| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 148/2021/00459/и |
| Дугаар | 182/ШШ2022/01191 |
| Огноо | 2022-04-25 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2022/01191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, хороолол, тоот хаягт оршин суугч овогт Лхагвын З /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: хаягт байрлах, У ХХК /регистрийн дугаар, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд / холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: У ХХК-ийн хууль бус эзэмшлээс сумын баг, -1, 104 тоот улсын бүртгэлийн , нэгж талбарын дугаартай, 24 га тариалангийн зориулалттай газрыг чөлөөлж, газрын үр шим болох 12,480,000 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Уранбайгаль
Хариуцагчийн төлөөлөгч М.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.З нь хариуцагч У ХХК-д холбогдуулж У ХХК-ийн хууль бус эзэмшлээс сумын баг, -1, 04 тоот улсын бүртгэлийн , нэгж талбарын дугаартай, 24 га тариалангийн зориулалттай газрыг чөлөөлж, газрын үр шим болох 12,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:
1.Нэхэмжлэгч Л.З шүүхэд болон төлөөлөгч Л.Уранбайгаль шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: сумын баг, -1, 04 тоот улсын бүртгэлийн , нэгж талбарын дугаартай, 24 га тариалангийн зориулалттай газрыг Л.З нь Иргэний газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээгээр эзэмших эрхтэй тул У ХХК-ийн хууль бус эзэмшлээс сумын баг, -1, 04 тоот улсын бүртгэлийн , нэгж талбарын дугаартай, 24 га тариалангийн зориулалттай газрыг чөлөөлүүлнэ. аймгийн сумын Хөдөө аж ахуйн тасгийн У ХХК-ийн 2021 оны ургац хураалтын тайланд нэгж талбарын дугаар бүхий газраас 1 га газарт 15.9 ц.н ургац хураан авсан байна. 24 га газрыг 15.9 ц.н-ээр /1,6 тн/ тооцох бол жилд тухайн 24 га газраас 38,4 тн ургац хураан авсан нь харагдаж байна. Улаан буудайн 1 тн үнэ 750,000 төгрөгөөр тооцоход 28,800,000 төгрөг байна. Үүнээс тариалалтын 30 хувь нь цэвэр ашиг байдаг гэж тооцоход 28,800,000 төгрөгийн 30 хувь нь 8,640,000 төгрөг юм. Үүнээс 1 тн улаан буудайд 2021 онд 100,000 төгрөгийн урамшуулал олгосон байх тул 38,4 тн улаан буудайн урамшуулал 3,840,000 төгрөгийг нэмж тооцон 12,480,000 төгрөгийн үр шим буюу ашгийг У ХХК нь олсон байна. аймгийн сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/56 тоот албан бичгээр газрын маргаанд хариу өгсөн гэв.
2.Хариуцагч У ХХК шүүхэд болон төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: У ХХК нь маргаан бүхий газрын шударга эзэмшигч гэж үзэж байгаа учраас 2000 оноос хойш тариалалт хийсэн. Газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч нь 2 жил хөдөлмөрлөж байж жилдээ ургац авдаг. Улаан буудайг MNS 0097:2010 стандартын шаардлагад заасан дөрвөн стандартад тэнцэх тэнцэхгүй асуудал яригддаг, бусад хэвийн аж ахуйн нэгж, гурилын үйлдвэрүүд мөн адил дөрвөн ангиллаар улаан буудай худалдан авах үнийг өөрсдөө тогтоодог. У ХХК-ийн хувьд 2021 онд ашиггүй буюу 859,945,800 төгрөгийн алдагдалтай ажилласан нь тус компанийн 2021 оны Санхүү байдлын тайлангаас харагдаж байна. Газрын тухай хуулийн 60.1.2 дахь хэсэгт зааснаар Засаг дарга иргэн, аж ахуйн нэгжид давхар олгосон зөрчилтэй байгаа гэсэн хариу өгсөн. Захиргааны шүүхэд хандаж газрын маргаанаа шийдвэрлүүлнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Иргэний газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ, Газрын байршлын зураглал, аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/94 тоот захирамж, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны паспорт, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04340-2019/00135 дугаар гэрээ, ХАА-г дэмжих сангийн 01/829 тоот албан бичиг, аймгийн сумын Засаг даргын 1/56 тоот албан бичиг, Газрын даамал Б.Дүүрэнжаргалын Мэдэгдэл зэрэг баримтыг, хариуцагчаас хариу тайлбар өгсөн, зохигчдын хүсэлтээр шүүх аймгийн сумын Засаг даргын тамгын газраас нэгж талбарын дугаартай хувийн хэрэг, Агротайлан зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч Л.З нь хариуцагч У ХХК-д холбогдуулан У ХХК-ийн хууль бус үйлдлээс Л.Зын эзэмшлийн сумын баг, Ганц модны энгэрт байрлах -1 тариалангийн зориулалттай 24 га талбай бүхий газрыг чөлөөлж, учирсан хохиролд 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа У ХХК-ийн хууль бус эзэмшлээс сумын баг, -1, 104 тоот улсын бүртгэлийн , нэгж талбарын дугаартай, 24 га тариалангийн зориулалттай газрыг чөлөөлж, газрын үр шим болох 12,480,000 төгрөг гаргуулах тухай гэж өөрчилсөн. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өөрийн эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлав.
2.Хариуцагч У ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Газрын тухай хуулийн 60.1.2 дахь хэсэгт зааснаар Засаг даргаас иргэн, аж ахуйн нэгжид давхар олгосон зөрчилтэй байгаа гэсэн хариу өгсөн. Захиргааны шүүхэд хандаж газрын маргаанаа шийдвэрлүүлнэ гэх татгалзсан тайлбар гаргаж байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ, Газрын байршлын зураглал, аймгийн Засаг даргын 2019 оны 06 сарын 17-ны өдрийн А/94 тоот захирамж, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны паспорт, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04340-2019/00135 дугаар гэрээ, аймгийн сумын Засаг даргын тамгын газраас нэгж талбарын дугаартай хувийн хэрэг, Агротайлан, ХАА-г дэмжих сангийн 01/829 тоот албан бичиг, аймгийн сумын Засаг даргын 1/56 тоот албан бичиг, Газрын даамлын мэдэгдэл, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Нэхэмжлэгч Л.Зт аймгийн сумын Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/94 дүгээр захирамжаар “Газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасан Стандарт капитал ХХК-ний эзэмшилд байгаа сумын баг, Ганц модны энгэрт байрлалтай нэгж талбарын дугаартай 24 га талбай бүхий газрыг дээрх аж ахуйн нэгжийн хүсэлт болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн тоот хаягт оршин суух, овогт Л.З /регистрийн дугаар /-ын анх олгосон хугацаанаас эхлэн 32 жилийн хугацаагаар эзэмших эрхийг шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн байжээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өөрийн эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй.
Гэвч хавтаст хэрэг дэх Стандарткапитал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус хуулийн этгээд нь газар тариалан, аялал жуулчлалын чиглэлтэй, 7 гишүүнтэй байх ба 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Лхагва овогтой Зыг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэл хийгдсэн байна.
Стандарткапитал ХХК-ийн гүйцэтгэх захирал овогтой З нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр аймаг, сумын Ганц модны энгэрт байрлалтай нэгж талбарын дугаартай 24 га талбай бүхий газрыг өөртөө буюу овогтой Зын хувийн эзэмшилд шилжүүлсэн нь сонирхлын зөрчилтэй хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 107-108 дахь тал/
Компанийн тухай хуулийн 83.1.“Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.2.“Их хэмжээний хэлцлийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтооно” гэж заасан бөгөөд Стандарткапитал ХХК-ийн үүсгэн байгуулагч 7 гишүүнээс дээрх газрыг хувийн хэрэгцээнд шилжүүлэх хэлцэл хийх зөвшөөрөл олгогдсон эсэх нь сумын Засаг даргын тамгын газрын нэгж талбарын дугаартай хувийн хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдоогүй.
5.Хариуцагч У ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд хандаж газар давхацсан маргаанаа шийдвэрлүүлэх байсан гэж маргаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь урьдчилан шийдвэрлүүлэх журамд зааснаар Засаг дарга шийдвэрлээд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/56 тоот албан бичгээр хариу өгсөн гэж мэтгэлцэж байна.
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтад зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр зохицуулжээ.
аймгийн сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/56 тоот албан бичгээр “Тус сумын 1 дүгээр багт оршин суух овогтой Зын гаргасан өргөдлийг хянан үзэхэд уг өргөдөл гаргасан газар нь иргэн, аж ахуйн нэгжид давхар олгосон зөрчилтэй байгаа тул холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэх хариу өгсөн байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь аймгийн сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/56 тоот албан бичгээр хариу өгсөн тул шүүхэд хандаж энэ нэхэмжлэлээ гаргасан гэх хариу тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахад У ХХК-ийн хууль бус эзэмшлээс сумын баг, -1. 104 тоот улсын бүртгэлийн , нэгж талбарын дугаартай, 24 га тариалангийн зориулалттай газрыг чөлөөлж, газрын үр шим болох 12,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэж тайлбарласан болно.
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.“Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” заасан.
Дээрх албан бичгээр аймгийн сумын Засаг дарга нь “...иргэн, аж ахуйн нэгжид давхар олгосон зөрчилтэй байгаа тул холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг үндэслэн Захиргааны шүүхэд хандаж газар давхацсан маргаанаа шийдвэрлүүлнэ” гэх хариуцагч У ХХК-ийн тайлбар илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Учир нь, аймгийн сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Газрын даамлын мэдэгдэлд “овогтой З /РД:/ нь сумын засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/150 тоот захирамжаар д 4 иргэнээс нийт 24 га газрыг Стандарт Капитал ХХК РД://-ийн эзэмшилд эрх шилжүүлэн авсан. Мөн сумын засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/94 тоот захирамжийн дагуу Стандарт Капитал ХХК РД://-с овогт овогтой З РД://-д иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар, улсын бүртгэлийн Э- дугаартай, -1, 104 тоотод байрлах, нэгж талбарын дугаар бүхий 24 га, үр тарианы зориулалттай газрыг өөрийн нэр дээр эрх шилжүүлэн авсан байна. Уг газар дээр нь үйл ажиллагаагаа явуулж буй У ХХК РД://-ийн холбогдох бичиг баримтыг шалган үзэхэд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтаар сумын засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 20-ны А/65 тоот захирамжийн 0173916 Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай, д байрлах, нэгж талбарын дугаар бүхий 24.25 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшилд авсан байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь заалтын дагуу иргэн Л.З нь кадастрын зураглал хийлгэсэн. Мөн У ХХК нь мөн адил Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалтаар кадастрын зураглалыг 2002 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зураглал хийсэн байна. Бидний ашиглаж буй Лэнд менежер программд тухайн газрыг шалгаж үзэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хоёр нэгж талбар нь давхардаж байна” гэжээ.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хоёр нэгж талбар нь давхардаж олгогдсон газрын маргаанаа шийдвэрлүүлсний дараа өөрийн эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргах шаардах эрх үүснэ гэж үзлээ.
Хариуцагч У ХХК-д холбогдох У ХХК-ийн хууль бус эзэмшлээс сумын баг, -1. 104 тоот улсын бүртгэлийн , нэгж талбарын дугаартай, 24 га тариалангийн зориулалттай газрыг чөлөөлж, газрын үр шим болох 12,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Зын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгчийн гаргасан газрын үр шим болох 12,480,000 төгрөг гаргуулах шаардлага нь У ХХК-ийн хууль бус эзэмшлээс сумын баг, -1. 104 тоот улсын бүртгэлийн , нэгж талбарын дугаартай, 24 га тариалангийн зориулалттай газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн үр дагавар тул дүгнэх шаардлагагүй байна.
6.Нэхэмжлэгч Л.Зын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485,180 төгрөийг Улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч У ХХК-д холбогдох У ХХК-ийн хууль бус эзэмшлээс сумын баг, -1, 104 тоот улсын бүртгэлийн , нэгж талбарын дугаартай, 24 га тариалангийн зориулалттай газрыг чөлөөлж, газрын үр шим болох 12,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Зын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485,180 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ