Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/03554

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт М Г, Б овогт Ю О нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.С, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Э, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Г.Э нарыг эх Ю.О асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Гааас 2012 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.С, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Э, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Г.Э нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тус бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Г нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, хүүхэдтэйгээ уулзах, байнгын харилцаатай байхад нь үндэслэлгүйгээр саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар М.Гыг 7-14 хоногт нэг удаа хүүхдүүдтэйгээ уулзахад үндэслэлгүйгээр саад учруулахыг байхыг Ю.Од даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүрэг 3 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс Энгельсийн гудамж   дугаар байр   тоотод байршилтай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-  дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц, мөн байрны 254 тоотод байршилтай автомашины зогсоол, 86-  УНМ улсын дугаартай приус-30 маркийн автомашинаас ногдох хэсгийг тодорхойлуулахаар нэхэмжлэгч М.Г маргаагүй болохыг дурдаж, М.Гын өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүрэг 3 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс Энгельсийн гудамж    тоотод байршилтай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-  дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Ю.Од шилжүүлэхээр тохирсон эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ю.Оэс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Гт олгосугай. 

 

9. Шүүхийн шийдвэрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Номин-Эрдэнэд даалгасугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА