| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/0120/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/118 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/118
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Г.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Ж.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ж-ны З-д холбогдох эрүүгийн 242000.......... тоот хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны .... дугаар сарын ...-ны өдөр Д аймгийн Х суманд төрсөн, яс үндэс халх, ... настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл ..., эхнэр, ..... хүүхдийн хамт амьдардаг, Д аймгийн З сумын .... дугаар баг, Б-н .....-..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ж-ны З /РД:................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.З нь 2024 оны .... дүгээр сарын .....-ны өдрийн шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д аймгийн З сумын ...... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б нэртэй баарны хажуугийн шороон зам дээр тухайн нөхцөл байдалд үүссэн маргаанаас шалтгаалан хохирогч М.У-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон түүний биед хамар ясны хугарал, цээжний цус хуралт, баруун тохой, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж-ны З нь 2024 оны .... дүгээр сарын ....-ны өдрийн шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д аймгийн З сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б нэртэй баарны хажуугийн шороон зам дээр тухайн нөхцөл байдалд үүссэн маргаанаас шалтгаалан хохирогч М.У-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, зодон түүний биед хамар ясны хугарал, цээжний цус хуралт, баруун тохой, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч М.У-гийн мэдүүлэг /хх-ийн 10-11,14/, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Т.А-гийн мэдүүлэг /хх-ийн 25-26/, гэрч Д.О-ийн мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч Э.С-ын мэдүүлэг / хх-ийн 31-32/, гэрч О.А-гийн мэдүүлэг /хх-ийн 34-36/, Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ..../..... дугаартай дүгнэлт /хх-ийн 40/, Д аймгийн З сумын нэгдсэн эмнэлгийн 2024 оны ... дүгээр сарын ....-ны өдрийн 37 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 41/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 42/ Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны .... сарын ....-ны өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-53/, шүүгдэгч Ж.З-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65/, Д аймгийн З сум дахь сум дундын шүүхэд гаргасан шүүгдэгч Ж.З, хохирогч М.У нарын хүсэлт /хх-ийн 85-86/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.З нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч М.У-гийн эрүүл мэндэд учирсан хохиролд 3,300,000 төгрөг төлөхөөр тохирсон бөгөөд 1,000,000 төгрөгийг өгч 2,300,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон байна. Мөн шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний болон шатахууны зардал 183,275 төгрөгийг, эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөрт 166,649 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалд 2,300,000 /хоёр сая, гурван зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч М.У-т олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид прокурорын санал болгосон 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Ж-ны З /РД:.............../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ны З-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.З-гоос хохирогчийн эмчилгээний зардалд 2,300,000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Д аймгийн З сумын .... дугаар баг Б-н ....-..... тоотод оршин суух хохирогч Б овогт М-ийн У /РД:................., утас:................/-т олгосугай.
5. Шүүгдэгч Ж.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ