Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/42

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Д.*******, хохирогч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Д.*******т холбогдох эрүүгийн  201721000136 дугаартай, 178/2017/0045/Э /индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн  байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, ард захчин, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* 2 дугаар  багт оршин суух, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй ******* овогт *******гийн *******.

Холбогдсон хэргийн талаар: / тогтоолд дурдсанаар /

Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 04 сарын 21- ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг  дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.*******тай маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХнь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Д.*******ын өгсөн...Миний бие 2017 оны 04 сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт байрлах сумын төвөөс 500 метр орчимд орших Суварганы ойролцоо нутгийн дүү нарын хамт 2 литрийн савтай пиво хувааж уугаад ойр зуурын зүйл ярилцаад сууж байсан чинь манай нутгийн залуу болох Д.*******, Ө.ийн хамт бага зэрэг архи уусан бололтой халамцуухан бид нар дээр ирсэн. Бид бүгдээрээ жаахан юм ярьж суугаад Д.******* бид 2 намын үзэл бодлын асуудлаас болж маргалдсан. Д.******* намайг  маргалдаж байхдаа “Чи эндээс зайл” гэж хэлэхээр нь би босоод сумын төв рүү алхаад явсан. Сумын төв дээрээс өөрийн зэмшлийн машинаа жолоодоод буцаад суварганы ойролцоо очиж  Д.*******тай дахин маргалдсан. Би Д.*******ын толгойруу нэг удаа гараараа цохьсон. Тэгсэн чинь Д.******* сууж байснаа босоод бид 2 заамдалцаад зууралдсан. Зууралдах явцад Д.******* миний шүд рүү цохьчих шиг болсон чинь тэнд байсан хүмүүс бид хоёрыг  салгасан. Би эмнэлэгт очиж үзүүлж тодорхойлолт аваад гэрлүүгээ харьсан. Д.******* бид хоёрын  хувьд одоо гомдол санал байхгүй. Дээрхи асуудлаас хойш Д.******* надаас уучлал гуйж бид 2 учраа ололцож, тохиролцсон. Миний хувьд Д.*******аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн хүсэлттэй байна..гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 04 сарын 26-ны өдрйин 229 дугаартай ...

Д.*******ын  биед гэмтэл учирсан байна.

Д.*******ын  биед доод эгнээний үүдэн хэсгийн 31,41 дүгээр шүднүүдийн сулрал гэмтлүүд тогтоогдлоо.

Д.*******ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдсэн байх боломжтой

Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөр чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй.

Д.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4 1-д . гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд Д.*******ын сэжигтэн, яллагдагчаар  өгсөн...Миний бие 2017 оны 04 сарын 21-ний өдөр хөдөө гэртээ байж байсан чинь хүргэн ахын маань хүү сумын төвд цэрэг татлагын үзлэгээр орох шаардлагатай болоод миний  эзэмшлийн машинаар сумын төв орсон. Ингээд цэрэг татлагын үзлэг дуусаад нутгийн найз Ө.тэй  таараад 2 литрийн савтай 1 пиво хувааж ууцгаасан.  Тэгээд  хөдөө гэрлүүгээ буюу Оросын булаг гэдэг газар  луу хамт буцах ёстой байсан  Г.Гантөгс ахын  утас руу залгаж “хаана байгаа болон хөдөө гэрлүүгээ хэзээ буцах талаар асуусан чинь” сумын төвөөс 500 метр орчимд байдаг суварганы ойролцоо байна гэж хэлсэн. Г.Гантөгс ахыг авах санаатай  суварганы ойролцоо очсон чинь нутгийн ах Д.*******. Батнасан, Мөнхтуяа нар байсан. Тэд нар 2 литрийн савтай пиво уугаад сууж байсан. Ө. бид 2 тэд нартай  хамт суугаад ууж байсан пивоноос нь уусан. Ингээд бид нар юм яриад сууж байсан чинь Д.******* ах бид 2 бага зэрэг согтсон байсан учраас ам зөрж маргалдсан. Би Д.******* ахыг “Эндээс зайл ” гэж хэлсэн чинь Д.******* ах босоод сумын төв орчим руу чиглээд алхаад явсан. Хэсэг хугацааны дараа өөрийнхөө суудлын машиныг жолоодоод ирсэн. Надтай дахин ам зөрөлдөн маргалдаж хэл амаар доромжлоод миний  толгой орчим руу гараараа цохьсон. Би босоод Д.******* ахтай заамдалцсан чинь тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд Д.******* ах машинаа асаагаад сумын төв рүү чиглээд явсан. Би ч гэртээ  харьсан. Д.******* ах бид хоёр барилцаад  заамдалцах явцад Д.******* ахын ам орчим руу нь цохигдсон. Д.******* ахын нүүр орчим руу нь цохьсоноо хүлээн зөвшөөрч байна.  Миний хувьд буруугаа ойлгож байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 25,28 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн... Миний бие Д.*******ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Сайн дурын үндсэн дээр бид эвлэрсэн байгаа. Хэргийг  хэрэгсэхгүй болгож хуулийн  дагуу шийдэж өгнө үү? гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.*******ын өгсөн...Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух/ Хохирол төлбөр, гомдол, санал байхгүй. Бид эвлэрсэн учир баривчлахгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү?... гэх мэдүүлэг  зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.*******, шүүгдэгч  Д.******* нарын мэдүүлгээр Д.******* нь 2017 оны 04 сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаар хохирогч Д.*******тай маргалдаж улмаар түүний эрүүн  газар цохиж доод эгнээний үүдэн хэсгийн 31,41 дүгээр шүднүүдийн сулрал гэх хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.******* нь бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай байна.

 Түүний үйлдсэн гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дугаар зүйлийн 99.1-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалын хувьд Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг болно.

 Д.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 31 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар тогтоогдож байгаа болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “яллагдагч ,  эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн тохиолдолд хохирогч яллагдагчтай сайн дураар эвлэрсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэж заасан тул ******* овогт *******гийн ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан ба хохирогч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар эвлэрч, хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргаж байх тул түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг  хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  71 дүгээр зүйлийн 71.1-д эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзнэ.  

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  байна. 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн  248 дугаар  зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294-299 дугаар  зүйлд заасныг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар *******гийн *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн 201721000136 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон оноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* овогт *******гийн *******т   гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр хэрэглэсүгэй.

5.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ЦЭЦЭГМАА