| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/00956/И |
| Дугаар | 102/ШШ2022/01130 |
| Огноо | 2022-03-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2022/01130
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, .................... гудамж, .................... дугаар байр, 09 тоотод оршин суух, Б овогт Д-ийн /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, бүс, 00 дугаар байр, 0 тоотод оршин суух, Г-ын Н /РД:00000000000/-дхолбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 00000000000000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Н
Хариуцагч: Г.Н
Гэрч: Л.Э, Г.Д, Х.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Д.М би 1999 оноос хойш Д худалдааны төвд лангуу, павильон түрээслэн эх орондоо өөрийн тарьж, ургуулсан болон импортоор оруулж ирсэн хүнсний ногоог худалдаалдаг, зарим байнгын үйлчлүүлэгчдэдээ захиалгын дагуу хүргэлтээр үйлчилгээ үзүүлдэг байсан болно. 0000 онд Г.Н тэй дээр дурдсан өөрийн бизнестээ хамтран ажиллаж байгаа “В” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Х.Хишигбаяраар дамжуулан анх танилцсан. Г.Н нь өөрийгөө банканд зээлийн эдийн засагчаар ажилладаг гэж танилцуулаад, надаас Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д худалдааны төвд байрлах өөрийн цайны газарт хүнсний ногоо зээлээр нийлүүлэхийг хүссэн.
Улмаар Г.Н-д итгэж, түүний Д худалдааны төвд ажиллуулдаг цайны газарт 0000 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийг дуусталх хугацаанд нийт 0,000,000 төгрөгөөр үнэлэгдэх төмс, сонгино, байцаа, лууван, манжин, сармис зэрэг хүнсний ногоог зээлээр худалдаж, захиалгын дагуу тухай бүр өөрийн хүргэлтийн тээврийн хэрэгслээр хүргэж үйлчилсэн. Дээрх хүнсний ногооны үнээс Г.Н нь 3 удаагийн гүйлгээгээр нийт 0,000,000төгрөг төлж, одоог хүртэл үлдэгдэл 0,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа болно.
Г.Н-гээс төлбөрийн үлдэгдлийг төлж, барагдуулахыг удаа дараа шаардсан боловч бүрэн барагдуулаагүй, сүүлдээ миний утсыг блоклож, холбоо тогтоох ямар ч боломжгүй болоод байна. Улмаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж өөрийн худалдсан хүнсний ногооны үлдэгдэл төлбөрийг гаргуулж авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хариуцагч Г.Н-гийн оршин суугаа хаягийг эрэн сурвалжлуулж, тогтоолгох зорилгоор 0000 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 00/ШШ0000/00000 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Б дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс ажиллагаа хийж, хариуцагч Г.Нг Улаанбаатар хот, Б дүүрэг, 3 дугаар хороо, .............. бүс, 00 дугаар байр, 00 тоотод оршин суудаг болохыг тогтоосон болно.
Иймд хариуцагч Г.Н-гээс зээлээр худалдан авсан хүнсний ногооны үнэ болох 0,000,000төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 00,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 00,000 төгрөг, нийт 00000000000000-д төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д надад олгож өгнө үү гэжээ.
0. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.М нь хүнсний ногооны үнэ болох 0,000,000төгрөг, мөн нотариатын үйлчилгээний хөлс, зардал 00,000 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 00,000төгрөг, нийт 00000000000000-д төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлд дурдсанчлан “В” ХХК-ийн захирал гэх Х.Х нэхэмжлэгч Д.М-г танилцуулж, хүнсний ногоо нийлүүлэх талаар анх ярилцсан, Д.М тус компанийн тамга тэмдэгтэй бараа авч ирж өгдөг байсан. Энэ компанийн хувьцааг 100 хувь Х.Х эзэмшдэг гэдгийг би мэднэ. Харин Д.М тэр компанийг ямар нэг байдлаар төлөөлөх эрхтэй гэдгээ нотолсон баримт нэхэмжлэлдээ хавсаргаагүй нь энэ хүн энэ байгууллагын өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүйг харуулж байна. Тэгээд ч нэхэмжлэлдээ хавсаргасан зарлагын падааны дүн нэхэмжлэлд дурдсан 0,000,000 төгрөгийн дүнтэй тохирохгүй байгаа төдийгүй уг зарлагын падаан дээрх зарим гарын үсэг миний болон манай эхнэрийн гарын үсэг биш байгаа нь иргэний хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх хардлагыг төрүүлж байна. Түүнчлэн “Хүнсний ногоо”-ны тооцоо гэх хүснэгтэн хэлбэрт оруулж бичсэн баримт нь талуудын тооцоо нийлсэн акт гэж үзэхээргүй, дан ганц нэг талын дураар зохиож бичсэн баримт тул энэ баримтыг үндэслэн бусдаас үүргийн гүйцэтгэл шаардахыг өнөөдөр Монгол Улсад дагаж мөрдөж байгаа аль ч хууль хүлээн зөвшөөрөхгүй. Эцэст нь тухайн үед нийлүүлж байсан хүнсний ногоо нь хоол хүнсэнд хэрэглэх аргагүйгээр чанарын хувьд муудсан, маш их хог хаягдалтай, жингээ нэмэхийн тулд 50%-д нь шахам элдэв хог хийсэн байдаг байсан, гарсан муу ногоог буцааж татан авахыг шаардахад буцаалтаа ирж авдаггүй байсан зэргээс шалтгаалж цөөн удаа аваад дахин авахаа больсон. Иймд миний бие авсан ногооныхоо үнийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-0/, зарлагын падаан /хх-5-9/, Хүнсний ногооны тооцоо /хх-10-11/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-10-13/, Монголын нотариатчдын танхимын баримт /хх-10/, шүүгчийн захирамж /хх-15-17/, шүүхийн шийдвэр /хх-18-19/, Б дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг /хх-00/, зарлагын падаан /хх-36/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
0. Хариуцагч талаас хэрэгт ямар нэгэн нотлох баримтыг өгөөгүй байна.
Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Г.Н д холбогдуулан 0,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчид 0000 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 0000 оны -ний өдрийг хүртэл хугацаанд нийт 0,000,000төгрөгийн хүнсний ногоог зээлээр худалдсан боловч хариуцагч нь хүнсний ногооны үнэд 0,000,000төгрөгийг төлж, үлдэх 0,000,000төгрөгийг төлөөгүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан учраас түүнийг эрэн сурвалжлуулахад 00,000төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлснөөс гадна шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардал 00,000төгрөгийг төлсөн. Иймд нийт 00000000000000-д төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү ...гэж тайлбарлаж байна.
0.Хариуцагч Г.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгчээс авсан бүх хүнсний ногооны үнийг төлсөн. Хэрэгт авагдсан зарлагын падаануудтай танилцахад 1 зарлагын падаанд би гарын үсэг зурсан байна. Харин бусад зарлагын падаануудад зурагдсан гарын үсэг миний болон манай эхнэрийн гарын үсэг биш байх тул уг баримтыг үндэслэн надаас мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох зарлагын падаанууд, дансны хуулга болон гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор нийт 15 ширхэг зарлагын падааныг хэрэгт өгсөн байх бөгөөд түүний 10 ширхэг зарлагын падаанд Худалдагч байгууллагын нэр нь “В” ХХК гэж, худалдан авагчийн нэр нь Д гэсэн байх бөгөөд уг падаанууд нийт 0,000,000төгрөгийн үнийн дүнтэй байхаас гадна уг падаануудын худалдан авагч хэсэгт зурагдсан гарын үсэг нь уншигдах бүтэцгүй, хариуцагч нь уг падаануудад зурагдсан гарын үсэг өөрийнх нь гарын үсэг биш гэсэн тайлбарыг өгснийг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгэж чадаагүй /хх-5-9/.
Харин 1 ширхэг зарлагын баримт буюу 0000 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 83,690 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримт /хх-/-ын “хүлээн авсан” гэсэн хэсэгт “Наранхүү” гэх гарын үсэг зурагдсан байх ба хариуцагч нь уг гарын үсгийг өөрийн гарын үсэг мөн болохыг хүлээн зөвшөөрч, уг баримтаар авсан хүнсний ногооны үнийг төлсөн тайлбарласан. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдсан ногооны үнэд нийт 0,000,000төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй. /хх-10-13/.
0. Шүүх хуралдаанд гэрч Х.Хмэдүүлэхдээ ... би “В” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа нэхэмжлэгч Д.М-г хариуцагч Г.Н-тэй танилцуулж өгсөн бөгөөд Д.Мнь манай компанийн тамга тэмдэг бүхий зарлагын падаанд бичилт хийж, хариуцагч Г.Нд зээлээр хүнсний ногоо худалддаг байсан. Гэхдээ хэдэн төгрөгийн ногоо авч, хэдэн төгрөгийг төлөөгүй талаар тодорхой мэдэхгүй ...гэж, гэрч Л.Энхтуяа мэдүүлэхдээ ...0000 онд Г.Мөнхтуяагийн зардаг байсан ногоог Дт байрлах хоолны газруудад хүргэж өгдөг байсан. Гэхдээ хариуцагч Г.Нгийн ажиллуулдаг гэх хоолны газарт хүргэж өгдөг байсан эсэхээ санахгүй байна. Хүргэлт хийж өгөхдөө зарлагын падаанд гарын үсэг зуруулдаг байсан гэж, гэрч Г.Д...0000 онд Г.М-ийн хүнсний ногоог Д-т байрлах Шанаган тогоо, Таны зоог, Солонгос ресторан зэрэг гурван газарт хүргэж өгдөг байсан. Яг энэ газарт хэзээ, ямар хэмжээний ногоо өгсөн гэдгээ одоо тодорхой санахгүй байна. Хариуцагчийг харж байгаагүй, Д.М-гийн бусдаас авах ёстой ногооны үнийг мэдэхгүй гэх мэдүүлгийг өгч байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 003 дугаар зүйлийн 003.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 003 дугаар зүйлийн 003.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 0,000,000төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоо худалдсанаас 0,000,000 төгрөгийг төлж, 0,000,000төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Г эрчүүдийн дээрх мэдүүлэг, хэрэгт авагдсан зарлагын падаан болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчид “В” ХХК-ийн зарлагын падааныг ашиглан хүнсний ногоо зээлээр худалддаг байсан гэх байдал тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь нийт 0,000,000төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоог хариуцагчид зээлээр худалдсан, хариуцагч нь нэхэмжлэгчид ногооны үнээс 0,000,000 төгрөгийг төлөөлгүй гэх байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй, хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 0,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
0. Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг олж тогтоох зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 00,000төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан тус шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000/ШЗ0000/00000 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчийн эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр болох 00,000төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
5. Мөн нэхэмжлэгч нь нотариатын зардал гэх 00,000төгрөгийг нэхэмжилсэн байх боловч уг зардлыг үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан зардал гэж үзэх боломжгүй байхаас гадна ямар баримтыг нотариатаар батлуулсны улмаас төлсөн төлбөр болох нь тодорхойгүй байна. Иймд нотариатын зардал гэх 00,000төгрөгийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй гэж үзэв.
Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Н-гээс 00,000төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 0,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв .
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.0, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 0,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.0.0, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 003 дугаар зүйлийн 003.1, 019 дүгээр зүйлийн 019.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Н-гээс 00,000төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 0,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
0. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.0, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 00,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид 00,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.0, 119.7, 100 дугаар зүйлийн 100.0 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА