Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/860

 

 

 

 

 

 

 

 

   2024          10           31                                    2024/ШЦТ/860

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Э.Анударь,

шүүгдэгч “****”нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “****” холбогдох эрүүгийн 2405000001381 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, “***” оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “***” настай, эрэгтэй, дээд боловсролтой, “****” , “***” ажилдаг, Ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт “***” суух, урьд ял шийтгэлгүй, “****”, /РД:”***”/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч “****”нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Мэдээлэл Холбооны Сүлжээний 36-р тасгийн албан өрөөнд иргэн “***” нүүрэн тус газарт гараараа цохих үйлдлээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “****” мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч “****”:

“...2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “...2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хороо, Монголын харилцаа холбооны 36-р тасгийн байранд ажлын байрандаа ажлын хамт олонтойгоо архи ууж суусан. Манай ахлах инженер “****”над руу “Чамайг ажлаас чинь хална зайлуулна, найзтай чинь хамт зайлуулна, одоо шууд зайл” гэж хэлсний дараа хэрүүл маргаан эхэлсэн. Бид “****”инженерийн өрөөнд сууж байсан. “****”миний баруун гар талд сууж байсан бөгөөд эхлээд намайг нэг удаа зүүн гараараа алгадсан. Би тэрний дараа өрөөнөөс гарч яваад дахиад орж ирээд “****” буруу зөрүү юм ярьсан бол уучлаарай гэж уучлалт хүсээд дахиад уг өрөөнд архи ууж суусан. Удалгүй “****”би дахиж маргалдаж эхэлсэн, үргэлжлүүлэн бид барьцалдаж аваад өрөөнөөс гарсан. “****”намайг хөшиглөж гараараа цохиж эхэлсэн, хамт сууж байсан хүмүүс салгасан. Би гадаа гараад явсан араас гарч ирээд “хоёулаа үзэх үү, писда минь гэх зэрэг” хараалын үгээр доромжилсон. Бид хоёр байрны үүдний хэсэгт орж ирээд халз үзэхээр өрсөн байсан, “****” намайг зүүн гараараа цохиход ухаан алдаж унасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

Хохирогч “****” дахин өгсөн:

“...2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “...нэмж ярих зүйл гэвэл манай ахлах инженер “****” намайг зодсон асуудлаар надаас уучлалт гуйж гоо сайхан сэргээн засах үйлчилгээ болон эмнэлэгт үзүүлсэн төлбөр гэж миний Хаан банкны 5809074648 тоот дугаарын данс руу хоёр удаагийн гүйлгээгээр 1.500.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

Шүүгдэгч Л.”****”гийн гэрчээр өгсөн:

“...Би 2024 оны 08 дугаар сарын 01-ээс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан, Миний ажлыг түр орлож байгаа инженер Баатар надад 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр "Эмчилгээний зориулалттай Хятад архи аваад ирсэн, та аваад яв гэхээр" нь би хуучин хамт ажиллаж байсан “****”, “****”гэдэг хоёр ахтай хамт ирсэн. Тэгээд өөрийнхөө албаны өрөөнд орж сууж байсан чинь Баатар Хятад архийг бариад ороод ирсэн. Тэгээд “***” болон ажлын залуус болох “****”нар миний өрөөнд бөөнөөрөө архи үнэртүүлсэн ороод ирсэн, би тэгээд Баатарын өгсөн Хятад архийг задалсан ба бид хэд тойруулан уусан. Тухайн үед “****” тэнд байсан хүмүүстэй маргалдаж эхэлсэн. Намайг амарсан гээд “****” “****” нар дахиад архи аваад ороод ирсэн ба тэр архийг задалсан үед “****” булааж аваад архи асгаж “****” маргалдаад байхаар нь би өрөөнөөсөө бүгдийг нь хөөж гаргаад өрөөгөө түгжсэн, Удалгүй “****” хаалга нүдэж гудамжны үгээр доромжлохоор нь Болдоо, “****” хоёр энд архи уухаа болилоо гэж өрөөнөөс гарахад “****” тэд нарыг цохиж доромжилсон. Тэгээд “****”, “****”хоёр явсан. Би эхнэр лүү залгаад “намайг ажлаас хүрч ирээд ав” гэж хэлээд өрөөнийхөө хаалгыг түгжээд үүдний сандал дээр эхнэрээ хүлээгээд сууж байхад “****” миний хажууд хүрч ирж “хөгшин төгзөг минь чи намайг барах уу, намайг барах уу гэж хэлээд миний нүүр рүү 2, 3 удаа цохисон ба хоёулаа зодолдох уу гэж хэлсэн” тэгэхээр нь миний уур хүрээд би “тэгье хоёулаа дотор орж камерын өмнө зодолдъё” гэж хэлээд дотогш орж “хоёулаа унавал бие биеэ хөшиглөхгүй шүү” гэж хэлээд шууд зодолдсон. Би нэг удаа цохиод хоёр дахь удаагаа зүүн гараараа цохиход “****” ухаан алдаж газарт унахдаа духаа шаланд мөргөөд гэмтээсэн байсан. Тэгээд би ус авчирч өгөөд салцгаасан. Тэрний дараа би гараад явж байхад араас бас зууралдаад тэгээд намайг цохиж унагаасан би толгойгоороо савж унасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

 

Гэрч “****”:

“...Тус өдөр ажлын газрын хүмүүстэй ажлын газар архи уусан. Үдээс хойш ээлжийн амралттай байсан ахлах инженер Л.”****”г орлож байсан Баатар гэх инженер нэг шил архийг өгөөд манай ажлынхан хувааж уугаад би нэлээд согтуурч жоохон унтаж амаръя гэж бодоод гадаа машинд ороод унтсан. Тэгээд би хэсэг унтаж сэрэхэд жаахан сэргэсэн байсан. Би ажил руугаа ороход “****” “****” хоёр зодолдоод “****” газарт ухаан алдсан хэвтсэн байсан. Би очоод болиорой гэж хэлсэн. “****” дээр очиход ухаан алдсан байсан ба “****” ирж ягаан хувингаар ус цацаж сэрээсэн. Тэрнээс хойш бас л “****” “****”тэй зууралдаад байсан, “****”г эхнэр нь ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

Гэрч “****”:

“...Би тухайн өдөр Баянгол дүүргийн 2-р хороонд үйл ажиллагаа явуулах Монголын харилцаа холбооны 36-р байранд жижүүртэй байсан. Тухайн өдөр үдээс хойш “****” хоёр найзын хамтаар өрөөндөө орсон. Тухайн үед “****” нь ээлжийн амралттай байсан. Тэгээд удалгүй “****”гийн өрөөний гадна хэрүүл болж эхэлсэн. Очоод хартал “****” “****” хоёрын маргаан улам даамжран ажлын газрын үүдэнд очиж “эр хүн шиг зодолдъё түрүүлж унасан нь ялагдана гэж” тохиролцож зодолдсон. Би тэр хоёрыг юу яриад байгаа юм та хоёр гэртээ харь гэж хэлсэн ч согтуу байсан болохоор миний үгийг тоогоогүй. Удалгүй “****” “****” хоёр зодолдож эхэлсэн. “****” хоёр дахиа цохиход “****” ухаан алдан газар унахад “****”гийн духнаас их хэмжээний цус гарч эхэлсэн. “****” ухаан алдаж хэвтэхэд “****” ягаан хувингаар ус авчирч цацан “****”г сэрээсэн. Ажлын газрын “****”гэх залуу орж ирж салгахад удалгүй “****”гийн эхнэр нь авахаар ирэхэд “****” “****”тэй дахин зууралдаж эхэлсэн. Тэгээд “****”г эхнэр хүүхэд нь аваад явсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11808 дугаартай шинжээч эмчийн:

 “...Л.”****”гийн биед гэмтэл тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11525 дугаартай шинжээч эмчийн:

 “...”****” биед дух, баруун хацар, завж, уруулж шарх, баруун нүдний дээд доод зовхи баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэл нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоогдох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй.” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

Хохирогч Ж.”****”гаас 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хэрэгт ач холбогдол бүхий хяналтын камерын бичлэг хуулсан "СР" 1 ширхгийг хүлээлгэн өгснийг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Бермуратын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 48-52 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч “****”нь хохирогч “****” эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч “****”нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.”****”гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч “****”нь:

2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Мэдээлэл Холбооны Сүлжээний 36-р тасгийн албан өрөөнд иргэн “****” нүүрэн тус газарт гараараа цохих үйлдлээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ж.”****”, гэрч “****”, “****”нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11808 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11525 дугаартай дүгнэлт, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.”****”г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан. “***”  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Түүнчлэн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах ”***”  дурдав.  

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Л.”****”г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.    

 

Шүүгдэгч “****”нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 

Шүүгдэгч Л.”****”гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2405000001381 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “****”нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч “****”г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Л.”****”г 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.”****”д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “****”нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “****”нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Л.”****”д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.”****”д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ