| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0162/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/250 |
| Огноо | 2024-11-01 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/250
|
|
2024 11 01 2024/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Б.Жамъяндорж (томилолтоор),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , (цахимаар),
Иргэний хариуцагч ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Д.Зулаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох эрүүгийн 2330000470129 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт,*******, “Жавхлант” хорооллын “Жавхлант гудамж”-ны 9-8 тоотод оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн,
(РД:ЛМ84091416),
2. Монгол Улсын иргэн, 1******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт,******* багт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):
Шүүгдэгч ******* нь "Андын илч" ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дугаартай захирлын тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар томилогдон, ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.1-т Энэ хуулийн 27.2. 27.3.1. 27 3.2, 27.3.3-т заасныг тус тус зөрчсөн эс үйлдэхүйн улмаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бичигт боомт”-д үйл ажиллагаа явуулах “Андын илч” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд нүүрс буулгах ажил үүрэг гүйцэтгэж байсан тээврийн жолооч нь тус гаалийн хяналтын талбайд нүүрс ачилт хийж байсан улсын дугаартай “Lonking.LG863” маркийн тээврийн хэрэгсэлд дайруулж амь нас нь хохирсон буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,
Шүүгдэгч******* нь “Андын илч” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай захирлын тушаалаар ковшийн оператораар томилогдон 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бичигт боомт”-д үйл ажиллагаа явуулах “Андын илч” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд улсын дугаартай “Lonking.LG863” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.7, 18.2.8, Ковшийн операторын ажлын байрны тодорхойлолт хэсгийн 2.1-т заасныг тус тус зөрчсөн эс үйлдэхүйн улмаас нүүрс буулгах ажил үүрэг гүйцэтгэж байсан тээврийн жолооч ийг улсын дугаартай “Lonking.LG863” маркийн тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Үлдэж байгаа хүүхдүүд минь яах вэ?. Би бие муутай ажил хийдэггүй. Манай нөхөр гэр бүлийнхээ төлөө ажил хөдөлмөр эрхлээд гэр бүлээ авч явдаг байсан. Манай том охин оюутан надад үнэхээр хэцүү байна. Хүүхдүүдээ 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгө, нөхрийнхөө цалинг бүгдийг нь гаргуулмаар байна. Маш их гомдолтой байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний ах гэр бүлийнхээ төлөө зүтгэж байсан. Одоо үлдэж байгаа энэ хүмүүс яах юм бэ. Би гомдолтой байна. Өмгөөлөгчдөө нотлох баримтуудаа явуулсан. Ахынхаа цалинг бүхлээр нь гаргуулмаар байна. Ажлын хариуцлагагүйгээс болж ахын минь амь нас хохирлоо.” гэв.
Иргэний хариуцагч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манай байгууллага оршуулгын зардалд гарсан 31,500,000 төгрөгийг төлсөн. Өөр мөнгө төлсөн юм байхгүй. Манай байгууллагаас өөр нэхэмжилсэн мөнгө төгрөг байхгүй, нотлох баримт ирээгүй байгаа” гэв.
Эрүүгийн 2330000470129 дугаартай хэргээс:
- Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Андын илч” ХХК-ийн гаалийн хяналтын талбайн ХАБ-ын ажилтнаар ажиллаж байсан. Тухайн өдрийн өглөө нь ажилчдадаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаад ажилд гаргасан. Гаалийн хяналтын талбай дээрээ явган явж зааварчилгаа өгч байсан. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой 16 цаг өнгөрөөгөөд манай талбай руу нүүрс буулгахаар орж ирсэн жолооч нарт болон талийгаач жолоочид хамгаалалтын хувцас өмсөх, машиныхаа тэвшний хаалгыг болгоомжтой нээх, хаалгыг нээчхээд кабинаасаа буухгүй байх, ковшийн ар, өврөөр явахгүй байх талаар амаар зааварчилгаа өгсөн. Өөрийнхөө үндсэн ажилчдад бичгээр зааварчилгаа өгдөг, гадны машины жолоочид бол амаар зааварчилгаа өгдөг. 16 цаг 30 минутын үед пүүн дээр очиж оочирлосон машинуудыг очиж эгнээнд нь оруулаад 20 орчим минут болж байсан нүүрс буулгаж байгаа хэсэгт “ковшийн жолооч чинь хүн дайрчихлаа” гэж хэлэхээр нь очсон чинь нүүрс буулгахаар ирсэн машины жолооч нас барчихсан байсан. Гэхдээ талийгаач жолооч өөрийнхөө машинаас буугаад 100 гаруй метр газарт очоод ковшид дайруулсан байсан. Эмнэлэгт дуудлага өгсөн чинь өнгөрчихсөн бол цагдаад дуудлага өг гэхээр нь цагдаад дуудлага өгсөн...******* нь манай ажилтан учраас өглөө ажилдаа гарахад нь зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан харин талийгаач нь манай ажилтан биш учраас гаалийн талбайд орж ирэхэд нь амаар зааварчилгаа өгсөн гарын үсэг зуруулсан зүйл байхгүй... Миний бие ХАБ-ын ажилтнаар ажиллаад удаагүй байсан. Мөн өмнө ажиллаж байсан ХАБ-ын ажилтнууд өөрийн үндсэн ажилтанд зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаад өөр компанийн жолооч нарт зааварчилгаа өгч байсан бүртгэл байхгүй байсан болохоор нь бусад компанийн жолооч нарт зааварчилгаа өгдөггүй юм байна гэсэн ойлголттой байсан. Дараа нь хууль, журам судлахад өөр компанийн болон өөрийн компанийн ажилчдад бүгдэд нь зааварчилгаа өгч гарын үсэг зуруулах ёстой байсан гэдгийг ойлгосон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 232-234-р хуудас)
- Шүүгдэгч Б.Үнэнбат мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Андын илч” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд ковшийн жолоочоор ажиллаж байсан. Тухайн өдөр багцаагаар 50 гаруй машинд нүүрс ачиж буулгасан. Гаалийн талбайд жижиг, том хоёр ковш ажилладаг би том ковшоор нүүрс ачиж байсан. Жижиг ковшийн жолооч миний хажууд зогсож байсан 2 машинд экспортын нүүрс ачсан чинь дээшээ овойлгож аччихаад намайг тэр нүүрсээ дараад өгөөч гэж гуйхаар нь тухайн машины баруун талд гарч нүүрсийг нь дарчхаад зүүн талаас нь дарах гээд урдуур нь тойрох үед миний жолоодож байсан ковшийн буруу талын дугуйн доор нэг юм мэдрэгдсэн тэгээд жаахан яваад зогсоод буусан чинь нүүрсийг нь дарж байсан машины жолооч надад хандаж “чи хүн дайрчихлаа” гэж надад хэлээд бид хоёр хамт очсон чинь талийгаач ийг дайрчихсан байхаар нь сандраад захиралдаа утсаар хэлээд манай ажилчид ирцгээсэн тухайн дайруулсан хүн маань нас барчихсан байсан... Миний ажилладаг гаалийн хяналтын талбай сул шороотой тул их тоос босдог үзэгдэх орчин муу, мөн ковш нь том болохоор өмнө байгаа зүйл харагдахгүй болохоор хүн явж байгаа харагдаагүй... Би хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж ажиллах ёстой. Тухайн үед миний нүүрсийг нь дарсан машины хаалга нь нээлттэй байсан болохоор жолоочийг нь сууж амжаагүй байж магадгүй гээд зөв тал руугаа анхаарлаа хандуулаад буруу талд юу байгааг анзаарахгүй анхаарлаа сулруулснаас болж талийгаачийг дайрсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 246-248-р хуудас),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “... нь манай нөхөр, бид хоёр 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш хамт амьдрах хугацаанд голоосоо 7 хүүхэдтэй. Би хуульд заасан эрх үүрэгтэйгээ танилцлаа. Би мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би амь хохирогч нөхөр ийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоход татгалзах зүйл байхгүй. Би одоогоор Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 28-р хороо 1-1-44 тоотод 7 хүүхдүүдийн хамт амьдарч байна. Том охин ,, 15 настай, бага охин нарын хамт амьдардаг. Том охин том хүү 8 настай , 3 настай хүү 2 настай нарын хамт амьдардаг. Би болон манай 2 том хүүхэд эрхэлсэн ажилгүй. Миний санаж байгаагаар нөхөр нь 2022 оны 09 дүгээр сард хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, С боомтын гаалийн хяналтын талбайд жолоочоор ажил хийхээр явж байсан. Нөхрийн ажлын газрын захирал гэх хүн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед ирээд нас барсан гэдгийг хэлсэн. Тэгэхээр нь ямар шалтгааны улмаас нас барсан юм бэ нөхөр нь 2023.01.09-ний өдөр 14 цагийн үед надтай утсаар ярьж байсан гэхэд би өөрөө сайн мэдэхгүй байна, ямар ч манай ажлын газрын хүмүүс уг асуудлын талаар утсаар ярьж хэлсэн, манай байгууллага дээр цагдаа нар хамгаалалт авчихсан байна гэдгийг хэлсэн. Би нөхрийг яг ямар шалтгааны улмаас нас барсан гэдгийг нь мэдэхгүй байна, нас барсан өдрийнхөө өдөр 14 цагийн үед надтай утсаар ярихдаа машинаа барьж ажлаа хийж байна гээд зүгээр ярьж байсан. Иймд би уг хэргийн талаар ямар ч мэдээлэл байхгүй ямар ч байсан манай нөхөр ажлаа хийж байгаад нас барсан учраас хуулийн дагуу шийдүүлмээр байна. Оршуулгын зардалд 10 гаруй сая төгрөгийн зардал гарсан. Тухайн зардлыг нэхэмжилж байна. Мөн тухайн байгууллагын дарга удирдлагууд одоог хүртэл манай гэрийн хүмүүсээс уучлалт гуйхгүй ирж уулзахгүй байна. Иймд миний хувьд гомдолтой байна. Мөн би уг хэргийн талаар нарийн мэдэхгүй байгаа. Уг асуудлыг хуулийн дагуу шалгуулж шийдвэрлүүлмээр байна. Би маш их гомдолтой байна. Манай гэрээс талийгаач нөхөр нь ганцаараа ажил хийдэг. Миний хувьд зүрх, нойр булчирхайн өвчтэй учраас эмнэлгүүдээр эмчилгээ хийлгэж байна. Одоогийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгоогүй байна. Харин тэжээгчээ алдсаны тэтгэмжээ тогтоолгосон баримтын хуулбар болон гэрлэлтийн баталгаа, өөрийн болон нөхрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Багийн засаг даргын тодорхойлолт зэргийг гаргаж өгнө. Уг хэргийг үйлдсэн буруутай этгээдээс оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол тэжээгчээ алдсаны тэтгэмж болон өөр ямар зардал байна бүх хохирлын зардлуудыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 39-40-р хуудас),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цагийн үед намайг Улаанбаатар хотод байхад гар утас руу манай дүү нь “ ах дөнгөж сая өнгөрчихлөө” гэж захирал нь хэлсэн гэхээр нь хариуцдаг Отгонбаяр гэх хүнтэй нь би холбогдоод ямар асуудал болсон талаар асуусан чинь “ковшинд мөргүүлсэн юм шиг байна бид нарыг оруулахгүй гаалийн хяналтын талбайг хаачихсан байна хашааны завсраар харж байна” гэж хэлсэн тэгээд ахыгаа нас барсан талаар мэдсэн. Миний бие гомдолтой байна, ард нь үлдэж байгаа гэр бүл нь хэцүү байна, Талийгаач өөрөө толгойлж гэр бүлээ авч явдаг хүн байсан юм. Амь насыг нь нэхэмжилж байна. “Андын-Илч” ХХК-ийн талбай дээр очиход хамгаалалт, дүрэм журам байхгүй, ХАБ нь байхгүй, зохион байгуулалтгүй газар байсан эхний нүүрс ачсан машинаа буулгачхаад тэвшийг нь цэвэрлэж өгөөгүй өөр машинд ачилт хийсэн учраас тэвшээ цэвэрлүүлэх гэж очоод ковшинд дайруулсан учраас “Андын-Илч” ХХК-д гомдолтой байна. Надтай “Андын-Илч” ХХК-иас ирж тайлбар хийж уулзсан хүн байхгүйд гомдолтой байна. Боомтод явган хүн явуулдаг гэж би сонсож байгаагүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-46-р хуудас),
- Иргэний хариуцагч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Тухайн осол нь манай компанийн гаалийн хяналтын талбайд болсон нь үнэн. Манай “Андын илч” ХХК-ны захирал Жан Чуан нь намайг төлөөлөгчөөр томилж тушаал гаргасан учраас миний бие иргэний хариуцагчийг төлөөлж оролцож байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 52-53-р хуудас),
- Гэрч “...Би “Андын-Илч”-ХХК-ны ковшийн жолооч ажилтай. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 16-17 цагийн хооронд Гаалийн талбай дээр ажиллаж байхад номерыг нь санахгүй байна цагаан өнгийн толгойтой улаан өнгийн чиргүүлтэй “Норд бенз” маркийн машин нүүрстэй талбай дээр орж ирсэн тэгээд би нүүрсийг нь буулгаад араас нь түрж өгөөд нүүрснээс нь гаргаж өгөөд орхиод богино рейсийн ачилт хийхээр явсан. Тэгээд нэг машинд нүүрс ачаад 2 дахь машинаа ачих гэж байсан чинь “ачилтаа зогсоо” гэж хэлэхээр нь зогсоогоод буугаад очсон чинь хүн нас барсан хэрэг гарсан байсан. Би тухайн машины жолоочтой уулзаж болохгүй журамдаа хориглодог. Харин 2023 оны 01 дүгээр сарын 09-ний 16-н цагийн үед талбайд орж ирээд чиргүүлийнхээ хаалгыг нээчихсэн машинаасаа намайг урд талд нь нүүрс ачиж байхад чиглээд явж байхаар надтай уулзаж буулгаад өгөөч гэж хэлэх гэж байна бодоод уулзаагүй очоод нүүрсийг нь буулгаж өгсөн. Миний нүүрс ачих ажил дуусаад тухайн жолоочийн машин руу эргэж байсан болохоор тэр жолооч буцаж алхаад машин руугаа очоод нүүрсээ буулгуулсан надтай уулзсан зүйл байхгүй. Өөр зүйл мэдэхгүй байна. Надтай уулзалдаагүй, жолооч машинаасаа бууж чиргүүлийн хаалгаа нээгээд машиныхаа кабинд сууж байдаг...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-р хуудас),
- Гэрч “... “Дорноос мандах туяа” ХХК-д 2019 оноос хойш жолоочоор ажиллаж байна. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 17 цаг өнгөрөөгөөд “Андын-Илч” ХХК-ны нягтлан нь над руу утсаар яриад “танай жолооч байх шиг байна ковшид дайруулчихлаа” гэж хэлсэн тэгээд би мэдсэн. нь “Эрдэнийн-Олз” ХХК-ны уурхайгаас 2023 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр нүүрс ачаад 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Андын-Илч” ХХК-ны талбайд буулгах гэж байна гэж орсон. Манай “Дорноос мандах туяа” ХХК-нь “Эрдэнийн-Олз” ХХК-ны нүүрсний тээвэрлэлтийг хийгээд “Андын-Илч” ХХК-ны талбайд буулгаж байгаа учир ирсэн байсан. Талийгаач нь манай албан ёсны ажилтан мөн. Гэрээ бичиг баримт нь байгаа. Манай компани нь “Андын-Илч” ХХК-тай ямар нэг гэрээ байхгүй. “Эрдэнийн-Олз” ХХК-тай аман гэрээгээр нүүрсийг нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ний өдрөөс зөөж байна. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулна гэсэн боловч гэрээ байгуулах Баттөр гэх хүн нь ирээгүй байгуулаагүй байгаа. Манай “Дорноос мандах туяа” ХХК-нь бүх жолооч нартаа амаараа хэлж ярьдаг. Гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Манай хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажилтантай, тэр хүн нь Улаанбаатар хотод байдаг. Жолооч нар бол бүгд Гаалийн хяналтын талбайд явган дэмий явж болохгүй гэдгийг мэднэ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 62-63-р хуудас),
- Гэрч “...Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн цагийн нь мэдэхгүй байна. 70-23 дугаартай цагаан толгойтой машин миний өмнө оочирлож зогсоод нүүрсээ буулгасан юм. Тэгээд тэр машины тэвшийг нь цэвэрлээгүй жижиг ковш нь яваад өгсөн тэгээд тэр машины жолооч машиныхаа хажууд зогсож байгаа харагдсан. Тэгээд тэр жижиг ковшийг дуудахаар явсан байх гэж бодож байна миний мэдэхээр 1 цаг гаран хүлээсэн байх тэгээд тэр жолооч алга болчихсон байсан. Тэнд байсан хүмүүсээс осол гарсан талаар сонссон. Өөр надад харсан зүйл байхгүй. Жолооч нар нүүрсээ буулгахдаа тэвшээ буулгаж, нээж өгнө. Тэр гаалийн хяналтын талбайд явган болон дэмий явахыг бол хориглодог. Бид нарт тээврийн компани аюулгүй байдлын зааварчилгаа өгдөг...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66-р хуудас),
- Гэрч “...Би “Андын-Илч” ХХК-ны гаалийн талбайд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний 17 цагт ороод нүүрс ачуулах гээд хүлээж байсан чинь бид нарын ачаагаа хүлээгээд зогсож байснаас хойд зүгт нэлээн зайтай газарт нүүрс ачиж байгаад техник нь зогсчихсон 18 цаг болж байхаар нь кемпээс жижиг машин дуудаад кемп рүүгээ явж байгаад ковшид хүн дайруулсан гэж сонссон. Бид нарт тэр газар нь харагдахгүй газар байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. нь “Андын-Илч” ХХК-ны үүдний хаалга нээж өгөхдөө машинаас бууж болохгүй, ковшийн араар явж болохгүй гэж хэлдэг...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69-р хуудас),
- Гэрч “...Миний бие “Оюу транс” ХХК-д жолооч хийдэг юм. Тэгээд би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нь “Андын-Илч” ХХК-ны гаалийн талбайд 68-38 СҮЭ “Хово” маркийн машинтай нүүрс ачуулахаар орсон юм. Миний машинд эхлээд жижиг ковшоор ачилт хийсэн юм. Тэр ковш миний машины тэвшийг дүүргэж ачаад дээрээс нь дарахгүйгээр яваад өгсөн. Тэр үед том ковш ирээд миний машины нүүрсийг буруу талаас нь дарах үед нь би дарахыг нь хараад машиныхаа баруун талд нь зогсож байсан чинь ирээд надтай уулзаад би нүүрсээ буулгуулчихсан юм. Үлдсэн тэвшин дээрх нүүрсээ цэвэрлүүлчих юмсан гэж хэлээд жижиг ковштой уулзахаар урагш хараад зогсож байсан миний машины урдуур зүүн талд байсан жижиг ковш руу нь явсан тэр үед миний машины нүүрсийг том ковш буруу талаас нь дарж дуусаад зөв талаас нь дарах гээд миний машины урдуур тойроод зөв талд нь очсон юм. Би араас нь дагаад алхаад очтол миний машины зүүн урд талд хэвтэж байсан тэгэхээр нь би том ковшийн жолооч руу бахираад хуруугаараа зааж хэлсэн тэгээд ковшийн жолооч бид хоёр очоод үзсэн чинь хөдлөхгүй нас барсан байхаар нь жолооч холбогдох хүмүүстээ хэлсэн. Намайг машиндаа нүүрс, ачуулж даруулж байхад үзэгдэх орчин муу бужигнасан тоостой байсан. Ер нь байнга л тийм тоос шороотой байдаг. Дуу чимээ их байдаг. Ямар журам байдгийг нь мэдэхгүй байна. Машинаасаа бууж болохгүй гэдгийг бол мэдэж байна. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг юм. Надтай уулзахдаа жижиг ковшоор тэвшээ цэвэрлүүлчих юмсан гэж хэлсэн. Архи уусан болон бусадтай маргалдсан зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 72-73-р хуудас),
- Гэрч “...2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр үдийн хойно БНХАУ руу экспортын тээвэрт гараад орой 17 цагийн үед байх Монголд орж ирсэн. Тэгээд би клонк орж 40 литр түлшээ аваад “Андын илч” ХХК-ны гаалийн хяналтын талбай руу ороод овоолготой нүүрсний хажууд зогсож байхад ах миний кабинд сууж байгаад гараад явсан. Тэгтэл удаагүй байтал нөгөө машины жолооч нь ирээд “өнөөдөр ачилт хийхгүй юм байна явъя “гэсэн тэгээд бид нар уг газраас гараад явсан юм. Түүнээс өөр юу болсон талаар мэдэхгүй. Би талийгаачийг танихгүй. Би тус боомтод ирээд 1 сар гаруй болж байна. Би тус боомтод ирээд дотоод тээвэрт явж байгаагүй учир дотоодын тээврийн журмыг мэдэхгүй байна. Харин экспортод явж байх үед гаалийн хяналтын талбай руу анх ороод хаашаа орж зогсох талаар бууж хардаг бөгөөд машинаа зогсоогоод ачилт хийх үед бид нар машины кабиндаа сууж байдаг. Угаасаа зогсоолд орох үед ковшийн жолооч сигнал өгч зогсоодог бөгөөд ачиж дуусаад дахиж сигнал өгөхөөр урагшаагаа хөдлөөд явдаг юм. Тиймээс ачилт хийж байх үед буух ёсгүй. Нэг жижигхэн нүдний шилтэй залуу талбайд орж ирэх үед тэр овоолготой нүүрснээс ач гээд зааж өгч байдаг. Түүнээс яг над дээр ирж үүрэг чиглэл өгч байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 76-77-р хуудас),
- Гэрч “...2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр Улаанбаатар хотоос “Бадмаараг хаш” ХХК-ны нүүрсний уурхай дээр ирсэн юм. Тэр уурхай дээр машинаа янзалж байгаад өчигдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой 17 цагийн үед Бичигт боомт дээр ирсэн бөгөөд “Андын илч” ХХК-ны гаалийн хяналтын талбайд нүүрсээ буулгах гээд пүүлүүлээд пүүнээс гараад нүүрсээ буулгах сул зогсоол хүлээгээд зогсож байсан чинь миний өөдөөс нэг машин ирээд зогссон юм. Тэгээд би уг машины араас нөгөө нүүрс буулгаж байсан машин харагдахгүй байхаар нь машинаас буугаад нөгөө нүүрс буулгуулж байсан машин гарсан үгүйг харахаар очтол уг машины баруун талд манай компанийн гурван жолооч зогсож байсан бөгөөд намайг очингуут “энэ урагшаа харж байгаа машины жолооч дайруулсан гэж байна одоо бид нарын ачааг буулгахгүй гэж байна явж амаръя” гээд гараад явсан. Түүнээс өөрөөр би ямар асуудал болсон талаар бол мэдэхгүй байна. Би анх удаа ирж байгаа учир ямар хүн байдгийг мэдэхгүй. Намайг машинтай зогсож байхад хүн ирээд үүрэг чиглэл өгөөгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 80-81-р хуудас),
- Гэрч “...2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр үдийн хойно БНХАУ руу экспортын тээвэрт гараад орой гэгээ тасарч байхад Монголд орж ирсэн. Тэгээд би клонк орж түлшээ аваад “Андын илч” ХХК-ны гаалийн хяналтын талбай руу ороод овоолготой нүүрсний хажууд зогсож байхад ачилт хийж байсан ковш нь ирээд миний урд талын чингэлгийг дундуурт нь ортол ачиж байтал “миний ачуулж байсан нүүрснээс ачуулахгүй наадах чинь биш” гэж манай компанийн жолооч хэлсэн. Тэгээд ковшийн жолооч болиод миний зүүн хойд талд зогсож байсан машиныг ачихаар болоод явсан бөгөөд би машиндаа сууж байтал миний хажуугаар өөр хоёр машин орж ирэхээр нь би зүүн талд орж ирээд зогсож байсан цагаан толгойтой машины кабинд суугаад юм яриад сууж байтал баруун талд ирж зогссон машины жолооч “наанаасаа гар гэж чатаар хэлж байна гарах уу” гэхээр нь дагаад явсан. Түүнээс өөр юу болсон талаар мэдэхгүй. Тэгээд хашаанаас гарч байхад миний машин зогсож байсан газрын зүүн хойд талд хүмүүс бөөгнөөд ирсэн бөгөөд тэнд байсан хүмүүсийн амнаас сонсоход хүн машинд дайруулсан гэж сонсогдсон юм. Би талийгаачийг танихгүй. Би тус боомтод ирээд 20 шахуу хонож байна. Би дотоод тээвэрт явж байгаагүй учир дотоод тээврийн журмыг мэдэхгүй байна. Харин экспортын тээврийн жолооч нар нь ачилт хийж байх үед бууж болохгүй гэж манай компанийн захирал хэлж байдаг. Би яг ямар хүн байдгийг мэдэхгүй байна. Нэг нүдний шилтэй жижиг залуу ирээд машинаасаа бууж болохгүй гэж хэлээд явж байдаг... ” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 84-85-р хуудас),
- Гэрч “...Би Сүхбаатар аймгийн “Бичигт” дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар 2022 оны 01 дүгээр сарын 05-ний өдрөөс хойш ажиллаж байна. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би “Андын илч” ХХК-ний гаалийн хяналтын талбайд хуваарийн дагуу хяналтын байцаагчаар хяналт тавин ажиллаж байсан. Би өглөө 09 цаг өнгөрөөгөөд тус гаалийн талбайд очиж тухайн өдөр экспортын 27 машин гаргасан юм. Тэгээд экспортын машины ачилт дууссан үед дотоод тээврийн 16 машин орж ирж нүүрс буулгасан бөгөөд дээрх 16 машинаас буулгаж амжаагүй 4 машин тус талбайд байж байхад орой буюу 17 цагийн үед БНХАУ руу экспортод гараад орж ирсэн 6 машин орж ирээд ачилт хийнэ гэхээр нь би зөвшөөрөл өгч оруулсан юм. Тэгээд би тус компанийн оффисын өрөөнд орж экспортод ачилт хийсэн 27 машины төлөв сольж байхад гадаа хүмүүс хүн машинд дайрууллаа гээд шуугилдаад явчихсан юм. Тэгээд би сүүлд нь очиж харахад талийгаач нь нас барсан байсан. Би тус гаалийн талбайд нүүрс ачих болон буулгалт хийх үед хяналт тавьж ажиллах ёстой. Би жолооч нарт ачилт болон буулгалт хийж байхад машины кабинаас буухгүй байх талаар хэлдэг. Ер нь бол би тус компанийн хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан болон захирал нарт нь хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар хэлж ярьдаг...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 92-93-р хуудас),
- Шинжээч 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/10 дугаартай “...Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэж заасны дагуу “Андын илч” ХХК-ийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 41 тоот үндсэн ажилтнаар томилох тушаал болон тушаалын хавсралт хөдөлмөрийн гэрээг үндэслэн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан ******* байна.
- 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын тушаал А/339 журам батлах тухай хавсралт хэсгийн Тав. Гаалийн хяналтын бүс эзэмшигчийн үүрэг 5.1.1 заалтын дагуу хяналтын бүс дахь аюулгүй ажиллагааг хариуцагч “Андын илч” ХХК байна.
- Хавтаст хэрэгт “Андын илч” ХХК-ийн байгууллагын аюулгүй ажиллагааны журам, холбогдох дүрэм, техник ашиглалтын дүрэм, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авагдаагүй байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.1-т Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
27.3.1-т аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх гэснийг,
27.3.2-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих;
27.3.3-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах гэж заасны дагуу Гаалийн хяналтын бүсийн эзэмшигч “Андын илч” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан өдөр тутмын болон хариуцсан бүсэд мөрдүүлэх аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгнө гэснийг тус тус зөрчсөн.
- “Андын илч” ХХК-ийн ковшийн жолооч******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.7-т өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх;
- 18.2.8-т ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах;
- Ковшийн операторын ажлын байрны тодорхойлолт хэсгийн 2.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж, аваар осолгүй, өндөр бүтээлтэй ажиллах гэсэн чиг үүргийг зөрчсөн...” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 130-131-р хуудас),
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 6 дугаартай “... 1.2. Талийгаачид цээж, хэвлий, аарцгийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтлүүд: цээжний хөндийд 200-300 мл цус хуралт, цээжний зүүн 1-12, баруун 2-11-р хавирга, өвчүү, суудал яс, умдаг яс, бүсэлхий нурууны нугалмын хугарал, нугас тасрал, шуу богтос ясны хугарал, мултрал, зүүн уушгины зардал, уушгинд цус хуралт, үнхэлцэг хальсны урагдал, элэгний задрал, бөөрний тасрал, чацархайн цус хуралт, гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто машины эд ангид дайрагдах үед нэг цаг хугацаанд нэг механизмаар үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Талийгаач нь цээж, хэвлий, аарцаг яснуудын хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Шүүх химийн шинжилгээгээр цусанд ходоодны шингэнд промилл спиртийн зүйл илрээгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 141-154-р хуудас),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газрын бүдүүвч зураг, схем (1 дүгээр хавтаст хэргийн 20-29-р хуудас),
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 30-33-р хуудас),
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцсон маягт, нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 54-56-р хуудас),
- Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (2 дугаар хавтаст хэргийн 11-15-р хуудас),
- Шүүгдэгч *******ийн ХААН банкны дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 16-19-р хуудас),
- Шүүгдэгч*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 23-27-р хуудас),
- Шүүгдэгч*******ын Хаан банкны дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 28-32-р хуудас),
- Шүүгдэгч*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтас хэргийн 36-р хуудас),
- Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( 2 дугаар хавтас хэргийн 37-р хуудас),
- Ялын биелэлтийн талаарх лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 39-40-р хуудас),
- ХАБЭА-н инженерийн ажлын байрны тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 69-75-р хуудас),
- Ковшийн операторын ажлын байрны тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 76-78-р хуудас),
1. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч *******ийг "Андын илч" ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дугаартай захирлын тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.1-т Энэ хуулийн 27.2. 27.3.1. 27 3.2, 27.3.3-т заасныг тус тус зөрчсөн эс үйлдэхүйн улмаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Бичигт боомт”-д үйл ажиллагаа явуулах “Андын илч” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд нүүрс буулгах ажил үүрэг гүйцэтгэж байсан тээврийн жолооч нь тус гаалийн хяналтын талбайд нүүрс ачилт хийж байсан улсын дугаартай “Lonking.LG863” маркийн тээврийн хэрэгсэлд дайруулж амь нас нь хохирсон буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,
Шүүгдэгч*******ыг “Андын илч” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай захирлын тушаалаар ковшийн оператораар томилогдон, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Бичигт боомт”-д үйл ажиллагаа явуулах “Андын илч” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд улсын дугаартай “Lonking.LG863” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.7, 18.2.8, Ковшийн операторын ажлын байрны тодорхойлолт хэсгийн 2.1-т заасныг тус тус зөрчсөн эс үйлдэхүйн улмаас нүүрс буулгах ажил үүрэг гүйцэтгэж байсан тээврийн жолооч ийг улсын дугаартай “Lonking.LG863” маркийн тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
1.2.1 Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ******* нь “Андын илч” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дугаартай захирлын тушаалаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.1-т Энэ хуулийн 27.2, 27.3.1, 27.3.2, 27.3.3-т заасныг тус тус зөрчсөн эс үйлдэхүйн улмаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Бичигт боомтод үйл ажиллагаа явуулах “Андын илч” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд нүүрс буулгах ажил үүрэг гүйцэтгэж байсан. Тээврийн жолооч нь тус гаалийн хяналтын талбайд нүүрс ачилт хийж байсан улсын дугаартай “Lonking.LG863” маркийн тээврийн хэрэгсэлд дайруулж амь нас нь хохирсон буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон. Шүүгдэгч******* нь “Андын илч” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай захирлын тушаалаар ковшийн оператораар томилогдон 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Бичигт” боомтод үйл ажиллагаа явуулах “Андын илч” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд улсын дугаартай “Lonking.LG863” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.7, 18.2.8, Ковшийн операторын ажлын байрны тодорхойлолт хэсгийн 2.1-т заасныг тус тус зөрчсөн эс үйлдэхүйн улмаас нүүрс буулгах ажил үүрэг гүйцэтгэж байхдаа тээврийн жолооч ийг улсын дугаартай “Lonking.LG863” маркийн тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас ийн амь нас хохирсон. Шүүгдэгч *******,******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шинжээчийн дүгнэлт, болон гэрч, нарын мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтууд өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь ажил үүргээ гүйцэтгэхдээ шинжээч 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан холбогдох дүрэм, журмыг дагаж мөрдөөгүйн улмаас хүний амь нас хохирсон болох нь хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй хайхрамжгүй хандсан, хөнгөмсгөөр найдсан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон үеэс төгссөнд тооцогддог материаллаг бүрэлдэхүүнтэй нийгэмд аюултай гэмт хэрэг юм. Шүүгдэгч нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох зүйл хэсгийг зөрчсөн эс үйлдэхүй ийн амь нас хохирсон үйл баримттай шууд шалтгаант холбоотой байх бөгөөд энэ нь шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тус тус тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
1.2.2 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэрээс: “Улсын яллагчийн гэм буруугийн саналыг сонслоо. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******,******* нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Үйл явдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон үйл явдал боллоо. Шүүгдэгч нарын зүгээс хохирогчийн ар гэр бусад улсуудаас уучлалт гуйж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Бид гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй. Мөрдөн байцаах шатаас эхлээд хууль зөрчсөн учраас эрдэнэт хүний амь нас хохирсон. Энэ үеэс эхлээд хэргийн талаарх тайлбар мэдүүлгүүдээ өгч байсан, өөрсдийнхөө боломж бололцоогоор хохирлын барагдуулах талаарх асуудлыг шүүгдэгч нарын зүгээс болон компанийн удирдлагын зүгээс барагдуулж шийдсэн. Гэхдээ хүний амь насыг мөнгөөр орлуулах боломжгүй, энийг ойлгож байгаа. Ар гэрт нь үлдэж байгаа үр хүүхдэд нь 5, 10 цаасны хэрэг байгаа гэдгийг шүүгдэгч нарын зүгээс ойлгож байгаа. Тухайн “Андын Илч” компанийн зүгээс 31,000,000 төгрөгийн асуудлыг иргэний хариуцагчаар татагдаж төлсөн. Энэ төлөх үйл ажиллагаа тухайн үйл явдал болдог үед байсан удирдлагууд солигдсон ийм нөхцөл байдал байдаг. Гэхдээ компани хариуцлагаа хүлээж хохирлын асуудлыг шийдсэн.
Шүүгдэгч нар “Андын Илч” компанид ажилладаг. Бас дотор нь ажиллаж байсан удирдлагуудтай хохирлын асуудлыг иргэний хариуцагчийн хувьд төлөөч, боломж бололцоогоороо танай компани ингээч, тэгээч гэдэг асуудлыг ярьсан гэдгээ шүүгдэгч нар маань хэлж байна. Хэрэгт холбогдсон холбогдогч нарын хувьд ар гэртэй нь холбогдож өөрсдийнхөө боломжоор хохирлын асуудлыг шийдсэн. Мөн талийгаачийн ажиллаж байсан. “Дорнын мандах нар” компани бас тодорхой хэмжээний урамшууллын асуудлыг шийдсэн байна. Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон энэ нөхцөл байдал маань өөрөө болгоомжгүй гэмт хэрэг гэж зүйлчлэгдсэн байгаа. Энэ зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй, зөвтгөх ийм нөхцөл байдал байхгүй, гэдгээ бас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон нарт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэлмээр байна. Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэгт холбогдсоноосоо хойш ажил төрөлгүй болсон. Ажлаасаа гарсан нөхцөл байдлыг бас шүүхийн шатанд хэлж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн зүгээс өнөөдөр орлогоо нэхэмжилсэн. Манай гэр бүлийн хүн байсан бол ийм ажил төрөл хийдэг байсан. Энэ цалингаа авмаар байна гэдэг асуудлыг шүүхийн шатанд сая нотлох баримтыг өгч гаргаж байна. Гэвч нотлох баримтыг харахад нотлох баримтын шаардлага хангахгүй ийм нөхцөл байдал байгаа. Гэхдээ шүүх хуралдаанаар хохирлын асуудлыг шийдэхгүйгээр, иргэний шүүхээр шийдэх боломж байгаа гэдгийг өмгөөлөгч нь болон бусад улсууд тайлбарласан байх гэж ойлгож байгаа. Энэ удаа гаргасан нотлох баримтын дагуу ямар нэгэн байдлаар хохирол гаргах боломжгүй байна гэдгийг шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж хэлье. Бид бол бодит оршуулгын зардлыг иргэний хариуцагч болон шүүгдэгч нар төлсөн гэж ойлгож байгаа. Нотлох баримтыг шинжлэн судлаад оршуулгын зардлыг харахад нотлох баримтын шаардлага хангахгүй, оршуулгын зардал их байсан гэхдээ бид тэрийг хасъя гэж бодоогүй ямар нэгэн байдлаар хэдэн төгрөг ч гэсэн хохирогчийн ар гэрт очиж байвал хэрэгтэй гэдэг байдлаар бид өнөөдөр нотлох баримтыг шинжлэн судалсангүй. Тэртээ тэргүй оршуулгад тодорхой хэмжээний зардалд орно гэдгийг ойлгож байгаа. Тийм учраас шүүгдэгч нарын зүгээс хохирогчид төлөх ийм төлбөргүй байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Бусад зардлаа иргэний шүүхээр нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа гэж ойлгож байгаа” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
1.2.3 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Д.Зулаагаас: “Амь хохирогч нь нас бараад 2 жил болж байна. Тухайн үед ажиллаж байхдаа 3 сая төгрөгийн орлоготой байсан. Хохирогчийн ар гэрт нэг өсвөр насны хүүхэд нэг 18 нас хүрч байгаа хүүхэд байгаа. Эдгээр хүүхдийн сургалтын төлбөр гэх мэт асуудлууд байгаа. Эдгээр хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлнэ үү гэсэн саналыг гаргаж байгаа. Мөн мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримт хангалтгүй байна гэж үзэж байна. Миний зүгээс сүүлд өмгөөлөгчөөр оролцож хохирогч нартай биеэр уулзсан. Тэгээд зарим нотлох баримтыг цуглуулсан. Тэрээр ХААН банкны дансаар цалингаа авдаг байсан. 2023 оны 1 сард хаан банкны данс нь хаагдсан байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ХААН банканд хуулга авах талаар хүсэлт гаргахад банкнаас хуулга гаргаж өгөөгүй. Тэр хүн 3 жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Иргэний хуульд заасны дагуу эдийн болон гэм хорын хохирол болох шүүхэд гаргасан нийгмийн даатгалын шимтгэлийн хуулбарыг үндэслэн хохирогч нарт 50 сая төгрөгийн гаргаж өгнө үү. Иргэний хуулийн 8.1 дэх хэсэгт зааснаар эдийн болон эдийн бус бодит хохирлыг гаргах зохицуулалт байдаг. Иймд 3 жилийн хугацааны цалингийн дундаж буюу 50 сая төгрөгийг хохирогч нарт гаргуулж өгнө үү.” гэх, дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
1.2.4 Шүүгдэгч С.Гансүх,******* нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрх зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэж гэмт хэргийг хуульчилж заасан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол…” гэж хуульчилжээ.
2.3. Прокуророос шүүгдэгч *******,******* нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******,******* нарыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.1. Шүүгдэгч *******,******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
3.1.1. Улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нарын хувийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа сайн дураараа хүлээсэн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар тус бүрд 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавих үүрэг хүлээлгэх албадын арга хэмжээ хэрэглэх саналтай байна. Шүүгдэгч нарыг баривчлаагүй цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэгийн хүрээнд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа зөрчигдсөн эсэхийг шинжилгээ хийлгэхээр нийслэлийн Хан-Уул дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч томилж шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсны төлбөр болох нийт 800,000 төгрөгийн зардлыг шүүгдэгч нараас гаргуулах саналтай. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 31,526,701 мянга долоон зуун нэг төгрөгийг баримтаар нэхэмжилсэн үүнийг иргэний хариуцагчаас нөхөн төлсөн байгаа болно” гэх саналыг,
3.1.2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Шүүхээс шүүгдэгч *******,******* нарыг гэм буруутайд тооцсон. Зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж өмгөөлөгчийн зүгээс болон шүүгдэгч нарын зүгээс үзэж байгаа. Улсын яллагчийн зүгээс анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал ар гэрийн нөхцөл байдал, хохирол төлсөн нөхцөл байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт журамлаж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг гаргаж. Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн саналыг дэмжиж байна. *******,******* нарын хувьд гэр бүлтэй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нартай утсаар холбогдож хохирол мөнгөний асуудлыг шийдсэн. Энэ нөхцөл байдал нь хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Тийм учраас улсын яллагчийн саналыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна” гэх,
3.1.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч: “Эрүүгийн хариуцлагын хувьд хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл хүний амь нас хохирсон байгаа. Хүний амь бол юугаар ч орлуулшгүй, тэр хүний гэм хор арилаагүй байгаа. Хохирогчийн зүгээс зөвхөн цаашид мэдээж шүүхийн шийдвэрээр мөнгө төгрөгийг иргэний журмаар шийдвэрлэх эрх нь нээлттэй байгаа боловч компанийн зүгээс тухайн иргэний хариуцагчийн хувьд ганцхан л юм хэлмээр байна. Хохирогчийн ар гэрт тодорхой хэмжээний тусламж дэмжлэг үзүүлээсэй гэж хүсэж байна” гэх саналыг тус тус гаргаж гаргав.
3.2. Шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан тэдгээрт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар, тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******,******* нар Сүхбаатар аймгийн үндсэн харьяат бөгөөд тус аймагт оршин суудаг болох нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Байнга оршин суугаа хаягийн лавлагаа”-ны хуудас, түүний биеийн байцаалт зэргээр нотлон тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, ... ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ... хариуцан хөтөлнө” гэж заасны дагуу үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
5. Хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , нар мөрдөн шалгах ажиллагаанд хохирол нэхэмжилсэн 31,526,701 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлж нэхэмжилсэн бөгөөд иргэний хариуцагч “Андын илч” ХХК-наас хохирлыг нөхөн төлсөн. Мөн шүүгдэгч*******ын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т 5,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн мэдээллийн хуудсаар нотлогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шүүх хуралдаанд хохирогч ийн сүүлийн 2 жилийн цалин болох 50,000,000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлт гаргаж нотлох баримтыг ирүүлсэн боловч шүүхэд ирүүлсэн нотлох баримт нь шаардлага хангахгүй байх тул энэ удаагийн шүүх хуралдаанаар асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , нарын гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхилоо.
6. Бусад асуудлаар:
6.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэгийн хүрээнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа зөрчигдсөн эсэхэд шинжилгээ хийлгэхээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч томилж, шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсны төлбөр 800,000 /найман зуун мянга/ төгрөг гарсан болох нь нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 54-55) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт зэргээр хэрэгт нотлогдоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 “тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал”-ыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.4. “Шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчид олгох урамшууллын зардлыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ” тооцож олгохоор заажээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасны дагуу тухайн хэргийн шүүгдэгч *******,******* нараас хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 800,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж шинжээч Г.Ариунбаярт олгох нь зүйтэй байна.
6.2. Шүүгдэгч *******,******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ,, нарыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдэл, эс үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч нар дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******,******* нарт мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч *******,******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний хариуцагч “Андын илч” ХХК 31,526,701 (гучин нэгэн сая таван зуун хорин зургаан мянга долоон зуун нэг) төгрөг, шүүгдэгч******* 5,000,000 (таван сая) төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т нөхөн төлсөн болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 800,000 (найман зуун мянга) төгрөгийг шүүгдэгч *******,******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж шинжээч данс)-т олгосугай.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , нар гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ