дундаа нэг шил архи тавьчихсан “бид 2 ярилцаж байна, та нар гадаа байж бай” гэхээр нь бид нар байшингийн гадаа майхнаа засаад шорлог хийж идээд байж байтал Ороолом эгч ах 2 орилолдоод хэрэлдээд байсан юм. Тэгээд бид нар унтахаар ортол Ороолом эгч “миний дүү та нар гадаа майхандаа хоночих, ах эгч хоёрт нь ярих юм байна” гэхээр нь майхан руугаа орж унтахаар хэвтсэн. Тэгээд хэвтэж байтал Ороолом эгч хашхираад орилоод байхаар нь би байшин руу ортол зодож цохисон зүйл байхгүй, бачуурсандаа орилоод ахын гарнаас хазаад байсан. ... өглөө 07 цаг өнгөрч байхад бид нар сэрээд хүүхдүүд хашаан дотор тоглоод би хүүхдээ хөхүүлээд хэвтэж байтал ах хашаанаас гараад явсан. Ардаас нь Ороолом эгч охинтойгоо гарсан юм. Хашаанаас гарангуутаа Зулцэцэг чангаар орилоод уйлахаар нь хүүхдээ орхиод гарч очоод “яасан бэ” гэхэд эгч дээшээ хараад уначихсан, доошоогоо шээчихсэн байсан. ахаас “эгч яачихсан юм бэ” гэхэд “Эгч чинь бачуураад ухаан алдаад уначихлаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 3-*******-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2 оны 8 дугаар сарын 1-ний өглөө 07 цагийн орчимд манай аав ээж хоёр байшиндаа хэрэлдээд эхэлсэн. Тэгээд ээж уурлаад хэд хэдэн аяга аваад газар шидээд хагалаад байсан, тэгсэн чинь аав хагалсан аяган дээр нь гишгэж байгаад хөлөө зүссэн. Тэгээд аав гараад явсан. Ээж бид хоёр аавын араас гараад ээж аавыг явуулахгүй гэж цамцнаас нь зуураад, тэгэхэд аав эргэж хараад баруун гараараа ээжийн хүзүү хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгсэн чинь ээж дээшээ хараад газар унасан.” гэх мэдүүлэг /хх-ийн **************-*******6-р хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Багануур дүүргийн -р хороо 8-1******* оршин суудаг. Өнөө өглөө 7 цаг 30 минутын орчим манай гэрийн арын хашааны гудамжинд эмэгтэй хүн орилоод байсан. Тэгээд би гэрээс гараад хартал эмэгтэй, эрэгтэй хоёр хүн бас охин хүүхэд байсан. Би тухайн хүмүүст хандаад “жоохон чимээгүй байгаач ээ, хүүхэд уйлаад байна” гэж хэлэхэд эрэгтэй хүн нь “чамд хамаагүй” гэж хэлсэн. Тэгсэн тухайн эрэгтэй хүн эмэгтэй хүнийг цээж хэсэг рүү нь түлхэж байгаа харагдсан, тэгсэн тэр эгч дээшээ хараад унаад өгсөн. Тэгсэн охин нь уйлаад байсан. Блокон хашаанаас нэг эмэгтэй хүн гарч ирээд газар унасан эмэгтэйн хамар дээр дараад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс хохирол, хор уршиг учирсан гэх хоорондын шалтгаант холбоо байхыг шаарддаг. Хүнийг алах гэмт хэрэгт байх шалтгаант холбоо нь гэмт этгээдийн бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хүн нас барсан байх шинжийг заавал агуулна.
Шүүгдэгч ******* нь амь хохирогчийн хүзүүн тус газарт баруун гараараа нэг удаа цохьсон үйлдлээс нь гавал тархины битүү гэмтэл болон хүзүүний рефлексийн бүсийн гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан болох нь:
- Мөрдөгчийн 2 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Цогцост үзлэг хийсэн: “...Цогцосны урт нь 8 см урттай, зулайн дунд хэсэг 38 см бор шаргал өнгийн үстэй. ...хамраас хар хүрэн өнгийн зүйл ялгарсан байдалтай, баруун талын эрүүний дунд хэсэгт ******** см хар хүрэн өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдсан, биеийн галбир зөв, ...шээсний сүвнээс шаргал өнгийн зүйл ялгарч дотуур хувцас норсон байдалтай, өтгөний сүвээс гарсан зүйлгүй. Биеийн гаднах байдлаар өөр шарх, зулгаралт, цусны толбо байхгүй. 8 настай гэх эмэгтэй хүний цогцос болно” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн -1-р хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эмнэлэг рүү дуудлага өгсөн юм. Дуудлага өгч байхад 07 цаг *******8 минут болж байсан. Эмнэлгийн машин ирэхээс өмнө “эгчийн нүүр, уруул нь хөхрөөд байна шүү дээ” гэж хэлтэл ах “ийм амархан гэж үү” гээд амандаа үглээд, цээжин дээр нь дараад, амаар хиймэл амьсгаа хийгээд байсан. Яг хиймэл амьсгал хийж байхад эгчийн толгой зүүн тийшээ хазайхад хүзүүний баруун тал дээр нь том хавдчихсан юм шиг бондойчихсон байсан. Тэгээд байж байтал түргэний машин ирээд эмч үзээд “зүрх нь цохилж байна, аваад явъя” гээд шууд машин руугаа оруулаад хөдлөөд явсан. Түргэний машин дөнгөж хөдлөөд л зогсоод ах буугаад ирсэн. “Яасан бэ” гэж дахин асуутал “эгч чинь өнгөрчих шиг боллоо” гэж хэлэхэд Зулцэцэг охин нь уйлсан чинь ах охиндоо хандаж “миний охин элдэв юм ярьж болохгүй шүү, тэгэх юм бол аавыг нь шорон руу аваад явчихна шүү” гэж хэлээд над руу хандаж “тийм ээ улаанаа” гэж 2-3 удаа давтаж хэлээд байсан. Тэгээд гэр лүүгээ ороод явчихсан. Ардаас нь Зулцэцэг бид 2 ортол ах охин руугаа “Элдэв бусын юм ярьж болохгүй шүү” л гэж хэлээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 3-*******-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн чинь ээж дээшээ хараад газар унасан, ээж маань амьсгал авч чадахгүй нүүр ам нь хөхрөөд эхэлсэн. Аав хиймэл амьсгал хийгээд байсан. Удалгүй түргэний машин ирээд эмч үзээд “зүрх нь зогссон байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн **************-*******6-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2 оны сарын -ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний” дугаартай: “...1.Амь хохирогч цогцост 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, тархины суурь хэсэг, бага тархины дээд, доод хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, 2 талын хажуу болон 3, ховдолд цус харвалт, эрүүнд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн гэмтэл, хүзүүний баруун жолоо булчинд цус хураа гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, цохигдох, өшиглөгдөх үед амьд ахуйд гадны хүч үйлчилснээс тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой байна. 3.Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтэл болон хүзүүний рефлексийн бүсийн гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. .Амь хохирогч нь нас барах үедээ цусанд 1. промиль, цөсөнд 1. промиль спиртийн агууламж илрэл /дунд зэргийн согтолттой/. *******.Амь хохирогч нь шинжилгээгээр В буюу 3 дугаар бүлгийн цустай байна. 6.Шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. 7.Эмнэлгийн анхан шатны тусламжаар амь нас аврагдах боломж муутай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 88-8-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч ******* нь: “...Шүүгдэгч ******* нь хүний аминд хүрсэн нь илэрхий тогтоогдсон гэж үзэж байгаа тул гэм буруутай.” гэсэн дүгнэлтийг;
Улсын яллагч *******гаас гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаас гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу оршуулгын зардалд 1*******,000,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгчээс 2,*******00,000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэгдэл 12,*******00,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулах, мөн хохирогчийн гэр бүлийн гишүүнийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.” гэсэн дүгнэлтийг;
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******эс: “...Гэм буруугийн талаар хэлэх зүйлгүй. Бидний зүгээс сэтгэцэд учирсан хохирлоо хуульд заасны дагуу гаргуулах, мөн 12 настай дүү асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Оршуулгын зардалд гарсан 1*******,000,000 төгрөгийг нэхэмжлэнэ” гэсэн тайлбарыг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******аас гэм буруугийн талаар: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдвол зохих байдал бүрэн тогтоогдсон. Гэмт хэргийн сэдэл, зорилгын хувьд шүүгдэгч нь хохирогчийг шууд ба санаатай алах зорилго байгаагүй. Хохирогчийн хийсэн үйлдэл нь шүүгдэгчийн хүсээгүй хор уршигт хүргэсэн гэмт хэрэг юм. Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа шүүгдэгчийн зүгээс амь хохирогчид өөрийн чадах хэмжээгээр анхны тусламж үзүүлсэнийг хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр бүрэн тогтоогддог. Оршуулгын зардалд нэхэмжилсэн 12,22*******,000 төгрөгийн нотлох баримт бүрэн бүрдээгүй, шүүхэд гаргаж өгөх баримтын шаардлагыг хангаагүй, задаргаа баримт байхгүй байна. Энэ хохирлыг төлөхгүй гэсэн юм биш, харин баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Шүүх шинжилгээний тухай хуульд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэсэн байдаг. Мөн хуулийн 0 зүйлийн 0.2.3 дахь хэсэгт “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх” гэж , 0.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 0.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлана” гэж тус тус заасан. 2 оны ******* дугаар сарын 2-ний өдрийн 7******* дугаартай Монгол улсын дээд шүүхийн тогтоолоор сэтгэцэд учирсан гэм хорыг заавал шинжээчийн дүгнэлтээр гаргана гэж заасан. Иймд сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг мөн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *******: “Эхнэрийнхээ амь насыг хохироосонд харамсаж байна.” гэсэн тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа дээрх мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй ******* нь хүзүүн тус газарт баруун гараараа нэг удаа цохьсон даруйд амь хохирогч газарт унасан гэх хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон ба хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан, шинжээч нарт хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч болон хохирогч нар нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хэн аль нь согтуурсан байсан, гэр бүлийн таарамжгүй харилцаанаас зөрчил үүсгэн маргалдсан, улмаар ******* нь хашаанаас гарч явахад араас нь дагаж гаран явуулахгүй гэх үйлдлийг нь ******* дургүйцэж хүзүүн тус газарт гараараа цохьсноос нь амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж, хоромхон хугацаанд нас барсан байна.
Шүүгдэгч ******* нь өөрийнхөө үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учрах, амь насанд эрсдэл үүсэх боломжтой болохыг ухамсарлаж ойлгох боломжтой байсан бөгөөд хохирогчийг цохих үйлдэлдээ санаатай хандсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, шүүгдэгчийн үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн амь нас хохирсон байдал, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч *******ын гэмт үйлдлийн улмаас хохирогч нь амь насаараа хохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн хүү ******* /хх-ийн 3*******-р хуудас/-г тогтоосон нь үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардлалд нийт 1*******,000,000 төгрөгийг нэхэмжилжээ.
Хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.
Хохирогч нас барсан тохиолдолд түүнийг оршуулахтай холбоотой гарсан зайлшгүй зардлаас гадна гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжлэх эрхтэйг Иргэний хуулийн 7, *******08, *******0, *******11 зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дэх заалтад тус тус хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь оршуулгын зардалд нийт 2,*******00,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...буяны ажлын үеэр шүүгдэгчийн ар гэрээс 2,*******00,000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******эс амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалтай холбоотой нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тус нэхэмжлэлтэй холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Иргэний хуулийн *******11 зүйлийн *******11.******* дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилж байна.
Улсын дээд шүүхийн 23 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2******* дугаар тогтоолын хавсралтын 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт, Иргэний хуулийн *******11 зүйлийн *******11.******* дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1*******0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Амь хохирогч нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хамтран амьдрагч ******* болон тэдний дундаас төрсөн 12 настай охин Э.Зулцэцэг нартай хамт амьдардаг байсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, насанд хүрээгүй гэрч Э.Зулцэцэг, гэрч Г.Ганцэцэг нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед амь хохирогчийн бага насны охин хамт байсан, эцэг, эхийнхээ хооронд болсон үйлдлийг харсан, дээрх нөхцөл байдлаас шалтгаалж шүүгдэгч болон амь хохирогчийн үр хүүхэд болох гэр бүлийн гишүүдэд учирсан сэтгэцийн шаналал, хор уршиг зэргийг харгалзан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гаргасан сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөр төлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 23 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолын 1 дэх заалтад “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 оны 01 сарын 01-ний өдрөөс сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай” гэжээ.
Нөхөн төлбөрийн хэмжээг Улсын дээд шүүхийн 23 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2******* дугаар тогтоолын хавсралтын 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт, Иргэний хуулийн *******11 зүйлийн *******11.******* дахь хэсэгт зааснаар нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1*******0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр үржүүлэн /1*******0*660,000/ ,000,000 төгрөгөөр тооцож, нас барагчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт ,000,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, тус ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6х2.******* см харьцаатай хүрэн бор өнгийн металлыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******: “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******аас: “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулж өгөөч. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь тогтоогдож байгаа хэдий боловч шүүгдэгчийн хувьд тухайн цаг үед хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдах санаа зорилго байгаагүй гэдгийг харгалзаж үзээч, мөн шүүгдэгчид ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид зохих хэмжээгээр тусламж үзүүлсэн, гэм буруу дээрээ маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгөөч. Хохирол төлбөрөөс төлж барагдуулах боломжийг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгөөч.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч *******аас: “...Би оногдуулах хорих ялаа нээлттэй хорих байгууллагад эдэлж, ажил хийж хохирол төлбөрөөсөө барагдуулмаар байна” гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 1. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд нийцүүлэн, тус хуулийн ерөнхий ангийн *******.1 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
- Багануур дүүргийн хорооны Засаг даргын 12******* дугаартай: “...Тус хорооны Жаргалант - үндсэн хаягтай Хорлоо ой Ороолом, Баатар ой нар нь хорооны хамтарсан багийн хяналтад орж байгаагүй” гэсэн албан бичиг /хх-ийн 1*******-р хуудас/,
- Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн 30м-7/638 дугаартай: “Хорлоо ой Ороолом, Баатар ой нартай холбогдох гэр бүлийн хүчирхийллйн шинжтэй өргөдөл, гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй болно” гэсэн албан бичиг /хх-ийн 17-р хуудас/,
- Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 366 дугаартай: “...Таж Хорлоогийн Орооломын 22 оны 01 сараас хойш эмнэлгийн эмчилгээ авсан талаарх өвчний түүхийн хуулбарыг хүргэв” гэсэн албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 1-1*******0-р хуудас/,
- Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын бүрэлдэхүүнтэй 8 дугаартай: “...1,2. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3.******* нь одоо хийж буй үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадвартай байна, ******* нь хэрэг хариуцах чадвартай байна. .******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. *******.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 6.******* нь цаашид сэтгэцийн хувьд орчиндоо болон өөртөө аюул учруулах боломжтой эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй болно.” гэх дүгнэлт /хх-ийн 77-78-р хуудас/,
- Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 131-11-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүх бүрэлдэхүүнээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан санал гаргаагүй зэргийг харгалзан, мөн хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/-н жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ыг 2 оны 8 дугаар сарын 1*******-ны өдөр Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 33-р хуудас/-оор баривчилж, шүүгдэгч нь тухайн өдрөөс хойш шүүхийн шийдвэрээр 2 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 6 хоног цагдан хоригдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ын цагдан хоригдсон 6 /жаран ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгч *******, амь хохирогч нарын төрсөн охин Э.Зулцэцэгт асран хамгаалагч тогтоолгох тухай хүсэлт гаргаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалтад асран хамгаалалтад байх хүнд “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд” гэжээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 6 зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж заасан тул шүүгдэгч *******, амь хохирогч нарын төрсөн охин Э.Зулцэцэг /РД:УГ12282700/-т асран хамгаалагч томилох асуудлыг шийдвэрлэхийг Багануур дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 6х2.******* см харьцаатай хүрэн бор өнгийн металлыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1- дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА
ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ