Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/00696

 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан М овогт Батмөнхийн Г, З овогт Ш М нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг 8 дугаар -тоотод байршилтай, 28м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-  дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг хариуцагч Ш.Мгийн өмчлөлд үлдээж, Ш.Мгаас 35,200,000 төгрөг гаргуулж Б.Гт, 35,200,000 төгрөг гаргуулж М.Сад тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 626,100 төгрөг, М.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 333,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гт, 166,975 төгрөг гаргуулж М.Сад, нэхэмжлэгч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 166,975 төгрөг гаргуулж М.Сад тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413,000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж Ш.Мд буцаан олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА