Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2022/00638

 


 

 

 

2022 03 10 182/ШШ2022/00638

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Хнэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Ж.Л

Хариуцагч: Ю.Н нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоотод байрлах, 63 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлүүлэх ,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 42,654,700 төгрөгийг буцаан гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот 63 м.кв 2 өрөө орон сууцаар хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэтуяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Ш.Базаррагчаа,

Хариуцагч Ж.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ц.БатмэндХариуцагч Ю.Нгийн итгэижлэгдсэн төлөөлөгч: Ц.Саранчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэтуяа нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Ц. Хонгорзул нь Л. Ганзоригтой 2004 онд танилцаж, 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон бөгөөд 2008 оны 08 дугаар сарын 04-ний өдөр охин Г. Мишээл төрсөн.

 

Ц.Х нь 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хаян ХХК-тай Орон сууцны байранд хөрөнгө оруулалт хийж, бариулах гэрээ-г байгуулан, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот хаягт байрлах 63 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг бариулан Хаан банк ХХК-иас зээл авч, төлбөрөө төлсөн. Байрны урьдчилгаа төлбөрийн 30 хувь буюу 14.391.000 төгрөг төлсөн.

Хаан банктай 2008 оны 03 дугаар сарйн 04-ний өдөр орон сууц худалдан авах зориулалтаар зээлийн гэрээ байгуулж, 33.570.000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээлсэн. Тухайн үед өөрийн ажиллуулж байсан диско баарны орлого зарлагын баримтад үндэслэн, уг зээлийг авсан бөгөөд баарны орлогоосоо зээлээ төлдөг байсан. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зээлээ төлж дуусгасан.

2008 онд улсын бүртгэлийн Ү-2202013380 дугаарт бүртгүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн №000048353 дугаар гэрчилгээ олгогдсон, хууль ёсны өмчлөгч юм. Маргаан бүхий орон сууцанд Ц.Х нь өнөөдрийг хүртэл эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3-д зааснаар хариуцагч Ж.Л, Ю.Н нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Ж.Л шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Хариуцагч Ж.Л нь 1945 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 76 настай, хариуцагч Ю.Н нь 1948 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн 73 настай ахмад настангууд байгаа.

Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоотод байрлах, 63 м.кв талбай бүхий орон сууцанд амьдардаггүй.

 

Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч нарын хүү болох Л.Ганзоригийн эхнэр юм. Ц.Х, Л.Ганзориг нар нь 2007 онд танилцан, гэр бүл болж хамтран амьдарч, тэдний дундаас 2008 онд охин Г.Мишээл төрсөн.

Ц.Х нь Л.Ганзоригтой суухаас өмнө Хүслэн, Номуун гэсэн хоёр хүүхэдтэй байсан.

Л.Ганзоригийг нас барахаас нэг жилийн өмнө Ц.Х нь Л.Ганзоригоос салж, өөрийн гэх бүх зүйл, охин Г. Мишээлийг аваад явсан.

2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан нас барсан. Мөн буяны ажилд нь Ц.Х оролцоогүй. Ер нь бол сураг чимээгүй, ямарч холбоогүй байсан.

Тухайн маргаан бүхий орон сууцны урьдчилгаа төлбөрийг хариуцагч нар төлж, зээлээр худалдаж авсан. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ яагаад ганцхан Ц.Хын нэр дээр гарсныг хариуцагч нар мэдэхгүй,

 

Орон сууцны урьдчилгаа төлбөр болон зээлийн эргэн төлөлтийг төлж байсан.

2008 оноос 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл хугацааны Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот хаягт байрлах 63 м.кв бүхий 2 өрөө орон сууцны ашиглалтын зардал, байр, сөх, цахилгаан төлбөрийг төлсөөр ирсэн.

Ц.Хын зээлийн төлбөрт , Хаан банкинд 42.654.700 төгрөгийг төлсөн. Зээл төлөлтийн баримтаа гаргаж өгсөн. Маргаан бүхий байрны зээлийн төлбөрийг хариуцагч нар яагаад төлөх болсон бэ гэвэл, хүү нь нас барсан, бэр нь ач охиныг нь аваад, салаад явсан. Иймд хүүгийнхээ гал голомтыг авч үлдэхийн тулд тэтгэвэрийн мөнгөө буухаар нь орон сууцны зээлийн төлбөрийг цаг тухайд төлж ирсэн. Уг байрыг худалдан авахад нэхэмжлэгчээс нэг ч төгрөгийн зардал гаргаагүй, нэг ч удаа сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, ус цахилгааны төлбөрийг төлөөгүй байж, банкны зээл төлөгдөж дуусмагц , хууль ёсны өмчлөгч мэтээр хандаж байна.

Маргаан бүхий бүхий байрыг худалдан авахад, нэхэмжлэгчээс нэг ч төгрөгийн зардал гараагүй, байрнй урьчилгаа төлбөр болон зээлийн төлөлтийг бүгдийг нь хариуцагч нар төлж дуусгасан тул албадан гаргуулх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Ю.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Саранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Хариуцагч Ю.Н миний бие 1948 оны 11 дугаар сарын 05-ны өдөр төрсөн одоо 73 настай .Нэхэмжлэгч Ц.Х нь бидний 3 дахь хүү талийгаач Л.Ганзоригийн эхнэр юм.

Хүү Л.Ганзориг нь нэхэмжлэгч Ц.Хтай 2007 онд танилцаж манайд хамт амьдарч байгаад тэдний дундаас 2008 онд охин Г.Мишээл төрсөн бөгөөд Ц.Х нь манай хүүтэй суухаас өмнө Хүслэн, Номуун гэдэг хоёр хүүхэдтэй байсан.

Бидний хүү Л.Ганзориг нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж сэтгэл санааны гүн хямралд орж идэр залуухан эд хийж бүтээх 42-хон насандаа бурхны оронд одсон юм.

Хүүг нас барахаас нэг жилийн өмнө нэхэмжлэгч Ц.Х нь өөрийн гэсэн бүх зүйлээ, охин Г.Мишээлийг аваадявсан бөгөөд сүүлд сургийг нь сонсоход гадагшаа хүнтэй суугаад явсан байсан.

Нэхэмжлэгч нь Л.Ганзоригийг нас барахад ажил явдалд нь ч оролцоогүй, хүүг хаяад явснаас хойш нэг ч удаа бидэнтэй уулзаагүй, ач охин Г.Мишээлийг ч уулзуулаагуй болно.

Ц.Хийн өмчлөлийн гээд байгаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Их тойруу гудамж 34 дүгээр байрны 51 тоот 63.м.кв орон сууцыг хариуцагч бид 2008 онд 17.000.000 орчим төгрөгний урьдчилгаа төлж лизингээр худалдаж авсан юм. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ яагаад ганцхан Ц.Хын нэр дээр гарсныг сайн мэдэхгүй байна. Орон сууцны урьдчилгаа болон зээлийн эргэн төлөлтийг хариуцагч бид төлсөн одоо бидэнд байгаа баримтаар 2010 оны 10 сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл нийт 42.654.700 төгрөгийг төлсөн байна. Шүүхийн журмаар Хаан банкнаас 2008 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 474 тоот зээлийн гэрээ болон Зээлийн гэрээний төлбөр төлсөн шилжүүлгийн баримтыг гаргуулснаар хариуцагч бид хэдэн төгрөг шилжүүлсэн нь тодорхой болох байх гэж бодож байна.

Мөн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Их тойруу гудамж 34 дүгээр байрны 51 тоот 63.м.кв орон сууцны байрны мөнгө болох сууц өмчлөгчдийн холбоо, цахилгаан, ус дулааны мөнгийг хариуцагч бид 2008 оноос хойш өнөөдрийг төлж байна

Гэтэл нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Их тойруу гудамж 34 дүгээр байрны 51 тоот 63.м.кв орон сууцыг 100 хувь өөрийн өмч мэт үзэж 70 гарсан хариуцагч биднийг албадан гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж аваад их гайхаж бас маш их гомдож байна. Миний хүүг амьд сэрүүн байхад хамаг эд зүйлээ аваад хаяаад явснаас болж сэтгэл санааны гүн хямралд орж, өөрийн охинтой уулзаж чадалгүй амьдын хагацал үзэж үүнээс болж бурхны оронд одсон.

Хариуцагч бид хамгийн хайртай хүүгийнхээ нас бартлаа амьдарч байсан гал голомт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Их тойруу гудамж 34 дүгээр байрны 51 тоот орон сууцны төлбөрийг тэтгэврийн мөнгөө буухаар зээлийн эргэн төлөлтийг нэг ч хочроолгүй төлж ирсэн.

Маргаан бүхий орон сууцыг худалдаж авахад нэхэмжлэгчээс нэг ч төгрөгний зардал аваагүй, нэг удаа ч байрны болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, ус цахилгаан дулааны мөнгө төлж байгаагүй атлаа банкны зээл төлөгдөж дуусмагц хууль ёсны өмчлөгч мэтээр хандаж байна.

Маргаан бүхий орон сууцанд хариуцагч бид амьдардаггүй Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо бага тойруу гудамж 45 дугаар байрны 44 тоот орон сууцанд амьдарч байна. Талийгаач хүү Л.Ганзоригийг нас барьснаас хойш тус орон сууцанд хэнийг ч оруулаагуй хөгшин бид хоёр талийгаач хүүгээ тэнгэрээс харж байгаадаа гэсэн бодлоор тэтгэвэр буухаар очиж цэвэрлэгээ хийж хүүгийнхээ зурагны өмнө дуртай зүйлээ аваарай гээд тэтгэврийн дээжээс тавьж орохдоо сайн уу хүү минь, гарахдаа аав ээж хоёр нь явлаа удахгүй ирнэ гэх мэтчилэн хоосон ярилцсаар олон жил өнгөрсөн байна.

Иймд маргаан бүхий орон сууцыг бий болоход буюу худалдан авахад нэхэмжлэгчээс нэг ч төгрөгийн зардал гараагүй урьдчилгаа болон зээлийн эргэн төлөлтийг бүгдийг нь хариуцагч бид төлж дуусгасан тул албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн байгаа хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарыг дэмжин оролцож байна гэв

4.Хариуцагч Ю.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. Саранчимэг сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Хд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 42,654,700 төгрөгийг буцаан гаргуулж, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот 63 м.кв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд нэхэмжлэгч хариуцагч нар нь хадам бэрүүдийн харилцаатай байсан хүмүүс бөгөөд Ц.Х нь хариуцагч нарын 3 дахь хүү талийгаач Л.Ганзоригийн эхнэр юм. Хүү Л.Ганзориг нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж сэтгэл санааны гүн хямралд орж, нас барсан. Талийгаачийг нас барахаас нэг жилийн өмнө нэхэмжлэгч нь өөрийн гэсэн бүх эд зүйлсийг аваад, гадагшаа салаад явсан. Ц.Хын өмчлөлийн гээд байгаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байрны 51 тоот 63 м.кв орон сууцыг хариуцагч нар нь 2008 онд 17.000.000 орчим төгрөгийн урьдчилгаа төлж, лизингээр худалдаж авсан юм.

Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ яагаад ганцхан Ц.Хын нэр дээр гарсныг сайн мэдэхгүй бөгөөд орон сууцны урьдчилгаа болон зээлийн эргэн төлөлтийг хариуцагч нар нь 2010 оны 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл нийт 42,654,700 төгрөгийг төлсөн байна.

Иймд Ц.Хаас Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 42,654,700 төгрөгийг буцаан гаргуулж, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот 62 м.кв хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

5.Хариуцагч Ж.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нараас нэхэмжлэгчид холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот орон сууцны төлбөрт төлсөн 42,654,700 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Үндэслэлийн хувьд маргаан бүхий орон сууцны урьдчилгаа төлбөрийг хариуцагч нарын санхүүжилтээр төлсөн. Банкнаас Ц.Х өөрийн нэр дээрээ зээл авсан бөгөөд уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Л.Ганзоригийн нэр дээр гараагүй гэдгийг сүүлд мэдсэн. Л.Ганзоригийг нас барсны дараа банкнаас тухайн орон сууцыг хураах гэж байсан. Энэ хугацаанд хариуцагч нар зээлийн төлбөрт 42,654,700 төгрөгийн төлсөн. Зээлийн төлбөр төлсөн талаарх баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа. Хариуцагч нар нь тэтгэвэрийнхээ мөнгөөр уг байрны төлбөрийг төлдөг байсан. Иймд Ц.Хаас зээлийн төлбөрт төлсөн 42.654.700 төгрөгийг буцаан гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот 62 м.кв хоёр өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэв.

 

6.Нэхэмжлэгч Ц.Х сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Х миний бие нь Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоотод байрны хууль ёсны өмчлөгч юм. Ц.Х нь бизнесийнхээ орлогоор банкны зээл, гэр бүлийн бусад хэрэглээний төлбөрүүдээ төлдөг байсан.

Ц. Хонгорзулын нөхөр, хариуцагч нарын хүү болох Л.Ганзориг нь 2011 оны 09 дүгээр сард 10 давхараас унаж хүнд гэмтэл аван улмаар хэвтэрийн хүнийг асрах шаардлага гарсан. Энэ үед хадмууд маань бид настай хүмүүс учир хүн асарч чадахгүй, чи эмнэлэгт нөхрөө сахиж асар, бид танай байрны төлбөрийг төлье гэж санал тавьсан. Энэ хугацаанд нөхөр маань 7 удаагийн хагалгаанд орж, сахиуртай байнгын миний асаргаанд байсан бөгөөд 2015 оноос л эрүүл саруул болсон. Энэ хугацаанд банкны зээлийн төлбөрийг төлж байсан.

Нөхөр минь эрүүл саруул болсны дараа бид 3 гадаадад гарч амьдрахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд би охинтойгоо явж, нөхөр маань араас ирэхээр тохиролцсон юм. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би охиныхоо хамт ХБНГУ руу явсан бөгөөд охин бид 2 сайн явж хүрлээ гээд нөхөртэйгээ ярьсан. Харамсалтай нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хань минь нас барсан байсан.

Гадаад паспортаа хулгайд алдсан, элчин сайдын яамандаа хандан байж 3 сарын дараа буцаж ирсэн. Буцаж ирээд гэртээ очсон боловч хадмууд маань охин бид хоёрыг оруулаагүй. Тэрнээс хойш би өнөөдрийг хүртэл охиноо дагуулаад өндөр настай аав ээжийнхээрээ, зарим үед ах дүүгийнхээрээ толгой хоргодон амьдарч байна. Орон сууц захиалан бариулах гэрээг хэн хийсэн, урьдчилгаа төлбөрийг хэн хийсэн, зээлийн гэрээг хэн хийсэн, хамтран зээлдэгчээр хэн оролцсон гээд энэ талаарх бүх нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан.

Хариуцагч нарын дэмжлэгтэйгээр бизнес эрхэлсэн гэж ярьж байна. Ц.Х нь Л.Ганзоригтой 2004 онд танилцсан. 2004 оноос өмнө Ц.Х өөрийн гэсэн бизнестэй, орлоготой амьдарч байсан. Мөн Ц.Хын ааш араншингаас болж Л.Ганзоригийг архинд орсон гэж хэлж байна. Гэтэл Л.Ганзориг нь багаасаа л бага тойргийн атаман гэдэг нэртэй байсан.Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

7.Нэхэмжлэгчээс, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, гэрлэсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нас барсны бүргэлийн лавлагаа, 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 44 тоот Орон сууцны байранд хөрөнгө оруулалт хийж, бариулах гэрээ, 2008 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ 2008 оны 03 дугаар сараас 2011 оны 12 сарын хугацааны зээлийн төлбөр төлж байсан талаарх Хаан банкны орлогын мэдүүлгүүд, мөн 2012 оны 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сарын зээлийн төлбөр төлсөн баримт, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт, лавлагаа зэрэг бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн. /х.х-ийн 1-7, 72-132 ,190- 206 тал/

8. Хариуцагчаас 2011 он 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2012 оны12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацааны зээлийн төлбөр төлж байсан талаарх Хаан банкны орлогын мэдүүлгүүд зэрэг бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн. /х.х-ийн 35-71 тал /

9. Хариуцагчийн хүсэлтээр,тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШЗ/2021/06620 дугаар захирамжаар, Хаан банк ХХК-иас шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд байна./х.х-ийн133-140 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ц. Хонгорзул Ж. Лхагвасүрэн, Ю. Норжмаа нарт холбогдуулан

Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот орон сууцыг хариуцагч нарын хууль бус хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 182 дугаар зүйлийн 182.1,183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар хууль ёсны өмчлөгч надаас өөр өмчлөгч байхгүй гэж тодорхойлжээ .

2. Хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзахдаа Ц.Хын өмчлөлийн гэх Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байрны 51 тоот 63 м.кв орон сууцыг ,бид 2008 онд 17.000.000 төгрөгийн урьдчилгаа төлж, лизингээр худалдаж авсан. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ яагаад ганцхан Ц.Хын нэр дээр гарсныг сайн мэдэхгүй байна. Ц. Хонгорзулын зээлийн төлбөрт 42.674.700 төгрөгийг төлсөн. Ир гэний хуулийн 496дугаар зүйлийн 496.1-д зааснаар Ц.Хаас Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 42,654,700 төгрөгийг буцаан гаргуулж, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 51 тоот 62 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцэж байна.

3. Шүүх, хэргийн оролцогчдын тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтууд, зохигчдын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж дараах үндэслэлээр Ц.Хын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, харин сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3.1Хариуцагч Ж.Л, Ю.Н нарын хүү Л.Ганзоригтой нэхэмжлэгч Ц. Хонгорзул 2004 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсноо 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгэн хамтран амьдрах хугацаанд тэдгээрийн дундаас 2008 оны 8 дугаар сарын 04-ний өдөр охин Г. Мишээл төрсөн болох нь хэргийн оролцгчдын тайлбар, гэрлэсний гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

3.2. Л. Ганзориг нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан болох нь зохигчийн тайлбар нас барсны лавлагаагаар нотлогдож байна.

3.3. Нэхэмжлэгч Ц. Хонгорзул нь Хаян ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орон сууцны байранд хөрөнгө оруулалт хийж, бариулах гэрээ байгуулж,Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 34 дүгээр байрны 51 тоотын 63 м.кв талбай бүхий 47.911.500 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11.800 ам доллар 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 500 ам доллар нийт 12.300 ам доллар / 1 ам доллар х 1170 төгрөг/ буюу 14.391.000 төлж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000048353 дугаар бүхий гэрчилгээг авч, өмчлөгч болсон байна.

3.4. Ц. Хонгорзул нь өөрийн эцэг Д. Цэрэндашийн хамт Хаан банктай 2007 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 474 дугаар зээлийн гэрээ байгуулж, орон сууцны зориулалтаар 33.570.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013380 дугаарт бүртгэгдсэн өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 34 дүгээр байрны 51 тоотын 63 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах ба мөн зүйлийн 126.2.1, 126.2.2-т зааснаар гэрлэгчдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, уг хөрөнгөөр олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө нь мөн зүйлийн 126.2.4.-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байдаг.

Харин тухайн орон сууц бусдын тухайлбал Ц.Хын өмчлөлд бүртгэлтэй байгаа энэ тохиолдолд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн дээрх зохицуулалт гэр бүлийн гишүүн бус этгээд Ж.Л, Ю. Норжмаа нарт хамааралгүй юм.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох ба мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх талаар заасан.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д: өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар тухайн этгээдийн өмчлөх эрх баталгаажна гэжээ.

Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзнэ.

3.5. Ц. Хонгорзул нь Хаян ХХК-тай байгуулсан ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр дээрх орон сууцыг худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул түүний маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

3.6.Харин хариуцагч Ж.Л , Ю.Н нар нь Ц.Хын нэрийн өмнөөс Хаан банкнаас авсан орон сууцны зээлийн төлбөрийг төлж байсныг хариуцагч үгүйсгээгүй Ц.Хын нөхөр Л. Ганзоригийг нас барснаас хойш маргаан бүхий орон сууц нэхэмжлэгч нарын эзэмшилд байсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

3.7. Ц.Хыг Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо,6 дугаар хороолол /15140/, Их тойруу 34 дүгээр байрны 51 тоотын 63 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж олгосон №000048353 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байх тул уг шаардах эрхийг зөвхөн өмчлөгч хэрэгжүүлэхээс гадна зөвхөн эзэмшил нь хууль бус болох нь тогтоогдсон эзэмшигчид холбогдуулан гаргана.

3.8. Хариуцагч Ж.Л, Ю.Н нарыг гэрээ хэлцлийн үндсэн дээр тухайн орон сууцыг Ц.Хаас шилжүүлэн авсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул , тэдний эзэмшлийг хууль бус гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцогдох , мөн хуулийн 183дугаар зүйлийн 183.3-д зааснаар хариуцагч нар өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийн холбоотой гомдлоо улсын бүртгэлийн газарт гаргаагүй болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Иймд 106 дугаар зүйлийн 106.1,106.2-т зааснаар хариуцагч Ж. Лхагвасүрэн , Ю. Норжмаа нарын хууль бус эзэмшлээс Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013380 дугаарт бүртгэгдсэн Ц. Хонгорзулын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо,6 дугаар хороолол /15140/, Их тойруу 34 дүгээр байрны 51 тоотод байршилтай 63 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг чөлөөлүүлж, нэхэмжлэгч Ц.Хд олгохоор шийдвэрлэв.

4. Харин хариуцагч Ж. Лхагвасүрэн, Ю. Норжмаа нар нь нэхэмжлэгч Ц.Хд холбогдуулан, зээлийн төлбөрт төлсөн 42.654.700 төгрөгийг буцаан гаргуулах, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч Ц.Х болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа ... Ц. Хонгорзулын нөхөр, хариуцагч нарын хүү болох Л.Ганзориг нь 2011 оны 09 дүгээр сард 10 давхараас унаж хүнд гэмтэл аван улмаар хэвтэрийн хүнийг асрах шаардлага гарсан. Энэ үед хадмууд маань бид настай хүмүүс учир хүн асарч чадахгүй, чи эмнэлэгт нөхрөө сахиж, асар бид, танай байрны төлбөрийг төлье гэж санал тавьсан. Энэ хугацааны банкны зээлийн төлбөрийг төлж байсан. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө учраас буцаан төлөхгүй, хүүгийнхээ өмнөөс л зээлийг төлж байсан. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.1,496.3.2-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 40.674.400 төгрөгийг суутган авсан, хариуцагч нар гаргасан зардлын тухай өөрсдийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

4.1. Шүүх хуралдаанаар хэргийн оролцогч нарын өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч Ц. Хонгорзул, Ж. Лхагвасүрэн, Ю.Н нар нь харилцан хамаарал бүхий этгээд / хадам, бэрийн харилцаатай байх бөгөөд Ж.Л, Ю. Норжмаа нар нь Ц.Х, түүний эцэг Д.Цэрэндаш нар Хаан банктай байгуулсан 2007 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт, тэдний өмнөөс 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд 40.176.350 төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Хаан банкны орлогын мэдүүлэгүүдээр нотлогдож байна. /х.х-ийн 35-71 тал /

4.2. Ц. Хонгорзул нь 2007 онд Хаан банкнаас авсан зээлийн төлбөрийг дээрх хугацаанд өөрөө төлөөгүй, хадам эх, эцэг болох Ж. Лхагвасүрэн, Ю. Норжмаа нар төлж байх бөгөөд тэрээр энэ хугацаанд нөхөр асарч байгаад 2015 оны 09 дүгээр сарын 16-наас 2015 оны 01 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд хилийн чандад байсан нь зохигчийн тайлбар, Хаан банкны орлогын мэдүүлэг гэх баримтууд, Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна. /х.х-ийн 190-192 тал /

4.3. Талуудын хооронд маргаан бүхий орон сууцыг худалдах худалдан авах гэрээ болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтууд тогтоогдохгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг орон сууцаар хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

4.4. Түүнчлэн нэхэмжлэгч Ц. Хонгорзул нь Хаан банкнаас орон сууцны зориулалтаар авсан зээлийн төлбөрийг, хадам эцэг эх болох Ж. Лхагвасүрэн, Ю. Ю. Норжмаа нараар төлүүлж байснаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч уг мөнгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.1,496.3.2-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 40.674.400 төгрөгийг суутган тооцох, хариуцагч нар гаргасан зардлын тухай өөрсдийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж байгаа боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн, үгүйсгэсэн тайлбараа өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч татгалзлаа, хуулийн дээрх зохицуулалтаар тайлбарлаж байгаа боловч, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1,496дугаар зүйлийн 496.3.1-д зааснаар шаардах эрхийг хооронд нь тооцож байгаа шаардах эрхүүд нь ижил төрлийнх байхыг шаардана. Гэвч зохигчийн буцаан өгөх үүрэг өөр, өөр / үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, мөнгөн хөрөнгө / байх тул суутган авах ойлголт байхгүй ба талуудын хэн аль нь тухайн зүйлийн буцаан шаардах эрхтэй.

4.5.Иргэний хуулийн 496 дүгээр зүйлийн 496.1-т зааснаар Ж. Лхагвасүрэн , Ю.Н нар нь Ц.Хын өмнөөс ХААН банкинд зээлийн төлбөрт төлсөн 40.176.350 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй.

4.7.Нэхэмжлэгч Ц. Хонгорзул нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотойгоор маргаан бүхий орон сууцны түрээсийн үнийн талаарх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайланг баримтаар гаргаж өгсөн боловч, тухайн хөрөнгийн тайлан нь хэрэгт хамаарал бүхий нотлох баримт гэж үзээгүй тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

4.8. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж, мөн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж, 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж мөн хуулийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, мөн хуулийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гарах буюу батлагаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ тус тус гэж заажээ.

4.9 .Хариуцагч Ж. Лхагвасүрэн Ю.Н нар нь дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа, Ц.Хын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эсрэг гаргасан байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.175.2.2, 76 дугаар зүйлийн 76.2-д заасан журмын дагуу гэж үзнэ.

Нэхэмжлэгч талын гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарыг зөвтгөх боломжгүй байна.

Иймд Ц. Хонгорзулаас 40.176.350 төгрөгийг гаргуулж, Ж.Л, Ю.Нормжмаа нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2.478.350 төгрөг гаргуулах, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

5. Шүүх , Улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэххуваарилах асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56дугаар зүйлийн 56.1,56.2,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шийдвэрлэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115дугаар зүйлийн 115.2.2,115.2.3,116,118дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ Нь:

1.106 дугаар зүйлийн 106.1,106.2-т зааснаар хариуцагч Ж. Лхагвасүрэн, Ю.Н нарын хууль бус эзэмшлээс Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013380 дугаарт бүртгэгдсэн Ц. Хонгорзулын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо,6 дугаар хороолол /15140/, Их тойруу 34 дүгээр байрны 51 тоотод байрлах 63 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Ц. Хонгорзулд олгосугай.

2.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1,496.2-т зааснаар Ц.Хаас 40.176.350 /дөчин сая нэг зуун далан зургаан мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулж, Ж. Лхагвасүрэн, Ю. Норжмаа нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.478.350 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг орон сууцаар хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаазүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56дугаар зүйлийн 56.2,60 дугаар зүйлийн 60.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц. Хонгорзулаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг , хариуцагч Ж.Л, Ю. Норжмаа нараас сөрөг нэхэмжлэл гарахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422.200 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Ж.Лхагвсаүрэн , Ю.Н нараас 70.200 төгрөг гаргужлж, нэхэмжлэгч Ц.Хд олгож, Ц. Хонгорзулаас 358.832 төгрөг гаргуулж, Ж. Лхагвасүрэн , Ю.Н нарт тус тус олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШЗ2022/10669 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах- аар авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, үүхийн шшийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ