Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/00720

 


 

2022 оны 03 сарын 02 өдөр Дугаар 102/ШШ2022/00720 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух, ... овогтой ...гийн ...гийн /РД:.../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүрэг, ... хороо, ... гудамж, өөрийн байр, ...ТӨХК-д /РД:.../ холбогдох,

Тэтгэмжээс үндэслэлгүй суутгасан 2,374,400 /хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг буцаан гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би ...-ны өдрийн ... дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас халагдсан. ... ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу миний 30 жил 11 сар ажилласан хугацааны жил тутам эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 23,744,000 төгрөгийг олгохоор болсон. Мөн гэнэт халагдсаны тэтгэмж 4,955,461 төгрөг олгосон. Надад 1 удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо үнийн дүнгийн 10 хувийг суутган авч 2,374,400 төгрөгийг үндэслэлгүй авч үлдсэн тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ү.... нь ... ТӨХК-д нийт 30.11 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул ...-ны өдрийн ... дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын ... ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Ү....д эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 23,744,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж татварын дансанд шилжүүлсэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйл болон Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д тус тус заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхэд нэхэмжлэгчээс ХХБ-ы дансны хуулга, хариуцагчаас ...-ны өдрийн ... дугаар тушаал хавсралтын хамт, Суутгагчийн хувь хүнд олгосон албан татварын тайлан баримтуудыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ү.... нь ...ТӨХК-д холбогдуулан тэтгэмжээс үндэслэлгүй суутгасан 2,374,400 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хууль зөрчиж татвар суутган авсан гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ татвар суутгасан нь үндэслэлтэй, татварын албаны дансанд шилжүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргав.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь 30 жил 11 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ...ТӨХК-ийн захирлын ...-ны өдрийн ... тоот тушаалаар ажлаас чөлөөлжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар тэтгэмжийг олгосон, талууд энэхүү тэтгэмжийн тооцооллын хувьд маргахгүй байна.

 

...ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээ-ний 12.1-д зааснаар нэхэмжлэгчид эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдлөмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нэг удаагийн тэтгэмжийг олгожээ.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөхөөр зохицуулжээ.

 

Гэтэл хариуцагч байгууллага нь Ү.... олгогдож буй нэг удаагийн тэтгэмжээс 10 хувийг хувь хүний орлогын албан татварт суутган авсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа.

 

Хариуцагчийн тэтгэмжээс суутган авсан 10 хувийг татварын албаны дансанд шилжүүлсэн талаархи тайлбар нь хариуцагч байгууллагын хууль зөрчиж татвар суутган авсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа байсан учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалт хамаарахгүй, хөдөлмөрийн харилцаа нь тэтгэмж олгосноор дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаа үйлчлэхгүй юм.

 

Иймд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасныг зөрчсөн тул тэтгэмжээс үндэслэлгүй суутгасан 2,374,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн төлсөн 52,941 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 52,941 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасныг баримтлан /РД:.../ ...ТӨХК-иас тэтгэмжээс үндэслэлгүй суутгасан 2,374,400 /хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг буцаан гаргуулж, ... овогтой ...гийн ...д /РД:.../ олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн төлсөн 52,941 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 52,941 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигчтэдгээрийн төлөөлөгчөмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ