Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/186

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

улсын яллагч Г.Ганзориг /томилолтоор/,

шүүгдэгч Б.*******, А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2407000000234 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, тай, , боловсролтой, , ******* аймаг, ******* сум, т оршин суух бүртгэлтэй боловч , дүүгийн хамт , , од түр оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ын ******* /РД: /,

 

2. Монгол Улсын иргэн, -ны өдөр од төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, , , , , ээж, дүүгийн хамт , , тоотод оршин суух бүртгэлтэй боловч , , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ийн ******* /РД: /.

                                                                                                            

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.******* нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт амарч байхдаа Б.*******г агсам тавьсан гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь зүүн хэнгэргийн цоорол, зүүн чихний дэлбэн, баруун шуу, гуя, шилбэнд цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт амарч байхдаа А.*******г хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь дух, зүүн бугалга, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******, А.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******, А.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг тус тус нотлох гэсэн байр сууринаас оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

   Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр үед би агсам тавиагүй, яагаад агсам тавьсан гээд мэдүүлсэн байгааг нь ойлгохгүй байна. Тэр өдөр бид хэд 0,75 литрийн Тайга архи, 2 литрийн 2 Сэнгүр пиво ууцгаасан. , , , ******* бид тав цуг явсан. Би өөрийгөө удирдах чадвартай байсан. Намайг орон дээр боож дараад баруун гараараа миний зүүн тал руу цохиод миний чихний хэнгэргийг хагалсан. Маргалдах шалтгаан нээх байгаагүй, ******* ярих зүйл байна гээд надаас бусдыг бүгдийг нь гаргаад бид хоёр хоёулаа л үлдсэн. Тэгээд намайг хэл амаар доромжлоод дараа нь найзууд орж ирэхэд намайг түлхээд орон дээр дараад алгадаж эхэлсэн. Амрах зорилгоор Налайх руу явцгаасан, хоноогүй маргалдаад салаад явцгаасан. Би А.*******гийн биед халдаж зодоогүй, А.******* нэлээд согтсон, өөрөө энд тэнд унаад яваад байсан” гэв.

 

Шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид хэд тухайн өдөр 1 шил архи, 3 том пиво уусан. , ******* хоёр хоорондоо жоохон муудалцаад байсан. Би *******г өмөөрсөн чинь “чи дандаа энийг өмөөрдөг” гээд над руу уурласан. За нэг удаа өмөөрчихье гэж бодоод өмөөрөхдөө буруу аргаар л өмөөрчих шиг боллоо. Хоорондоо маргалдаад байсан болохоор нь өмөөрөөд биед нь халдсан. ******* орилоод намайг өшиглөж байхыг нь бол би санаж байгаа. *******гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Согтуу хүмүүс хэл амаа ололцохгүй хоорондоо муудалцсан байх. бид хоёр багаасаа найзалсан найзууд, бусад нь гийн ангийнх нь найзууд. , *******тай нэг анги бөгөөд хосуудын асуудлаас болж муудалцсан” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч А.******* нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт амарч байхдаа Б.*******г агсам тавьсан гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь зүүн хэнгэргийн цоорол, зүүн чихний дэлбэн, баруун шуу, гуя, шилбэнд цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт амарч байхдаа А.*******г хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь дух, зүүн бугалга, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 08 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн үед найзууд болох , , *******, нарын хамт дэлгүүр орж Тайга нэртэй 0,75 литрийн архи, Сэнгүр нэртэй том 2 литрийн пиво хоёрыг аваад Улаанбаатар хотоос Эстима маркийн тээврийн хэрэгсэл хөлслөөд Налайх дүүргийн “” амралтын газар очиж амарсан. Тэгээд гэр амралтанд бид тав архи, пиво хольж уугаад гээд оюутан ангийн найз согтсондоо “намайг үнсье гэхээр нь юу балайраад байгаа юм” гэсэн чинь инээж байснаа гэр амралтаас *******тай цуг гараад явсан. Тэр хоёр гадаа инээлдээд юу ярьсныг сонсоогүй. Тэгээд удаагүй тэр хоёр орж ирээд ******* намайг янхан гэж хэл амаар доромжлоод ******* “бид нарыг гарцгаа” гэж хөөгөөд үлдсэн байхад г гар гээд шууд өгзөг рүү нь өшиглөсөн. Тэгээд бид нар байж байгаад гэр лүү ороход намайг “тэмбүүтэй, хэнээс авсан” гэж байснаа орон дээр ирснээ миний хоолойг боогоод, баруун гараараа зүүн чих рүү алгадаад, толгой руу цохиж үсдээд, дээрээс толгой руу цохиод байсан бөгөөд болиоч гээд манай найзууд салгаад байхад найзуудыг зодох гээд дайраад байсан. Тэгээд бид нарыг хүлээж байсан жолооч уурлаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

  • Хохирогч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 08 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн үед найзууд болох , , , ******* нарын хамт дэлгүүр орж Тайга нэртэй 0,75 литрийн архи, Сэнгүр нэртэй том 2 литрийн пиво хоёрыг аваад оос Эстима маркийн тээврийн хэрэгсэл хөлслөөд Налайх дүүргийн , Тэрэлж рүү явж байгаад “” амралтын очиж уулзаад амарсан. Тэгээд гэр амралтан дээр бид тав Тайга архи, Сэнгүр пиво хольж уугаад *******д агсам тавиад байхаар нь би боль гэсэн чинь ******* над руу агсам тавиад бид хоёр зодолдсон. Тэгээд би оос нэг таньдаг хүн дуудаад бид нар руу явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

 

  • Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..., ******* бид гурав оюутан ангийн найзууд байгаа юм. 2024 оны 08 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн үед найзууд болох , , *******, ******* нарын хамт дэлгүүр орж Тайга нэртэй 0,75 литрийн архи, Сэнгүр нэртэй том 2 литрийн пиво хоёрыг аваад оос Эстима маркийн тээврийн хэрэгсэл хөлслөөд Налайх дүүргийн , Тэрэлж рүү явж байгаад “” амралтын очиж уулзаад амарсан. Тэгээд гэр амралтанд очоод бид тав архи, пиво хольж уугаад, хөзөр тоглож байгаад цуг нойл орчхоод буцаж ороод байж байсан чинь ******* “******* бид хоёрт ярих юм байна, та гурав гарч бай” гэж хэлсэн. Тэгээд , , бид гурав гадаа байж байх үед гэр дотор хүн орилоод зодолдох чимээ гараад байхаар нь бид хоёр орсон чинь ******* *******гийн дээр гарсан алгадаад байхаар нь *******г салгаад, би *******г авч гарах гэсэн чинь байж бай гээд найз нь гар хүрэхгүй гэхээр нь за за гээд байж байсан чинь ******* г гар гээд хутга хайгаад *******г барьж зодох гээд байсан. Тэгээд ******* гэрээс гараад явсан, ******* оос нэг хүн дуудсан байсан тэр хүн ирээд бид нарыг руу хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

  • Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны яг хэдний өдрийг сайн санахгүй байна, гээд хар багын найз маань намайг хэдэн найзуудтайгаа цуг Тэрэлж рүү амралтад явъя гэхээр нь за гэж хэлсэн. Тэгээд бид нар унаа хөлслөөд Налайх дүүргийн Тэрэлж рүү нэг амралт руу явсан. Бид нар замдаа амралтын газар руу яриад нэг амралтын газарт очсон. Тэгээд гэр аваад тэнд Тайга нэртэй архи, 3 ширхэг том 2 литрийн пиво хольж уусан. Би нээх ууж идээгүй, найзын найз гэх Алтасарнай, ******* хоёр ууж идснээсээ хойш л ******* *******д үг хаяад агсам тавиад, бид гурвыг гарч бай гэхээр нь бид нар гэрийн гадаа яах нь уу гээд хүлээж байхад ******* *******д агсам тавиад зодоод байхаар нь орсон чинь ******* *******гийн дээр гарсан нүүр лүү нь хоёр гараараа алгадаад байхаар нь очиж *******г болиулсан. Тэгээд би айгаад гэрээс гараад ах руугаа залгаад ирээд аваач гэж хэлсэн. Тэгээд ******* хүнд архи захиад байх шиг байсан. Тэгээд ******* *******д агсам тавиад гэр дотор уйлалдаад байсан. Тэгээд ах оос ирээд намайг авч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

 

  • Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр оюутан ангийн найз , *******, хар багын найз *******, гийн найз гээд гээд бид хэд оос Эстима маркийн тээврийн хэрэгсэл хөлслөөд 09 цагийн үед гараад Тэрэлж явсан. Тэгээд бид хэд Тайга нэртэй 0,75 литрийн архи, Сэнгүр нэртэй том 2 литрийн пиво хольж уусан. Тэгээд би *******тай цуг нойл орохдоо *******г үнсье гэж хэлсэн чинь үгүй битгий маяглаад бай гэхээр нь чи ямар сүртэйн гээд бид хоёр гэр лүү орохдоо инээлдээд орсон чинь ******* баруун талын орон дээр хэвтэж байсан. Тэгээд ******* яг юу гэж хэлснийг бол санахгүй байна, ******* гараад явсан. Тэгээд ******* нойлд байж байхаар нь очсон чинь “чи найзыгаа өмөөрөхгүй яагаад байгаа юм бэ” гэхээр нь би цамцнаас нь татаж байгаад нойлд суулгасан чинь намайг алгадахаар нь би уйлаад байж байсан чинь ******* намайг аргадаад бид хоёр учраа олчхоод гэр лүү явж байхдаа ******* “, бид гурвыг байж бай, *******тай уулзаадахъя” гэхээр нь бид гурав гэрийн гадаа байж байхад *******, ******* хоёр маргалдаад орилолдоод байхаар нь бид хоёр ороход ******* *******гийн дээр гарсан зодож байсан. Тэгээд би *******г татаж болиулаад *******г авч гарах гэсэн чинь ******* “би гарахгүй гээд ******* би тэсэж байгаа шүү” гэж орилоод байсан. Тэгээд ******* *******г зодох гэж дайраад байсан. Тэгээд бид нар салгаад аль болох аргадаад байж байсан, ******* оос хүн дуудсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 423 дугаартай “*******ийн *******гийн биед дух, зүүн бугалга, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, маажих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 424 дугаартай “...*******ын *******гийн биед зүүн хэнгэргийн цоорол, зүүн чихний дэлбэн, баруун шуу, гуя, шилбэнд цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх, маажих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

            Шүүгдэгч нар нь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүх хуралдаан дээр илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгч нарын өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******, А.******* нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.*******, А.******* нар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч А.*******гийн биед,  шүүгдэгч А.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******гийн биед тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******, А.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн цаг хугацаанд үүссэн “агсам тавьсан, хэл амаар доромжилсон гэх” таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, А.******* нь Б.*******гийн хоолойг боож, зүүн чих рүү нь алгадаж, толгой руу нь цохисны улмаас биед нь зүүн хэнгэргийн цоорол, зүүн чихний дэлбэн, баруун шуу, гуя, шилбэнд цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь, шүүгдэгч Б.******* нь А.*******г өшиглөж, цохисны улмаас биед нь дух, зүүн бугалга, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Шүүгдэгч Б.******* нь “би А.*******гийн биед халдаж зодоогүй, А.******* нэлээд согтсон, өөрөө энд тэнд унаад яваад байсан” гэж маргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.******* “Б.******* намайг өшиглөж, цохисон” гэж мэдүүлсэн, мөн шинжээчийн дүгнэлтэд “А.*******гийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, маажих үйлдлээр үүснэ” гэж дүгнэсэн байх учир хохирогч А.*******г газарт унасны улмаас өөртөө гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгч Б.*******гийн тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

 

            Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******, А.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******, А.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч А.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, харин хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд чихний хэнгэрэг нөхүүлэх мэс ажилбарын зардалд баримтаар 300,000 төгрөг нэхэмжилсэн болно.  

 

Шүүх хохирогч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хянаж үзээд баримтаар нэхэмжилсэн чихний хэнгэрэг нөхүүлэх мэс ажилбарын зардалтай холбоотой 300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******гаас 300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгохоор шийдвэрлэв. Харин шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******, А.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

           

Шүүгдэгч Б.*******, А.******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Б.*******, А.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаан үүсгэж, бусдын биед халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, оюутан) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.*******, А.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

                                                       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, А.******* нарыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, А.******* нарт оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******гаас 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгосугай.

 

  1. Шүүгдэгч Б.*******, А.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, А.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ