Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Г.Ганзориг,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2407000060030 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******, т төрсөн, эрэгтэй, *******тай, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******хийдэг, , эцэг, эх, дүү, хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

   ******* овогт *******ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр , тоотод гэртээ эхнэр Н.ыг “манай гэрээс гурван хүн гарсан” хэмээн бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэж, Н.гийн зүүн хацар руу нь 1 удаа алгадаж, цээж болон нуруу руу нь 2-3 удаа өшиглөж, биед нь зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

   Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох гэсэн байр сууринаас оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр намайг ээжийнд байхад “хүү чинь уйлаад байнаа хүүхдээ ав” гээд дуудсан. Тэгэхэд би амсахын хувьд амссан согтолтын байдалтай байгаагүй. Оройхон тийшээ 9, 10 цагийн үеэр очсон. Хаалга нүдэхэд тайлаагүй, гурван хүн цаана нь дуугарч байсан, манай хүүхдүүд дуугарч байсан. Тэгээд би хаалга тайлж өгөхгүй болохоор нь доод талын 4 давхартаа зогсож байтал удалгүй тэд нар гарч ирсэн. Тэр үед зэрэгцээд хаалга үүд нүдсэн байна гээд цагдаа дуудсан байсан. 3 хүн зөрөөд гарсан, цагдаа орж ирсэн. Тухайн үедээ би согтууруулах ундааны зүйл амсчихсан байсан учир шууд эрүүлжүүлэх байр луу явсан. Маргааш нь манай хүүгээс мэдүүлэг авсан гэсэн боловч ерөнхийдөө ээжийнхээ ам яриагаар хүн байгаагүй гээд мэдүүлэг өгүүлсөн байсан. Дараа нь хүүгээсээ би чамаас мэдүүлэг авсан юм уу гэхэд надаас асуугаагүй ээжээс авсан гэж хэлсэн. Тухайн үед яагаад тэгж мэдүүлэг авсан юм бол гээд тоогоогүй. Анх болсон процессын хувьд эхнэр гэрээс гараад 14 хоног болоод би гэртээ 5 хүүхдээ хараад гэртээ байсан. Ерөөсөө юм л бол эхнэр гэрээс гараад тэнээд явчихдаг байсан. Би тухайн үедээ жоохон гутраад хааяа нэг амсдаг байсан. Тэр үед хадам ээж орж ирэхэд эхнэр бид хоёр хэрэлдэж чи хаагуур тэнээд байдаг юм гэж хэлээд уурласан. Тэгээд орц руугаа гартал цагдаа дуудсан байсан. Одоо хоёр охиноо аваад, би гурван хүүгээ аваад тус тус амьдарч байгаа” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч М.******* нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр , тоотод гэртээ эхнэр Н.ыг “манай гэрээс гурван хүн гарсан” хэмээн бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэж, Н.гийн зүүн хацар руу нь 1 удаа алгадаж, цээж болон нуруу руу нь 2-3 удаа өшиглөж, биед нь зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Манай нөхөр ******* нь тогтсон ажил байхгүй, ажил хийхээрээ удалгүй ажлаасаа гараад архи уугаад байдаг юм. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлээд хоёр өдөр дараалж архи ууж байна. ...Би 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өглөө 10 цагийн үед ээж тай цуг гэртээ очсон юм. Тэгээд манай ээж манай нөхрийг “наад архиа болиод ажил хийгээч” гэсэн чинь танай охин чинь янхан ш дээ гээд хэл амаар доромжлоод толгой руу нэг удаа баруун гараараа цохисон. ...Нөхөр бид хоёр хамтран амьдарч эхэлснээс хойш намайг зоддог байсан. Би тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. 2019 оны 11 дүгээр сард манай нөхөр самарт аавтайгаа цуг явж ирээд мөнгөн дээрээс маргалдаж миний хөл рүү өшиглөөд хөл битүү хөх, намайг чирээд дээрээс минь цээж рүү дэвсэж зодож байсан. Би тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаад шүүхээр ороод манай нөхөр 7 бил үү 14 хоногийн баривчилгаа авч байсан. ...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 16 цаг өнгөрч байх үед би гэр болох тоотод 4 хүүхдийн хамт байж хүнтэй хамт архи уугаад сууж байхаар нь би нялх охин хүүхдүүдтэй байж гэртээ янз бүрийн таньж мэдэхгүй хүн дагуулж ирж архи уугаад хүүхдийг чинь янз бүр болгочихвол яах юм бэ гэсэн чинь ******* зүгээр ээ гэсэн. Би ууж байсан архийг нь асгах гэж байгаад болиод *******д хандаж ажил хийхгүй архи уугаад байдаг ингэж амьдарч байхаар салсан нь дээр гэж хэлэхэд ******* би энэ рүү чинь нисээд үхчихье гээд тагт руу гарах гэхэд нь би наанаас нь татаад урдуур нь ороход ы толгой руу нь гараараа цохиж аваад хаалгаар гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал),

 

  • Насанд хүрээгүй гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гэртээ ээж болон хоёр эрэгтэй дүүгийн хамт байж байхад аав согтуу гаднаас орж ирэхэд нь ээж хаалга тайлж өгөхөд сая гурван залуу орж ирсэн байна гээд ээжийг хацар луу нь алгадсан. Ээж тэгэхэд доошоо суугаад чи гараач гэхэд аав дахиад ээжийн нуруу, цээж рүү нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

  • Гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 09-ний өглөө гийн хамт Ану хотхонд байх гэр лүү нь очиход нөхөр ******* нь танихгүй эрэгтэй хүнтэй архи уугаад согтуу байж байсан. Би гэрт нь ирээд танихгүй хүнтэй архи уулаа, хүүхдийн дэргэд архи уулаа гээд загнахад зүгээрээ гээд байсан. Би *******гийн ууж байсан архийг асгах гэж байгаад болиод “ажил хийхгүй архи уугаад байж байхаар салсан нь дээр” гэж хэлэхэд ******* би энэ рүү чинь нисээд хүчихье гээд тагтруу гарах гэхэд нь би наанаас нь татаад урдуур нь ороход ы толгойруу нь нэг удаа гараараа цохиод найзтайгаа гараад явсан. Тэгээд гараад явахаар нь цагдаа дуусан. Түүнээс хойш 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байхад нь согтуу гэрт нь орж ирээд толгой руу нь цохиод, нуруу руу нь өшиглөсөн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай “ийн ы биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

 

  • Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

  • Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 44-51 дэх тал),

 

  • Аюулын зэргийн үнэлгээ “5 оноо буюу дунд” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 37-42 дахь тал),

 

  • Шүүгдэгч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байсан. 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эхнэр гэрээс гарч яваад 3 хоног ирээгүй. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэртээ ирсэн. Эхнэр 08-ны өдөр орж ирчхээд буцаад гараад явсан. Би 09-ний өдөр гэртээ байхад манай найз ирээд би 1 шил архи уугаад сууж байсан. Тэгтэл орой 21 цагийн үед хадам ээж , гийн хамт гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би хаагуур яваад тэнээд ирж байгаан гээд эхнэртэй хэрэлдсэн. Тэгтэл эхнэр надтай хэрэлдсэн. Би хадам ээжид “Танай охин чин янхандаад яваад байна” гэж хэлээд эхнэр г нүүрэн хэсэгт нь нэг удаа алгадсан. Тэгээд би найзтайгаа гараад явсан. Би орцонд зогсож байтал цагдаа ирээд аваад явсан. Түүнээс хойш маргааш өглөө нь би эрүүлжүүлэхээс гараад 2 дугаар хороонд байцаалт өгсөн. Тэгээд би 12 дугаар сарын 19-ний өдөр гэрийн хажуугаар явж байгаад гэртээ огт очоогүй байсан учир гэртээ орохоор явсан. Гэртээ очтол хаалга цоожтой хаалга тайлахгүй дотор нь эрэгтэй хүмүүс дуугараад байсан. Тэгэхээр нь би 4 давхарт очоод хүлээгээд байж байсан. Тэгтэл дээд давхраас манай гэрээс 3 залуу гараад явсан. Би тухайн залуустай зөрөөд шууд гэртээ ортол шууд надтай зөрөөд гэрээс гарсан. Би хүүхдүүдээ хувцсаа өмсөөд байж бай гээд араас нь гартал олдохгүй байсан. Тэгээд би хайж байтал цагдаа хүрээд иртэл машины араас гараад ирсэн. Тэгээд цагдаа нар намайг аваад явсан. Би тухайн үед зодож цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дэх тал) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, …этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.

           

            Хууль зүйн хувьд шүүгдэгч М.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Н.гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч М.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч М.*******, хохирогч Н. нар нь 2021 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, дундаасаа 5 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч нь хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн биед халдсан, уг үйлдэлд хохирогчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй зэргээс дүгнэхэд шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

            Шүүгдэгч М.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдэж байгаагүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж, бага насны хүүхдүүдийнхээ хажууд эхнэрийнхээ биед нь халдсан байдал) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдол саналгүй гэх), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ