| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0168/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/163 |
| Огноо | 2024-09-16 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат цахимаар,
Хохирогч Л.Жавзансүрэн,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** овгийн *** -ийн *** -д холбогдох 2416002010197 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын *** -ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 32 настай, *** , *** боловсролтой, мэргэжилгүй, *** , ам бүл *** , эхнэр хүүхдийн хамт *** аймгийн *** сум *** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, *** регистрийн дугаартай, *** овгийн *** -ийн *** ,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 21- ний өдөр *** ГАА улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслийг жолоодон *** аймгийн *** сумын морь барианы газар руу явахаар зам хөндлөн гарахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй хангаж чадахгүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчиж төв замаар явсан *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслийн урдуур орж зам тээврийн осол гаргасны улмаас *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бага насны хүүхэд болох *** нас барсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 21- ний өдөр *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслийг жолоодон *** аймгийн *** сумын морь барианы газар руу явахаар зам хөндлөн гарахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй хангаж чадахгүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчиж төв замаар явсан *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслийн урдуур орж зам тээврийн осол гаргасны улмаас *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бага насны хүүхэд болох *** нас барсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь:
1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-20-р хуудас/,
2.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-26-р хуудас/,
3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** -гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр миний амьдардаг *** умын үүсгэн байгуулагдсан 100 жилийн ойн баяр наадам болж байсан. Манай нөхөр *** өглөөний 09 цагийн үед морь үзье гээд амь хохирогч ***, охин *** бид гурвыг ирж авсан юм...Өдрийн хэрэн цаг байсны санахгүй байна уяан дээрээ морио усалж байхад даага бүртгээд гараа руугаа явсан байна гэж морины уяан дээр байсан хүмүүс хэлсэн. *** бид хоёр, хоёр хүүхдээ дагуулаад манай нөхөр *** машинаа жолоодоод морь бариа руу явсан. Явж байхад хажуу талаас машин мөргөх шиг чимээ гараад бөөн тоос босоод манай машин онхолдож байсныг санаж байгаа тэрнээс хойш юу болсон талаар би юу ч санахгүй байна. Би хажуу талаас машин ирж байгааг хараагүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,
4.Гэрч *** -ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тээврийн хэрэгслээ жолоодоод зам гарч байхад миний баруун талд чанга дуутай чимээ гарахаар нь хартал төв зам дээр тоос боссон байхаар нь тээврийн хэрэгсэл онхолдсон юм байхдаа юу болсон юм бол гэж бодоод өөрийн жолоодож байсан тээврийн хэрэгслээс буугаад ирэхэд нэг *** загварын тээврийн хэрэгсэл тоосон дундаас ухраад гараад ирсэн. 1-2 минутын дараа төв зам дээр үүссэн тоос ерөнхийдөө арилаад харагдах орчин хэвийн болоход *** загварын тээврийн хэрэгсэл онхолдсон дотор талаас нь манай сумын *** гэх залуу эхнэр охиноо дагуулаад гараад ирсэн. Би онхолдсон тээврийн хэрэгслийн урд нэг эрэгтэй хүүхдийн хөл тээврийн хэрэгсэлд дарагдсан байхаар нь би хүүхэд тээврийн хэрэгсэл дор дарагдсан байна гээд гүйгээд очиход *** гэх залуу тээврийн хэрэгсэлд дарагдсан хүүхдээ тээврийн хэрэгсэл доороос тэврээд гараад ирэхээр нь би хүүхдийг хөдөлгөж болохгүй толгойн хэсгээс нь цус гарч байна сумын эмнэлэг дуудъя гээд би өөрийн гар утсаар сумын эмнэлэгт дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63-р хуудас/,
5.Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** сум орохын наад талд сумын хурдан морины барианы ойролцоо аймгийн төвөөс *** сум явах төв замаар тээврийн хэрэгслээ жолоодоод явж байхад 10 цаг 45 минутын үед миний баруун гар талаас гэнэт нэг тээврийн хэрэгсэл гараад ирэхээр нь би тээврийн хэрэгслээ зүүн гар тал руугаа даялуулж дараад тээврийн хэрэгслээ зүүн гар тал руу дарсаар байгаад нөгөө баруун гар талаас орж ирсэн тээврийн хэрэгслийн зүүн хойд тал, миний тээврийн хэрэгслийн баруун урд талаар мөргөсөн. Энэ үед осол болсон газар тоос босож миний жолоодож байсан хэрэгсэл эргэж хараад зогссон. Би тээврийн хэрэгслээс буугаад ирэхэд нөгөө тээврийн хэрэгслээс нэг эмэгтэй гараад ирсэн, араас нь жолооч нь бололтой нэг эрэгтэй хүн тээврийн хэрэгсэл дотроос мөлхөж гарч ирсэн. Тэр үед замын хажуу талаас нэг залуу машинаас буугаад ирсэн хөөе наад хүүхдээс чинь цус гараад байна гэж хэлэхээр нь хартал бага насны эрэгтэй хүүхэд газарт цус алдсан байдалтай хэвтэж байсан. Замын хажуу талд зогсож байсан хүн сумын эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68-р хуудас/,
6.Шинжээч ***, ***, *** нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “...1. *** загварын *** улсын дагууртай автомашины жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2. Хэргийн материалтай танилцахад *** загварын*** улсын дугаартай автомашины жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй хангаж чадахгүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. *** загварын *** улсын дугаартай автомашины жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх 24/165 дугаартай дүгнэлт /хх-ийн 89-91-р хуудас/8
7.Говь-Алтай аймаг, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “...1 Амь хохирогч ***-гийн биед суурь ясны баруун хойт хонхроос дээшээ баруун чамархай луу явж тах хэлбэр үүсгэн чулуулаг ясны урдуур явсан хугарал, зүүн зулай, дагзыг хамарсан том шарх, баруун чихний ар хэсэг, баруун шанаа зүүн шанаа, зүүн чихний дэлбэн, баруун мөр, баруун шанаан дээд хэсэг, хүйсэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4. талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. /уг гэмтлээр шууд нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй/ 4. Шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх 45 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-98-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 21- ний өдөр *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслийг жолоодон *** аймгийн *** сумын морь барианы газар руу явахаар зам хөндлөн гарахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй хангаж чадахгүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
“Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “заасан зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно.” гэж хуульчилжээ.
Хууль зүйн хувьд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” нь бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд үүнийг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ажиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Дээрх гэмт хэргийн үндсэн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн тохиолдолд хангагдах ба уг гэмт хэргийн улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг бөгөөд харин энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.
Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ***-н зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас бага насны хүүхэд болох ***-ийн амь нас хохирсон нь шууд шалтгаант холбоотой юм.
Шүүгдэгч ***-н хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч осол гарган хүний амь нас хохироосныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Иймд шүүгдэгч ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүхээс шүүгдэгч ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгч ***-н хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (Тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 5 (Тав) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (Тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил, 5 (Тав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3.Гэм хор хохирлын талаар:
Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь хохирлын баримт гаргаж өгөөгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, нэхэмжлэл гаргахгүй гэсэн байх тул шүүгдэгч ***-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
1.Шүүгдэгч *** овгийн ***-ийн ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (Тав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (Нэг) жил 5 (Тав) сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч ***-д хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч ***-д сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 (Тав) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР