Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2019/0565

 

2019 оны 09 сарын 12 өдөр

 

Дугаар 128/ШШ2019/0565

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: “А” ХХК /РД:******/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд.

Нэхэмжлэлийн шаардлага: ”Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай” А/407 дугаар тушаалын 1, 2 дахь хэсгийн “А” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“...Манай компани нь анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 0.3 га газрыг ашиглах эрхийг авсан, мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар 0.2 га газрыг нэмж ашиглах эрхийг авч нийт 0.5 га газрыг ашиглах эрхтэй болсон бөгөөд тус яамнаас манайд газар ашиглах эрхийн гэрчилгээг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр олгосон.

Бид бүхэн газар ашиглах гэрчилгээг гардан авсны дараа газар ашиглах гурвалсан гэрээг байгуулахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан боловч тухайн үед гэрээг байгуулж өгөөгүй хугацаа алдсан бөгөөд 2017 оны 8 дугаар сард гэрээ байгуулсан юм. Ингээд 2017 оны 10 дугаар сард Хан- уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн боловч одоог хүртэл гэрээнд гарын үсэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зураагүй, хариу өгөөгүй байна. Газар ашиглах гурвалсан гэрээг байгуулсны дараагаар бусад холбогдох зөвшөөрлүүдийг аван бүтээн байгуулалтын ажпыг эхлүүлэх боломжтой юм.

Энэ хугацаанд бид газрыг зориулалтын дагуу аялал жуулчлалыг дэмжих зорилготой уран зургийн галлерей байгуулах төсөл боловсруулан, холбогдох зөвшөөрөл бэлэн болсон тохиолдолд газар шорооны ажил эхлүүлэх гэрээг байгуулан ажилласан болно.

Мөн уг 0.5 га газартаа Байгаль орчны ерөнхий үнэлгээг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хийлгүүлж, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2017 онд яаманд хүргүүлсэн ч одоог хүртэл баталж өгөөгүй, хариу өгөөгүй байна.

Энэ мэтчилэн газар ашиглах эрхээ баталгаажуулах Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэх ажиллагааг хийж ирсэн.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 10 дугаар сарын 25- ны өдөр Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай” А/407 дугаар тушаал гаргаж, тушаалын 1 дэх хэсгээр “А” ХХК-ийн 2016 онд нэмж авсан 0.2 га газар ашиглах эрхийг цуцалсан байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай А/407 дугаар тушаалын 1,2 дахь заалтын “Амирлан тур” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
 Уг тушаалыг гаргахдаа Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-д “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана...” гэж заасныг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “...тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах...” гэж заасныг болон Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргийг тус тус үндэслэсэн.
Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор батлагдсан “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулах, жуулчин хүлээж авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, салбарын судалгаа, мэдээллийг хөгжүүлэх, жуулчдад зориулсан мэдээллийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зорилтыг тусгасан. Богдхан уулын зайсангийн аманд байрлах бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн эдэлбэр газар нь дотоод гадаадын иргэд ихээр төвлөрдөг онцлогтой газар юм. Иймд тус газарт жуулчдад зориулсан мэдээллийн төвийг байгуулах зайлшгүй шаардлага бий болсон учраас тухайн орчинд газар ашиглаж байсан компанийн газрыг хэсэгчлэн цуцалсан.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангаас 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Бурхантай хөшөөнөөс зайтай барилга байгууламж”-ыг бариулах тухай 01/158 тоот албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 618 тоот албан бичгээр Бурхантай хөшөөний ойр орчим газар ашиглуулах шаардлагагуй бөгөөд хамгаалалтын захиргаанд газар ашиглах эрхийг шилжүүлэх зэрэг үндэслэлүүдийг баримталсан.
Иймд Засгийн газрын бодлогод туссан зорилт, тухайн дүүрэг, хамгаалалтын захиргааны санал, хүсэлтийг үндэслэн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Амирлан тур” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
            Нэхэмжлэгч “Амирлан тур” ХХК-ийг төлөөлж Захирал Г.Тэгшбаяр тус шүүхэд хандаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны “Газар шаиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/407 дугаар тушаалын 1 дэх хэсгийн “Амирлан тур” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “мөн тушаалын 2 дахь заалтын “Амирлан тур” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлсэн болно.
            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/433 дугаар тушаалаар  Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд 0,3 га газрыг 5 жилийн хугацаатайгаар, мөн сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар бүхий “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох, гэрчилгээний солбицол өөрчлөх тухай” тушаалаар Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд 0,2 га газрыг 5 жилийн хугацаатайгаар “Амирлан тур” ХХК-д тус тус ашиглуулахаар шийдвэрлэсэн,  2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нийт 0,5 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийн гэрчилгээ олгосон, “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр огноолон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв, “Амирлан тур” ХХК-ийн захирал М.Зул нар гарын үсэг зурсан үйл баримтууд тогтоогдов.
Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Газар шаиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/407 дугаар тушаалаар...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 0144 дүгээр шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор батлагдсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/158 дугаар албан бичиг,  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 618  тоот санал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03/2971 дугаар албан бичгээр “Амирлан тур” ХХК-д өгсөн мэдэгдлийг тус тус үндэслэн...Зайсангийн ам Бурхан багшийн хөшөөний эдэлбэр газарт 0,2 га буюу А/220 дугаар тушаалд хамаарах хэсгийн газар ашиглах эрхийг дуусгавар  болгож...гэрээг цуцалж, уг тушаалын 2 дахв заалтаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны нэр дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн ам, Бурхан багшийн хөшөөний 1,2 га газрын эрхийг баталгаажуулан нэмж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 0,8 га, нийт 2,0 га газрыг олгохоор шийдвэрлэжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж, мөн хуулийн  40 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 1/ Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, 2/ тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж тус тус зааснаас үзвэл уг асуудал нь яамны эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байх боловч дээрхи хуульд заасан, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох нөхцөл байдал үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
          Түүнчлэн дээрхи тушаалыг гаргахдаа үндэслэл болгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн албан бичигт “...”Интернэшнл тур” ХХК-д 4404 м2 газар ашиглах зөвшөөрөл олгогдсон байна...барилга байгууламж барих тохиолдолд олон нийтийн эрх ашиг хөндөгдөхөөргүй, Бурхантай хөшөөнөөс зайтай бариулах талаар анхаарч ажиллана уу” гэснээс үзвэл энэхүү албан бичиг нь нэхэмжлэгч “Амирлан тур” ХХК-д хамааралгүйн дээр албан бичгийн агуулга нь хэрвээ барилга барих тохиолдолд хөшөөнөөс зайтай бариулах талаар санал хүргүүлсэн шинжтэй байна.

Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1,-д “...Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыгтогтооно...” гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д “...Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно..." гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д “...Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно...” гэж заасныг тус тус зөрчсөн ба манай компанид урьдчилж мэдэгдээгүй, тайлбар, санал аваагүй төдийгүй газар ашиглах эрхийг цуцалсан тушаалаа мэдэгдээгүй байдаг.

Бид бүхэн газар ашиглах гэрээг Хан-Уул дүүргийн Засаг даргаар батлуулахад дэмжпэг үзүүлж өгнө үү гэсэн албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2019 оны 3 дугаар сард хүргүүлэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02/1501 тоот албан бичгээр манай компанийн газрыг цуцалсныг мэдэгдэж, сайдын тушаалыг ирүүлсэн байдаг. Ингэж 4 сар гарангийн дараа 0.2 га газрыг цуцалсныг мэдсэн юм.

Маргаан бүхий сайдын 2018 оны А/407 дугаар тушаалд яагаад манай компанийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж байгаа тухай үндэслэл огт байхгүй шууд цуцалсан байдаг.

Тушаалын хууль зүйн үндэслэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох заалт, Газрын тухай хуулийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох, цуцлах заалтаас огт оруулаагүй, манай компанид хамааралгүй шүүхийн шийдвэр, Засгийн газрын тогтоол зэргийг дурдсан нь илт хууль бус тушаал гэж үзэхээр байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газар ашиглах эрхийг дуусгавар болгох, цуцлах асуудлыг шийдвэрлэдэг.

Манай компани нь хуульд заасны дагуу болон яамнаас тавьсан шаардлагын дагуу газар ашиглах гэрээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээ батлуулах, байгуулах ажлаа хийж байх явцад хууль бусаар сайд газар ашиглах эрхийг цуцалсан байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай” А/407 дугаар тушаалын 1 дэх хэсгийн “А” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Маргаан бүхий тушаалд баримталсан эрх зүйн баримт нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор батлагдсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр байдаг. Уг хөтөлбөрийн гол зорилго нь аялал жуулчлалын салбарын хөгжпийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, тус салбарын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бөгөөд бидний маргаан бүхий талбайд хэрэгжүүлэх төсөл нь уг хөтөлбөрт бүрэн нийцэж байгаа.

Мөн Улсын Их Хурлын 45 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016 оноос 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь заалтыг маргаан бүхий тушаалд баримталсан байдаг. Тус хөтөлбөрийн 4.4-д Аялал жуулчлалын салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тусгасан. Харин 4.4.5-д Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ гэжээ. Үүнээс үзэхэд манай хэрэгжүүлэх гэж буй төсөл нь дээрх шаардлагуудыг бүрэн хангаж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн 4.4.1, 4.4.2, 4.4.4, 4.4.6-д заасан үзүүлэлтүүд манай төсөлд хамаарч байгаа болно.

Тушаалд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/158 тоот албан бичгийг үндэслэсэн. Уг албан бичигт “...Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд “Интернэшнл тур” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар 4400 м.кв газар ашиглах зөвшөөрөл олгогдсон байна. Тухайн газрын орчимд “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн” байрладаг ба уг байгууламж нь иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчинг бүрдүүлсэн газруудын нэг тул барилга байгууламж барих тохиолдолд олон нийтийн эрх ашиг хөндөгдөхөөргүй байна гэж дурдсан байна” гэж дурджээ. “Интернэшнл тур” ХХК нь манай компаниас тусдаа хуулийн этгээд юм. Мөн барилга байгууламж барих тохиолдолд олон нийтийн эрх ашиг хөндөгдөхөөргүй байна гэжээ.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 5 дугаар сарын 618 дугаар саналыг үндэслэсэн байсан. Уг саналд “...Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн газар ашиглах эрхийг хамгаалалтын захиргаанд шилжүүлэн өгөх, харуул хамгаалалт байршуулж байнгын хяналт тавьж төлбөртэй зогсоол ажиллуулахаар Нийслэлийн авто замын газар хандсан боловч газар ашиглах эрхгүй байна гэсэн хариуг ирүүлсэн болно” гэжээ. Үүнээс үзэхэд Улсын Их Хурлын 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5-д заасны дагуу маргаан бүхий тушаалын үндэслэл болсон заалтын дагуу тухайн газарт зогсоол байгуулах нь хэрэгжих боломжгүй болсон нь харагдаж байна. Нөгөөтээгүүр тус хөтөлбөрийн 4.4.5-д заасан олон улсын стандартад нийцсэн үйлчилгээний төв байгуулах төсөл бүрэн утгаараа хэрэгжих үндэслэл бүрдэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 03/2971 дүгээр албан бичигт Монгол Улсын Засгийн газрын 2016 оноос 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг дурдсан бөгөөд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан “Аз жаргалтай хот” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор А/220 тушаалаар олгогдсон талбайг дуусгавар болгож, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгох болсон талаар дурдсан. Уг албан бичгийн дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал гарсан бөгөөд тухайн газар Нийслэлийн авто замын газар зогсоол байгуулах боломжгүй болсон талаар дурдсан байна. Мөн маргаан бүхий тушаалд дурдсанаар тухайн газрын Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгох биш яам шууд өөрийнхөө мэдэлд авсан байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 9 дүгээр сарын 29- ний өдрийн 3/08 дугаар тогтоолоор батлагдсан “Аз жаргалтай хот” хөтөлбөр нь маргаан бүхий тушаалын үндэслэл болоогүй бөгөөд тус хөтөлбөрт тусгагдсан заалтуудыг манай “Уран зургийн галерей байгуулах” төсөл бүрэн хангаж байгаа.

Хууль зүйн заалтуудын хувьд тайлбар өгье. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар ашиглах эрх дуусгавар болгох үндэслэлийг заасан. 40 дүгээр зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно, 1/-д Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, 2/-д тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж заасан байдаг. Манай зүгээс хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлийг заасан. Ту хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, 39.1.2-т газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжпагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, 39.1.3-д эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан, 39.1.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 39.1,5-д газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн гэж тус тус заажээ. Дээрх үндэслэлүүдээр газар эзэмших эрхийг маань дуусгавар болгох үндэслэл байгаагүй.

Гэтэл хариуцагч захиргааны акт гаргахдаа уг албан бичгийг үндэслэсэн нь ойлгомжгүйн дээр нэхэмжлэгч компанийн ашиглах эрх бүхий газар нь уг албан бичигт дурдагдсан “Бурхантай хөшөөний” гэх газартай хэрхэн давхацсаныг тодорхойлоогүй нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, үндэслэл бүхий байх талаархи Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчимтай  нийцэхгүй байна гэж шүүх дүгнэв.

            Тушаалын өөр нэг үндэслэл болох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 0144 дүгээр шийдвэр нь “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн талаар гарсан шийдвэр байх бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиргааны акт болон түүнд холбогдох газрын асуудал нь нэхэмжлэгч “А” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай ямар нэг байдлаар давхцалгүй, түүнтэй холбоогүй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох тушаалын 2 дахь заалтын тухайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны нэр дээрх...Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн ам, Бурхан багшийн хөшөөний 1,2 га газрын эрхийг баталгаажуулан нэмж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 0,8 га, нийт 2,0 га газрыг олгохоор шийдвэрлэсэн байх боловч тус яамнаас нотлох баримтаар ирүүлсэн газрын кадастрын зургаас үзэхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны гэх газар тодорхойлогдоогүй тул уг заалтаар нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газраас хасагдсан 0,2 га газрын ашиглагч нь бодит байдал дээр солигдоогүй, тушаалын энэ заалт хэрэгжих үндэслэл  тодорхойгүй байгаа нь уг захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч “А” ХХК-д хамааралгүй шүүхийн шийдвэрийг үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан газар ашиглах эрх дуусгавар болох үндэслэл үүсээгүй байхад нэхэмжлэгч “А” ХХКийн газар ашиглах эрх бүхий газраас 0,2 га газарт хамаарах хэсгийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалын 1, 2 дугаар заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор батлагдсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг үгүйсгэх өөрөөр хэлбэл газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлд хамаарахгүйн дээр эсрэгээрээ Зайсангийн амыг аялал жуулчлалын зориулалтаар хөгжүүлэх явдлыг Засгийн газрын үйл ажиллагааны нэг гол чиглэл байхаар тодорхойлсон баримт бичгүүд байхад тэдгээрийг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Газар шаиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/407 дугаар тушаалын 1 болон 2 дахь заалтын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН