Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/234

 

 

 

 

 

 

 

 

  2024           10              01                                             2024/ШЦТ/234

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Жамъяндорж (томилолтоор),

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2430000000240 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1******* суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрхэт цайз” хамгаалалтын албанд ажилладаг, ам бүл 4, эхнэр, охин, зээ нарын хамт ******* тоотод оршин үндсэн хаягтай, одоо *******, “Чулуут”-ын 10-28 тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, 

 *******,*******

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):

 

Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан зөрчилд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд *******, “Чулуут”-ын 11-28 тоотоос ******* “Чулуут”-ын 10 дугаар гудамж хүртэлх зайд улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй, “Toyota Prius-XW20” маркийн тээврийн хэрэгслийг 2,38 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Эрүүгийн 2430000000240 дугаартай хэргээс:   

 

- Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд *******  Чулуутын 11-28 тоотоос ******* Чулуутын 10 дугаар гудамж хүртэлх зайд улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй, “Toyota Prius-XW20” маркийн тээврийн хэрэгслийг 2,38 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

 

- Гэрч : “...2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэртээ буюу тоотод байхад манай хөрш гэх хүн 15 цагийн үед манайхаар согтуу орж гараад яваад байсан. Олон жил манай гэрээр орж гарч яваа хүн юм. Тэгээд нэг мэдэхэд согтуу байж “Приус” маркийн машин унаад манай хашаанд орж ирсэн. Тухайн үед хашаанд машинтайгаа орж ирчхээд манай гэрийг дайрчих гээд бас нохой дайрчих гээд байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас),

 

- Гэрч : “...Миний бие 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасагт мэдээлэл хүлээн авагч цагдаагаар өглөөний 08 цаг 00 минутаас оройны 20 цаг 00 минут хүртэл үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд дугаарын утсаар Бару-c 2024 оны 08 дугаар сарын   08-ны өдрийн 15 цаг 12 минутад "ын 11-28 тоотод согтуу жолооч хашаа руу орж гараад яваад байна" гэсэн дуудлага ирсэн. Тухайн иргэнээс ирсэн дуудлагын дагуу миний бие тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч тухайн дуудлагыг өгсөн. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч тухайн согтуу жолоочийг илрүүлэн тухайн өдрийн хоногийн рапортод орсон. Тухайн согтуу жолооч нь “Тоёота Приус-20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

 

- Гэрчийн: “...Миний бие 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан хуваарийн дагуу ажлын хэсэгт томилгоот үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд тухайн өдөр 15 цаг өнгөрч байхад жижүүрийн шуурхай албанаас улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хороололд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод хашаанд орж ирээд гэр орон мөргөчих гээд яваад байна гэж дуудлага иргэнээс ирж байна, уг тээврийн хэрэгслийг байгаа газраас нь олж тогтоон шалгаарай” гэж дуудлага ирсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу зохицуулагч, цагдаагийн дэслэгч хамт албаны 01-04 СҮҮ улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэлтэй “Чулуут” хорооллоор хайхад харагдаагүй. Тэгээд дуудлага өгсөн иргэний гэрийн хаягаар очиход гэрийн эзэн гэх эмэгтэй "согтуу жолооч машинтайгаа манай хашаанд орж ирээд гэр мөргөнгөө алдаад хашаанаас гараад явсан. Хашаанаас гараад ертөнцийн зүгээр баруун тийш гараад явсан. Урд талын гудамжаар явж байж магадгүй" гэж хэлсний дагуу “Чулуут” хорооллын 10 дугаар гудамжаар ортол ******* гэх иргэн зарлан мэдээлэл өгсөн “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхэлсэн явж байхыг зогсоогоод "та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодлоо. Таныг цагдаагийн байгууллага дээр авчирч согтолтын зэргийг шалгана" гэж хэлэн авчирч Замын цагдаагийн тасгийн 104 тоот өрөөнд зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бямбажав драйгер багаж үлээлгэн шалгахад 2.38 хувийн согтолттой гарч байсан. Тэгээд уг иргэний тээврийн хэрэгслийг түр саатуулсан. ... албаны хэрэгцээнд ашигладаг Кат багажаар регистрийн дугаараар шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

 

- Гэрч : “...Намайг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн газарт албан өрөөндөө ажлаа хийж байхад зохицуулагч, цагдаагийн дэслэгч надад "согтуу жолооч машин бариад яваад байна гэх дуудлага ирлээ, хамт явъя" гахад нь би дэслэгч эй хамт албаны маркийн тээврийн хэрэгслээр дуудлагын дагуу явсан. Тэгээд Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын гудамжаар согтуу жолоочтой тээврийн хэрэгслийн хайж явж байхад 10 дугаар эгнээнээс улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг согтуу жолооч жолоодон хөдөлгөөнд оролцон явж байхад нь зогсоон шалгаж цагдаагийн газар авчирсан. Тэгээд миний бие замын цагдаагийн тасгийн албан өрөөнд тухайн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтуурал шалгадаг драйгер багажаар үлээлгэхэд тухайн жолоочийн согтолт нь 2.38 хувьтай гарсан. ... албаны хэрэгцээнд ашигладаг Кат багажаар регистрийн дугаараар шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

 

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дугаар хуудас),

 

- 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-05 дугаар хуудас),

 

- ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 05-08 дүгээр хуудас)

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, (хэргийн 56-57 дугаар хуудас),

 

- Шүүгдэгч урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хэргийн 47-49 дугаар хуудас),

 

-  Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 213 дугаартай шийтгэврийн хуулбар (хэргийн 51-54 дүгээр хуудас) зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

1. Гэм буруугийн талаар:

 

1.1 Шүүгдэгч Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан зөрчилд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд *******, “Чулуут”-ын 11-28 тоотоос ******* “Чулуут”-ын 10 дугаар гудамж хүртэлх зайд улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй, “Toyota Prius-XW20” маркийн тээврийн хэрэгслийг 2,38 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

1.2.1 Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу, 2024 оны 08 дугаар сарын 08-ний өдөр 15 цагийн орчим *******  Чулуутын 11-28н тоотоос ******* Чулуутын 10 дугаар гудамж хүртэлх зайд мөнгөлөг өнгөтэй “Toyota Prius-20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.38 хувийн согтолттой, жолоодож замын хөдөлгөөнд оролцож гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн үндэслэл тогтоогдож байх бөгөөд хор уршиг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан эрх бүхий алсан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байх явцдаа зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, мөн өөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг, зэрэг эд мөрийн баримтаар тогтоогдож байна.  Эд мөрийн баримтаар хураагдсан 4 минутын бичлэг бүхий 1 ширхэг СD зэрэг бичгийн нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг гаргасан.

 

1.2.2 Шүүгдэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

2.1 Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.  

 

2.2. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн автомашин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд  нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой. Иймд шүүгдэгч тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу  өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

 

Энэ гэмт хэрэг нь: Авто тээврийн хэрэгслийн жолооч өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх бөгөөд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчигдөж, нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйлдэл хийсэн байхыг,

“согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг тус тус ойлгоно.

 

2.2. Прокуророос шүүгдэгч дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

    

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

3.1. Шүүгдэгч холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

3.1.2. Улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгч эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч  хувийн байдал, мөн энэ төрлийн гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн, согтуурлын хэмжээ өндөр, өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Эд мөрийн баримтаар тооцож хураан авсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргах саналтай байна. Шүүгдэгчийн баривчлаагүй цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх саналыг гаргасан.

 

3.2. Шүүгдэгч *******д шүүхээс ял шийтгэл оногдуулахад түүний анх удаа эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч шүүхийг үл хүндэтгэн шүүх хуралдаанд согтуу  ирсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийлгүй удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Хохирол, хор уршгийн талаар

 

4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

 

5. Бусад асуудлын талаар:

 

5.1 Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн саарал өнгийн DVD-R дискийг хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн саарал өнгийн CD-R дискийг хэрэгт хавсаргаж хадгалсугай.

 

7. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ