| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0201/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/201 |
| Огноо | 2024-11-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
Улсын яллагч Ө.Манзушир,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** овгийн ***-гийн ***-ад холбогдох 2416000000242 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** ХХК-д *** ажилтай, ам бүл ***, ***, ***, ***, ***-ы хамт *** аймгийн *** сум, *** багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, *** овгийн ***-гийн ***
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр *** аймгийн *** сум *** баг ***-ийн ***-д хохирогч ***-той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан ***-ийн зүүн хөлийг модоор нэг удаа цохиж, зүүн хөлийн хавчаар ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч *** нь 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр *** аймгийн *** сум *** баг ***-ийн уурын зууханд хохирогч ***-той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан ***-ийн зүүн хөлийг модоор нэг удаа цохисон үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримтын улмаас шүүгдэгч *** нь ***-ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр зүүн хөлийн хавчаар ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол тогтоогдсон бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь:
1.Хохирогч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед төрсөн ах ***-тай уулзахаар *** аймгийн *** сум *** багт байрлах ***-ийн уурын зуух руу ороход *** согтуу намайг зайл гэсэн. Тэгэхээр нь би юу гэнээ гэхэд намайг зайл гэж байна чамайг гээд миний шанаа хэсэг рүү цохиод авсан. Тэгэхээр нь би ахуйн байр руу нь орох гэхэд зайл гээд намайг заамдаад тавихгүй байхаар би мөргөсөн чинь намайг тавихаар би эргээд харахад зүүн хөл рүү модоор цохчхоод *** гараад явсан. Би явж чадахгүй хана түшиж ахуйн байр руу ороод сандал дээр сууж байтал гаднаас ах *** хүмүүстэй, *** цуг орж ирээд *** ахыг дүүгээ аваад зайл гэхэд *** ах намайг явъя гэхэд нь би босох гэхэд шууд хөл мэдээгүй болж сөгдөж унасан. Тэгээд намайг ах буцаж сандал дээр суулгасан. Би явах гэтэл явж чадахгүй ах ***, *** нар намайг түшиж гаргасан. Тэгээд би явж чадахгүй болохоор үүдэнд суугаад би ***-ын хөлийг хугалж адилхан болгоно гээд орилсон чинь ах намайг сугадаад явъя гээд би явж чадахгүй охин ***-г утсаар дуудаж намайг охин ирж машинтай авсан юм. *** миний зүүн хөлийг 1 удаа цохиж хугалсан. *** нэлээн согтуу байсан. Нүүр рүү алгадсан, тэгээд зайл гэхэд яагаад явахгүй байгаа юм гээд заамдаж авсан. *** нь “Мандал голомт” ХХК-ийн 3 дугаар зууханд слесарь ажилтай. Би ***ыг танина, садан төрлийн холбоо байхгүй. Бид хоёрын дунд өр авлага, өш хонзон байхгүй. Би 100 грамм архи ганцаараа уусан байсан. Хөл хугалсанд ***ад гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,
2.Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 18 цагийн үед эмнэлэг рүү явж байтал манай аав *** над руу залгаж *** намайг зодож хөл гэмтээсэн би явж чадахгүй байна гэсэн. Тэгээд намайг ирэхэд аав газарт зүүн хөлөө жийсэн суугаад *** ах хажууд нь зогсож байсан. Тэгээд би шууд эмнэлэгт нь хүргэж өгсөн тухайн үед гайгүй байх гэж бодоод эмнэлэг яваагүй юм. Тэгтэл аав маргааш нь над руу утсаар яриад миний хөл өвдөөд байна эмнэлэг явъя гэхээр нь би завгүй байсан явж чадаагүй. Нөгөөдөр нь дахин над руу залгахад би бас амжихгүй байж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 06-ны гэмтэл рүү авч явж гэмтлийн эмч ***-од үзүүлэхэд зүүн хөлийн шилбэ яс нь хугарсан байна гэсэн тул аав цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Аав манай 11 настай охин дүүтэй 2-лаа гэртээ байсан. Би тусдаа гарсан. Тухайн үед аавыг гэрт нь хүргэж өгчхөөд гайгүй байх гэж бодож байсан нь хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,
3.Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 03-ны ажлын байр дээр зуухны тогооны өрлөг ажилтнууд хийж байсан. Би складнаас материал аваад ирэхэд *** миний хөл өвдөөд байна гээд гадаа сууж байсан. Тэгэхэд нь чи согтуу байна ажлын хашаа руу яагаад согтуу орж ирсэн юм бэ гэж хэлсэн. Хажууд нь ах *** нь зогсож байсан. Тэгэхээр нь би ***-ыг би чамд чөлөө өгье. Дүү чинь согтуу байна гэрт нь хүргэж өгч амраа гэж хэлчхээд ажлын айл руу ороод яагаад согтуу хүн ажлын байр руу оруулсан юм бэ гэхэд манай ажлынхан өөрөө гадна хаалга өшиглөж байгаад байгаад орж ирчхээд мандлын гуйлгачингууд гээд ширээ өшиглөж агсам тавьсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,
4.Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** ХХК-ийн 3 дугаар уурын зуух дээр ажиллаж байхад надтай *** уулзана гээд ирсэн байсан. Тэгсэн намайг ороход *** миний хөлийг хугалсан гээд *** руу модоор цохисон өөрийн нь адилхан болгоно гээд сандал дээр босож чадахгүй сууж байгаад дайрсан чинь *** Гандоржийн нүүр хэсэг рүү цохиод болио чи гэж хэлсэн. Тэгээд би түшиж гаргаад үүдэнд сууж байтал *** ирээд намайг ***-ийг гэрт нь хүргэж өг гэж хэлээд алхаж чадахгүй байсан болохоор охиныг нь дуудаж охинтой нь хамт гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар тал/,
5.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 237 дугаартай “...***-ийн биед зүүн хөлийн хавчаар ясны далд хугарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр тал/,
6.Иргэний нэхэмжлэгч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ хэрэгт холбогдуулан ***-ид эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж үйлчилгээний мөнгө болох 143.147 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *** нь хохирогч ***-ийн биед халдаж модоор цохисон үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр зүүн хөлийн хавчаар ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч *** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй.
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд “Сэтгэцэд учирсан хор уршиг зэргийг тогтоолгох шаардлагагүй гомдол саналгүй” /хх 13 дугаар хуудас/, “Миний бие *** овогтой *** нь 9 сарын 3-ны өдөр ***ад зодуулж бэртэл авсан. 2024.10.10-ны өдөр *** нь хохирол барагдуулсан тул одоо гомдолгүй.” /хх 72 дугаар хуудас/ гэсэн хүсэлтүүд гаргасан нь хавтаст хэрэгт баримтаар авагдсан бөгөөд шүүгдэгч ***аас хохирогч ***-ид 200,000 (хоёр зуун мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 143,147 (нэг зуун дөчин гурван мянга нэг зуун дөчин долоо) төгрөг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч *** хохирогч ***-ид 200,000 (хоёр зуун мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 143,147 (нэг зуун дөчин гурван мянга нэг зуун дөчин долоо) төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч *** овгийн ***-гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид ***ад мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч *** хохирогч ***-ид 200,000 (хоёр зуун мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 143,147 (нэг зуун дөчин гурван мянга нэг зуун дөчин долоо) төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР