| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 153/2017/0047/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/46 |
| Огноо | 2017-05-25 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/46
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Х.*******, хохирогч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Х.*******т холбогдох эрүүгийн 201721000144 дугаартай, 178/2017/0047/Э/ индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, ард халх, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эцэг эх, дүү нарын хамт Ховд аймгийн сумын Дэлгэр багт оршин суух, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй ******* овогт *******ын *******.
Холбогдсон хэргийн талаар: / тогтоолд дурдсанаар /
Шүүгдэгч Х.******* нь 2017 оны 04 сарын 30-ний өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ж.*******тай маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэрэг бүртгэлтэд хохирогч Ж.*******ын өгсөн....Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн орчим гэртээ унтах санаатай охин С.*******, хүү Алтангэрэл нарын хамт зурагт үзээд хэвтэж байсан чинь охин С.*******гийн гар утас дуугарч, миний ойлгосноор *******тай утсаар цаанаас нь ярьсан хүн нь “гэрээсээ гараад ир’’ гэж хэлсэн бололтой. С.******* надад хандан "ээжээ би гэрээс гараад хурдан ороод ирье” гэж хэлэхэд нь би “чи хэнтэй уулзах гэж байгаа юм бэ, орой болчихоод байхад яах гээд гэрээс гарч явах гээд байгаа юм бэ, хурдан орж ирээрэй” гэж хэлсэн чинь “За, ойлголоо ээжээ” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй гараад явсан. Тэр үед нь манай гэрийн гадаа мотоцикльтой хүн ирчихсэн байсан юм байна лээ. Охиныг маань гарсаны дараа мотоциклийн дуу гэрийн гадаа дуугарсан. Охиныг тэр мотоцикльтой хүнтэй явчихлаа гэж би ойлгосон. Би хэвтэж байсан учраас босч ямар хүн гэрийн гадаа мотоцикльтой ирсэнийг хараагүй. Тэгээд С.*******г гэрт орж ирэхийг хүлээгээд байсан чинь орж ирээгүй. Би С.*******гийн 98334199 дугаарын гар утас руу гэрээс гарснаас нь хойш залгасан боловч миний дуудлагыг огт аваагүй. Ингээд тэр шөнө охин С.*******д санаа зовоод миний нойр ердөө хүрэхгүй байхаар нь үүрээр 04 цаг 30 минутын орчим урьд нь С.*******тай уулзаж учраад яваад байдаг байсан Х.******* гэгч залуутай хамт байж магадгүй гэж бодоод түүний сумын төвд байдаг байшин руу нь очсон чинь хаалга нь онгорхой байсан. Би байшин руу яваад орсон чинь байшингийн хоймор хэсэгт нь эвдэрсэн ор шиг зүйл дээр манай охин С.*******, манай нутгийн залуу болох Х.*******, ******* нар гурвуулаа зэрэгцээд хувцастайгаа, урагдсан хөнжил шиг зүйл нөмөрчихсөн унтацгааж байсан. Ор шиг зүйлийн хажууд газраар ******* гэгч манай нутгийн залуу хэвтэж байсан. Намайг байшинд ороход архи их хэмжээгээр үнэртэж байсан ба орны хажууд ундааны хуванцар савыг тайрчихсан дотор нь шингэн зүйл байсан. С.*******, Х.*******, ******* нарын нөмөрчихсөн байсан урагдсан хөнжил шиг зүйлийг нь миний бие татахад орны хажууд байсан хуванцар саванд байсан шингэн зүйл асгарсан бөгөөд тэр асгарсан зүйлээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Миний бодлоор тэр зүйлийг архи гэж бодсон. С.*******. Х.*******, *******, ******* нар архи уусан гэж би ойлгосон. Тэгээд С.*******г хэвтэж байхаар нь “Чи ямар ичдэггүй юм бэ" гэх мэтээр хэлж уурлан, хараалын үгээр загнасан. С.*******г гараараа цохисон. Тэгээд дугуйнд хий оруулдаг насос байхаар нь С.*******гийн гарын булчин орчимд нь насосоор нэг удаа цохьсон. Х.*******ын гарын сарвуу орчимд насосоор хоёр удаа цохитол Х.******* хэвтэж байснаа босож ирээд миний дээлийн энгэрээс заамдаж бариад авсан. Тэр үед Х.*******аас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Бага зэрэг халамцуу байсан. Ингээд Х.******* бид хойр зууралдаад байшингаас гарсан. Барьцалдаад зууралдаж байх явцад Х.******* миний шүд рүү цохьчих шиг болсон. Яг аль гараараа цохьсоныг би сайн санахгүй байна. Тэр үед миний уур их хүрээд ухаан санаа орж гараад байсан учраас яг юу болсоныг сайн мэдэхгүй байна. Х.******* бид хоёрыг байшингийн гадаа зууралдаж байх явцад хажууд хүн байгаагүй, С.*******, *******, ******* нар байшин дотор байсан. Заамдалцаж байх явцад л шүд маань цохигдчих шиг болсон ба буйл орчмоос цус гарч шүд хөдөлсөн. Уруулын дотор хэсэг зүсэгдсэн, түүнчлэн уруулын гадна хэсэг урагдсан байсан. Ерөнхийдөө тухайн үед их зовиурласан. Тэгээд би Х.Мянгабаатартай зууралдаж байгаад салаад гэрлүүгээ харьсан. Гэртээ харьсаны дараа цагдаагийн байгууллагад хандахаар шийдэж сумын хэсгийн төлөөлөгчид хандан "Х.Мянганбаагар гэдэг залуу миний шүд руү гараараа цохьчихлоо” гэсэн дуудлага мэдээлэл өгсөн. Хэсгийн төлөөлөгчтэй уулзаж гомдол мэдээлэл өгөх үед миний уур их хүрч ухаан санаа орж гарсан байсан учраас Х.*******ыг намайг гараараа цохьчихлоо гэж бодсоноо хэлсэн. Х.*******ын хувьд миний мэдэж байгаагаар миний охин Х.*******тай хэдэн сарын өмнөөс уулзаж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл үерхэж байгаа юм шиг байна лээ. Х.*******ын аав, нь түүнийг С.*******тай суулгахгүй гэж хэлээд миний охиныг элдвээр хэлж доромжилдог юм. Х.*******ын аав, ээжийн миний охинд гаргаад байгаа хандлагад нь миний уур хүрч явдаг юмаа. Тэгээд ч би охин С.*******даа “ Х.*******тай битгий уулзаарай" гэж хэлдэг ба түүнчлэн түүнтэй уулзахыг нь хориглодог юм. Хориглосоор байхад Х.*******, С.******* нар уулзахаар нь миний уур хүрсэн юм. .. гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2017 оны 05 сарын 24-ний өдрийн 239 дугаартай… Ж.*******ын биед гэмтэл учирсан байна.
Ж.*******ын биед доод эхүүний зүүн болон баруун талын нэгдүгээр шүдний уналт, доод эрүүний унасан шүдний буйл хэсэгт цус хуралт, гэмтлийн гаралтай уналт доод уруулын гадна дунд хэсэгт 1х0,3 см орчим зулгаралт доод уруулын дотор талд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
Ж.*******ын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой
Ж.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой
Ж.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4 1-д . гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөр чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/
Хэрэг бүртгэлттийн шатанд Х.*******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн... 2017 оны 04 сарын 29-ний өдөр манай 10 жилийн ангийн хэсэг найзууд уулзаж сумын төвөөс урагшаа 6 км орчимд орших “Зургаан ширэг” гэдэг нэртэй гол дээр очиж хорхог хийж идээд 500 граммын шилтэй 2 шил архи хувааж уугаад наргисан. Миний бие бага зэрэг согтсон. Тэгээд 10 жилийн найзуудын хамт ойролцоогоор 21 цагийн үед бүгдээрээ сумын төвд орж найз ы гэрт хэсэг хугацаанд бүгдээрээ хөзөр тоглож байгаад тарцгаасан. Тэр үед яг хэдэн цаг болж байсаныг мэдэхгүй байна. Найз ыхаас гараад үерхдэг эмэгтэй болох С.*******гийн гэрийн гадаа мотоциклоо жолоодоод очсон. Тэгээд С.*******гийн гар утасруу нь залгаад ойр зуурын эүйл ярьж байгаад “Гэрээсээ гараад ир. хоёулаа сумын төвд байдаг манай байшинд очиж хамт хоноё, би танай гэрийн гадаа ирчихсэн мотоцикльтойгоо зогсож байна” гэж хэлсэн чинь зөвшөөрч төд удалгүй гэрээсээ гараад ирсэн. Тэр үед миний бие бага зэрэг согтуу байсан бөгөөд уусан архи гараагүй байсан ба яг эрүүл ухаантай болоогүй байсан. Тэгээд С.*******г аваад сумын төвд байдаг өөрийнхөө байшинд очсон. Тэр үед цаг хэд болж байсаныг мэдэхгүй байна. Орой болсон байсан. Ингээд байшинд ирээд С.******* бид хоёр унтаж амарцгаасан. С.******* бид хоёрыг унтаж байсан чинь байшинд гаднаас хүн орж ирж байгаа чимээ гарахаар нь сэрээд харсан чннь манай нутгийн найз болох *******, ******* нар нилээн согтсон бололтой халамцуу орж ирсэн. Тэр үед манай найз эмэгтэй С.******* “03 цаг өнгөрч байна" гэж хэлж байсан. *******, ******* нар гаднаас орж ирэхдээ 2 литрийн савтай 2 пиво барьчихсан орж ирсэн. Миний бие өмнө нь 10-н жилийн найзуудтайгаа архи уучихсан байсан болохоор *******, ******* нарын авчирсан пивоноос 3 аяга уугаад буцаад бага зэрэг согтсон. *******, ******* нарын авчирсан пивийг бид нар хувааж уугаад дуусгасан. *******, ******* нар нилээн согтсон, Миний бие болон манай найз эмэгтэй С.******* бид хоёр бага зэрэг согтсон. Тэгээд бид нар бүгдээрээ манай байшинд амарцгаасан.Тэр үед ”04 цаг 15 минут болж байна” гэж ******* хэлж байсан. Ингээд С.******* бид хоёр зэрэгцээд орон дээр унтсан. Мөн миний хажуугаар ******* хэвтэж унтсан. ******* орны хажуугаар газарт хэвтээд унтсан. Бид нар бүгд хувцастайгаа унтацгаасан. Бид нарыг унтаж байсан чинь гэнэт гаднаас хүн орж ирсэн.Тэр үед би сэрээд хэн орж ирж байгаа юм бол гэж бодоод хаалга орчим руу харахад гадаа гэгээ орчихсон байсан бөгөөд хаалгаар С.*******гийн ээж Ж.******* эгч их ууртай хашгираад орж ирсэн. С.*******г оронд хэвтэж байхад нь дайрч уурлаад хараальн үг хэлж, загнаад улмаар гараараа толгой орчим руу нь цохьсон. Тэгснээ Ж.******* эгч байшин дотор орны хажууд байсан дугуй хийлдэг насосьг барьж аваад С.*******гийн гар орчим руу нь хэдэн удааг нь мэдэхгүй. Цохиод л байсан. Дараа нь Ж.******* эгч миний гарлуу барьж байсан насосоороо 3-4 удаа цохьчихоод байшингаас гараад явчихсан. Би Ж.******* эгчийн араас нь гараад "******* эгчээ та яаж байгаа юм бэ" гэж хэлсэн чинь “Чи яагаад миний охинтой уулздаг юм бэ” гээд Ж.******* эгч бид хоёр маргалдсан ба улмаар миний хацар луу Ж.******* эгч гараараа алгадсан. Миний уур хүрч би Ж.******* эгчийн өмсөж явсан дээлний энгэрээс нь барьж аваад заамдсан. Ингээд Ж.******* эгчийг би заамдаад зууралдаж байх явцад миний бие Ж.******* эгчийн шүд орчим руу нь цохьсон. Тэгээд Ж.******* эгч бид хоёр салаад Ж.******* эгч надад хандан “Сая болсон асуудлын галаар Цагдаагийн байгууллагад хандана” гэж хэлээд яваад өгсөн. *******, ******* нар унтаж байсан тул “******* эгч бид хоёрыг зууралдаж, маргалдсан асуудлыг огт мэдээгүй. Харин манай найз эмэгтэй С.******* байшин дотроос харж байсан. надад хандан "Ээжийг маань цохиж болохгүй шүү” гэж хэлж байсан. Тэр үед миний уусан архи, пиво гараагүй, бага ээрэг халамцуу байсан болохоор бас дээрээс нь уурандаа Ж.******* эгчийг заамдаж аваад барьцалдаж зууралдах явцдаа нүүр орчимд нь цохьсоноо хүлээн эөвшөөрч байна. Миний бие буруугаа ойлгож байна . гэх мэдүүлэг /хх-ийн 29, 32-33 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ын өгсөн... Миний бие Ж.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Сайн дурын үндсэн дээр бид эвлэрсэн байгаа хэргийг хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу шийдэж өгнө үү? гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ховд аймгийн сумын Дэлгэр багт оршин суух Мандахынхан овогт Жанчивдоржийн *******ын өгсөн….Хохирол төлбөр, гомдол, санал байхгүй. Сарын дотор мөнгөө өгнө гэж хэлсэн. Бид эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ж.*******, шүүгдэгч Х.******* нарын мэдүүлгээр шүүгдэгч Х.******* нь 2017 оны 04 сарын 30-ны өдөр Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ж.*******тай маргалдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Х.******* нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай байна.
Түүний үйлдсэн гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг болно.
Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 31 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байгаа болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “яллагдагч , эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн тохиолдолд хохирогч яллагдагчтай сайн дураар эвлэрсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсэн тул зааснаар яллагдагч Х.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан ба хохирогч Ж..******* нь шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар эвлэрч, хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргаж байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзнэ.
Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294-299, 418 дугаар зүйлийн 418.5- заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар ******* овогт *******ын *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн 201721000136 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* овогт *******ын *******т өмнө гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
5.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёснытөлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА