Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/147

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

     0       11         07                                     0/ШЦТ/17

      

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ,

 улсын яллагч Б.Баттуяа,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

 шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 0000000109 дугаартай хэргийг 0 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, , боловсролтой, мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-д ажилтай, ам бүл , хамт дүүргийн дүгээр хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, урьд ******* аймгийн Сум ын 1 дүгээр шүүхийн 1998 оны 0 дугаар сарын 05-ны өдрийн 58 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, дүүргийн шүүхийн 00 оны дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96..1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ялаар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 0 дугаар сарын 10-ны өдрийн 01/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт (РД:МБ76**************),

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 0 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн цагийн орчим дүүргийн дүгээр хороо, дугаар гудамжинд үйл ажиллагаа явуулдаг нэртэй биллиардны газарт хохирогч тоглоом тоглож хожлоо гэсэн шалтгаанаар нүүр хэсэг рүү нь нэг удаа толгойгоороо мөргөж, баруун гараараа хоёр удаа зүүн шанаа хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...0 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна, миний танил намайг биллиард тоглоё гээд дуудахаар нь дүүргийн дүгээр хороо, дугаар гудамжны 5 тоотод очсон. Намайг очиход , ах, , бас нэг танихгүй нэг хүн байсан. Тэгээд тоглож байгаад яваад өгсөн. Тэгээд нэг тоглож дуусаад дахиад тоглохоор болж байрлалаа өөрчилье гэсэн чинь ах зөвшөөрөхгүй, яг юу гэж хэлснийг санахгүй байна, тэр үгнээс нь болж ах бид хоёр муудалцаад би уурандаа ахыг очоод нэг удаа мөргөж, баруун гараараа шанаа руу удаа цохисон. Энэ үед хажууд байсан бид хоёрыг салгасан. ахын уруулнаас цус гарч байсан. ах утсаараа цагдаад дуудлага өгөөд би ахаас уучлалт гуйгаад сууж байтал цагдаа ирсэн. Цагдаад хоорондоо учраа олоод гомдол саналгүй талаар бичиг хийж өгсөн. Би ахыг эмнэлэг рүү дагуулж яваад үзүүлсэн бөгөөд уруул нь дотор язарсан оёдол тавьсан гэсэн. Тухайн гэмтлийг би мөргөж, цохиж учруулсан. Тухайн үед ах бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Хохирогчид нийт ,875,00 төгрөг төлсөн. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57, 71-7, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч М.Галбатаарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 0 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1 цагийн үед охин *******аар дүүргийн дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг биллиардны газарт хүргүүлсэн. Тэгээд намайг очиход *******, , нар хамт тоглож байсан. Тэгээд би *******, , нарын хамт биллиард тоглосон. Тэгээд эхлээд , , би миний дараа нь цохихоор дараалалд орж тоглосон. Тэгээд тоглож байгаад би хожлын хар шайргийг оруулсан. Тэгээд байж байхад нь уурлаад би цохих байсан юм гэж хэлээд намайг толгойгоороо нүүр хэсэгт нэг удаа мөргөж, баруун гараараа удаа миний зүүн шанаа хэсэгт цохисон. Тэгээд миний уруулнаас цус гараад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Миний дээд уруулын дотор язарч, цус гараад байхаар нь эмнэлэгт очиж үзүүлээд оёдол тавиулаад гэртээ харьсан. Тэгээд гэртээ хариад хоол идэх гэхэд ам ангайхгүй хоолоо алдаж асгасан. дүүргийн эмнэлэгт 05 дугаар сарын 10-ны өдөр үзүүлээд 05 дугаар сарын 11-ний өдрөөс 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд дараа нь түргэний машинаар Улаанбаатар хот руу ирж Интэрмед эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд сэргээн засах сувилалд 10 хоног хэвтсэн. Одоогоор гэрээрээ эмчилгээ хийж байна. Миний зүүн гар мэдээгүй, хоёр хөл дээрээ явж чадахгүй, бөгсөн биеэ дааж чадахгүй, хүний асаргаанд орсон. Цаашид эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэнэ. Сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, баримтаа гаргаж өгнө. Надад ийн зүгээс нэг удаа *******0,000 төгрөг, ******* дугаар сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөг өгөөд байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 1-17),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай аав 0 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүнд зодуулсан талаараа эмнэлэгт хэвтэж байхдаа надад хэлсэн. Аав 05 дугаар сарын 11-ний өдөр гэртээ хоол идэх гэж байгаад хоолоо алдаж унагаасан гэж ээж надад хэлсэн. Тэгээд эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлэхэд харвалт юм шиг байна гэхээр нь хэвтэж эмчлүүлсэн бөгөөд харвалт гэж оношлогдсон. Аав 0 оны 05 дугаар сарын 10-ны орой гэртээ ирэхдээ нүүр ам нь шалбарсан байдалтай орж ирэхээр нь юу болсон талаар асуухад “машин засаж байгаад нүүрэн дээрээ дорцов унагаасан” гэж хэлж байсан. Ингээд ын эмнэлэгт 11 хоног хэвтэн эмчлүүлээд Улаанбаатар хотод очиж сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. Манай аав 0 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн дүгээр хороонд байрлах биллиардны газар гэх хүнд зодуулсан. Аавын уруул нь язарсан, нүүр хэсэгт шалбарсан байсан. Манай аав жилийн өмнө харваж байсан, бусдаар бол архаг хууч өвчингүй, аавыг эмнэлэгт хэвтэж байхад гэх хүн удаа ирж уулзсан ... Хэрэгт удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан ба уг дүгнэлтүүдтэй танилцсан. Манай аавын цус харвасан нь гэх хүний үйлдэлтэй хамааралгүй гэдгийг шинжээчийн дүгнэлттэй танилцаад ойлгосон. Хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй, мөн сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5),

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би хэдний өдөр гэдгийг нь одоо санахгүй байна ямар ч байсан 5 дугаар сард дүүргийн дүгээр хороонд байрлах биллиардны газар найз нартайгаа биллиард тоглоё гээд өдөр М. ах, *******, /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ бид дөрөв тоглосон. Тэгсэн М., ******* хоёр нь урд хойноо орж тоглоно гээд хоорондоо маргаж ******* нь уурандаа М. ахын уруул хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Тэгээд бид хоёр М. ах, ******* хоёрыг салгасан. М. ахын уруулаас нь цус гарсан. Тэгээд *******, М. ах хоёр эмнэлэг явлаа гээд явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би өдрийг сайн санахгүй байна. Тухайн өдөр цагийн орчимд дүүргийн дүгээр хороо, Байдлаг гудамжны биллиардны газар ганцаараа орсон намайг очиход миний таньдаг М. ах, , танихгүй бас нэг миний үеийн хүн байсан. Тэгээд биллиард тоглоод байж байтал нөгөө танихгүй хүн нь М. ахтай биллиардны тоглоомоос болоод урд хойноо орно гээд маргасан. Тэгсэн нөгөө танихгүй хүн М. ахыг нэг удаа мөргөж баруун гараараа хоёр удаа нүүр хэсэг рүү цохисон. Энэ үед бид хоёр салгасан. М. ахын уруулаас нь цус гарсан. Нөгөө хүн нь М. ахаас уучлалт гуйгаад тохиръё гээд эмнэлэг явсан. Тухайн үед болон хоёр архи уугаагүй, эрүүл байсан бөгөөд тухайн үйл явдлыг Наранбаатар бид хоёроос өөр хүн хараагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9),

дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 8/6 тоот албан бичигт “Иргэн М. /РД:/ нь 0 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ,17,66 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ (хх-ийн ),

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...М. нь дүүргийн дүгээр хороо, Байдлаг дугаар гудамжинд үйл ажиллагаа явуулдаг Драгон нэртэй биллиардны газарт 0 оны 5 дугаар сарын 10-ны өдөр цагийн орчимд иргэн М. нь бусдад зодуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.ын эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас ,17,66 төгрөгийн зардал гарсан байх тул нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргасан болно. ...Иймд хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч *******өөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090000080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хх-ийн 0),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 0 оны ******* дугаар сарын -ны өдрийн 7718 дугаартай “М.ын биед уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 0.05.-ны Толгойн КТГ, 0.05.-ны тархины МRI-нд хариунд их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнд шигдээсний голомттой байх бөгөөд энэ нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 6-9),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0 оны 10 дугаар сарын 1-ний 10 дугаартай шинжээчийн: “1.М.ын биед тухайн үед дээд уруулын дотор салстад шарх гэмтэл учирсан байна. .Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. .Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. .Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Шинжээч эмчийн 7718 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. М. нь зүүн талын гүрээний дотор артерийн нарийсал бөглөрөл, хоёр тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнд гиоз /зөөлрөл, зүүн зулайн дэлбэн дэх уйланхай, баруун дух, зулайн дэлбэнд ишеми /цус хомсрох харвалт/ өөрчлөлтүүдтэй байна. Энэ нь тухайн үед биед учирсан гэмтлүүдтэй шалтгаант холбоогүй байна” Шинжээч эмч Б.Ариунзул, Э.Баасанжав, Т.Номинцэцэг/ гэсэн дүгнэлт (хх-ийн 19-197),

Хууль зүй дотоод хэргийн сайдын 0 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн А/67 дугаартай тушаалын зургадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвараар “сэтгэцэд учирсан хор уршгийн (хоёрдугаар) зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн хохирогч М.” гэжээ (хх-ийн 5),

Дүрс оношилгооны 0 оны ******* дугаар сарын -ны өдрийн хариугаар “М. 57 настай, , 0 оны 05 дугаар сарын 1-ны толгойн КТГ /CD-1ш/-р зүүн дух,чамархай, зулай ясыг хамарсан трепенацтай. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн. Баруун нүдний ухархайн дотор хана, хамар яс хуучин хугаралтай, хамрын таславч S хэлбэрийн мурий /хуучин/, хоёр талын гайморов, этмойд, дух, суурийн хөндийн салст бага зэрэг зузаарсан /синусит/. Тархинд эзэлхүүнт өөрчлөлтгүй. Дунд бүрдэл хазайлтгүй. Зүүн хажуугийн ховдол өргөссөн. Субарахнойдал зай хэвийн. 0 оны 05 дугаар сарын -ны өдрийн толгойн КТГ-д тархины баруун зулайн дэлбэнд ойролцоогоор 5,0х1,5см хэмжээний хил хязгаар тод бус, тархилаг эдийн нягтрал буурсан ишемийн зонтой. 0 оны 05 дугаар сарын -ны өдрийн тархины MRI /CD-1ш/-р тархины баруун дух, зулайн дэлбэнд периюентрикул тархилаг эдэд 7х,5см хэмжээний Т/FLAIR дохионы өндөр эрчимтэй, Т1 дохионы эрчим багатай, нэвчилтийн хориг бүхий хурцавтар  ишемийн зонтой. Зүүн зулайн дэлбэнд перивентрикуляр тархилаг эдэд 0,9см хэмжээний цөөн тооны, бүх MR  дараалалд тархи нугасны шингэнтэй, ижил дохионы эрчимтэй, эргэн тойрондоо FLAIR дохионы эрчиим өндөр хүрээтэй уйланхайт өөрчлөлтүүдтэй. Хоёр талын дух зулайн дэлбэнд гүний тархилаг эдэд олон тооны толбон болон хоорондоо нийлсэн Т/FLAIR дохионы өндөр эрчимтэй өөрчлөлтүүдтэй./глиоз, өөрчлөлт/. Дунд бүрдэл хазайлтгүй. Зүүн хажуугийн ховдол өргөссөн. Дүгнэлт бичсэн эмч О.Оюунбаясгалан” гэжээ (хх-ийн 0),

Түргэн тусламжийн хуудас болон яаралтай тусламжийн хуудсууд (хх-ийн 1-5),

Хохирогч М.ын эрүүл мэндийн байдал болон хохирол төлбөртэй холбоотой баримтууд (хх-ийн 98, 10-107, 15-17, *******8-17),

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “ач холбогдол бүхий CD буулгасан 5 минутын дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (хх-ийн 19),

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 7-8),

Хохирол төлсөн баримт (хх-ийн 11),

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 75, 78-8, 87-88) болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 0 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн цагийн орчим дүүргийн дүгээр хороо, дугаар гудамжинд үйл ажиллагаа явуулдаг нэртэй биллиардны газарт хохирогч тоглоом тоглож хожлоо гэсэн шалтгаанаар нүүр хэсэг рүү нь нэг удаа толгойгоороо мөргөж, баруун гараараа хоёр удаа зүүн шанаа хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч М.ын “ уурлаад би цохих байсан юм гэж хэлээд намайг толгойгоороо нүүр хэсэгт нэг удаа мөргөж, баруун гараараа удаа миний нүүр зүүн шанаа хэсэгт цохисон. Тэгээд миний уруулнаас цус гараад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Миний дээд уруулын дотор язарч, цус гараад байхаар нь эмнэлэгт очиж үзүүлээд оёдол тавиулаад гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг, гэрч ын “М., ******* хоёр нь урд хойноо орж тоглоно гээд хоорондоо маргаж ******* нь уурандаа М. ахыг уруул хэсэг рүү нэг удаа мөргөсөн. М. ахын уруулаас нь цус гарсан” гэсэн мэдүүлэг, гэрч “Нөгөө танихгүй хүн нь М. ахтай биллиардны тоглоомоос болоод урд хойноо орно гээд маргасан. Тэгсэн нөгөө танихгүй хүн М. ахыг нэг удаа мөргөж баруун гараараа хоёр удаа нүүр хэсэг рүү цохисон. Энэ үед бид хоёр салгасан. М. ахын уруулаас нь цус гарсан” гэсэн мэдүүлэг, хохирогч М.ын биед уруулын дотор салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон 0 оны ******* дугаар сарын 18-ны өдрийн 7718 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх шинжилгээний ерөнхий газрын хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0 оны 10 дугаар сарын 1-ний 10 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

        Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-******* хувиар алдагдуулсан байдаг.

          Шүүгдэгч *******ийн хохирогч М.ын нүүр хэсэг рүү нь 1 удаа толгойгоороо мөргөж, зүүн шанаа хэсэгт нь удаа баруун гараараа цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн -т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч М.ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч М.ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд ,875,00 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт, шүүгдэгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын тайлбар зэргээр тогтоогдож байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр нэхэмжлээгүй болно.

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал ,17,66 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

         Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заажээ.

Уг гэмт хэрэг 0 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдэж мөн өдрөө хохирогч М. нь уруулын дотор хэсэгт оёдол тавиулсан ба 0 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс хойш хохирогч цус харвалт өвчний учир эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар, яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримтуудаар тогтоогдож байна.  

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 0 оны ******* дугаар сарын 18-ны өдрийн 7718 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0 оны 10 дугаар сарын 1-ний 10 дугаартай дүгнэлтээр М. нь зүүн талын гүрээний дотор артерийн нарийсал бөглөрөл, хоёр тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнд гиоз /зөөлрөл, зүүн зулайн дэлбэн дэх уйланхай, баруун дух, зулайн дэлбэнд ишеми /цус хомсрох харвалт/ өөрчлөлтүүд нь тухайн үед биед учирсан гэмтлүүдтэй шалтгаант холбоогүй байна гэжээ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч М.ын биед дээд уруулын дотор салстад шарх гэмтэл учирсан ба энэ нь цус харвалттай шалтгаант холбоогүй байна.

Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирсон хэмжээгээр иргэний нэхэмжлэлийн хэмжээг хариуцах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Хохирогч М. нь уруулын дотор хэсэгт оёдол тавиулж, эрүүл мэндийн даатгалын сангаас 1*******,190 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 0 оны 8/6 дугаартай албан бичиг, хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтуудаар тогтоогдож  байна.

          Иймд Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 1*******,190 төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090000080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй.

.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Улсын яллагчаас “Шүүхээс *******ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “улсын яллагчийн тавьсан саналаас хэтрүүлэхгүйгээр торгох ялаар шийтгэж өгнө үү“ гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Иймд шүүгдэгч *******ийн ажил, хөдөлмөр эрхэлдэг байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

  Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч ******* нь хохирогч М.ын эрүүл мэндэд учруулсан гэм хорын төлбөр ,875,00 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдав.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн 1- дэх хэсгүүд, 6., 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

      .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

      5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1.1-т тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 1*******,190 (нэг зуун зургаан мянга нэг зуун ер) төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090000080 тоот дансанд төлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.т ,875,00 (хоёр сая найман зуун далан таван мянга гурван зуу) төгрөгийг төлсөн, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

    9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ