| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2024/0311/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/344 |
| Огноо | 2024-10-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.3., 17.1.2.4., 21.11.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч М.Үүрийнтуяа,
Хохирогч Г.Б,
Иргэний нэхэмжлэгч Г.Б,
Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэг, 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.О холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд ____ төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ___ хамт ____ оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд ____ хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Б.О, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.О нь ганцаараа 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийг шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Төв сервис” гар утас худалдааны газар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байрны хаалгыг дриллээр цоолж онгойлгон, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Г.Бийн эзэмшлийн 43 ширхэг гар утас, 3 ширхэг зөөврийн компьютерийг машин механизм ашиглан, хулгайлж бусдад их хэмжээний буюу 72.513.500 төгрөгийн хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийг шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Света нэртэй эмийн сангийн хажууд гар утас зардаг буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхны төмөр хаалтыг лоомоор хөшиж онгойлгон, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Д.Агийн эзэмшлийн 75 ширхэг гар утсыг хулгайлан авч 25.870.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Бтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулын хаан” хүнсний дэлгүүрийн гадна талд байрлуулсан иргэн Б.Оын эзэмшлийн 26-56 УБМ улсын дугаартай Хьюндай Верна маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хулгайлан авч яваад автомашины эд анги болон автомашин дотор байсан эд зүйлийг нь нууцаар, хууль бусаар авч 854.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн яллагдагч Б.О нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдан тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хоригдон 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цагдан хорих нэгдүгээр хугацаа сунгах шүүх хуралдааны дараа шүүхийн 08 дугаартай тусгаарлах өрөөнд саатуулагдаж байхдаа хаалганы тор өөд авирч, зүүн талын гагнаагүй төмрийг түлхэж оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.О: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.
Хохирогч Г.Б нь: “Энэ гэмт хэрэг гараад өглөө нь манай ажилтан над руу утсаар мэдэгдсэн. Би хулгай орсон газраа байж чадаагүй. Тухайн газраас нүүсэн. Миний ажил 2023 оны 12 дугаар сарын 15-ныг хүртэл зогссон. Би мөн цахилгаан барааны дэлгүүр нээсэн байсан. Одоо тэр дэлгүүр маань байхгүй. Би 50 000 000 төгрөгийн зээл Хаан банкнаас хөөцөлдсөн. Зээлээ аваад бараагаа захиалчхаад байж байхад мөрдөгч нар маань хурдан шуурхай илрүүлсэн. Үнэлгээгээр гарсан хохирлоо нэхэмжилнэ. Сэтгэл санаа их хэцүү байсан. Б.О гурван хүүхэдтэй гэсэн. Би ч мөн адил гурван хүүхэдтэй. Миний хохирлыг барагдуулаад өгчихвөл надад гомдол санал байхгүй гэж хэлж байсан. Одоо ч гэсэн тэр байр суурь хэвээрээ байна. Нүдэнд харагдахгүй ч гэсэн маш их хохирсон.” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Б нь: “Би Сүхбаатар дүүрэг 14-р хороонд утасны лангуу ажиллуулдаг. Б.О анх над дээр ID хаяг нээлгэнэ гэж орж ирсэн. Хайрцаг савтай утсаа лизингээр авсан гэж хэлсэн. Би Төв аймагт амьдардаг гэсэн. Тэди орсон чинь 3.000.000 төгрөг гээд байна. Би 3.500.000 төгрөгөөр зарчихмаар байна гэж хэлсэн. Би тухайн үед хулгайн утас биш үү гэхэд үгүй ээ би хорооллоос лизингээр авч байсан гэж хэлсэн. Би иргэний үнэмлэхийг нь шалгаад, зураг дараад худалдаж авсан. Би хохирлоо барагдуулж байж утсыг нь буцаан өгнө гэсэн байр суурьтай байна.” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ____ дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Оы ганцаараа 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийг шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Төв сервис” гар утас худалдааны газар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байрны хаалгыг дриллээр цоолж онгойлгон, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Г.Бийн эзэмшлийн 43 ширхэг гар утас, 3 ширхэг зөөврийн компьютерийг машин механизм ашиглан, хулгайлж бусдад их хэмжээний буюу 72.513.500 төгрөгийн хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийг шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ___ нэртэй эмийн сангийн хажууд гар утас зардаг буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхны төмөр хаалтыг лоомоор хөшиж онгойлгон, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Д.Агийн эзэмшлийн 75 ширхэг гар утсыг хулгайлан авч 25.870.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Бтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулын хаан” хүнсний дэлгүүрийн гадна талд байрлуулсан иргэн Б.Оын эзэмшлийн ____ улсын дугаартай Хьюндай Верна маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хулгайлан авч яваад автомашины эд анги болон автомашин дотор байсан эд зүйлийг нь нууцаар, хууль бусаар авч 854.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Б.О нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдан тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хоригдон 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цагдан хорих нэгдүгээр хугацаа сунгах шүүх хуралдааны дараа шүүхийн 08 дугаартай тусгаарлах өрөөнд саатуулагдаж байхдаа хаалганы тор өөд авирч, зүүн талын гагнаагүй төмрийг түлхэж оргон зайлсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 02 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-6 дугаар хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
Орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-20 дугаар хуудас/,
Хохирогч Г.Бийн: “Би Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт Төв Сервис нэртэй худалдаа үйлчилгээний дэлгүүр ажиллуулж тухайн дэлгүүртээ гар утас болон цахилгаан бараа зарж борлуулдаг юм. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 10:15 минутын орчимд манай дэлгүүрт худалдагч хийдэг ____ гэх эмэгтэй миний утас руу залгаж дэлгүүрт хулгай орсон тухай мэдэгдсэн юм. Тэгээд манай ажилтан ___цаг алдалгүй цагдаагийн байгууллагад хандаж мэдэгдье гээд дуудлага өгсөн юм. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө манай ажилтан Энхлэн 10:10 минутын орчимд ажилдаа ирээд мэдсэн. Өмнө нь хулгай орж байгаагүй. Iphone маркийн гар утас 29 ширхэг, Samsung маркийн гар утас 6 ширхэг, Redmi маркийн гар утас 8 ширхэг, Notebook 3 ширхэг, нийт 46 ширхэг эд зүйлс болон хяналтын камерний хард диск алдагдсан байсан. Нийт 73.575.500 /далан гурван сая таван зуун далан таван мянга таван зуу/ төгрөгөөр үнэлэж байна. 2023 оны 11 дүгээр сарын 26-ны орой 19:35 минутын орчимд хаагаад хаалгаа цоожилоод гэртээ харьсан. Хяналтын камер байдаг боловч хард диск алдагдсан байсан. Ертөнцийн зүгээр дэлгүүрийн зүүн хойд буланд принтерийн доод тавиур дээр байдаг. Сэжиглэж байгаа 2 хүн байгаа. Тухай сэжиглэж байгаа хүмүүс нь манай дэлгүүрт өмнө нь ажиллаж байсан Гаваа овогтой Төмөр гэх хүн, ___ гэх 2 хүн байгаа. ___ бол бусдыг мэдээллээр хангасан болов уу гэж таамаглаж байна. Тэрийг бол дансны хуулганаас л харна. Үндсэндээ 3 газраас авдаг. Улаанбаатар хотоос бөөний төвүүдээс авдаг. Баримтаар гаргаж өгнө. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. ___ бид хоёрт байгаа. Гадна хаалганы түлхүүр Төрийн банкны АТМ хариуцсан ажилтанд байдаг. Алдагдсан зүйлсээ олж авах. Хохирлоо барагдуулах. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх...” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Хохирогч Г.Бийн дахин өгсөн: “Би хохирогчийн эрх үүргийг ойлгосон надад асууж тодруулах зүйл байхгүй байна. Би бичиг үсэг мэднэ өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би нийт 43 ширхэг гар утас, 3 ширхэг нөүтбүүк хулгайд алдсан. Одоогийн байдлаар 32 гар утас 3 ширхэг нөүтбүүкийг биед хэлбэрээр нь буцаан авсан байгаа. Одоо олдоогүй үлдсэн байгаа 11 ширхэг гар утсыг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Мөн би гар утасны үнэлгээг 1,140,000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн уг мөнгийг нэхэмжилнэ. Тиймээ би урьд өмнө эдгээр зүйлсийг эвдэлсэн гэж мэдүүлэг өгсөн. Би тухайн эд зүйлст эд зүйлийн үнэлгээ хийлгэхгүй би өөрөө засаад янзалчихсан байгаа. Би нийт 43 тооны гар утас, 3 тооны нөүтбүүк хулгайд алдсан. Уг 43 ширхэг гар утасны 28 ширхэг утас нь I phone маркийн гар утас байсан 6 ширхэг самсунг маркийн гар утас байсан харин 9 ширхэг redmi маркийн гар утас байсан ингээд нийт 43 тооны гар утас 3 тооны нөтбүүк нийт 46 тооны эд зүйл алдагдсан. Би хулгайд алдсан нийт 43 тооны гар утас 3 тооны нөүтбүүкээс 32 тооны гар утас, 3 тооны нөүтбүүкийг биет хэлбэрээр нь хүлээж авсан байгаа. Уг хүлээж авсан 32 тооны гар утаснаас 6 ширхэг нь Samsung маркийн гар утас, 9 ширхэг нь redmi маркийн гар утас, 17 ширхэг 1, I phone маркийн гар утас байсан. Одоо огт сураггүй алга болсон 11 тооны гар утсыг аваагүй байна. Уг 11 тооны гар утас нь бүгд I phone маркийн гар утас байгаа. Би өндөр хохиролтой олон тооны гар утсыг хулгайд алдсан би сэтгэл санаагаар маш их унасан. Би сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Миний сэтгэцэд учирсан хохирлыг хоёрдугаар зэрэглэлээр тогтосныг би хүлээн зөвшөөрч байна. Сэтгэцэд учирсан хохирлын хоёрдугаар зэрэглэлээр тооцож сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулмаар байна. Би тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй. Би энэ хулгайн гэм хэргийн улмаас маш их хохирч хэвийн явж байсан ажил амьдрал минь тасалдаж би маш их хохирсон. Гэмт хэргийн улмаас би ажил безнисийн хувьд мөн маш их уналтанд орсон. Хулгайн хэрэг гархаас өмнө би банкнаас 50 сая төгрөгний зээл аваад зээлээ төлөөд дуусах шатандаа буюу 5 сая төгрөгний үлдэгдэлтэй байсан. Хулгай гарсны дараа би Хаан банкнаас өндөр хүүтэй безнисийн 50 сая төгрөгний зээл авсан. Яагаад зээл авсан бэ гэвэл алдсан бараагаа нөхөж авахын тулд зээл авсан. 3 жилийн хугацаатай сарын 1,9 хувийн хүүтэй 50 сая төгрөгний зээл авахад 19 сая 400 мянган төгрөгний хүү төлхөөр байна. Тийм учраас би маш их гомдолтой байна мөн сэтгэл санааны хохиролтой байна. Хохирол мөнгөө түргэн хугацаанд барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Оы: “Намайг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Банбан ломбарданд ажиллаж байхад 14 цагийн үед ___ гэх бичиг баримттай 30 орчим насны эрэгтэй хүн өөр нэг эрэгтэй хүнтэй орж ирээд I phone 13 pro max маркийн цэнхэр өнгийн утсыг тавих гэсэн юм гээд 1.800.000 төгрөгөөр тавьсан. Би тухайн үед утасны ажиллагааг шалгаж үзэхэд хэвийн ажиллагаатай байсан тэгээд бичиг баримттайгаа тавихаар нь хулгайн утас гэдгийг мэдээгүй. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед Д.А гэх бичиг баримттай хүнд I phone 14 pro max ягаан өнгөтэй утсыг 2.400.000 төгрөгөөр тавьсан. Тухайн ____ гэх хүн ганцаараа явж байсан. Мөн хулгайн утас гэдгийг мэдээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Оы: 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр I phone 13 pro max маркийн гар утасны зээлийн хугацаа дуусаж 2023 оны 12 дугаар сарын 5-наас 7-ны өдрийн хооронд хураагдаж ___ захирал болох ___ гэх хүнд өгсөн. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хугацаа дуусахаар байгаа ба 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр захирал Х.___ нь хулгайн утас асуудалтай гэх шалтгаанаар өөрөө аваад явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Оийн: “Би 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ломбардандаа сууж байхад шөнө 02 цагийн үед Д.А гэх бичиг баримттай залуу ганцаараа I phone 12 pro max саарал өнгөтэй утсыг тавина гэхээр нь 1.000.000 төгрөгөнд үзэж хараад авсан. Утас кодгүй байсан. Мөнгийг буюу 1.000.000 төгрөгийг ____ дансанд шилжүүлэн өгсөн. Би хулгайн утас байсныг мэдээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Оийн: “ 2023 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 04 цагийн үед манай нөгөө ээлжийн н.Тэлмэнг ээлжтэй байх үед Д.А гэх бичиг баримттай 20 орчим насны эрэгтэй ганцаараа ломбарданд орж ирээд I phone 13 pro гэх утсыг 1.500.000 төгрөгөөр тавьж мөнгийг Хаан банкны ___ дансаар шилжүүлэн авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.Бийн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ буюу Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Ану плаза 107 лангуун дээрээ байж байхад 15 цагийн үед Д.А гэх бичиг баримттай 20 орчим насны эрэгтэй 1 залуутай 2-лаа хамт I phone 15 pro max цэнхэр өнгөтэй утсыг 3.500.000 зарна гэхээр нь үзтэл кодгүй шинэ утас байхаар нь авахаар болж Хаан банкны ___ дансруу мөнгийг шилжүүлж худалдаж авсан. Хулгайн утсыг мэдээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.Бийн дахин өгсөн: “Би огт танихгүй. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн үед миний хувиараа ажиллуулдаг Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Ану плаза нэртэй байгууллагийн 1 давхарын 107 тоотод орж ирээд IPhone 15 рго max маркийн гар утасны ID хаяг нээлгэнэ гэж орж ирсэн. Тэгээд нээлгэчихээд тухайн утсаа лизингээр авсан зармаар байна сая тэдигээр зарах гэж явсан боловч хүмүүс авахгүй үнээ хямд хэлээд байна гэж хэлсэн. Тэгээд надад хэлэхдээ 3,500,000 төгрөгөөр зарчихмаар байна гэж хэлхээр нь би тухайн үед худалдан авсан. Би тухайн үедээ өөрийн хаан банкны ____ тоот данснаас тухайн Отгонтайван гэх хүний хаан банкны ____ тоот дансруу 3,500,000 төгрөг шилжүүлсэн. Би хулгайн утас биш биздээ гэж асуухад тухайн залуу надад хэлэхдээ хулгайн утас биш би эхнэртээ лизингээр авч өгч байсан гэж хэлж байсан. Одоо тухайн хөх өнгийн IPhone 15 pro тах маркийн IMEI-1 ___ дугаартай гар утас нь одоо надад байгаа. Би ямар нэгэн зарж борлуулах болон ломбарданд барьцаанд тавьсан зүйл байхгүй. Би тухайн Наранхүү гэх прокурорын хураан авах зөвшөөрөлтэй танилцсан. Би тухайн үед тухайн утсыг өөрөө ашиглаж байсан учраас өөрөө барих гар утас олж тухайн IPhone 15 pro мах маркийн гар утаснаас өөрийн мэдээллээ хуулж авч байж хураалгана, мөн өөрийн хохирол болох 3,500,000 төгрөгөө барагдуулж байж өгнө гээд тухайн надтай ирж уулзсан мөрдөгчид гар утсыг гэмтээхгүй, зарж борлуулахгүй гэж баталгаа бичиж өгсөн байгаа. Хувиараа гар утасны программ, сэлбэр, дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг. Би гар утас худалдан борлуулдаг. Би мэдээллээ хуулаад авчихсан байгаа. Миний ID хаяг тухайн IPhone 15 pro мах маркийн гар утас дээр нээлттэй байгаа. Би одоо хохирол болох 3,500,000 төгрөгөө барагдуулмаар байна. Би өөрийн хохирол болох 3,500,000 төгрөгөө барагдуулж байж IPhone 15 pro мах маркийн гар утсыг хураалгана. Хохирлоо барагдуулмаар байна. Одоогоор ямар нэгэн хохирол баригдуулсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-50 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.С: “Би 2012 онд Улаанбаатар хотоос төрсөн дүү Ц.О хамт нэг хувь хүнээс 4 сая гаруй төгрөгөөр авч байсан. Тээврийн хэрэгсэл авсан хүнээ сайн санахгүй байна. Би ___ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч.Б гэх хүнд 3 сая гаруй төгрөгт худалдсан. Тухайн үед Манлай суманд машины эзэмшигч шилжүүлэх хүн байхгүй бас би энэ талаар мэдлэг мэдээлэл муу байсан мөн машин худалдан авч байгаа _____ гэх хүн нь манай төрсөн эгч Чулуунцэцэгийн охин байсан болохоор нэр шилжүүлэхгүй зарсан. ___ дараа нь ямар хүнд зарсан талаар сайн мэдэхгүй байна. Надад ___ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хавтас хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Гэрч Э.Н: “Манай эхнэр Дэлгэрмаа Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн 400-р байрны үйлчлэгч ажилтай учир би эхнэртээ туслах зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эхнэр Дэлгэрмаагийн хамт 09:00 цагаас тус багийн 400, 101, 17-р байрны гадна талын талбай хэсгийн цасыг шүүрдэж цэвэрлэсэн. Тэгээд 12 цаг өнгөрч дуусаад гэр рүүгээ явган алхаад гэр рүүгээ явсан. Тэгээд 16:10 цагийн үед би гэрээсээ гараад ганцаараа алхаад өөрийн ажил болох Төв аймгийн Зуунмод сумын Ирээдүй хотхонд байрлах 5-р уурын зууханд очсон. Тэгээд ажлаа хүлээж аваад ажилласан. Тэгээд 18:10 цагийн үед мэдээгээ өгчихөөд Оёдлын үйлдвэрийн байрны голын дэлгүүр рүү гарцаараа алхаж очоод тамхи ундаа аваад гарах гэтэл манай хуучны танил болох Батзоригтой тааралдсан ба тухайн хүн надтай хамт манай уурын зуух руу очсон. Тэгээд тухайн хүн манай ажилчид нарт хоол хийж авч ирж өгсөн. Тэгээд тухайн хүнд би дэлгүүрээс авч өгсөн байсан архинаас би 2 уусан. Тэгээд тухайн хүн хоол авч ирж өгөөд хоолоо идсэн. Тэгээд Батзориг ах тухайн хоол хийж авч ирсэн саваа аваад явсан тухайн үед би ажил дээрээ үлдсэн. Тэгээд би ажил дээрээ ажилаа хийгээд хоносон. Тэгээд би ажлаасаа гарахгүй байж байгаад 09:20 цагийн үед ажлаасаа буусан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60 дугаар хуудас/,
Гэрч С.Э: “Би Б гэх хүнийг танина. Би 2021 оны намах танилцсан. 2021 оны намар 11 дүгээр сараас өөрийнх нь эзэмшлийн Төв сервис гар утас болон дагалдах хэрэгслийн дэлгүүртээ намайг ажилд авсан. Тэр үеээс хойш харилцаа хамааралтай байх болсон. Би Улаанбаатар хотод танил эгч болох Чимэгтуяагын эзэмшлийн Ресторанд туслаж байсан. Тухайн газар нь Сүнжин гранд гэх газарт туслаж байсан. Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 20-5 тоотод манай хашаа, байшин эзэнгүй байдаг учир би багцаагаар 2023 оны 09 сар орчимд хашаа, байшингаа эргэх гэж ирсэн байх гэж санаж байна. ___ ТӨА улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл эзэмшиж ашигладаг. Би мэдээгүй байсан ба 2023 оны 12 дүгээр сарын 01-ний өдөр цагдаагийн газраас залгахад л анх мэдсэн. Улаанбаатар хотод ажиллаж амьдрах, Гадаадад гарч ажил хийж амьдрах бодолтой ажлаасаа гарсан. Би Бямбадорж гэх хүнд Банк бусын машины зээл хаалгаж байсан 5,000,000 орчим төгрөгийн өр байгаа. Ямар нэгэн таарамжгүй харилцаа байхгүй. Дотно харилцаатай.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Гэрч А.М: “Энэхүү ___ улсын дугаартай улаан өнгийн Приус-50 маркийн тээврийн хэрэгсэлийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Мишээл экспогийн хажуугийн авто захаас 41,000,000 төгрөгөөр банк бусаар зээлээр хүү Дөлгөөнд худалдан авч өгсөн. Одоо манай хүү Дөлгөөн унаж хэрэглэдэг. Ер нь ажил гэр хоёрын хооронд л унадаг Маршрут нь Зайсан болон 19-р хороолол хоёрын хооронд унадаг. 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн орой манай ___бид хоёр Налайх дүүргийн талаар Төв аймгийн Зуунмод сум руу орж ирсэн. Тэгээд манай найз ___ нь намайг дуудахдаа нэг хүн хотруу хүргүүлж өгөх гээд гэж дуудсан. Тэгээд би тухайн эрэгтэй хүнийг хүргэж өгөх зорилгоор манай найз Сарангэрэл болон би мөн манай хүү Дөлгөөн тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир өглөө ажилтай байсан учир би Улаанбаатар хотруу хэдэн цагийн үед аль замаараа явсан талаараа сайн санахгүй байна. Манай хүү Дөлгөөн машинаа бариад манай найз Сарангэрэл мөн түүний найз эрэгтэй хүн бид нар явсан. Манай хүү Дөлгөөн бага байхаасаа сонсгол болон ярианы бэрхшээлтэй учир ирж мэдүүлэг өгөхөд хүндрэлтэй байгаа. Тэр талаар би сайн мэдэхгүй байна. ___ нь нэг газар хамт ажиллаж байгаад ажилаасаа халагдсан. Ажилдаа ирээгүй ажил таслаад гээд ажилаасаа халагдсан. ___ утасны дугаар ___ гэсэн дугаар байгаа. Харин тухайн эрэгтэй нэр болон утасны дугаарыг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Гэрч Э.Б: “Тухайн 98-00 ТӨҮ улсын дугаартай хар өнгийн Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Да хүрээ авто захаас 26,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо би өөрөө унаж ашиглаж байгаа. Би 2023 оны 11 сарын 25-ны өдөр манай байгууллагын шинэ жил Улаанбаатар хотод болсон. Тэгээд 26ны өдрийн 22 цагийн үед манай ахын охин Номин-Эрдэнэ-ийг дуудаж дуудаж өөрийгөө Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байх ажилруугаа хүргүүлэх зорилгоор дуудсан. Тэгээд манай дүү өөрийн охины хамт намайг очиж аваад манай ажилруу очиход манай байгууллага архи уусан хүн оруулдаггүй учир би оролгүй Төв аймагт байх гэртээ очих зорилгоор хөдлөөд аймаг руу явж байгаа гэнэт ажилруу явъя гэж бодоод буцаад ажил руугаа хүргүүлсэн. Тэгээд манай дүү Улаанбаатар хотруу миний 98-00 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг унаад буцаж явсан. Тухайн шөнө миний машинд ___ нэлээд их согтсон байсан учир юу болсон талаар сайн санахгүй байх/ нар хамт явж байсан. Тийм хүн таараагүй. Би тээврийн хэрэгсэлээ одоо унаж явж байгаа. Би нэлээд их уусан байсан тухайн үеийн зүйлсээ сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023.12.28-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 72-74 дүгээр хуудас/,
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07/413 дугаартай ...Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 69.821.250 төгрөг.. талаарх дүгнэлт /1-р хх-ийн 80-93 дугаар хуудас/,
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07/428 дугаартай ...Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 1.692.900 төгрөг.. талаарх дүгнэлт /1-р хх-ийн 96-103 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Оы сэжигтнээр өгсөн: “Би 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг гар утас худалдааны төв рүү гар утас сонирхож байгаад гараад явсан. Би 2023 оны 11 дүгээр сарын 24- нөөс 2023 оны 11 дүгээр сарын 25-ныг шилжих шөнө 01 цагийн үед тухайн гар утас худалдааны төвийн гадна талын хаалгыг очиж татаж үзэхэд онгойхоор юм шиг санагдаад байхаар нь татаж, түлхэж үзэж байгаад онгойхгүй болохоор нь яваад өгсөн. Би 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Гурвалжингийн гүүрний хажууд ачаа буулгах ажилд яваад ажлаа хийж байхдаа миний ажилладаг газрын дарга нь хаалганыхаа түлхүүрийг хаячихаад хүн дуудаж хаалганыхаа голыг дриллдүүлж онгойлгож байсныг санаад барилгын дэлгүүрээс цоожны гол, 8 номерын өрөм аваад миний тээврийн хэрэгслийн ард байх батейрайтай дрилл аваад дриллэндээ өрөмөө хийгээд цоожны голоо түгжиж байгаад дриллдээд үзтэл онгойж байхаар нь гар утасны дэлгүүрийн хаалгыг онгойлгож болох юм байна гэж бодсон. Тэгээд би 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Зуунмод сум руу орж ирээд найз Сундуйн гэрт 1 цаг гаран орчим байсан. Би Сундуйн гэрээс гараад Цэнгэлдэхийн хашааны урд талд машинаа байрлуулаад хүн болон машины хөдөлгөөн багасахыг хүлээж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 00 цаг 30 минутын үед өөрийн тээврийн хэрэгслээсээ буугаад цэнгэлдэх хүрээлэн дундуур алхаад хөлбөмбөгийн талбайн хойд талд байх хаалга нь цоожтой байхаар нь хашааг даваад хойш гарч Төв чандмань ДЭХГ-н ертөнцийн зүгээр баруун талаар гарч хойд зүг рүү алхаад Нэг цэгийн үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр зүүн талаар нь гарч хойш алхаад зам хөндлөн гарч талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын хаалгаар ороод зүүн зүгт алхсан. Тэгээд би хэдэн цагийн үед очсоноо санахгүй байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талын хаалгаар гараад урд зүгт алхаж явган хүний гарцаар гарч тухайн гар утас худалдааны төвийн хаалгыг дриллээрээ онгойлгоод буцаад цэцэрлэгт хүрээлэн рүүгээ ороод ойролцоогоор 30 орчим минутын дараа буцаж ирээд дотор талын хаалгыг нь дриллдэж онгойлгож дотор нь ороод утаснуудыг нь бөөгнүүлж байгаад 1 ширхэг гялгар уут байхаар нь утаснуудыг дотор хийж, би өөрөө 1 ширхэг гялгар уут авч явж байсан ба тэрэндээ утас дүүргээд 2 тор дүүрэн гялгар уутыг дүүргэж тавиад хяналтын камер байхаар нь дүрс бичлэг бичдэг хар төхөөрөмжийг нь авсан. Хананд байх тавиур дээр зөөврийн компьютер байхаар нь 3 ширхэгийг авчихсан. Эхлээд тухайн дэлгүүрээс 1 ширхэг тортой утаснуудаа өргөөд явган хүний гарцаар зам гарч цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны цаана тавиад буцаж ирээд 3 ширхэг зөөврийн компьютер болон 1 ширхэг тортой зүйлээ аваад гарсан. Би тухайн үед хэдэн ширхэг гар утас авснаа мэдээгүй байсан. Тэгээд би ирсэн замаараа буцаад цэнгэлдэх хүрээлэнгийн урд талд машин руугаа очоод 5-р хороо усны аж ахуй хоёрын дунд байх гол руу чигээрээ гудмаар ороод очсон. Гол дээр очоод хяналтын камерын бичлэг хийдэг төхөөрөмжийг чулуугаар цохиод шидчихсэн. Буцаж машиндаа суугаад шороон замаараа урагш Баянхошуу руу ороод зүүн зүг рүү Улаанбаатар хот рүү ороод офицеруудын ордны ойролцоо очоод машинаа зогсоолд байрлуулаад машин дотроо унтсан. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07 цагийн үед сэрээд утас болон зөөврийн компьютероо машиныхаа багаж руу хийгээд төрсөн ах болох Батгэрэлийн гэрт очиход ах унтаж байхаар нь би буцаж гараад машин дотроо тухайн өдрийн 12 цаг хүртэл машин дотроо унтаж байхад нэг дугаар залгахаар нь автал ах Батгэрэл байсан. Хаана юу хийж байгаа юм утсаа хаячихсан утасгүй байгаа гэхээр нь би уулзаад Самсунг нөт9 маркийн гар утсыг ахдаа өгсөн. Дүү нь бичиг баримтгүй явж байна. Нэг утас тавиад өгөөч гэж хэлэхэд за гэж хэлсэн. Тэгээд 32-р байрны автобусны буудлын хойно байран дунд байх ломбарданд ах Батгэрэлийн бичиг баримтыг ашиглаад iphone12pro маркийн гар утсыг 1.800.000 төгрөгөнд барьцаанд тавиад гараад хорооллын эцсийн орчим явж байхад ах буугаад гэр рүүгээ явсан. Би Монголын үндэсний телевизийн зүүн талд нь машинаа үлдээгээд Тэди төв рүү явсан. Очоод гадна талд нь байх утас авна гэсэн хүмүүс байхаар нь нэг ах очоод утас авах юм уу iphone15 байна гэж хэлэхэд үзье яасан утас юм бэ? гэж асуухаар нь лизингээр авсан юм аа мөнгө хэрэг болоод буцааж зарах гээд гэж хэлээд 2.000.000 төгрөгөнд зарсан. Би одоо тухайн хүнээ харвал танина. Тэгээд би фейсбүүкээр түрээсийн байрны зар хайж байгаад зурагтын эцсийн орчим 250.000 төгрөгөөр байр түрээслэнэ гэхээр нь очоод тухайн хүн рүү мөнгийг шилжүүлсэн. Байрандаа утаснуудаа оруулж тавиад буцаад Төв аймаг руу гэртээ ирж хоносон. Би 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эхнэртэй Улаанбаатар хот орж ажил хийнэ гэж хэлээд явсан. Улаанбаатар хот ороод түрээсэлсэн нийтийн байр руугаа ороод iphone15 аваад 7-н буудал руу утас засварын газрын хүнд 3.500.000 төгрөгөөр зарсан. Фейсбүүк дээр Iphone 14,15 авна гэсэн зар байхаар нь iphone14 маркийн гар утсыг 2.500.000 төгрөгөөр зарсан. Би он сарыг нь сайн санахгүй байна. ___гэх найзаараа iphone15 маркийн утсыг 32-н автобусны буудлын хойд талд байх Өгөөмөр гэх ломбарданд 2.500.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би ломбарданд 7 ширхэг гар утас барьцаанд тавьж, хувь хүнд 4 ширхэг гар утас зарсан. Би зээлээ даръя гэж бодоод, тухайн гар утасны худалдааны төвийн хаалга нь онгойчих юм шиг санагдаад хулгай хийсэн. Би 2021 онд хулгайн гэмт хэрэг үйлдээд Амгалан 421 дүгээр хорих ангид 1 жил хоригдсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125-127 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Оы яллагдагчаар өгсөн: “Би тогтоолтой уншиж танилцлаа. Би ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд өмнө нь дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хохирол мөнгийг төлж барагдуулах болно. Би одоогоор хохирол мөнгө төлж барагдуулаагүй байгаа хохирол мөнгийг төлж барагдуулах болно.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 220-227 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 228-230 дугаар хуудас/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 231-232 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 233-234 дүгээр хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 235-242 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 234-244 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Агийн: “Би Налайх дүүргийн 12 дугаар хороо 21 дүгээр байр 11 тоот Света эмийн сангийн хажууд гар утасны худалдааны лангуу ажиллуулаад 4 хонож байна. Би 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр лангуугаа ажиллуулж байгаад 19 цаг өнгөрөөд Улаанбаатар хотод байх гэрлүүгээ явсан. Тухайн үед би өөрийн лангуугаа түгжээд явсан. Тэгээд би 01 дүгээр сарын 13-ны өглөө 10 цаг 15 минутанд лангуугаа онгойлготол бүх гар утас алга болсон манай лангууны цонх онгорхой байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би анх лангуугаа нээхдээ 30 гаруй сая төгрөгөөр гар утас худалдаж авч байсан. Би нийт 81 ширхэг гар утас лангуундаа авч ирж байсан. Би дараа нь Улаанбаатар хотоос 10 ширхэг гар утас нэмж авч ирсэн. Тэгэхээр нийт 91 ширхэг гар утас байсан. Би түүнээс 7 ширхэг гар утас зарсан байсан. Би алдсан гэх гар утасаа хэдэн ширхэг, ямар загварын гар утас байсан талаар яг хэлж мэдэхгүй байна. Би анх лангуугаа нээхдээ гар утсаныхаа бичлэгийг хийж байсан. Тухайн бичлэг одоо надад байгаа. Би лангуундаа ихэвчлэн өөрөө суудаг, нэг хоног манай эхнэр суусан. Манай лангуунд хяналтын камер байхгүй, харин үүдэнд эмийн сан хяналтын камертай. Надад яг сэжиглэж байгаа хүн байхгүй. Би гомдолтой байна, алдагдсан зүйлээ олж авмаар байна, Манай дэлгүүрээс хулгай хийсэн хүнд хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Агийн дахин өгсөн: “Би өмгөөлөгч авах эрхтэйгээ ойлгосон, би мэдүүлгийг өөрөө өгчихье, одоогоор өмгөөлөгч шаардлагагүй. Би өмнөх мэдүүлэгтээ би нийт 91 утас алдсанаас 7 гар утас зарсан, ингээд 84 гар утас алдсан гэсэн байсан, би үүнээс мөн 9 гар утсыг гэрлүүгээ авч явсан байснаа тооцож бодоогүй байсан байна, ингэхээр яг 75 гар утас алдагдсан байгаа юм. Намайг дэлгүүрт очоод хулгай орсныг мэдээд цагдаад дуудлага өгөхөд ямар нэгэн гар утас дэлгүүрт үлдээгүй байсан, яг 75 утас алдагдсан байсан. Мөрдөгчийн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн гар утасны жагсаалтын эхний 69 гар утсыг би бүрэн бүтнээр нь хүлээж авсан. Хулээж авсан гар утаснуудтай холбоотой санал хүсэлт байхгүй, ингээд надад Samsung ZFlip3 маркийн шаргал өнгийн гар утас, Iphone X mах маркийн шаргал өнгийн гар утас, Infinix маркийн хар хөх өнгийн гар утас, Samsung Galaxy A53 маркийн цэнхэр өнгийн гар утас, Samsung A70 маркийн гар утас, Samsung Galaxy A90 маркийн гар утас зэрэг нийт 6 гар утасны хохирлоо нэхэмжилнэ, шинжээчийн дүгнэлтээр гаргасан үнэлгээний дүнгээр нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Б.Д: “Манай нөхөр ___ 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш Налайх дүүрэг 2 дугаар хороо 1 дүгээр байр 11 тоот Света нэртэй эмийн сангийн хажууд гар утасны лангуу ажиллуулж байгаа. Би 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэг удаа лангуунд суусан. Манай нөхөр нь гар утасны худалдаа хийдэг. Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10 цаг дөхөж байхад би нөхөртэйгээ лангуун дээр нь иртэл манай лангууны бүх гар утас алга болсон байсан. Тэгээд би нөхөртэйгээ хамт цагдаагийн байгууллагад хандсан. Манай нөхрийн зарах гэж байсан бүх гар утас алга болсон байсан, Одоогийн байдлаар хэдэн төгрөгний хохирол гэдгийг гаргаагүй байна, ойролцоогоор 95 орчим ширхэг гар утас байсан. Манай нөхөр Самсунг болон iphone бас хятад үйлдвэрийн гар утас зарж байсан. Надад тийм хүн байхгүй. Манай байгууллагад хяналтын камер байхгүй. Манай лангууны цонхны төмөр хаалтыг эвдэж цонхоор дотогш орж эд зүйл хулгайлсан байсан. Гомдолтой байна, манай нөхөр ганцаараа ажил хийж амьдралаа авч явдаг.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Д.Ц: “Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би 2023 оны 07 дугаар сараас угаар сард машинаа худалдаж авахдаа нотариатаар гэрээгээ батлуулж, Халиунаа гэх хүнээс авсан. Одоо тухайн хүний нэр дээр байдаг ба би нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй байгаа. Манай хүргэн ах болох Отгонтайван нь 2023 оны 12 дугаар сард машинааа эвдэлчихсэн гэхээр нь би өөрийнхөө машиныг унуулж байгаад он гарснаас хойш өөрөө ганц нэг унаж байгаад 01 дүгээр сарын 11-ний өдөр машинаа унуулаач гэхээр нь тэг тэг гээд өгөөд явуулсан. Тухайн үед миний машиныг Отгонтайван ах унаж байсан. Миний машинаар хаагуур явсан талаар мэдэхгүй байна. Миний машин 2003 онд үйлдвэрлэгдэж, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монголд орж ирсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газар 2024.01.17-ны өдрийн 08/004 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газар 2024.01.21-ний өдрийн 08/09 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн 2024.01.19-ний өдрийн №НД-24-14 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 57-69 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 130-137 дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 138 дугаар хуудас/,
Гэрч Э.: “Би 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн хуяглангийн харуулаар гарч байсан. Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас яллагдагч Харуулагайванг 13 цаг 14 минутанд Дэд ахлагч цолтой Ц.Г хамтаар очиж авч хуяглан авчирч, 13 цаг 20 минутанд Цагдан хорио сунгах шүүх хуралаар яллагдагч Б.О орж, журам сахиулах цагдаагаар Ц.Ганбат бид хоёр орсон юм. Улмаар шүүх 13 цаг 16 миунутанд дуусаж. Яллагдагч Б.Ог шүүхийн түр саатуулах өрвөнд оруулсан. Түр саатуулах өрөөнд цагдаа дэд ахлагч цолтой Ц___ид хоёр хажуудан сууж байгаад, Би болон цагдаа ____ бид 3 тамхи татахаар гарсан юм. Тамхи татаад ороод иртэл яллагдагч Б.О түр Савтуулах өрөөнд байхгүй байсан. Тэгээд дэслэгч Энхбаатар хэлээд бид нар бөөнөөрөө хайсан юм. Сэжигтэн, Яллагдагчийг хуяглан хамгаалах чиг үүргээр ажиллаж байсан юм. Би болон цагдаа ___ бид 3 тамхи татах гээд орхин гарсан. Гарын гавласан зүйл байхгүй болно. Би болон цагдаа Ц.Ганбат, цагдаа П.Мөнхбулган бид 3 гарч байсан. ____ шүүхийн жижүүр дээр гарч байсан юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 140 дүгээр хуудас/,
Гэрч П.: “Би 2024 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг 50 минутанд тус цагдаагийн газарт томилгооны дагуу ээлж хүлээлцэхээр ирсэн. Тэгээд 09 цаг 30 минутанд Шүүхийн байрандаа дэд ахлагч Мөнхтөрөөс ээлж бүрэн хүлээлцэж авсан. Би тухайн өдөр Шүүх дээр ахлагч ____минутанд Ю.Энхмаа шүүгчийн шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрнаас шүүгдэгч Б.Оыг дэд ахлагч Ц____ таслан сэргийлэх арга хэмжээг сунгах хуралд суусан. Тус хуралд дэд ахлагч ____, дэд ахлагч Э.Лхагвадорж нар хийгээд гаднаас нь цоожилсон юм. Дараа нь 14 цаг 20 минутын үед би хамт тамхилах хүн байна уу гэж асуугаад гадаа гарахад араас дэд ахлагч Ц.Ганбат, дэд ахлагч Э.Лхагвадорж гарч ирсэн. Тухайн үед ахлагч О.Хонгор нь цагдаа нарын өрөөнд байсан. Тэгээд ЗХБТ-н дарга, ахмад Цэдэндорж хүрч ирээд бал байна уу гэж асуухаар би буцаад шүүх рүү ороод ширээн доороосоо бал аваад гаргаж өгөх гэтэл болчихлоо гэхээр нь балаа кармалаад гадаа гарсан. Тэгээд дэд ахлагч ___ бид гурав гадаа тамхилж байгаад буцаад Шүүх рүү ороод байж байтал гэнэт Э.Лхагвадорж нь түр саатуулах өрөөнд байсан шүүгдэгч Б.О нь алга байна гэхээр нь би ороод хартал байхгүй байсан. Тэгээд шүүгдэгч Б.Оыг эрэн хайгаад олоогүй байж байтал сүүлд эрүүгийн мөрдөгч нар хайгаад олсон байсан. Би 24 цагийн харуулын цагдаагаар гарч байсан. Харин ахлагч О.Хонгор хамгаалалтын цагдаагаар мөн дэд ахлагч ____нь хамгаалалтын цагдаагаар үүрэг гүйцэтгэж бас дэд ахлагч Э.Лхагвадорж нь хуяглан хүргэх цагдаагаар тус тус ажиллаж байсан. Тухайн шүүгдэгч Б.Оыг томилгооны дагуу бол хуяглан хүргэх цагдаа дэд ахлагч Э.Лхагвадорж нь харж байх үүрэгтэй юм. Гэхдээ бүгд харж хяналт тавьж байх ёстой юм. Тухайн шүүхийн камерын бичлэгийг шүүж үзэхэд 14 цаг 24 минутын үед шүүгдэгч Б.О нь түр саатуулах өрөөний тороор дээшээ авираад зүүн дээд талын гагнаагүй тогтоосон байсан турбаг түлхээд гарч байгаа харагдана. Мөн ар талын кордорын камерт бичигдсэнээр 14 цаг 25 минутанд шүүхийн арын хаалгаар гарч явсан байсан юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 142 дугаар хуудас/,
Гэрч Ц.Г: “Би өнөөдөр 09 цагаас ажиллаж эхэлсэн. Тэгээд 13 цаг 10 минутын үед Төв аймгийн Цагдан хорих байрнаас харуулын цагдаа, дэд ахлагч Э.Лхагвадоржийн хамт яллагдагч Б.Оыг аваад Шүүхийн тусгаарлах өрөөнд саатуулсан. Тэгээд яллагдагч Б.Оыг дэд ахлагч ____ хамт 13 цаг 20 минутын үед Б.Оыг тусгаарлах өрөөнөөс гаргаж шүүх хурлын 3 дугаар танхимлуу оруулсан. Шүүх хуралдаж 13 цаг 46 минутын үед дууссан ба би дэд ахлагч Э.Лхагвадоржийн хамт Б.Оыг шүүх хурлын танхимаас гаргаж тусгаарлах өрөөрүү оруулсан. Тэгээд яллагдагч Б.Оыг, ____ хамт хараад сууж байсан. Тэгээд 14 цаг 26 минутын үед дэд ахлагч Э.Лхагвадорж, дэд ахлагч ___ бид нар тамхи татхаар шүүхийн гадна гарсан ба Б.Оыг харах хүнгүй үлдээсэн. Бид 32 минут орчим тамхи татчихаад буцаад ортол саатуулах өрөөний торон хаалга түгжээтэй бас торон хаалганы торыг гагнаасаар нь хугалж жижиг нүх гарсан байсан ба Б.О байхгүй байсан. Тэгэхээр нь шүүхийн ажил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч___ мэдэгдэж, би дэд ахлагч Э.Лхагвадоржийн хамт Зуунмод сумын нутаг дэвсгэрээр яллагдагч Б.Оыг хайсан. Би тухайн үед би болон дэд ахлагч___ бид 3 хариуцах ёстой. Түгжсэн байсан. Отгонтайван хаалганы төмөр торыг гагнаасаар нь салгаж жижиг нүх гаргаад гарсан байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 144 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Оы яллагдагчаар өгсөн: “Би эхнэр хүүхдээ санаад оргох болсон. Би шүүхийн тусгаарлах өрөөнд ороод анх ороод дээд зүүн талын буланд хүн багтах зай байхаар нь толгой хийгээд түлхээд үзтэл хажуу талын төмөр унаад том зай гарсан тэгээд, шүүхийн байрны арын хаалгаар гараад Төв аймгийн Зуунмод сумын төв талбайгаар өнгөрөөд Энхтайваны гудамжинд хэсэг нуугдаж байгаад цагдаа баригдсан юм. Надад тусалсан хүн байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 153 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Оы яллагдагчаар дахин өгсөн: “Би уг тогтоолтой уншиж танилцлаа Би ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө би Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах Төв сервис нэртэй гар утас худалдааны төвийн хаалгыг нь эвдэж орон дотроос нь 43 ширхэг гар утас, 3 ширхэг нөүтбүүк хулгай хийсэн. Мөн Улаанбаатар хот Налайх дүүрэгт байрлах гар утас худалдааны төвийн цонхны хаалтыг хөшиж орон олон тооны гар утас хулгай хийсэн Мөн цагдан хоригдож байхдаа Төв аймгийн сум дундын шүүхийн түр саатуулах байрнаас оргон зайлсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна. Би Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг Төв сервис нэртэй гар утас худалдааны төвөөс ганцаараа хулгай хийсэн хулгай тухайн үед би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн 84-91 ӨМА улсын дугаартай цагаан өнгийн Хонда инсайт маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Хулгай хийсний дараа тухайн гар утаснуудыг машинаараа авч Улаанбаатар хотруу оруулсан. Тухайн 84-91 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2023 оны 10 сард Улаанбаатар хот Налайх дүүргээс нэг хүнээс худалдаж авсан би нэрийг нь санахгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь гэрчилгээн дээрээ Соёлмаа гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Миний худалдаж авсан хүн би нэрийг нь шилжүүлж чадаагүй байгаа гээд надад зарахдаа дараа нэрийг нь шилжүүлнэ гэж тохиролцоод би худалдаж авч байсан. Миний хулгай хийсэн зарим утаснуудыг биет хэлбэрээр нь өгсөн байгаа. Байхгүй болсон гар утаснуудын мөнгийг хохирогчид гаргаж өгөх болно. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 144-145 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Ц: “Би Төв аймгийн Зуунмод суманд ээж дүүгийн хамт амьдардаг. 2024 оны 01 сард манай хүргэн ах Отгонтайван нь миний 56-05 УЕК улсын дугаартай ниссан экстрайл маркийн тээврийн хэрэгслийг ажилруугаа унаж явчихаад ирнэ гуйсаар байгаад аваад явсан юм. Гэтэл миний тээврийн хэрэгслийг унаж яваад Улаанбаатар хот Налайх дүүргээс гар утас хулгайлсан байсан. Тэгээд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс намайг машиныг унаж болохгүй гээд надад хүлээлгэж өгсөн одоо тухайн тээврийн хэрэгсэл нь Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу 3 дугаар багт байгаа юм. Би тухайн ___ улсын дугаартай улаан өнгийн Ниссан Экстрайл маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 7 сард Халиунаа гэх хүнээс худалдаж авсан юм гэхдээ нэрээ шилжүүлж чадаагүй байгаа ____ гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг юм би тухайн үед нотариатаар батлуулаад машинаа авч байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэсэн байсан би үнэлгээтэй танилцсан. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гээд Налайх дүүргийн цагдаа нар улсын орлого болгоно гээд намайг унаж болохгүй гэсэн учраас би тухайн тээврийн хэрэгслийг огт унахгүй байгаа Отгонтайвангийн асуудал шийдэгдвэл би тээврийн хэрэгслийг ашиглаж хэрэглэх бодолтой байна надад өөр ярих зүйл байхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 21 дүгээр хуудас/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 28-30 дугаар хуудас/,
“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн 2024.8.14-ний өдрийн 07/148 дугаартай ...зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдрөөр 1.002.500 төгрөг... гэх дүгнэлт /4-р хх-ийн 107-116 дугаар хуудас/,
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагчийн санал: ...Шүүгдэгч Б.О нь ганцаараа 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийг шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Төв сервис” гар утас худалдааны газар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байрны хаалгыг дриллээр цоолж онгойлгон, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Г.Бийн эзэмшлийн 43 ширхэг гар утас, 3 ширхэг зөөврийн компьютерийг машин механизм ашиглан, хулгайлж бусдад их хэмжээний буюу 72.513.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдрийг шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Света нэртэй эмийн сангийн хажууд гар утас зардаг буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхны төмөр хаалтыг лоомоор хөшиж онгойлгон, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч Д.Агийн эзэмшлийн 75 ширхэг гар утсыг хулгайлан авч 25.870.000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Бтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулын хаан” хүнсний дэлгүүрийн гадна талд байрлуулсан иргэн Б.Оын эзэмшлийн 26-56 УБМ улсын дугаартай Хьюндай Верна маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хулгайлан авч яваад автомашины эд анги болон автомашин дотор байсан эд зүйлийг нь нууцаар, хууль бусаар авч 854.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн яллагдагч Б.О нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдан тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хоригдон 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цагдан хорих нэгдүгээр хугацаа сунгах шүүх хуралдааны дараа шүүхийн 08 дугаартай тусгаарлах өрөөнд саатуулагдаж байхдаа хаалганы тор өөд авирч, зүүн талын гагнаагүй төмрийг түлхэж оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Б.О нийт 283 хоног цагдан хоригдсон. Хохирогч ___ 29 299 000 төгрөг, хохирогч ___ 2.900.000 төгрөг, хохирогч Зоригтбаатарт 854 000 төгрөгийн хохирол тус тус төлөгдөөгүй байна. Б.Бтэй бүлэглэн үйлдсэн хохирогч Б.От учирсан 854.000 төгрөгийг хохирлыг хувааж төлүүлэх саналтай байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл буюу ___ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан __ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6 318 160 төгрөгөөр үнэлэгдсэн. Дээрх тээврийн хэрэгслийн үнийн дүнг Б.Оаас гаргуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар GS-25 дэлгүүрийн хяналтын камерын бичлэг 1 ширхэг, 5 метрийн урттай тороос 1 ширхэг, 60 сантиметрийн урттай лоом 1 ширхэг, Света нэртэй эмийн сангийн бичлэг 2 ширхэг, Элит караоке хяналтын камерын бичлэг 3 ширхэг, нийт 4ш CD хэрэгт авагдсан байгаа гэв...гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн: ... Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Б.Оы өмгөөлөгчөөр оролцож байна. Манай үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирогч нарын хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа гэв...гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Оыг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар их хэмжээний эд хөрөнгийг хулгайлан авсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн шүүгдэгч Б.О хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.О дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Б.Оы холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Оргон зайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх заалтад “...хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон ба шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Мөн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Оы үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар их хэмжээний эд хөрөнгийг хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчийн санал: ...Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жил хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 4 жил 6 сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Цагдан хоригдсон 283 хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна...гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн: …Б.Оы хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулах саналыг улсын яллагч гаргаж байна. Тухайн саналыг дэмжиж оролцож байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь улсын яллагч 1 жилийн хорих ял оногдуулах санал гаргаж байна. Б.Огийн хувийн байдлыг харгалзан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Ингээд нэмж нэгтгээд 4 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна...гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Б.Оы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангилалын гэмт хэрэг хэрэгт хамаарах бөгөөд,
Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг үр дагаврыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үздэг болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Оы хувьд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сар хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,
Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулна” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” тус тус заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Оы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийн эзэмшлийн ____лсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Б.Оаас гаргуулж улсын орлогод оруулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн _____ маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 6.318.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох,
Шүүгдэгч Б.Оаас 29.299.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бид, 2.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ад, 425.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.От, 2.400.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Од, 1.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.От, 1.500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.От, 3.500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Бд, иргэний нэхэмжлэгч Г.Бөөс IPhone 15 pro max загврын гар утас нэг ширхэгийг гаргуулж хохирогч Г.Бид тус тус олгох нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн ____ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ken гэсэн бичигтэй улаан өнгийн дрилл 1 ширхэг, 5 метр 60 см урт төмөр тросс 1 ширхэг, 60 см урттай лоом 1 ширхэг, шар өнгийн иш 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн хамт ирсэн сиди 3 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Оы цагдан хоригдсон 283 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар “үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар их хэмжээний эд хөрөнгийг хулгайлан авсан”,
мөн шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “оргон зайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
2.Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сар хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оы эдлэх 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оы цагдан хоригдсон 283 /хоёр зуун наяан гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас 29.299.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бид, 2.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ад, 425.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.От, 2.400.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Од, 1.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.От, 1.500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.От, 3.500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Бд, иргэний нэхэмжлэгч Г.Бөөс IPhone 15 pro max загварын гар утас нэг ширхэгийг гаргуулж хохирогч Г.Бид тус тус олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ___улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Б.Оаас гаргуулж улсын орлогод оруулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн _______ улсын дугаартай __ маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 6.318.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ 1.692.900 төгрөгийг шүүгдэгч Б.Оаас гаргуулж улсын орлогод оруулсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ken гэсэн бичигтэй улаан өнгийн дрилл 1 ширхэг, 5 метр 60 см урт төмөр тросс 1 ширхэг, 60 см урттай лоом 1 ширхэг, шар өнгийн иш 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийн хамт ирсэн 3 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
12.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
13.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН