Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1423

 

      2020          11             10                                        2020/ДШМ/1423                              

 

 

Г.Б, З.О, С.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Б,

шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч Ч.Э,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1734 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Чинзоригийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Б, З.О, С.Т нарт холбогдох эрүүгийн 2017 11000 0194 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн  Г.Б, 1977 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт ............ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.................../;

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

2. Б овгийн  З.О, 1987 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........................../;

3. Ш овгийн  С.Т, 1970 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын зам барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;

Г.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “У” ХНН-ийн эд хөрөнгийг өөрийн мэтээр бусдад ойлгуулан 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр өөрийн хүргэн дүү болох Баянтүмэн тасаг хариуцсан хяналтын ахлах байцаагч З.Оын тусламжтайгаар Дорнод аймаг дахь “Мөргөнцөг” гэх газарт байрлах 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийн хамт хуулан авч “У” ХНН-т 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ Баянтүмэн тасгийн орлогч дарга С.Ттай тохиолцож, төмөр замыг хуулан авахад гарах зардалд түүнээр хөрөнгө оруулуулж мөн тус газрын ажилчдад үүрэг өгүүлэн зам төмрийн боолтыг тайлуулан гэмт хэрэг үйлдэхийг зохион байгуулсан гэмт хэрэгт,

З.О нь “У” ХНН-ийн Тээврийн хяналтын албаны Баянтүмэн тасаг хариуцсан хяналтын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа өөрийн хадам ах болох Г.Б, тус тасгийн орлогч дарга С.Т нартай хамтран “У” ХНН-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Дорнод аймаг дахь “Мөргөнцөг” гэх газарт байрлах 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийн хамт хуулан авч тус байгууллагад 11.472.476            төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд тухайн зам төмрийг хуулан авах ажилд тусалсан өөрөөр хэлбэл зам төмөр болон суман шилжүүлгийн бүрэн бүтэн байдлыг газар дээр нь очиж шалган ачуулсан, уг ажилд гарах зардалд хөрөнгө оруулагч олж өгсөн, ашиг орлогыг хувиарласан, гэмт хэргийн замаар олсон эд зүйлийг бусдад худалдан борлуулахад зуучилж гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт,

С.Т нь “У” ХНН-ийн Баянтүмэн тасгийн орлогч даргаар ажиллаж байхдаа тус газрын Тээврийн хяналтын албаны Баянтүмэн тасаг хариуцсан хяналтын ахлах байцаагчаар ажиллаж байсан З.О, түүний хүргэн ах Г.Б нартай хамтран “У” ХНН-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Дорнод аймаг дахь “Мөргөнцөг” гэх газарт байрлах 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийн хамт хуулан авч тус байгууллагад 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрийг үйлдэхэд тухай зам төмрийг хуулан авах ажилд тусалсан өөрөөр хэлбэл зам төмөр болон суман шилжүүлгийг хуулан авахад тус тасгийн замчдад замын хуулан авах ажилд туслахыг үүрэг болгосон, уг ажилд гарах зардалд хөрөнгө оруулсан, гэмт хэргийн замаар зам олсон эд зүйлийг бусдад худалдан борлуулахад буюу өөрийн хамаарал бүхий худалдахад дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, З.О, С.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх дараах үндэслэлтэй гэж үзэж, Тээврийн прокурорын газраас шүүгдэгч С.Т, З.О нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримт болон хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэгт тохирохгүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримттай уялдуулан хүүль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Яллах дүгнэлтэд хохирогч байгууллагад 11.472.476 төгрөгийн хохирол учирсан гэж бичигдсэн байх боловч шүүх хуралдаанд хохирогч байгууллагын итгэмжпэгдсэн төлөөлөгч нараас “...тухайн төмөр замыг хаягдал төмрийн үнээр үнэлсэн байгаатай санал нийлэхгүй байна, хавтаст хэрэгт авагдсан үнэлгээн дээр сэргээн босголтын зардал 24.589.653 төгрөгийг нэмж нэхэмжилж байна...” гэж мэдүүлж нэхэмжилж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн энэ гэмт хэргийг хэн үйлдсэн, яллагдагч, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нарийвчлан тогтоох нь гэмт хэргийн зүйлчлэлд шууд нөлөөлөх боломжтой.

Дээрх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүгдэгч Г.Б, З.О, С.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн, мөн оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр нэг мөр шийдвэрлэхийг тус тус анхааруулж, шүүгдэгч Г.Б, З.О, С.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Чинзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокуророос үйлдсэн яллах дүгнэлт нь хэргийн үйл баримт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй тохирохгүй зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, яллагдагч Г.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “У” ХНН-ийн эд хөрөнгийг өөрийн мэтээр бусдад ойлгуулан 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр өөрийн хүргэн дүү болох Баянтүмэн тасаг хариуцсан хяналтын ахлах байцаагч З.Оын тусламжтайгаар Дорнод аймаг дахь “Мөргөнцөг” гэх газарт байрлах 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийн хамт хуулан авч “У” ХНН-т 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ Баянтүмэн тасгийн орлогч дарга С.Ттай тохиролцож, төмөр замыг хуулан авахад гарах зардалд түүнээс хөрөнгө оруулуулж мөн тус газрын ажилчдад үүрэг өгүүлэн зам төмрийн боолтыг тайлуулан гэмт хэрэг үйлдэхийг зохион байгуулсан гэж үзэх үндэслэлтэй тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Яллагдагч З.О нь “У” ХНН-ийн Тээврийн хяналтын албаны Баянтүмэн тасаг хариуцсан хяналтын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа өөрийн хадам ах болох Г.Б, тус тасгийн орлогч дарга С.Т нартай хамтран “У” ХНН-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Дорнод аймаг дахь “Мөргөнцөг” гэх газарт байрлах 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийн хамт хуулан авч тус байгууллагад 11.472.476            төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд тухайн зам төмрийг хуулан авах ажилд тусалсан, өөрөөр хэлбэл зам төмөр болон суман шилжүүлгийн бүрэн бүтэн байдлыг газар дээр нь очиж шалган ачуулсан, уг ажилд гарах зардалд хөрөнгө оруулагч олж өгсөн, ашиг орлогыг хувиарласан, гэмт хэргийн замаар зам олсон эд зүйлийг бусдад худалдан борлуулахад зуучилж гэмт хэрэг үйлдэхэд дэмжпэг үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Яллагдагч С.Т нь “У” ХНН-ийн Баянтүмэн тасгийн орлогч даргаар ажиллаж байхдаа тус газрын Тээврийн хяналтын албаны Баянтүмэн тасаг хариуцсан хяналтын ахлах байцаагчаар ажиллаж байсан З.О, түүний хүргэн ах Г.Б нартай хамтран “У” ХНН ХХН-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Дорнод аймаг дахь “Мөргөнцөг” гэх газарт байрлах 450 метрийн урттай зам төмрийг 1 ком суман шилжүүлгийн хамт хуулан авч тус байгууллагад 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд тухайн зам төмрийг хуулан авах ажилд тусалсан өөрөөр хэлбэл зам төмөр болон суман шилжуүлгийг хуулан авахад тус тасгийн замчдад замыг хуулан авах ажилд туслахыг үүрэг болгосон, уг ажилд гарах зардалд хөрөнгө оруулсан, гэмт хэргийн замаар зам олсон эд зүйлийг бусдад худалдан борлуулахад буюу өөрийн хамаарал бүхий худалдахад дэмжлэг үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна.

Тухайн гэмт хэрэг үйлдэх санаа нь анх Г.Бд төрж, тэрээр өөрийн санааг гүйцэлдүүлэхийн тулд З.О, С.Т нартай хамтран энэ гэмт үйлдсэн байдаг. З.О нь тухайн зам төмрийг хуулан авах ажилд тусалсан өөрөөр хэлбэл зам төмөр болон суман шилжүүлгийн бүрэн бүтэн байдлыг газар дээр нь очиж шалган ачуулсан, уг ажилд гарах зардалд хөрөнгө оруулагч олж өгсөн, ашиг орлогыг хувиарласан, гэмт хэргийн замаар олсон эд зүйлийг бусдад худалдан борлуулахад зуучилж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, С.Т нь тухайн зам төмрийг хуулан авах ажилд тусалсан өөрөөр хэлбэл зам төмөр болон суман шилжүүлгийг хуулан авахад тус тасгийн замчдад замыг хуулан авах ажилд туслахыг үүрэг болгосон, уг ажилд гарах зардалд хөрөнгө оруулсан, гэмт хэргийн замаар зам олсон эд зүйлийг бусдад худалдан борлуулахад буюу өөрийн хамаарал бүхий худалдахад дэмжлэг үзүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул хэргийг хавтаст хэргийн хүрээнд прокурорын зүйлчилснээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

“УБТЗ” ХНН-т учирсан хохирлын үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь яллах дүгнэлтэд дурдагдсан 11.472.476 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэргийг хавтас хэргийн хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт илэрхийлж байсан болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” заасан. Шүүх хохирлыг хэмжээг буруу тогтоосон гэж үзсэн тохиодолд өөрөө хохирлын хэмжээг тогтоох боломжтой.

Тухайн хуулан авсан төмөр зам нь ашиглагддаггүй байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон тул сэргээн босгох зардлыг яллагдагч нараас гаргуулах нь үндэслэлгүй гэж үзсэн болно.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1734 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын залилсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй зарим үйл баримт тогтоогдсон. Тухайлбал, төмөр замыг хуулж аваад хаана байрлуулсан гэх үйл баримт тогтоогдсон ба “Сод Монгол” группийн гадаа буулгасан. Хуулж авснаас хойш 2 хоногийн дараа “Сод Монгол” групптэй шүүгдэгч С.Тийн компани гэрээ байгуулж ажилласан. Энэ ажил эхэлснээс хойш 10 хоногийн дараа Г.Бтэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Миний үйлчлүүлэгчийг гэрээн дээр гарын үсэг зурсан гэдгээр буруутгасан. Прокурор өөрийн нотлох баримтыг үнэлж байгаа үнэлэмжээр миний үйлчлүүлэгчийг зохион байгуулсан гэж үзэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар “У” ХНН-д удирдах алба хашиж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Харин завшаад өөр газар хадгалсан байсан төмөр замыг эх сурвалжийг нь хууль ёсны болгож хувиргах замаар миний үйлчлүүлэгч Г.Бэр гарын үсэг зуруулсан. Үүний шан харамжид 5.000.000 төгрөг өгсөн үйл баримт тогтоогдсон. Энэ зам нь өөрөө “У” ХНН-ийн өмч мөн эсэх нь маргаантай. Хуулж авсан зам нь “Шидэх Чулуу” ХХК, үлдсэн зам нь “У” ХНН-ийн зам эсэх нь эргэлзээтэй. Энэ үйл баримтыг нэг мөр шалгах шаардлагатай гэж үзэж шүүхээс хэргийг буцаасан. Иймд шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.С.Тийн өмгөөлөгч Ч.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сэргээн босолтын засалт дээр прокурортой санал нэг байна. Энэхүү замыг 450 метрийн урттай гэж дурдсан. Гэтэл бусад баримтаар 0,12 км буюу 120 метр зам гэсэн байгаа. Тооллогын баримт дээр 120 метр зам гэж бүртгэгдсэн. 2008 онд Баянтүмэн тасгийн дарга Энхболд гэх хүн зарим замыг өмчлөлөөс хасах тухай шийдвэр гаргасан хуралдааны тэмдэглэл байгаа. Төмөр зам “Сод Монгол” группийн хашаанд буухаас өмнө хэргийн үйл явдал Г.Б, Энхболд гэх 2 хүний хооронд С.Тийн өрөөнд өрнөсөн. Хөрөнгө хасах тооллогын комисст С.Т байсан тул тухайн замыг “У” ХНН-ийн зам биш гэдгийг мэдэж байсан. Тийм учраас Энхболд “чи замаа ав” гэхэд зам авах талаар асуудлыг хөндсөн. С.Тийг замыг худалдаж авахад мөнгө гаргасан гэдэг үндэслэлээр буруутгаж байгаа болохоос замыг хуулахад оролцоогүй. Иймд анхан шатны шүүхийн гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоохоор нөхөн гүйцэтгэх ажиллагаа явуулах нь чухал гэж үзсэнийг дэмжиж байна. Харин сэргээн босгох зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Төмөр зам нь бүртгэлтэй байсан өмч бөгөөд 450 метр, 120 метр аль болох талаар өнөөдрийн хүртэл “У” ХНН баримт гаргаж өгдөггүй. Ямар стандартаар ямар баримт бичиг гардаг талаар шаардсан боловч мөрдөн байцаалтын шатанд огт гаргаж өгөхгүй “байхгүй байна, манай архив шатсан” гэх мэт тайлбар өгдөг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нотлогдвол зохих байдал нотлогдоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэрэг С.Тт хамааралгүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад Г.Б, З.О, С.Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1734 дугаартай шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Г.Б, З.О, С.Т нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байх тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5-д “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлоно гэж заасан ба нотолбол зохих байдлыг нотолж, хуульд заасан ажиллагааг хийсний үндсэнд хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна.

Түүнчлэн хэргийг прокурорт буцааж байгаатай холбогдуулан гэмт хэргийн зүйлчлэлийг дахин шалгах шаардлагатай.

Мөн прокуророос хохирогч “У” ХНН-д 11.472.476 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэд заасан боловч шүүх хуралдаанд хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 24.589.653 төгрөг нэхэмжилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгөд, ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

 Харин хохирлын хэмжээг тогтоохдоо шууд болон шууд бус хохирлыг тодорхой болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох учиртай тул энэ талаар дахин шалгах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзлээ.

Иймд прокурор Б.Чинзоригийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1734 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1734 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Чинзоригийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Б, З.О, С.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ