Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2017/0368

 

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2017/0368

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.А, Б.З

Хариуцагч: ч

Гуравдагч этгээд: Хот айл-54 СӨХ

Нэхэмжлэлийн шаардлага: Хот айл болон Хот айл 54 гэсэн оноосон нэртэй 2 гэрчилгээг хүчингүй болгуулж, хуулийн дагуу бүх гишүүдийнхээ хурлаар Хотол чуулган СӨХ болон өөрчилж холбооны дүрмэндээ тусгасан Хотол чуулган СӨХ-г Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У, нэхэмжлэгч С.А, түүний өмгөөлөгч С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр, Я.А, гуравдагч этгээд Хот айл 54-СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, гэрч Х.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.А, Б.З нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 11, 12, 54 дүгээр байрнуудыг харъяалдаг Хот айл СӨХ-ны 37 тоот гэрчилгээг 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Засаг дарга Т.А олгосон байхад сүүлд нь тус дүүргийн Тамгын газрын дарга Ж.Э манай СӨХ-ны оноосон нэрийг хууль бусаар Хот айл-54 болгон өөрчилж өмнөх гэрчилгээний дугаарыг давхардуулан 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дахин 37 тоот гэрчилгээ олгосон байна.

Энэ нь Дэд бүтцийн сайдын 2003 оны 227 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 5 дугаар зүйлийн 1.1-д заасан СӨХ-г дүүргийн Засаг даргын тамгын газар бүртгэж, Засаг дарга гэрчилгээ олгож гарын үсэг зурах журмыг зөрчжээ. Гэрчилгээний арын нэмэлт өөрчлөлтийн агуулга, бүртгэсэн огноо, бүртгэсэн ажилтан гэсэн хэсэгт өөрчлөлт оруулан Хот айл 54 СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор Г.Т гүйцэтгэх захирлаар томилогдов хэмээн бичээд Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Г гэж бичиж тамга дарсан байна. Энэ нь СӨХ-ны гүйцэтгэх захирлыг уг холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгодог бөгөөд үүнд Дүүргийн дэд бүтэц, тохижилтын хэлтэс огт хамааралгүй болохыг зөрчжээ.

Дүүргийн Засаг даргын олгосон гэрчилгээнд бичигдсэн Хот айл гэсэн оноосон нэрийг Дүүргийн тамгын газрын даргын олгосон гэрчилгээгээр Хот айл 54 гэж өөрчилжээ. Энэ нь СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1 дэх хэсэгт Холбооны дүрэмд холбооны оноосон нэрийг заавал тусгахаар заасан болон мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.1 дэх хэсэгт холбооны дүрмийг батлах түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан заалтуудыг бүдүүлгээр зөрчсөн байна. Бид Чингэлтэй дүүргийн Тамгын газраас хууль бусаар олгосон, дээр дурдсан 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 37 тоот гэрчилгээг хүчингүй болгохын хамт оноосон нэрийг нь хуулийн дагуу бүх гишүүдийнхээ хурлаар Хотол чуулган СӨХ болгон өөрчлөөд холбооны дүрмэндээ тусгасан Хотол чуулган СӨХ-г Тамгын газартаа бүртгэж, дүүргийн Засаг даргын хувьд гэрчилгээ олгож өгөхийг тус дүүргийн Засаг даргад 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр албан бичгээр хандаж хүссэн боловч өнөөдрийг хүртэл албан ёсны хариу өгөхгүй байсаар хуулийн хугацаа дууссан. Харин Чингэлтэй дүүргийн Тамгын газрын дарга А..Д СӨХ-ны асуудал хариуцдаг, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Г нар Та бүхэн дахин Захиргааны хэргийн шүүхэд хандаж дээр дурдсан 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 37 тоот гэрчилгээг хүчингүй болгуулаад ир, тэгээд манай Хотол чуулган СӨХ-ны гэрчилгээг бичиж олгож болно гэсэн аман зөвлөгөөг бидэнд өгсөн болно. Иймд хууль бусаар олгогдсон Хот айл 54 СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа..анх яагаад ийм нөхцөл үүссэн гэвэлдундаасаа байгуулсан СӨХ-ийн үйл ажиллагаанд бүх оршин суугчид сэтгэл дундуур байдаг учраас энэ асуудлыг өөрчлөхөөр, сайжруулах үүднээс эхэлсэн байгаа. 2015 оноос хойш сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагдах 12 дугаар байранд амьдарч байгаа. Гэтэл бид нарын оршин суух нөхцөлийг хангах ёстой сууц өмчлөгч холбооны үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл шаардлага хангахгүй, СӨХ-ийн үйл ажиллагаа тодорхойгүй,санхүүгийн үйл ажиллагаа тодорхой бус байгаа учраас энэ бүгдийг өөрчлөхөөр оршин суугчийн хувьд энэ үйл ажиллагаанд оролцож 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хүчин төгөлдөр хуралд оролцож одоогоор батлагдаагүй ч гэсэн сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлөөр оршин суугчид намайг сонгосон юм. 154сууц өмчлөгчид байдаг. 21 дүгээр зуунд бид ийм байдалтай амьдарч байгаа нь шаардлага хангахгүй байна.

2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нийт оршин суугчдын 63.64 % ирцтэйгээр хурал зохион байгуулсан юм. Тодруулж хэлэхэд 154 сууц өмчлөгчдөөс итгэмжлэлээр 36, бичгээр 30, хуралд биеэр 32 хүн оролцсон юм. Ирц бүрэн хэмжээнд хүрсэн юм. Уг хуралд дүүргийн сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны дарга нар оролцсон. Уг хурлаар үг хэлэх боломж зэргийг бүрэн хангаж чадсан юм. Уг хурлаар Хот айл 54 СӨХ-ийг өөрчилье гэсэн тогтоол, Хотол чуулган СӨХ-ийг байгуулъя гэсэн шийдвэр гарсан. Тэгээд удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө сонгож цаашид энэ хүмүүс сонгон шалгаруулалтын үндсэн дээр сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулж томилох эрх олгосон. Энэ хурлын материалыг дүүрэгт өгсөн ба батламжлах шатнаас эхэлж маргаан үүссэн. Дүүрэг бүртгээгүй иймд Захиргааны хэргийн шүүхэд өгөхөд, дүүрэг шийдэх асуудал гэж буцсан гэтэл дүүрэг шийдээгүй хугацаа нь болсон учраас 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дахин Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Бид сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг цалинжуулдаг, оршин суугч би сууц өмчлөгчдийнхолбооны хураамжийг төлсөөр явдаг. Дүүргээс албан ёсны хүн уг хуралд суусан, хорооны дарга суусанхуулийн дагуу болсон. Энэ хурал хийж байгаа гол шалтгаан нь СӨХ ажиллаж чадахгүй байгаатай холбоотой.СӨХ-ийн хурал хийгдэж байгаагүй, санхүүгийн байдлаа тодорхойлж байгаагүй бөгөөд СӨХ-ийн төлбөрөө байнга авдаг. Өгөхгүй оршин суугчдыг шат дараалж шүүхээр явж гаргуулж авдаг. СӨХ санхүүгийн хувьд ажиллах бүрэн боломжтой. Гэтэл яагаад бидний төлөө ажиллахгүй байгаа юм. СӨХ нь төрөөс цалинждаггүй сууц өмчлөгчдийн дундаас хураамж авч цалинждаг тул бидний төлөө ажиллах ёстой, СӨХ-ийг солих эсэхийг оршин суугчид мэдэх ёстой. Гэтэл дүүрэг бүртгээгүй, дүүрэг мөн адил биднийг төлөөлсөн байгууллага,ялангуяа дүүргийн СӨХ хариуцсан мэргэжилтэн СӨХ-ийн ажил байдлыг аль нь зөв, аль нь бурууг шийдвэрлэж явах ёстой. Гэтэл оршин суугчдын эсрэг талд гарсан байгаа. Ийм учраас үүнийг шийдэж өгөөч бид өөрсдөө мэдэж СӨХ-ийн гүйцэтгэх захирал томилж, хяналтын зөвлөл, удирдах зөвлөлөө томилъё гэсэн асуудал тавьсан.

Гэтэл Г.Т гэх хүн ямар ажил хийж, хэнд хүлээлгэж өгсөн яаж ажилласан, санхүүгийн тайлан, аудит оруулсан болон өөрийн тайлан гэх мэт юу ч байхгүй. 2016 оны 05 дугаар сарын 29-ний хуралд оршин суугчийн хувьд юм уу СӨХ-ийн даргын хувьд уг хуралдаанд суугаагүй. Хуралдаан дээр ирж бичлэг хийгээд гарч явсан.

Хүчин төгөлдөр хуралдаанаас гарсан шийдвэрийг бүртгэх нь дүүргийн үүрэг гэтэл бүртгэхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй учраас шүүхэд хандсан байгаа гэжээ.

Нэхэмжлэгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бараг бүгдийг нь хэллээ. Биднийг Засаг даргад ханд гэсэн хандаад Засаг дарга хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй учраас шүүхэд хандсан. Тэр үеэр сонгуулийн үе байсан учраас хариу ирээгүй удсан.Тэгээд 1 сарын хугацаа дууссан. Тамгын газрын дарга нь захиргааны хэргийн шүүхэд ханд гэж бичгээр хариу өгөөгүй, амаар хариу хэлсэн байгаа. Бүх гишүүдийн хурал 2 удаа болсон. Би өмнө нь өөрөө СӨХ-ийн байгууллагыг 10 жил ажиллуулж байсан. СӨХ-ийн уг хурлыг зохион байгуулах комисс гарч уг комиссод намайг оруулж хурал зохион байгуулсан. Ингээд дүүрэгт материал өгөхөд ирц бүрдээгүй ирцээ бүрдүүлээд хурлаа дахин зохион байгуул гэсэн бичгээр хариу өгсөн. Үүний дагуу 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хуралдахин хийж материалаа дүүрэг рүү явуулсан. Гэтэл бичгээр хариу ирээгүй амаар хариу хэлсэн учраас шүүхэд хандаж байгаа юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сууц өмчлөгчдийн холбоо 2003 онд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д СӨХ хурлыг зохион байгуулах, хурлын шийдвэрийг үндэслэн дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэнэ гэж тодорхой заасан. Нэхэмжлэгч нарын ярьж байгаагаар сууц өмчлөгчдийн холбоо болох Хот айл 54 СӨХ-ийг өөрчлөн байгуулж Хотол чуулган СӨХ болгон дүрэмд өөрчлөлт оруулж, бүх бичиг баримтаа бүрдүүлж, ирцээ бүрдүүлэн хуралдан үйл ажиллагаагаа явуулсан гэтэл дүүргийн тамгын газар энэ шийдвэрийг хүлээж авсан мөртлөө бүртгэж гэрчилгээ олгодоггүй. Иймээс тамгаа хийж чаддаггүй. Ийм учраас уг үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа.

Иймд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 11, 12, 54 дүгээр байрны сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаас 11, 12, 54 дүгээр байрны сууц өмчлөгчдийн холбоог Хотол чуулган СӨХ болгон өөрчилсөн шийдвэрийг бүртгэхгүй эс үйлдэхүй үйл ажиллагаа байгаа нь тогтоогдож байгаа. Хот айл 54 СӨХ нь илт хууль бусаар байгуулагдсан байгаа юм. Захиргааны ерөнхий хуульд зааснаар илт хууль бус акт тогтоогдох юм бол хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй зохих байгууллагад хандах эрхтэй гэсэн байгаа. Тиймээс Хотол чуулган СӨХ-ийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, бүртгэхийг даалгах, бүртгэж гэрчилгээ олгохыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Тус дүүргийн 04 дүгээр хорооны 11, 12, 54 дүгээр байр хариуцсан Хот айл 54 СӨХ нь 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хот айл СӨХ нэртэйгээр дүүргийн Засаг дарга Т.Аы гарын үсэгтэй гэрчилгээг олгосон. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасны дагуу 2013 онд Татварын хэлтэст өөр аж ахуй нэгжтэй давхардаж байна гэх үндэслэлээр Хот айл СӨХ-г Хот айл 54 гэж бүртгэсэн, тайлан баланс уг нэрээр гаргаж татвар төлж Хот айл 54 тамгатай байгаа тул Хот айл 54 нэрээ гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргасан тул 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хот айл 54 СӨХ нэртэйгээр Засаг даргын Тамгын газраас шинэчлэн гэрчилгээ олгож бүртгэсэн байна.

Тус дүүргийн 4 дүгээр хорооны иргэн С.А нь Хотол чуулган СӨХ-г бүртгүүлэх талаар хүсэлт гаргасан ба 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3/738 дугаартай албан бичгээр Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 62.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасныг тус тус зөрчсөн байх тул бүртгэх боломжгүй хариу өгч байсан.

Дэд бүтцийн сайдын 2003 оны 277 дугаар тушаалыг зөрчсөн гэх боловч ямар зүйл заалтыг зөрчсөн нь тодорхойгүй, тухайн тушаал нь Барилга хот, байгуулалтын сайдын 2008 оны 17 тоот тушаалаар хүчингүй болсон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Чингэлтэйдүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11,12, 54 дүгээр байр хариуцсан Хот айл 54 СӨХ анх 1999 оны орчим үүсгэн байгуулагдсан байдаг. 2001 онд Хууль зүйн дотоод хэргийн яамнаас Хот айл 54 гэсэн гэрчилгээ бичүүлсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт байгаа. Үүнийг үндэслэж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар 2012 онд гэрчилгээг шинэчлэн бичихдээ Хот айл гэсэн 37 дугаартай техникийн алдаатай гэрчилгээ гаргаж өгсөн байдаг. Тухайн гэрчилгээ нь 2013 онд Татварын хэлтсээс нэр давхардсан байна гэх үндэслэлээр СӨХ-өөс хүсэлт гаргаж 2013 онд Хот айл 54 нэртэйгээр гэрчилгээ шинэчлэн гаргаж өгсөн байдаг.Нэхэмжлэгч нар хоёр гэрчилгээ хууль бус гэж ярьдаг энэ нь техникийн алдааны улмаас гэрчилгээ олгосноос үүссэн асуудал юм. Хот айл 54 СӨХ гэсэн хүчин төгөлдөр гэрчилгээгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хот айл 54 СӨХ-ийн асуудлаар дүүргийн Тамгын газарт 2016 оноос хойш иргэн С.А 5 удаа хандсан байдаг. Тухай үеийн гүйцэтгэх захирал байсан Г.Т 2 удаа хандсан байдаг. Нэхэмжлэгч нарын ярьж байгаа нэг ч удаа албан бичгээр хариу өгөөгүй гэж байгаа нь тухайн үедээ СӨХ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн авч уулзаад 2016 оны 03 дугаар сарын 28, 2016 оны 04 дугаар сарын 04, 2016 оны 05 дугаар сарын 06, 2016 оны 05 дугаар сарын 08, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус тус удаа смарт програмаарөргөдөл гомдол шийдвэрлэсэн байдаг. Албан бичгээр ямар ч хариу өгч байгаагүй гэж байна.С.Аын өргөдлийн дагуу 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3/738 тоот албан бичгээр тус тус биечлэн уулзаж тухай бүрт хариу өгч байсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн эхний хуралд биеэр 35 хүн ирсэн. Тухайн хуралд 35 хүн биеэр ирсэн, итгэмжлэлээр 31 хүн, саналын хуудсаар 14 хүн саналаа өгсөн. Хурлын ирц хүрээгүй, хүчин төгөлдөр бус байна гэсэн 3/731 тоот албан бичгийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн. Үүнийг С.А хүлээн зөвшөөрсөн. 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өгсөн хүсэлтэд 3/731 тоот 05 дугаар сарын 05-ны өдрийн албан бичигт дурдсан бүх зөрчлүүдийг бид хүлээн зөвшөөрч байна гэсэн. 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хийсэн хурал дээр 32 хүн биеэр ирсэн, эхний хурал дээр 35 хүн биеэр ирсэн байхад ирц хүрээгүй гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна гэчхээд эхний хурлаас бага хүн ирсэн байхад яагаад энэ хурлыг хүчин төгөлдөр гэж үзэх гээд байгаа юм бэ?Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийнтухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д Бүх гишүүдийн 20 хүртэлх хувь нь байна, итгэмжлэл эсхүл саналын хуудсаар санал өгсөн иргэдийн тоо 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Монгол хэлний тайлбар бичгээс харахад эсхүл гэдэг нь аль нэг нь гэдэг утга санааг илэрхийлнэ гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Г.Т миний бие Хот айл СӨХ-ны удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот болон 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот тушаал шийдвэрээр гүйцэтгэх захирлаар тус тус томилогдсон бөгөөд уг Сууц өмчлөгчдийн холбоо нь дансандаа хөрөнгө мөнгөгүй, 1 сая гаран төгрөгийн өртэй, орон сууц өмчлөгчдөөс 10 гаруй сая төгрөгний авлагатай, байруудын орц, дээврийн хонгилд тэнэмэл хүмүүсийн оргонох үүр, оромж болж, зоорийн ус чийг нь хэтэрснээс тааз хананд нь зайгүй шумуул чигжин суусан байдалтай байлаа. Энэ хүнд байдлаас гарах арга хэмжээг дэс дараатай авч явуулсны үр дүнд Хот айл СӨХ-ны үйл ажиллагаа сайжирч ирснийг 2014 оны 05 дугаар сарын 10-ны бүх гишүүдийн хурал, 2015 оны 03 дугаар сарын 17-ны Хяналтын зөвлөлийн хурал, зэрэг хурлын шийдвэрээс харж болно.

Ялангуяа 2014 оны 05 дугаар сараас их хэмжээний өртэй орон сууц эзэмшигчдийг шүүхэд өгч өр авлагыг барагдуулснаар байруудын инженер-сантехник, дундын өмчийн засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж, орц, зоорийн болон дээврийн хөндий хаалга, гэрэлтүүлгийг шинээр хийх зэрэг ажлуудыг санхүүжүүлэх боломжтой болсон юм.

Нийт 43 орон эзэмшигчдийг шүүхэд өгснөөс 7-той нь эвлэрлийн гэрээ байгуулах өөрөө сайн дураараа төлбөрөө төлсөн бөгөөд 36 сууц өмчлөгчдөөс шүүхийн шийдвэрээр өрөө барагдуулсан юм. Энэ нь нийт сууц өмчлөгчдийн шүүхээр орж өр төлсөн сууц өмчлөгчид 25 хувь болж, олон жил, сараар СӨХ-ны төлбөрөө төлөөгүй хүмүүс Г.Т намайг их муугаар хэлж хонзогнох болсон юм.

2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 11 дүгээр байрны 22 суугчдын хүсэлтээр хийсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Чингэлтэй дүүргийн эрүүл ахуй, эрчим хүчний хамтарсан шалгалтаар 1 дүгээр давхрын нэр бүхий 6 цайны газар хангалтгүй, чанар стандартад нийцэхгүй, үйл ажиллагаа явуулах зохих зөвшөөрөлгүй дүгнэлт гарснаас уг байрны 34, 35 тоотын өмчлөгч С.А тэргүүлэн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга С.Онд өргөдөл өгч 11 дүгээр байрыг салан тусгаарлах, Хот айл-54 СӨХ-ны ээлжит бус хурлыг хийх хүсэлт гаргасан юм.

СӨХ нь 2015 онд хийсэн ажлын тайлан, бүх гишүүдийнхээ ээлжит хурлыг 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хийхээр гишүүдээ зарлан, хууль ёсоор бэлтгэн, хорооны Засаг даргаа хуралд оролцох урилга хүргүүлсэн юм.

Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр энэ хурлын өмнө нь С.А 3 хүнтэй орж ирээд энэ Г.Т чинь гүйцэтгэх захирал, СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг гүйцэтгэх захирал зарлан явуулах эрхгүй, энэ хурал хууль бус гэх зэргээр дайрч давшлан хурлыг тараасан учраас дахин 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хийхээр зарласан боловч ирц бүрдээгүй юм. С.Аын энэ зохисгүй үйлдлийн талаар 4 дүгээр хорооны цагдаагийн хэсгийн дэслэгч н.Батболдод албан тоотоор мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй өнгөрсөн.

Хот айл 54 СӨХ-г өөрчлөн байгуулах түр комисс гэгч зохион байгуулсан хурал 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Бишрэлт зочид буудалд хуралдахаар болж Чингэлтэй дүүргийн СӨХ-г хариуцсан мэргэжилтэн Я.Алтанцэцэг, 4 дүгээр хорооны Засаг дарга н.Отгонсүрэн нар оролцсон боловч ирц бүрдээгүй болно. Түр комисс гэгч дахин 2016-5-29-нд 5-р сургуулийн хичээлийн ангид бүх гишүүдийн хурлыг дахин хуралдуулахаар зар тараасан бөгөөд Чингэлтэй дүүргийг Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн 2 мэргэжилтэн н., Э нар оролцсон бөгөөд хурлын зарыг ил тод бус, нууцаар гарган, сууц өмчлөгчдөөс өөрсдийгөө дэмжих суугчдад зар тараан цуглуулсан боловч мөн ирц бүрдээгүй.

Г.Т би 54-р байрны 11 тоотын эзэн байтал зураг авч байсан утсыг булаахыг завдан намайг хурлын өрөөнөөс гаргаж СӨХ-.эрх зүйн байдал, дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5-р зүйлийн 6-д заасан заалтыг бүдүүлгээр зөрчсөн юм. Миний бие хурлыг дуустал гадна хүлээн, орж гарч байгаа хүмүүсийг бүртгэж байлаа.

Энэ хурлын талаарх мэдээллийг Чингэлтэй дүүргийн Тамгын газарт цахим хуудсаар, нэртэй хаягтай нь СӨХ-с өргөдөл гаргаж өгсөн. 29 хүн оролцсоноос гэр айлаас 3 хүн оролцсон болон гишүүн биш цайны газар болон бусад үйлчилгээний ажилжид 7 хүн оролцсоныг хасахад 21 хүн биеэр оролцож бичгээр урьдчилан санал авах тоо хуулийн заалтын дагуу 20 хувиас хэтрэхгүй бөгөөд 31 хүний санал байх юм. Энэ бичгээр санал өгсөн хүний тоо давж, баримтыг нарийн шалгавал регситрийн дугаарыг утсаар оршин суугчдаас авч, хуурамч гарын үсэг зурсан нотлох баримт бий. Түр комисс-ын зохиосон 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хурлын ирц, 154 өмчлөгчдийн 50 хувиас дээш бүрдэж болоогүй байгаа учир хүчин төгөлдөр бус хурал юм. Энэ хурал ирц хүрээгүй болохоор С.А, Б.З нар Чингэлтэй дүүргийн Тамгын газраас олгосон 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 37 тоот гэрчилгээний Хот айл гэсэн нэртэй СӨХ-ны гэрчилгээг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хот айл 54 СӨХ-ны гэрчилгээгээр сольж өгснийг өөрсдийн санаа зорилгоор ямар ч үндэслэлгүй тайлбар хийж Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж өөрсдийн ихээхэн хэмжээний өр, өрийг ямар ч хамаагүй аргаар хаах, тэглэх бусармаг санаа агуулж, зориуд санаатай хийсэн гэмт үйлдэл гэж үзэж байна.

Хот айл 54 СӨХ нь 2003 онд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 378 тоот 1029258 регистрийн дугаартай гэрчилгээтэй байсныг СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Дамдин, С.Өсөхбаяр нар 11, 12 дугаар байрны сууц өмчлөгчдийн санаа сэтгэлд нийцүүлж өөрсдийн дураар Хот айл гэсэн нэр ашиглаж ирсэн байна.

Хот айл 54 СӨХ нь нэртэй байсныг Д.Да-с С.Ө-т холбооны захирлын ажил хүлээлцэн өгсөн актын баримт Хот айл 54 СӨХ-ны 387 тоот гэрчилгээ болон УХ31.964 регистрийн дугаартай тамга, тэмдэг батална.

Г.Т миний сонирхол Хот айл-54 СӨХ гэсэн ерөнхий нэрийг хэвээр байлгах тамга тэмдгээ Хот айл болгох зорилготой байлаа. 2013 оны тайлан балансаа Чингэлтэй дүүргийн Татвар, санхүүгийн хэлтэст 2014 оны 02 дугаар сард хуулийн хугацаанд тушаах гэтэл танай СӨХ татвар, тайлангаа олон жил өгөөгүй, Хот айл нэр чинь өөр байгууллагын нэртэй давхардаж байна. Үүнээс гадна танай тамга чинь Хот айл-54 гэж байна. Танай СӨХ-г 1,5 сая төгрөгөөр торгоно гээд акт тавих дээр тулсан юм. Тэгээд Хот айл-54 СӨХ гэж Татвар, санхүүгийн хэлтэст нөхөн бүртгүүлж татвар төлөгчийн РД9906762 авсан болно.

Манай СӨХ-ны Хот айл нэр, Хот айл-54 тамга хоёр 2009 оноос хойш зөрчигдсөөр иргэн бөгөөд шүүхийн асуудал гарч ирэхэд энэ зөрчлийг залруулж арилгах өөр аргагүй болсон. Тиймээс Чингэлтэй дүүргийн Тамгын газарт хүсэлт гаргасны дагуу анхны Хот айл-54 СӨХ-ны нэрээр 37 тоот гэрчилгээ 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гарсан болно.

С.А, Б.З нар СӨХ-д өр төлбөр хүмүүсийг өр төлбөрийг нь хүчингүй болгоно гэж, тэднийг өөрсөддөө татах, хуралд оролцуулах гол хөшүүрэг болгож байсан нь өөрсдийн өр төлбөрийг тэглэх нэрээр олон жил иргэний үүргээ шударгаар биелүүлж Хот айл-54 СӨХ-г санхүүжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн олон арван сууц өмчлөгчдийг хохироохыг юман чинээ санахгүй улайран зүтгэж байгаа нь ямар хүмүүс гэдгийг илтгэж байна гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...36 хүн итгэмжлэл өгснийг би хэргийн материалтай танилцаад мэдэж авсан. 36 хүний итгэмжлэлийг нэг бүрчлэн үзэхэд хагас нь гарын үсэггүй, хагас нь манай байрны оршин суугч биш, та ийм итгэмжлэл өгсөн үү гэж утсаар асуухад бид тийм итгэмжлэл өгөөгүй гэсэн. С.А бүх хүмүүсийг төлөөлж итгэмжлэл авчхаад хурлаа ганцаараа хийж болохоор байна. Мөн саналын хуудас нь шаардлага хангахгүй байна. Хяналтын зөвлөлийн хүн, оршин суугчдын хурлаас гаргасан түр комиссын хяналтын зөвлөл байх ёстой. Баталгаатай нэг ч итгэмжлэл байхгүй. 36 итгэмжлэлээс 7 итгэмжлэлийг тухайн иргэд нь өгсөн гэсэн, 3 хүн нь утсаар хэлсэн, 3 хүн нь С.А бидэнтэй биечлэн уулзаж авсан гэдэг. Үлдсэн хүмүүс нь бид огт итгэмжлэл өгөөгүй гэсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь заалтыг буруу тайлбарлаж байна. Бүгдээрээ нэг хүнд итгэмжлэл өгвөл хурал хийх хэрэггүй, өөрөө бүх асуудлыг шийдвэрлэх юм байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.А, Б.З нар нь Хот айл болон Хот айл 54 гэсэн оноосон нэртэй 2 гэрчилгээг хүчингүй болгуулж, хуулийн дагуу бүх гишүүдийнхээ хурлаар Хотол чуулган СӨХ болон өөрчилж холбооны дүрмэндээ тусгасан Хотол чуулган СӨХ-г Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгуулах[1]-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан байна.

Шүүх дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл Хот-айл 54 СӨХ-г бүртгэсэн бүртгэлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Холбооны эрх барих дээд байгууллага,7.1.Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна7.2.Дараахь асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ7.2.1.холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах,7.2.4-т удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх, 7.2.5-т холбоог өөрчлөн байгуулах гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй18.1.1холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх18.1.2холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих18.1.3-т холбооны үйл ажиллагааг дэмжихгэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар СӨХ-г бүртгэхийн тулд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн биелэлтэнд хяналт тавьж, сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал хуульд заасан журмын дагуу зохион байгуулагдсан эсэхийг хянан үзсэний үндсэн дээр СӨХ-г бүртгэх эсэхээ шийдвэрлэх ёстой ба энэ чиг үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д Гишүүн өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаархи саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр өгч болох бөгөөд энэ тухайгаа бүх гишүүдийн хурал эхлэхээс өмнө хяналтын зөвлөлд мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцно. Бичгээр урьдчилан санал өгсөн гишүүдийн тоо нь бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу бичгээр олгогдсон итгэмжлэлийг заавал нотариатаар гэрчлүүлэх ёстой гэсэн агуулгаар хариуцагч тайлбарлаж, итгэмжлэлийг заавал нотариатаар гэрчлүүлэх ёстой гэсэн шаардлагыг хариуцагч тавьж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т Бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино, 64.2.4-д хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэхНотариатын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д Нотариатчаар гэрчлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд төрийн байгууллага, албан тушаалтан баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлэх шийдвэр гаргаж болохгүй гэж тус тус заасан байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Нотариатын тухай хуульд бүх гишүүдийн хуралд оролцох итгэмжлэлийг заавал нотариатаар гэрчлүүлэх талаар зохицуулаагүй байна.

Иймд сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хуралд оролцох итгэмжлэлийг заавал нотариатаар гэрчлүүлэх талаар ёстой гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар Хотол чуулган СӨХ-г бүртгүүлэх хүсэлт, түүнд хавсаргасан баримтуудыг хянан үзэхдээ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д заасан итгэмжлэлийг үнэн зөв, бодитоор, хууль ёсоор олгогдсон эсэхэд шалгалт явуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд тайлбарласан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэл гарын үсэггүй гэх мэт хуулийн шаардлага хангаагүй, бодитой бус итгэмжлэлүүд байсан гэсэн агуулгаар тайлбарлаж буй боловч итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй, бодитой бус гэдгийг нотлохын тулд холбогдох шалгалтыг явуулах ёстой байжээ.

Тодруулбал хариуцагч бүх гишүүдийн хуралд оролцох итгэмжлэл үнэн зөв, бодитоор, хууль ёсоор олгогдсон эсэхийг сууц өмчлөгч тодорхой тодорхой тооны иргэдээс асууж тодруулан бодитоор шалгалт явуулсны дараа Хотол чуулган СӨХ-г бүртгэх эсэхээ шийдвэрлэх ёстой байжээ.

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д ... итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаархи саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр өгч болох бөгөөд ... Бичгээр урьдчилан санал өгсөн гишүүдийн тоо нь бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд санал авах хуудсаар урьдчилан бичгээр санал өгөх болонитгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулах гэсэн хоёр тусдаа ойлголтыг хуульчилсан байх ба бичгээр урьдчилан санал өгсөн гишүүдийн тоо нь бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж тусгайлан зохицуулсан байх тул бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийн хязгаарлалт нь итгэмжлэлийн үндсэн дээр оролцуулах харилцаанд хамааралгүй юм.

Иймд итгэмжлэлээр оролцож байгаа хүний тоо бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, холбогдох баримтуудыг хавсаргасан нэхэмжлэгчийн хүсэлтэд, тодорхой, үндэслэл бүхий хариуг өгөх ёстой байжээ.

Захиргааны байгууллага нь тодорхой, үндэслэл бүхий, ойлгомжтой албан ёсны хариуг өгөх ёстой байсан ба энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Учир нь хариуцагч Хотол чуулган СӨХ-г бүртгүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтэд татгалзсан хариуг өгөхдөө ямар хуулийн дагуу яагаад татгалзаж байгаа шалтгаан, үндэслэлээ ойлгомжтой, тодорхой заасан хариуг өгөх ёстой байжээ.

Нэхэмжлэгч нар СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зохион байгуулж, холбогдох баримтуудыг хавсаргасан Хотол чуулган СӨХ-г бүртгүүлэх хүсэлтээ удаа дараа гаргаж байсан болох нь хэрэгт цугларсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргад гаргасан 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн өргөдөл[2] болон 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн өргөдөл[3]зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж байсан өргөдөл, хүсэлтүүдийг судлан үзэж, шалгаж шийдвэрлэлгүйгээр, бүх гишүүдийн хуралд оролцох итгэмжлэл үнэн зөв, бодитоор, хууль ёсоор олгогдсон эсэхэд шалгалт явуулалгүйгээр Хотол чуулган СӨХ-г бүртгэхээс татгалзсан нь буруу байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нягтлан шалгах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба Хотол чуулган СӨХ-гбүртгэхээс татгалзахаас өмнө нэхэмжлэгчийн гаргаж байсан хүсэлтүүд болон бүх гишүүдийн хуралд оролцох итгэмжлэл үнэн зөв, бодитоор, хууль ёсоор олгогдсон эсэхийг сууц өмчлөгч тодорхой иргэдээс асууж тодруулан, судлан шалгасны дараа Хотол чуулган СӨХ-г бүртгэх эсэхээ шийдвэрлэх ёстой байжээ.

Иймд бүх гишүүдийн хуралд оролцох итгэмжлэл үнэн зөв, бодитоор, хууль ёсоор олгогдсон эсэхийг сууц өмчлөгч тодорхой иргэдээс асууж тодруулан, судлан шалгасан болон Хотол чуулган СӨХ-г бүртгүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж тодорхой, үндэслэл бүхий, ойлгомжтой, албан ёсны бичгийн хариуг өгсөн захиргааны шинэ акт гарах хүртэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын Хот-айл 54 СӨХ-г бүртгэсэн бүртгэлийг шүүхээс түдгэлзүүлсэн болно.

Зүй нь хариуцагч дээрх нөхцөл байдлуудыг гүйцэд шалган үзэж, шийдвэрлэсний дараа Хотол чуулган СӨХ-г бүртгэх, эсхүл эс бүртгэх эсэхээ хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь ёстой байжээ.

Хариуцагч нь дараах нөхцөл байдлуудыг шалган тодруулж, шийдвэрлэсний дараа Хотол чуулган СӨХ-гбүртгэх, эсхүл эс бүртгэх асуудлыг шийдвэрлэх ёстой гэж шүүх үзлээ. Үүнд:

         Бүх гишүүдийн хуралд оролцох итгэмжлэл үнэн зөв, бодитоор, хууль ёсоор олгогдсон эсэхийг сууц өмчлөгч тодорхой иргэдээс асууж тодруулан, бодитой шалгалт явуулах

         Хотол чуулган СӨХ-г бүртгүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж тодорхой, үндэслэл бүхий, ойлгомжтой, албан ёсны хариуг бичгээр өгөх

Шүүх дээрх нөхцөл байдлуудыг хариуцагч шалгаж тодруулах шаардлагатай байсан гэж үзсэн бөгөөд нэмж шалгаж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу шүүх дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах боломжгүй гэж үзсэн тул дээрх нөхцөл байдлуудыг хариуцагчаар өөрөөр нь шалгаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Тодруулбал бүх гишүүдийн хуралд оролцох итгэмжлэл үнэн зөв, бодитоор, хууль ёсоор олгогдсон эсэхийг сууц өмчлөгч тодорхой иргэдээс асууж тодруулан, бодитой шалгалт явуулсан болон Хотол чуулган СӨХ-г бүртгүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж тодорхой, үндэслэл бүхий, ойлгомжтой, албан ёсны бичгийн хариуг өгсөн захиргааны шинэ акт гаргасны дараа Хотол чуулган СӨХ-г бүртгэх, эсхүл эс бүртгэх асуудлыг шийдвэрлэх гэсэн арга замаар энэхүү шүүхийн шийдвэрийг хариуцагч ч биелүүлнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч ч шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, бүх гишүүдийн хуралд оролцох итгэмжлэл үнэн зөв, бодитоор, хууль ёсоор олгогдсон эсэхийг сууц өмчлөгч тодорхой иргэдээс асууж тодруулан, бодитой шалгалт явуулсан болон Хотол чуулган СӨХ-г бүртгүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж тодорхой, үндэслэл бүхий, ойлгомжтой, албан ёсны бичгийн хариуг өгсөн захиргааны шинэ акт гаргаагүй бол час Хот-айл 54 СӨХ-г бүртгэсэн бүртгэл хүчингүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д тус тусзаасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2-д заасныг тус тус баримтлан час захиргааны шинэ акт гаргах хүртэлЧингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын Хот айл-54 СӨХ-ийг бүртгэсэн бүртгэлийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч ч нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлуудыг шалган тодруулж, захиргааны шинэ акт гаргасны дараа Хотол чуулган СӨХ-г бүртгэх, эсхүл эс бүртгэх асуудлыг шийдвэрлэх замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан час захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Хот айл-54 СӨХ-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.Б