| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2024/0152/э |
| Дугаар | 2024/ШЦТ/146 |
| Огноо | 2024-11-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/146
2024 ************** 06 2024/ШЦТ/*******46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 240400*******570*******64 дугаартай хэргийг 2024 оны *******0 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнс технологийн оператор мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн ******* дүгээр хороо, дугаар гудамжны ************** тоотод оршин суух, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******5 оны ************** дүгээр сарын 20-ны өдрийн *******5 дугаартай шийтгэх тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.******* дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 7 дугаар сарын *******6-ны өдрийн *******05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр сарын хугацаагаар тэнссэн,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны *******0 дугаар сарын 29-ний өдрийн *******39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ******* жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, (РД:ЖЯ9*********************9).
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын **************-ний өдөр Багануур дүүргийн ******* дүгээр хороо, гэх газар *******ын зүүн талын шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж газарт унаган, цээж хэсэгт нь 2-3 удаа дэвсэж, ахар сүүл хэсэгт нь 2 удаа хөлөөрөө өшиглөн түүний эрүүл мэндэд баруун 5, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй, зөрүүгүй далд хугарал, завьжинд язрал, эрүү, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 7 дугаар сарын **************-ний өдөр би Багануур дүүргийн баяр наадамд морьтой ирсэн. Наадмын талбай дээр , нартай таараад хамт архи уусан. Тэгээд би нилээн согтоод , хоёр намайг машинд суулгаад манай хөдөө гэр рүү авч явсан байсан. Машинд унтаж байхад миний толгой хэсэг рүү алгадаж цохьсоор байгаад сэрээсэн. Зодоон болсон шалтгаан нь надад хандан “чамайг ална шүү, танай эхнэрийг үзээгүй хүүхэн байна, танилцъя” гэх зэргээр хэлэхээр нь миний уур хүрээд маргалдаж эхэлсэн. Хамгийн эхлээд , хоёр намайг зодож цохьсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед би нилээн согтуу байсан учраас зарим зүйлсийг сайн санахгүй байна. Ямар ч байсан намайг цохиод унагаасан, дээрээс дэвссэн гэдгийг санаж байна. Одоо би цалингийн зөрүү, эмчилгээний зардал болох 2,6*******6,444 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь Улаанбаатар хортуу явж эмчилгээнд орсон болон замын зардлууд юм. Тухайн асуудлаас болж би ажилдаа ******* сар гаран явж чадаагүй. Би сардаа 4,000,000 гаран төгрөгийн цалин авдаг. Үүнээс болоод өвчтэй байсан хугацааны цалингийн зээлээ одоо болтол төлж чадаагүй байгаа. Дээрх мөнгийг өгчихвөл гомдол, саналгүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн **************-*******3-р хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн *******9-р хуудас/,
- Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2*******-р хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын *******7-ны өдрийн 9449 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-35-р хуудас/,
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 69-7*******-р хуудас/,
- Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн *******53-р хуудас/,
- *******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн *******44-*******74-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,
Хохирогч *******оос шинжлэн судлуулсан баримт:
- Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-ийн *******3*******-*******43-р хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын **************-ний өдөр Багануур дүүргийн ******* дүгээр хороо, гэх газар үл ялих зүйлээр шалтаглан *******ын зүүн талын шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж газарт унаган, цээж хэсэгт нь 2-3 удаа дэвсэж, ахар сүүл хэсэгт нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын **************-ний өдрийн ******* цагийн үед ******* гэх залуутай наадмын талбай дээр таарсан. Тухайн үед би Х. гэх дүүтэйгээ хамт явж байсан. Тэгээд ******* манай дүү Х.т “ганц юм аваад өгөөч” гэсэн байсан. Би ойрхон байрлах Си Юү гэх дэлгүүрээс 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад наадмын талбайгаас бага зэрэг зайдуу тал хэсэгт гараад *******, Х., *******гийн найзууд болох хэдэн морьтой хүмүүстэй нийлээд архиа уусан. Тухайн үед би архинаас уугаагүй. Миний машины жолоог бариад явж байсан гэх залуу тухайн архинаас бас уугаагүй. Тэгээд байж байтал архи нь дуусаад ******* нэг найзыгаа архинд явуулсан. Тухайн хүн архи авчирч өгөөд яваад өгсөн. Тэгээд бид нар мод үржүүлгийн хойд талд очиж архиа ууцгаасан. Би тухайн архинаас уусан. ...Тэгээд хясааны дэргэд явж байхад ******* “чи ер нь хэн болчихсон юм бэ” гээд босоод ирсэн. Тухайн үед бид хоёр машинаас буучихсан байсан. Тэгээд би “байгаагаараа байна, юу болохоо байчихсан юм бэ” гэхэд миний зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохьсон. Тэгээд би хөл алдаад унахад миний цээж хэсэг рүү 2-3 удаа дэвссэн. Би цээжээ тэврээд хэвтэж байхад миний ац хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгэхэд миний ахар сүүл маш их өвдсөн. Тухайн үед би согтуу байсан болохоор эсрэг үйлдэл гаргаж чадаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн **************-*******3-р хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 7 дугаар сарын **************-ний өдөр Багануур дүүргийн ам гэх газар луу Хадхүрэл ахынд очих гээд 2 машинтай, би ******* ахын машиныг жолоодоод ******* ах бид хоёр, нөгөө машинд Х., *******, эхнэрийн хамт гурвуулаа явсан. Тэгээд явж байгаад гэх газар зогсоод машинаасаа буугаад пиво ууж эхэлсэн. Тэгээд тэнд пиво ууж дуусаад явах уу гээд босоод иртэл ******* гэх залуу ******* ахыг заамдаж аваад ******* удаа ...цохьсон. Тэгтэл ******* ах газар унахад нь баруун талын хавирга хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөөд, бөгсрүү нь ******* удаа өшиглөсөн. Тэгээд ******* ах босоод ирэхэд нь машины ард авч очоод дахиж нэг удаа гараараа цохиж унагаагаад намайг “нааш ир” гэхээр нь би очихгүй цаашаа зугтаасан чинь чулуу аваад машин руу шидэхээр нь машинаа унаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******9-р хуудас/,
- Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын **************-ний өдөр наадмын талбай дээр архи ууж байгаад хөдөө гэр лүүгээ бөөнөөрөө 2 машинтай явцгаасан. Тэгээд Багануур дүүргийн ам гэх газрын Хадан гэх газарт очоод бөөнөөрөө машинаасаа буугаад архи ууцгаасан. Тэгээд би “машиндаа унтлаа” гээд унтсан. Нэг сэрсэн чинь зодоон болж байсан. Тухайн үед намайг унтаж байгаад сэрэхэд ******* ах газар доошоо хараад дөрвөн хөллөөд, толгойгоо 2 гараараа хаах маягтай хэвтэж байсан. ******* дээрээс нь хажуу талаас нь өшиглөж байсан. Яг аль тал руу нь өшиглөсөн болохыг одоо сайн санахгүй байна. ...Би *******г “боль” гээд эхнэртэй нь машиндаа суулгаад аваад явсан. ...Газар хэвтүүлчихсэн, хөлөөрөө өшиглөөд байсан. Хэдэн удаа өшиглөсөн болохыг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-р хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр ******* хар өнгөтэй Приус маркийн машинд архи уугаад тасраад унтаж байсан. Тухайн үед Х., *******, , нөхөр дөрөв байсан. Би нөхрөө явъя гэхэд Х. “за байж бай, энэ жаахан пивийг ууж дуусгаад хамт явъя” гэхээр нь хүлээж байгаад *******тэй хамт Х.ын машинд суугаад ам гэх газар луу гэрлүүгээ явцгаасан. Тэгж байтал араас хар машинтай ******* нь хүргэн Батаагийн хамт явж ирээд “машин дотор пиво байна шүү, ууцгаая л даа” гээд Хадан гэх газар зогсоод машинаасаа буугаад пиво ууж эхэлсэн. Манай нөхөр тухайн үед машины ард талын сандал дээр унтаж байсан...” мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс хохирол, хор уршиг учирсан гэх хоорондын шалтгаант холбоо байхыг шаарддаг. Хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэгт байх шалтгаант холбоо нь гэмт этгээдийн бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх шинжийг заавал агуулна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын зүүн талын шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж газарт унаган, цээж хэсэгт нь 2-3 удаа дэвсэж, ахар сүүл хэсэгт нь 2 удаа хөлөөрөө өшиглөснөөс хохирогчийн эрүүл мэндэд баруун 5, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй, зөрүүгүй далд хугарал, завьжинд язрал, эрүү, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь:
- Шүүх шинжилгээний газрын 2024 оны 7 дугаар сарын *******7-ны өдрийн 9449 дугаартай: “...*******.*******ын биед баруун 5, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй, зөрүүгүй далд хугарал, ахар сүүлний ******* дүгээр нугалмын их биеийн зөрүүтэй хөндлөн далд хугарал, завьжинд язрал, эрүү, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, *******-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.*******-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-35-р хуудас/,
- Яаралтай тусламжийн хуудаст: “...2024 оны 7 дугаар сарын **************-ний өдөр бусдад зодуулсан. Тухайн үедээ үзүүлээгүй. Духан дээр зулгарсан ил жижиг хэмжээний шархтай, зүүн шанаа хавдсан. Цээжний баруун талаар өвчин эмзэглэлтэй. Цээжний битүү гэмтэл, тархины доргилт. Гэмтлийн эмчид үзүүлэв” гэх тэмдэглэл /хх-ийн 69-7*******-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв,
Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний нэхэмжилсэн 2,6*******6,444 төгрөгийн төлбөрийг төлчихвөл өөр хэлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр нэхэмжлэхгүй.” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг сая төлж барагдуулсан.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа дээрх мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй ******* нь хохирогч *******ын зүүн талын шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж газарт унаган, цээж хэсэгт нь 2-3 удаа дэвсэж, ахар сүүл хэсэгт нь 2 удаа хөлөөрөө өшиглөсөн гэх хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон ба хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан, шинжээч нарт хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч болон хохирогч нар нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хэн аль нь согтуурсан байсан, үл ялих зүйлээс хоорондоо зөрчил үүсгэн маргалдсан, улмаар ******* нь хохирогч *******ын зүүн талын шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохиж газарт унаган, цээж хэсэгт нь 2-3 удаа дэвсэж, ахар сүүл хэсэгт нь 2 удаа хөлөөрөө өшиглөснөөс хохирогчийн эрүүл мэндэд баруун 5, 6, 7 дугаар хавирганы зөрүүтэй, зөрүүгүй далд хугарал, ахар сүүлний ******* дүгээр нугалмын их биеийн зөрүүтэй хөндлөн далд хугарал, завьжинд язрал, эрүү, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.
Шүүгдэгч ******* нь өөрийнхөө үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд эрсдэл үүсэх боломжтой болохыг ухамсарлаж ойлгох боломжтой байсан бөгөөд хохирогчийг цохих үйлдэлдээ санаатай хандсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүх шинжилгээний газрын 2024 оны 7 дугаар сарын *******7-ны өдрийн 9449 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эчмилгээний зардалд 6,950 төгрөг, өвчтэй байсан хугацаанд авах байсан цалингийн зөрүү *******,927,494 төгрөг, нийт 2,6*******6,444 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь дээрх төлбөрийг төлөхөө илэрхийлсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь нэхэмжлэлтэйгээ холбогдуулан эмчилгээ, үзлэг, шинжилгээний төлбөрийн баримтууд, эм худалдан авсан баримт, цалингийн тодорхойлолт, цалингийн хуулга, эрүүл мэндийн даатгалын төлбөрийн баримт /хх-ийн *******3*******-*******43-р хуудас/ зэргийг хэрэгт хавсаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн төлбөрт эмчилгээний зардалд 6,950 төгрөг, өвчтэй байсан хугацаанд авах байсан үндсэн цалингаас нийгмийн даатгалаас авсан төлбөрийг хасаж, зөрүү *******,927,494 төгрөг, нийт 2,6*******6,444 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж хохирогч *******од олгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд хохирогч ******* нь “сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч нь шүүхийн шатанд 363,95 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар *******,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, *******.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд нийцүүлэн, тус хуулийн ерөнхий ангийн 5.******* дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв. Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлөгдсөн эсэх, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар *******,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36. дугаар зүйл, 36.*******0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН