| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2024/0957/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/945 |
| Огноо | 2024-10-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/945
2024 10 23 2023/ШЦТ/945
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
Улсын яллагч: Г.Нандин-Эрдэнэ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У,
Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б.Б д холбогдох эрүүгийн 2403003320648 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, халх, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой /2 дугаар анги төгссөн/, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Б.Б , /РД:*** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо *** тоот хашаан дотор Тоёота приүс-30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөн эхлэхдээ Тээврийн хэрэгслийн хөделгеөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарч хашаанд явж байсан явган зорчигч Б.Б-г дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь “2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо **** тоот хашаан дотор Тоёота приүс-30 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөн эхлэхдээ Тээврийн хэрэгслийн хөделгеөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарч хашаанд явж байсан явган зорчигч Б.Б-г ийг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Талдуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас, /хх-05 хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт. /хх-03-09 хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Би 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг өнгөрч байсан байх гадаа хашаан дотроо юм уугаагаад манай хүү Б.Б , охин Ү нар хашаан дотор бөмбөг тоглож байсан. Тэгхэд манай нөхөр Б.Б ажил гарлаа явхаар боллоо гэж хэлсэн ба хашаан дотор манай Toyota Prius маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд манай нөхөр Б.Б гадагшаа ажлаар явахдаа Toyota Prius маркийн **** улсын дугаартай тээвийн хэрэгслээ жолоодон явхаар машиндаа сууж байсан. Тэгээд Б.Б машинаа жолоодоод дөнгөж хөдлөх шиг болоод надаас би урд дугуйгаараа юм дайрчихсан уу гэж асуусан. Тэгхээр нь би үгүй дайраагүй гээд хэлсэн ба машины цаад талаас бага хүү Б.Б ийг ах Б.Б тэврээд гараад ирсэн. Тэгээд би юу болов со гээд Б.Б ийг тэврэд автал ухаангүй байсан. тэгээд нөрөр Б.Б бид хоёр Б.Б ийг аваад эмнэлдэг явсан...” гэх мэдүүлэг /хх-13 хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Б.Б-н гаргасан 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №7195 дугаартай “...Б.Б-г ийн биед баруун зулай, чамархай ясны ар хэсгээс доош лямбда заадас даган үргэлжилсэн нийлмэл хугарал, тархины шулуун синус болон тенториум хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, дух, зулай, чамархай, зовхи, хацар, цээж, зүүн мөрний, зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн Хүнд зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, /хх-21-23 хуудас/,
Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт, /хх-30-35 хуудас/,
Цагаан шонхор жигүүрийн НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2024.07.27-ны өдрийн 24/145 дугаартай Насанд хүрээгүй хохирогч Б.Б-г ийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй. Тоёота приүс 30 маркийн **** улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. Тоёота приус 30 маркийн **** улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. гэх дүгнэлт /хх-66-68 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч С.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.611.920 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байна... гэх мэдүүлэг, /хх-90 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч Б.Бын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хохирол” учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд шүүгдэгч Б.Быг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бын хууль бус үйлдлийн улмаас “...Б.Б-г ийн биед баруун зулай, чамархай ясны ар хэсгээс доош лямбда заадас даган үргэлжилсэн нийлмэл хугарал, тархины шулуун синус болон тенториум хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, дух, зулай, чамархай, зовхи, хацар, цээж, зүүн мөрний, зулгаралт зөөлөн эдийн няцрал...” учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч Б.Б-н гаргасан 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №7195 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын газарт учирсан 3.611.920 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Б.Баас 3.611.920 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1/ нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнсэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Мөн Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын саналыг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б ыг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 2/ хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын саналыг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас 3.611.920 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
6. Шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС