Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2022/00564

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2021/00321/И

 

   Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... гудамж Х.а.а.д.с-ийн өөрийн байранд байрлах Х.х.а.а, х.ү.я-ны Х.а.а-г д.с.а.а /РД:*******, утас: *******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хөдөө тоотод оршин суух ... овгийн Е.Х /РД:..., утас: ..../-д холбогдох

3,750,000 төгрөгийг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Төрийг төлөөлж прокурор *******, хариуцагч Е.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Е.Х нь 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 50 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгний FT маркын бага оврын тракторыг, хадлангийн иж бүрдэлийн хамт урьдчилгаа 50% болох 2,250,000 төгрөг төлөн үлдэгдэл 2,250,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 2,250,000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232.4 заалтыг баримтлан анз тооцоход 1,250,000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлага нийт үнийн дүн 3,750,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Е.Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Х.а.а.д.с-гаас 5 жилийн хугацаатай 5,000,000 төгрөгний үнэтэй, бага оврын трактор, хадлангийн иж бүрдэл авсан. Тухайн үед Хөдөө аж ахуйн яамны сайд н.Б  тракторын үнийг төлөхгүй гэж байсан. Мөн төлбөр төлөх талаар мэдэгдэл ирж байгаагүй, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар төлбөрийн үлдэгдэлийг шаардах хугацаа дууссан. 2017 оны 12 дугаар сараас 3 жилийн хугацаа тоолбол 2020 оны 12 дугаар сараас өмнө шаардах байсан .Иймд төлөхгүй...” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

“...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний үүргийг шаардах эрх хугацаатай. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүргийг шаардах хугацаа 3 жил. Мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар нэмэгдэл үүрэг болох алданги төлөх үүрэг хүлээхгүй. Иймд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* тайлбартаа:

“...Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 тоот тогтоолоор Х.а.а.д.с-г байгуулан, тогтоолын 2 дугаар заалтаар Т.э.д.с-гийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлага зэргийг шилжүүлэхээр тогтоосон тул хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 01 дүгээр сараас эхлэн тоолно. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.а.а-г д.с.а.а нь хариуцагч Е.Х-т холбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Талуудын хооронд байгуулсан 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ... тоот бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээний үнийн дүн 5,000,000 төгрөгөөс урьдчилгаа 2,250,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2,250,000 төгрөгийн төлбөр байгаа талаар хариуцагч маргаагүй ч шаардах эрхийн хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд төлбөр төлөх талаар мэдэгдэл ирж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ

Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн ... тоот гэрээний 3.3-т “...Энэхүү гэрээний 3.2-т хуваарьт төлбөрийг төлөөгүй тохиолдолд, мөн заалтад заасан хугацаанаас эхлэн төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг хоногт төлнө. Алданги тооцох хугацаа нь хуваарьт төлбөрийг төлснөөр дуусгавар болно...” гэж зааснаар алданги 1,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч ...үндсэн төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэмэгдэл үүрэг төлөх хугацаа дуусгавар болсон гэж маргаж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “...Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ...” гэж хуульчилснаар, үүрэг гүйцэтгэгч тал болох Е.Х бага оврын тракторын үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөгийг 2013-2017 онд төлөх үндсэн үүргээ биелүүгээгүй тохиолдолд талууд хуваарьт төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг хоногт төлнө гэж дээрх гэрээний 3.3-т тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан хууль зөрчөөгүй.

Мөн хуулийн 232 зүйлийн 232.1-д “...анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснээр гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,500,000 төгрөгийн 50 хувь 1,250,000 төгрөг гэж алдангийн хэмжээг тооцсон нь үндэслэлтэй байна.

Талуудын байгуулсан 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ... тоот бага оврын тракторыг худалдан борлуулах гэрээний нэг тал Т.э.д.с бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 тоот тогтоолоор Х.а.а.д.с-г байгуулан, тогтоолын 2 дугаар заалтаар Т.э.д.с-гийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлага зэргийг шилжүүлэхээр тогтоожээ.

Иймд Х.а.а.д.с гэрээний нэг тал болох Т.э.д.с-гийн эрх, үүргийг шилжүүлэн авсан тул шаардах эрхтэй, Засгийн газрын тогтоолын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөр тооцвол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хугацаа дуусаагүй байгааг дурдаж байна.

Е.Х Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Иймд Е.Х-ээс үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.х.а.а, х.ү.яы Х.а.а-г д.с.а.а-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Е.Х-ээс 3,750,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 74,950 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Е.Х-ээс үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Х.а.а-г д.с.а.а-нд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Е.Х-ээс улсын тэмдэгтийн хураамжид 74,950 төгрөг төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЮУНДАРЬ