| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/09487/И |
| Дугаар | 001/ХТ2026/00159 |
| Огноо | 2026-06-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2026/00159
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2026/00734 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШШ2026/00901 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.М-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.А-г 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг М.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.” гэж өөрчлөн найруулж, шийдвэр, магадлалын үлдэх хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч О.Н нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.05.11-ний өдөр 337,791 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН