| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0843/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/875 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/875
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн,
улсын яллагч Т.Баянмөнх,
гэрч “****”,
шүүгдэгч “****”, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “****”холбогдох эрүүгийн 2405005121232 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, “***” оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн хөгжимчин мэргэжилтэй, “****” ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт “***” тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, “****”, /РД: “***”/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч “****” нь 2023 оны 12 дураар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 04 цагийн үед өдөр Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” нэртэй зочид буудлын 1-р давхарт үйл ажиллагаа явуулдаг “Манго” рестораны гадна тухайн ресторанаар үйлчлүүлээд гарсан иргэн “****” биед хүч хэрэглэн халдан довтолж, улмаар түүний өмчлөлийн 290.000 төгрөгийн үнэ бүхий “Рэдми нөүт 8 про” загварын утсыг хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “****” мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны орой “Гэгээ” зочид буудлын “Манго” ресторанаар үйлчлүүлээд гарч явахад үүдэнд эрэгтэй, эмэгтэй хоёр маргалдаж байсан. Эрэгтэй нь эмэгтэйгээ зодох гээд байхаар нь эрэгтэйд нь хандаад “болиоч ээ эмэгтэй хүнийг” гэж хэлэхэд тухайн эрэгтэй согтуу “чи хэн бэ, чамд ямар хамаатай юм бэ” гэсэн. Би тухайн
эрэгтэйг намайг цохих гэж байна гэж бодоод нудраад түлхсэн. Тухайн үед өвөл байсан учраас “****” халтираад унасан, унахад нь гар утас нь давхар газарт унасан. Хамт явж байсан эмэгтэй нь “утсаа яасан бэ хүн дуудна” гээд байсан. Би хүн дуудаж зодоон болохоос сэргийлээд гар утсыг нь аваад кармандаа хийсэн байсан. Түүнтэй зэрэгцээд гэрч “****” гарч ирээд “чи хүн цохиод унагалаа бас утсыг нь авчлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би гэртээ орлоо манайх 1-р орц маргааш надаас аваарай” гэж хэлсэн. Маргааш нь “****” “”***” ресторанд ирээд “****”тэй уулзаад “би өчигдөр согтууд танайд гар утсаа үлдээсэн юм шиг байна” гэж хэлсэн байсан. “****”болсон явдлын талаар хэлсэн байсан. Би “****”тай уулзаж чадахгүй байж байгаад, уулзаад “таны утас одоо болтол надад байна утсаа авах уу” гэхэд “би утас авахгүй, чи мөнгийг нь төлөхгүй юу” гэж хэлсэн. Надад “****”ыг дээрэмдэх санаа зорилго байгаагүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д”****” мэдүүлэхдээ: “...”****”, “****” хоёр цонхон дээр муудалцаад байж байсан. Би очоод “****”д “чи яагаад байгаа юм бэ, чамд дараа нь гай болно” гэж хэлсэн. “****”тай хамт байсан эмэгтэй нь түүнийг орхиод явсан. “****” “****”ын гар утсыг авахыг би харсан. Би яагаад гар утсанд бичлэг хийж үлдсэн бэ гэхээр тэр өдөр “****” гар утсаа цэнэглүүлэх гээд надад өгсөн, гарахдаа гар утсаа аваад гарсан мөртөө маргааш нь надаас гар утсаа асууж ирсэн. Тэгээд энэ талаар мэдсэн. “****” надаас хамааралгүй би хүнд дээрэмдүүлсэн гэж цагдаад мэдэгдсэн байсан. “****” “би дээрэмдэх гэмт хэрэг хийгээгүй та болсон явдлын талаар сайн мэдэж байгаа биз дээ” гээд саяхан над дээр ирсэн. “****” нь анх надтай уулзаж гар утсаа алдсан гэдгээ мэдсэн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч Н.”****”ын:
“...2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлаа тараад гэртээ ирсэн чинь тог тасарчихсан байхаар нь гэрээсээ гараад доошоо уруудаад Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ” нэртэй зочид буудлын 1-р давхарт байдаг “***” нэртэй ресторанд ороод утсаа цэнэглэнгээ 1 ширхэг “Сэнгүр” шар айраг, 0,33 литртэй 1 ширхэг “Хараа” архи авч уусан юм. Тэгээд нэлээд муудаад 12-р сарын 26-аас 27-нд шилжих шөнө 27-ны үүрээр 04 цаг болж байхад миний сууж байсан газар хаах гээд байсан болохоор гарч байсан чинь яг үүдэнд нь нэг үл таних залуу гэнэт намайг цохиж газарт унагаад миний энгэрийн халаасанд байсан гар утсыг минь аваад зугтчихсан. Би согтуу байсан болохоор хойноос нь гүйж чадаагүй. Харин миний үйлчлүүлж байсан “***” рестораны зөөгч эгч хойноос нь гүйгээд миний утсыг нэхэхэд өгөхгүй гээд яваад өгсөн гэсэн. ...миний биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй, тухайн эрэгтэй намайг ганц л цохисон. ...миний адсан гэх гар утас “Редми нөүт 8 про” маркийн хар өнгөтэй, улаан өнгийн кейстэй гар утас байсан. ...би алдсан гэх гар утсаа 2023 оны 7 дугаар сард 350.000 төгрөгөөр “Өргөө” кино театрын ард байдаг нэг гар утас худалдааны төвөөс худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дэх тал/,
Гэрч Д”****”ийн:
“...Би тухайн үед Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” зочид буудлын 1-р давхарт үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй газрыг түрээсэлнэ ажиллуулдаг байсан. ...би маш тод санаж байна тухайн өдөр дээрэмдүүлсэн болон дээрэмдсэн гэх 2 залуу, хоёулаа манайхаар үйлчлүүлж байгаад гарсан юм. Дээрэмдсэн гэх залуу тухайн үед интернэт банкаар тооцоо хийж байсан миний дансыг шүүвэл гарч ирнэ. Ресторанаа дөнгөж хаагаад байж байтал гадаа гэнэт 1 залуухан залуу нэг эрэгтэйг нүүр хэсэг рүү нь цохиод халаасанд нь байсан гар утсыг нь аваад явчихаар нь би тэр утсаа алдсан залууг өмөөрч нөгөө залуугийн хойноос өөрийнхөө гар утсаар бичлэг хийж очоод тэр бичлэг нь одоо болтол надад байгаа утсыг нь буцааж өг гэхэд аваагүй гэж гүрийж байгаад зугтсан юм. Би өөрийнхөө нүдээр утсыг нь авч байхыг харсан. ...надаас миний утсаараа бичсэн бичлэгийг авч болно. ...Хаан банкны “****” тоот данснаас тооцооны мөнгө болох 96.500 төгрөг шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
Хохирогчийн дээрэмдүүлсэн гэх гар утасны зах зээлийн үнэлгээг тогтоосон “Ашид Билгүүн” ХХК-ийн 8732 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-47 дахь тал/,
Хэрэг гарах цаг хугацаанд иргэн Д”****”ийн данс руу 5037274576 тоот данснаас мөнгө шилжүүлсэн гэсэн дансны хуулга /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
Мөрдөгчийн бичсэн “****” тоот дансны мэдээллийг шалгасан тухай “...Хаан банкны интернэт банкаар орж дансыг шалгахад гарч ирсэн овог нэрийг харуулав...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19, 23 дахь тал/,
Гэрч Д”****”ээс гаргаж өгсөн гар утсаар хийсэн бичлэгт үзлэг хийсэн тухай “...бичлэг рүү орж сэжигтэй этгээдийн царайг харуулав. ...бичлэг дээрх яриаг тэмдэглэхэд. ...эмэгтэй: очоод тэр хүнээ босгоод явуулчих аа, ...эрэгтэй: наад хүн чинь аниа та бичлэг хийгээд байгаа юм уу. ...эмэгтэй: тэгэхгүй яадаг юм бэ?, энэ чинь дараа нь надаас утас нэхэж ирнэ ш дээ. ...чи цохиж унагаад утсыг нь аваад авчиж...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,
Шүүгдэгч “****”йн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай “...би тухайн эрэгтэйг нүүр хэсэг рүү цохисон тухайн үед тухайн эрэгтэй газарт унасан унах үед нь гар утас нь хамт унаад би газар байсан гар утсыг нь аваад явчихсан. ...миний өөрийн буруу, буруугаа ойлгосон, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
Хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлох баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэг болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1 ширхэг сиди бичлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “****” нь хохирогч “****”эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах,” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч “****”йг дээрэмдэх гэмт хэргийг санаатай үйлдсэн талаар хавтаст хэрэгт хангалттай нотлогдоогүй байхад улсын яллагч гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирогч Н.”****” мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө тухайн үед болсон явдлын талаар огт мэдээгүй, согтуу байсан. Мөн хамт явж байсан шар пальтотой хүнээс мэдүүлэг огт аваагүй. Хохирогч Н.”****” зөвхөн мөрдөгчийн ярьсан зүйлд хөтлөгдөөд мэдүүлэг өгсөн гэдэг нь нотлогдсон гэж үзэж байна. Хохирогчийн гар утас одоо болтол “****”д байгаа. Тухайн үед хамт явсан эмэгтэй нь хүн дуудаж хэрүүл зодоон хийх гээд байсан болохоор “****” гар утсыг манайх энд байдаг гээд гэрээ зааж өгөөд маргааш аваарай гээд аваад явсан байдаг. Иймд “****”д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. Эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “****”д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч “****” нь:
2023 оны 12 дураар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 04 цагийн үед өдөр Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” нэртэй зочид буудлын 1-р давхарт үйл ажиллагаа явуулдаг “Манго” рестораны гадна тухайн ресторанаар үйлчлүүлээд гарсан иргэн “****”биед хүч хэрэглэн халдан довтолж, улмаар түүний өмчлөлийн 290.000 төгрөгийн үнэ бүхий “Рэдми нөүт 8 про” загварын утсыг хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь “*****” болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч “****” нь хохирогч ”****”гар утсыг хууль бусаар авахдаа түүний нүүрэн тус газарт гараараа цохиж газарт унгаасан үйлдлийг “хүч хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй бөгөөд дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь “****” шунахайн сэдэлттэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “****”йг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан буюу дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.”****”т 290.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч “****” нь 250.000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагаанд төлж барагдуулсан “****”40.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.”****”т олгохоор шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “****”йг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагч миний үйлчлүүлэгчид 6 жилийн хорих ялын санал гаргаж байна. Миний үйлчлүүлэгч хохирогчийн гар утсыг “маргааш аваарай” гэж хэлээд авч явсан байдаг. Харин дээрэмдэх санаа зорилго байгаагүй. Улсын яллагчаас гаргасан 6 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид “***” урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2405005121232 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэг, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1 ширхэг сиди бичлэг, нийт 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “****” цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “****”йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан буюу дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “****”йг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “****”д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “****”40.000 /дөчин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.”****”т олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг сиди бичлэг, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 1 ширхэг сиди бичлэг, нийт 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “****” цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч “****”д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 05-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “****”д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ