| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/0070/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/75 |
| Огноо | 2024-09-19 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, * овогт *ийн *т холбогдох эрүүгийн * тоот хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19* оны * дугаар сарын *-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, * настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, * аймгийн * сумын *-р баг, * гэх газарт оршин суух, * овогт * (РД:*).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 07-ний өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Урд номгон гэх газраас 11 метрийн уртай 60см-ын өргөн 1 тооны мод хууль бусаар бэлтгэж, байгаль орчин экологи эдийн засгийн үнэлгээгээр 1,040,841 төгрөгийг хохирол уруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *ийн “...Би * аймгийн *сумын байгаль хамгаалагчаар 2021 оноос хойш ажиллаж байна. * аймгийн * сумын * бүсийн ойн ангийн шинжээч *гийн гаргасан шинжээчийн дүгнэлт, орхон сумын байгаль орчны улсын хяналтын байцаагч * нарын гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна Иргэн ******* нь байгаль экологид учруулсан хохирлыг мөнгөн дүнгээр гаргаж холбогдох дансанд тушааж сум орон нутгийг хохиролгүй болгох шаардлагатай...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/
2. Гэрч *ын “...2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр найз *ийн гэрт байхад хойд нарснаас хөрөөний дуу гарсан. Тэгээд мотоцикл унаад нарс руу яваад очтол цагаан өнгийн * СЭА улсын дугаартай портер машинтай нэг нехер нарс мод унагаасан байсан. Би тэгээд болиулаад цагдаа дуудаж мэдэгдсэн. Намайг очиход өглөө 1 тооны өндөр нарс мод унагаасан байсан ба цаг 10 цаг болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/
3. 2024 оны 08 сарын 07-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9-р хуудас/
4. 2024 оны 08 сарын 12-ны өдөр модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14-р хуудас/
5. 2024 оны 08 сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19-p хуудас/
6. 2024 оны 08 сарын 13-ны өдрийн эд мөрийн баримтаар “...цэнхэр өнгийн маниултай, хар өнгийн бариултай, улаан гинжний хамгаалалттай цахилгаан хөрөө...” тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22-p хуудас/,
7. 2024 оны 08 сарын 12-ны өдөр “...9 метрийн урттай 55см голтой млдыг битүүмжилсэн...” тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 23-25-p хуудас/,
8. 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,
9. *н бүсийн сум дундын ойн ангийн 2024 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн * дугаартай “Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай” шинжээчийн дүгнэлтэд:
-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг "Урд номгон гэх газраас ******* нь ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүй хэрэглээний зориулалттай бэлтгэсэн нарс төрлийг хуурай модонд хэмжилт хийхэд 2.4 метр/куб мод бэлтгэсэн байна.
- Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон зэхэд 3-р мужийн ойн сангийн 1 м/куб "Бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн Үнэлгээ нь 80.312 төгрөг байна. Нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод -1.8 итгэлцүүрээр бодно. Нийт бэлтгэсэн нарс герлийн хуубрай модыг хэмжиж дүгнэхэд 2,4 м/куб х 80.312 х 1,8= 346.948 төгрөг болж байна.
- Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар мод бэлтгэсэн ******* нь экологи эдийн засгийн үнэлгээгээр нийт 346.947 төгрөгийн хохирол учруулсан байна... rэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41-p хуудас/,
10. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн * дугаартай “Хохирлын үнэлгээ тогтоох тухай” актад:
- Монгол улсын Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т / Ойн санд учирсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно/ заасны дагуу 346.947 x 3 = 1.040.841 төгрөг болов. Иргэн * нь ойн санд учруулсан хохирол экологи, эдийн засгийн үнэлгээгээр нийт 1.040.841 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх хохирлын үнэлгээ тогтоох тухай дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/
11. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” * дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 65-67-р хуудас/,
12. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр яллагдагч *******аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 70-р хуудас/,
13. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73-74-р хуудас/
14. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 76-79-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн болно.
Прокурорын газраас шүүгдэгч *******ыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч ******* нь эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авалгүйгээр ойгоос мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч * нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч * холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч * нь хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 93-94-р хуудас/,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч * нь байгаль орчинд учруулсан хохиролд 1,040,841 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хавтаст хэргийн 85-р хуудас/,
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөг, гэмт хэрэг үйлдэж олсон 9 метр урттай, 55 метр голчтой модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож улсын орлогод тус тус оруулж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч * овогт *ыг ойд зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч*т мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөг, гэмт хэрэг үйлдэж олсон 9 метр урттай, 55 см голчтой модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож улсын орлогод тус тус оруулсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН