Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1417

 

 

 

 

 

 

                                                       

О.Т, У.Э,

М.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,

өсвөр насны шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/548 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Тийн гаргасан давж заалдах гомдлоор О.Т, М.Б, У.Э нарт холбогдох 1910014650538 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Оын Т, 2001 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотол төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт;

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасанаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жил 1 сарын хугацаагаар хоригдож 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

            2. Иовгийн Уын Э, 2001 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотол төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт;

            3. Б овгийн Мгын Б, 2002 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотол төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, бэр эгч нарын хамт;

            М.Б нь О.Т, У.Э нартай бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаран хотхоны 866 байрны зоорийн давхарт А77 тоот гаражны хананы төмөр баганад бэхэлсэн хохирогч Д.Ггийн эзэмшлийн унадаг дугуйг хулгайлж 230.000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.Б нь О.Т, У.Э, нартай бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаран хотхоны 866 байрны 12 давхрын кордиорт цоожилсон байсан хохирогч Ц.Мын эзэмшлийн “North Rock” загварын унадаг дугуйг хулгайлж 237.490 төгрөг буюу нийт 467.490 төгрөгийн хохирол учруулсан,

            О.Т нь У.Этай бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид харш” хорооллын 6 дугаар байрны гаражид нэвтэрч, хохирогч Б.Бын “Trek” загварын эзэмшлийн 2 ширхэг унадаг дугуйг тастагч ашиглан хулгайлж 1.744.200 төгрөгийн хохирол учруулсан,

            О.Т, У.Э нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп виллаж” хотхоны авто зогсоолд байрлуулсан хохирогч М.Эийн “Trek marlin-6” загварын эзэмшлийн унадаг дугуйг тастагч ашиглан хулгайлж 599.400 төгрөгийн хохирол учруулсан,

            О.Т нь шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жапан таун” хотхоны С-3 дугаар байрны 2 давхарт хохирогч Б.Тын эзэмшлийн “Connandale catalyst” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Тд 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

            О.Т нь У.Этай бүлэглэн шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Рапид харш” хорооллын 24 дүгээр байрны гаражаас хохирогч М.Бын эзэмшлийн “Giant” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            О.Т нь шунахай сэдэлтээр ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден” хотхоны 316 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд байсан хохирогч Т.Эгийн эзэмшлийн “Giant” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан,

            О.Т нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Гэгээнтэн” хотхоны 104 дүгээр байрны зүүн талд төмөр замын сараалжин хашлагнаас түгжсэн хохирогч Э.Дгийн эзэмшлийн “Alton road master” загварын унадаг дугуйг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

            О.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхоны 316 дугаар байрны гадаа хохирогч Г.Гийн “Connandale” загварын унадаг дугуйг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            О.Т, У.Э, М.Б нар бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны 866 байрны зоорийн давхарт нэвтэрч А77 тоот гаражны хананы төмөр баганад бэхэлсэн хохирогч Д.Ггийн эзэмшлийн унадаг дугуйг хулгайлж 230.000 төгрөгийн хохирол учруулсан,

            О.Т, У.Э, М.Б нар бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны 866 байрны 12 давхрын гаражид нэвтэрч хохирогч Ц.Мын эзэмшлийн “North Rock” загварын унадаг дугуйг хулгайлж 237.490 төгрөгийн хохирол учруулсан,

            О.Т У.Э нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто” хотхоны гадаа унадаг дугуйн зогсоолоос хохирогч Ш.Лхагвасүрэн, Ш.Бын нарын 3 ширхэг унадаг дугуйг хулгайлж нийт 906.000 төгрөгийн хохирол учруулсан,

            О.Т, У.Э нар бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Саншайн” хотхоны авто зогсоолд байрлуулсан хохирогч Ш.Нн эзэмшлийн “Trek” загварын 2 ширхэг унадаг дугуй хулгайлж 1.037.600 төгрөгийн хохирол учруулсан,

            О.Т У.Э нар бүлэглэн иргэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “True L” хотхоны 715 дугаар байрны В1 давхарт байрлах 16 дугаар зогсоолд байрлуулсан хохирогч Б.Чын эзэмшлийн “GM” загварын унадаг дуйгуйг хүч хэрэглэхгүйгээр8 нууцаар хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

            О.Т нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Pro Live” тоглоомын газраас иргэн Ч.Мын “Iphone 8 plus” загварын гар утсыг хулгайлж 1.490.000 төгрөгийн хохирол учруулсан,

            О.Т У.Э нар бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл явуулдаг “АЙ СИ СИ” цамхгийн унадаг дугуйн зогсоол дээрээс хохирогч Д.Нын “Giant XTC 800” загварын унадаг дугуйг хулгайлж 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан,

            О.Т У.Э нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 3-ны Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моннис таур”-ын гадаа зогсоол дээрээс хохирогч В.Гийн эзэмшлийн “Trek” загварын унадаг дугуйг хулгайлж 733.800 төгрөгийн хохирол учруулсан,

            О.Т У.Э нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “200” байрны гаражид нэвтэрч хохирогч Б.Нийн эзэмшлийн унадаг дугуйг хулгайлж 210.000 төгрөгийн хохирол учруулсан,

            О.Т У.Э нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хохирогч П.Аын ажиллуулж байсан “Хайбер Лайп” тоглоомын газраас 5 ширхэг суурин компьютерийн “rам” төхөөрөмж хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол буюу нийт 18.218.490 төгрөгийн хохирол учруулсан,

            У.Э нь О.Ттэй бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид харш” хорооллын 6 дугаар байрны гаражид нэвтэрч хохирогч Б.Бын эзэмшлийн “Trek”, “Giant” загварын 2 ширхэг унадаг дугуйг тастагч ашиглан хулгайлж 1.744.200 төгрөгийн хохирол учруулсан,

            У.Э нь О.Ттэй бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп виллаж” хотхоны авто зогсоолд байрлуулсан хохирогч М.Эийн эзэмшлийн “Trek” загварын унадаг дугуйг тастагч ашиглан хулгайлж 599.400 төгрөгийн хохирол учруулсан,

            У.Э нь О.Ттэй бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жапан таун” хотхоны С-3 дугаар байрны 2 давхарт байсан хохирогч Б.Тын эзэмшлийн “Cannodale catalyst” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            У.Э нь О.Ттэй бүлэглэн шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Рапид харш” хорооллын 24 дүгээр байрны гаражаас хохирогч М.Бын эзэмшлийн “Giant” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

            У.Э нь О.Т, М.Б нартай бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны 866 байрны зоорийн давхарт нэвтэрч А77 тоот гаражийн хананы төмөр баганад бэхэлсэн хохирогч Д.Ггийн эзэмшлийн унадаг дугуйг хулгайлж 230,000 төгрөгийн хохирол учруулсан,

            У.Э нь О.Т, М.Б нар бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны 866 байрны 12 давхрын гаражид нэвтэрч, хохирогч Ц.Мын эзэмшлийн “North Rock” загварын унадаг дугуйг хулгайлж 237.490 төгрөгийн хохирол учруулсан,

            У.Э нь О.Ттэй бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто” хотхоны гадна байрлах унадаг дугуйн зогсоолоос хохирогч Ш.Лхагвасүрэн, Ш.Бын нарын 3 ширхэг унадаг дугуйг хулгайлж нийт 906.000 төгрөгийн хохирол учруулсан,

            У.Э, О.Ттэй бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Саншайн” хотхоны авто зогсоолд байрлуулсан хохирогч Ш.Нн эзэмшлийн “Trek” загварын 2 ширхэг унадаг дугуй хулгайлж 1.037.600 төгрөгийн хохирол учруулсан,

            У.Э нь О.Ттэй бүлэглэн иргэн 2019 оны 6 дугаар сарын 9-ний орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “True L” хотхоны 715 дугаар байрны В1 давхарт байрлах 16 дугаар зогсоолд байрлуулсан хохирогч Б.Чын эзэмшлийн “GM” загварын унадаг дуйгуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

            У.Э нь О.Ттэй бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Pro Live” тоглоомын газраас иргэн Ч.Мын “Iphone 8 plus” загварын гар утсыг хулгайлж 1.490.000 төгрөгийн хохирол учруулсан,

            У.Э нь О.Ттэй бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “АЙ СИ СИ” цамхгийн унадаг дугуйн зогсоол дээрээс хохирогч Д.Нын “Giant XTC 800” загварын унадаг дугуйг хулгайлж 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан,

            У.Э нь О.Ттэй бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моннис таур”-ын гадаа зогсоол дээрээс хохирогч В.Гийн “Trek” загварын унадаг дугуйг хулгайлж 733.800 төгрөгийн хохирол учруулсан,

            У.Э нь О.Ттэй бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “200” байрны гаражид нэвтэрч хохирогч Б.Нийн эзэмшлийн унадаг дугуйг хулгайлж 210.000 төгрөгийн хохирол учруулсан,

            У.Э нь О.Ттэй бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хохирогч П.Аын ажиллуулж байсан “Хайбер Лайп” тоглоомын газраас 5 ширхэг суурин компютерийн “rам” төхөөрөмж хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 13.306.890 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч М.Б, У.Э, О.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Оын Тийг ганцаараа болон бусадтай бүлэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Иовогт Уаын Эыг бусадтай бүлэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч Б овогт Мгын Быг бусадтай бүлэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар О.Тийг 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар У.Эыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, М.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т, У.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дугаар зүйлийн 189.4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Бд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байдалд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тийн 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 315 хоногийг, шүүгдэгч У.Эын 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийг өнөөдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 286 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, өсвөр насны шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Төөс нийт 6.630.429 төгрөг гаргуулан хохирогч Б.Бд 872.100 төгрөгийг, М.Бод 650.000 төгрөгийг, Д.Гд 76.666 төгрөгийг, Ц.Мд 79.163 төгрөгийг, Ш.Лхагвасүрэнд 253.000 төгрөгийг, Ш.Бт 200.000 төгрөгийг, Ш.Нд 337.600 төгрөгийг, Б.Чад 450.000 төгрөгийг, Ч.Мад 1.490.000 төгрөгийг, Д.Нт 640.000 төгрөгийг, В.Гт 366.900 төгрөгийг, Б.Нид 105.000 төгрөгийг, П.Ад 500.000 төгрөгийг Иргэний нэхэмжлэгч Б.Сүрэнхүүд 90.000 төгрөгийг, М.Булганбаярт 150.000 төгрөгийг, Э.ХувьТт 370.000 төгрөгийг гаргуулан нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгож, шүүгдэгч У.Эаас 4.432.829 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бд 872.100 төгрөгийг, М.Бод 650.000 төгрөгийг, Д.Гд 76.666 төгрөгийг, Ц.Мд 79.163 төгрөгийг, Ш.Лхагвасүрэнд 253.000 төгрөгийг, Ш.Бт 200.000 төгрөгийг, Б.Чад 450.000 төгрөгийг, Д.Нт 640.000 төгрөгийг, В.Гт 366.900 төгрөгийг, Б.Нид 105.000 төгрөгийг, П.Ад 500.000 төгрөгийг Иргэний нэхэмжлэгч Б.Сүрэнхүүд 90.000 төгрөгийг, М.Булганбаярт 150.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний эцэг С.О нь 2012 онд элэгний цирроз өвчнөөр нас барсан. Миний ээж Б.Цэцэгмаа нь сүрьеэгийн менингит болон элэгний цирроз оноштойгоор Хавдар судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй хэвтэн эмчлүүлж байна. Мөн ах О.Буяннэмэх нь 2012 онд зуурдаар нас барсан. Дүү О.Төрболд нь түнхний мултралтай группд байдаг. Одоо ээж, эгч, дүүгийн хамт амьдарч байсан. Тухайн үед би 18 настай, бүх зүйлийг хөнгөн хийсвэр бодон, шоронд орох хэмжээнд сэтгэж байсангүй. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, ойлгож ухамсарлаж байна. Тухайн үйлдэл нь нийгэмд ямар их хор хөнөөл учруулахыг ойлгосон. Намайг гэр бүл, нийгэмд хэрэгтэй, тустай, сайн хүн болон төлөвшихөд минь боломж олгож, амьдрал, хувь заяаг минь өөрчлөхөд минь боломж олгож, миний ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Тийн өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч О.Тийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. ...” гэв.

            Өсвөр насны шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс О.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хамгийн бага ялыг оногдуулсан гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

1/ Шүүгдэгч О.Т нь ганцаараа 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жапан таун” хотхоны С-3 дугаар байрны 2 давхарт хохирогч Б.Тын эзэмшлийн “Connandale catalyst” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Тд 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден” хотхоны 316 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд байсан хохирогч Т.Эгийн эзэмшлийн “Giant” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Гэгээнтэн” хотхоны 104 дүгээр байрны зүүн талд төмөр замын сараалжин хашлагнаас түгжсэн хохирогч Э.Дгийн эзэмшлийн “Alton road master” загварын унадаг дугуйг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер Гарден” хотхоны 316 дугаар байрны гадаа хохирогч Г.Гийн “Connandale” загварын унадаг дугуйг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Pro Live” тоглоомын газраас иргэн Ч.Мын “Iphone 8 plus” загварын гар утсыг хулгайлж 1.490.000 төгрөгийн хохирол учруулсан,

2/ шүүгдэгч О.Т, У.Э нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид харш” хорооллын 6 дугаар байрны гаражид нэвтэрч, хохирогч Б.Бын “Trek” загварын эзэмшлийн 2 ширхэг унадаг дугуйг тастагч ашиглан хулгайлж 1.744.200 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп виллаж” хотхоны авто зогсоолд байрлуулсан хохирогч М.Эийн “Trek marlin-6” загварын эзэмшлийн унадаг дугуйг тастагч ашиглан хулгайлж 599.400 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Рапид харш” хорооллын 24 дүгээр байрны гаражаас хохирогч М.Бын эзэмшлийн “Giant” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто” хотхоны гадаа унадаг дугуйн зогсоолоос хохирогч Ш.Лхагвасүрэн, Ш.Бын нарын 3 ширхэг унадаг дугуйг хулгайлж нийт 906.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Саншайн” хотхоны авто зогсоолд байрлуулсан хохирогч Ш.Нн эзэмшлийн “Trek” загварын 2 ширхэг унадаг дугуй хулгайлж 1.037.600 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 9-ний орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “True L” хотхоны 715 дугаар байрны В1 давхарт байрлах 16 дугаар зогсоолд байрлуулсан хохирогч Б.Чын эзэмшлийн “GM” загварын унадаг дуйгуйг хүч хэрэглэхгүйгээр8 нууцаар хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл явуулдаг “АЙ СИ СИ” цамхгийн унадаг дугуйн зогсоол дээрээс хохирогч Д.Нын “Giant XTC 800” загварын унадаг дугуйг хулгайлж 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 3-ны Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моннис таур”-ын гадаа зогсоол дээрээс хохирогч В.Гийн эзэмшлийн “Trek” загварын унадаг дугуйг хулгайлж 733.800 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “200” байрны гаражид нэвтэрч хохирогч Б.Нийн эзэмшлийн унадаг дугуйг хулгайлж 210.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хохирогч П.Аын ажиллуулж байсан “Хайбер Лайп” тоглоомын газраас 5 ширхэг суурин компьютерийн “rам” төхөөрөмж хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол буюу нийт 18.218.490 төгрөгийн хохирол учруулсан,

3/ шүүгдэгч О.Т, У.Э, М.Б нар бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны 866 байрны зоорийн давхарт нэвтэрч А77 тоот гаражны хананы төмөр баганад бэхэлсэн хохирогч Д.Ггийн эзэмшлийн унадаг дугуйг хулгайлж 230.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 6 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны 866 байрны 12 давхрын гаражид нэвтэрч хохирогч Ц.Мын эзэмшлийн “North Rock” загварын унадаг дугуйг хулгайлж 237.490 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Н /3хх 44/, В.Г /3хх 73/, Б.Н /3хх 125/, П.А /4хх 125/, Д.Г /2хх 32-33/, Ц.М /2хх 78-80/, Ш.Лхагвасүрэн /2хх 120-121/, Ш.Н /2хх 152-153/, А.Ч /2хх 196-197/, Ч.Ма /2хх 239-240/, Б.Б /1хх 11/, М.Ээ /1хх 57-58/, Б.Т /1хх 109-111/, М.Б /1хх 148-149/, Т.Э /1хх 174-175/, Э.Д /1хх 221-223/, Ш.Б /2хх 122-125/, иргэний нэхэмжлэгч Б.Сүрэнхүү /4хх 193/, Э.ХувьТ /4хх 197/, М.Булганбаяр /4хх 200/, гэрч Л.Мижиддорж /2хх 122-123/, нарын мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургын үзүүлэлтүүд /1хх 4-6, 212-214, 248-250, 2хх 115-117, 4хх 129-133/, эд зүйлийн үнэлгээ /4хх 135/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 16-19, 71-72, 126-128, 153-154, 185, 2хх 4, 45-46, 91-92, 166-167, 3хх 1, 51-52, 85, 150/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 144-147/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Т, У.Э, М.Б нарыг бүлэглэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Тийг ганцаараа болон бүлэглэн 17 удаагийн үйлдлээр, шүүгдэгч У.Эыг бүлэглэн 12 удаагийн үйлдлээр, шүүгдэгч М.Быг бүлэглэн 2 удаагийн үйлдлээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Тийг 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар, У.Эыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж тус тус шийтгэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч О.Тийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлөгдөөгүй болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч О.Тийн “...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, ойлгож ухамсарлаж байна. Тухайн үйлдэл нь нийгэмд ямар их хор хөнөөл учруулахыг ойлгосон. Намайг гэр бүл, нийгэмд хэрэгтэй, тустай, сайн хүн болон төлөвшихөд минь боломж олгож, амьдрал, хувь заяаг минь өөрчлөхөд минь боломж олгож, миний ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн Наймдугаар бүлэгт “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” асуудлыг тусгайлан зохицуулсан.

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч М.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/548 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг ...” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ