| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2024/0151/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/148 |
| Огноо | 2024-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/148
24 07 24/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга *******,
улсын лагч *******,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар лах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 240400000059 дугаартай хэргийг 24 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* хотод төрсөн, халх, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “SGS-Засагт хаан” ХХК-д , ам бүл , , хамт дүүргийн дүгээр хороо, 9 дүгээр гудамжны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын 9-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 20 цаг нийтэд тустай ажил хийлгэх шийтгүүлж байсан, овогт (РД:УЮ95**************8),
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 24 оны 09 дүгээр сарын 0-аас 04-нд шилжих шөнө дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “CU” дэлгүүрийн гадна талд хохирогч архины шилээр толгой руу нь цохисны улмаас эрүүл мэндэд нь зулайн баруун хажуу хэсэгт язарсан ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би “М” караокед найз гийн хамт 22 цагийн үед ороод 0 жилийн найз ыг утсаар дуудсан. Тэгээд бааранд орж пиво уусан бөгөөд тэрнээс хойш юу болсноо санахгүй байна. Нэг ухаан орсон чинь “чи гийн толгойг хагалсан, тэгээд удалгүй цагдаа ирээд чамайг эрүүлжүүлсэн” гэсэн. Би маргалдаж цохиж зодсоноо санахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5, 84, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 24 оны 09 дүгээр сарын 0-наас 04-нд шилжих шөнө найз нарын хамтаар “М” бааранд орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд найз бааранд томроод байхаар нь би баарны угаалгын өрөөнд хавирч унагаасан. Тэгээд хэсэг байж байгаад гоймон идэхээр зам гараад явж байтал гэнэт араас цохиод авахаар нь барьцалдаад зодолдож байхад манай дүү ирээд бид хоёрыг салгасан. Тэр үед цагдаад нар ирсэн. Толгойн орой хэсэгт архины шилээр нэг удаа цохиод авахаар нь биеэ хамгаалж зодолдсон. Би тухайн үед эмнэлэгт очоод толгой хэсэгтээ ******* оёдол тавиулсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 4-5, 9),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “24 оны 09 дүгээр сарын 0-наас 04-нд шилжих шөнө ах над руу залгаад ирээд авчих гэхээр нь би “Номин” худалдааны төвийн урд ирсэн чинь ах нэг хүнтэй зодолдож байхаар нь салгасан. Ах малгайгаа авсан чинь цус гарчихсан байхаар нь би машинаасаа даавуу авч ирээд цусыг нь арчаад байж байхад цагдаа нар ирээд эмнэлэгт үзүүлэхээр явцгаасан. Ах толгойгоо дараад зодсон хүн рүүгээ хараад “яаж байгаа юм бэ” гээд байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45),
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “24 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө ирээд дэлгүүрээ онгойлгох гэсэн чинь үүдний хаалтын нэг цонх хагарсан байсан. Тэгээд үдээс хойш нэг залуу ирээд би танай дэлгүүрийн цонхыг хагалчихсан юм уучлаарай гээд цонхны хэмжээ аваад төлбөр мөнгийг нь шилжүүлээд явсан. Одоо манай дэлгүүр хохирол нэхэмжлэхгүй“ гэсэн мэдүүлэг (хх-ийн 4),
дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 24 оны 09 дүгээр сарын 9-ний өдрийн 28/7 тоот албан бичигт “Иргэн М. нь 24 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж 06,90 төгрөг, амбулаторын хяналтын үзлэг 94,496 төгрөг нийт 00,686 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 009000080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэжээ (хх-ийн 75),
дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 24 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 266 дугаартай дүгнэлтэд “... биед зулайн баруун хажуу хэсэгт язарсан ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. Дээрх шарх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын ..-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэжээ (хх-ийн 55-56),
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “ дүүргийн дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Номин супермаркетын урд талын автомашины зогсоол дээр болсон байв. Гэрч зааснаар уг худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт зодолдож байсан гэх ба уг газарт үзлэгийг явуулахад дээрх худалдааны төвийн доош ордог налуу хэсгийн шилэн цонхны 2 дахь цонх хагарч, бутарсан байдалтай, ойр орчимд шилний хагархайнууд тарсан, байдалтай байсан тул 2 гэсэн тэмдэглэгээгээр тэмдэглэв. Үзлэгийн явцад дээрх газрын ойр орчимд цеминтен хэсэг болон цонхны тавцангийн хэсэг олон тооны цэгэн цус мэт хүрэн улаан өнгийн шингэн дусаж хатсан байдалтай цонхны тавцан дээгүүр дуссан, зарим хэсэгт арчигдсан, байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэжээ (хх-ийн 4-6),
“” ХХК-ийн албан бичгээр “Номин супермаркет” салбарын гадна талын цонх 24 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө хагарсан бөгөөд ХХА-ны ажилтан тус ажлыг хүлээлгэн өгөв. Супермаркет удирдлага дэлгүүрийн менежер, зохион байгуулагч С.Дарьсүрэн” гэжээ (хх-ийн 40),
Зөрчлийн лавлагаанууд (хх-ийн *******-26),
Хохирогч нүүр болн толгой хэсгийг харуулсан гэрэл зураг (хх-ийн 0-),
Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтээр “М. .7 хувийн согтолттой” гэжээ (хх-ийн ),
Хохирол төлсөн баримт (хх-ийн 5),
дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсийн оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 50 дугаартай тогтоолоор “ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дугаар сарын 9-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоол, 77 дугаартай гүйцэтгэх хуудастай, 0 хувийн хэргийн дугаартай *******т холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсугай” гэжээ (хх-ийн 9),
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 67, 70-7) болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, лагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 24 оны 09 дүгээр сарын 0-аас 04-нд шилжих шөнө дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “CU” дэлгүүрийн гадна талд хохирогч архины шилээр толгой руу нь цохисны улмаас эрүүл мэндэд нь зулайн баруун хажуу хэсэгт язарсан ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч М. “Гоймон идэхээр зам гараад явж байтал гэнэт араас цохиод авахаар нь барьцалдаад зодолдож байхад манай дүү ирээд бид хоёрыг салгасан. Толгойн орой хэсэгт архины шилээр нэг удаа цохиод авахаар биеэ хамгаалж зодолдсон. Би тухайн үед эмнэлэгт очоод толгой хэсэгтээ ******* оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Дөлгөөний “Номин” худалдааны төвийн урд ирсэн чинь нэг хүнтэй зодолдож байхаар нь салгасан бөгөөд ах малгайгаа авсан чинь цус гарчихсан байхаар нь би машинаасаа даавуу авч ирээд цусыг нь арчаад байж байхад цагдаа нар ирээд эмнэлэгт үзүүлэхээр явцгаасан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зулайн баруун хажуу хэсэгт язарсан ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон 24 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 266 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн нүүр болон толгой хэсгийг харуулсан гэрэл зураг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-5 хувиар алдагдуулсан байдаг.
Шүүгдэгч *******ийн хохирогч толгойг архины шилээр цохиж эрүүл мэндэд нь зулайн баруун хажуу хэсэгт язарсан ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн лах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч биед хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд ,500,000 төгрөгийг хохирогч М.од, хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 00,686 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан болох нь шүүгдэгч *******ийн Хаан банк дахь 5*******807269 тоот дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, шүүгдэгчийн тайлбараар тогтоогдож байна. Мөн хохирогч М. нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Улсын лагчаас “Шүүхээс *******ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох шийтгэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүгдэгч *******ийн ажил, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ыг хуульд зааснаар сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч эрүүл мэндэд учруулсан гэм хорын төлбөр ,500,000 төгрөгийг төлсөн, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн -4 дэх хэсгүүд, 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
.Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох аар шийтгэсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих аар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч эрүүл мэндэд учруулсан гэм хорын төлбөр ,500,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8. дүгээр зүйлийн дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын лагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ